10/04/2026
АМАР БАЙНА УУ сар шинийн үзэсгэлэн
Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ
10/04/2026
09/04/2026
🌞Шинэ өглөөний мэнд.
🇲🇳ҮНДЭСНИЙ ӨВ ТЭЭГЧ УРЛААЧДЫН ФОРУМДАА БҮРТГҮҮЛЭХЭЭ МАРТВАА☺️
07/04/2026
🇲🇳ҮНДЭСНИЙ ӨВ ТЭЭГЧ УРЛААЧДЫН ФОРУМ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
❇️Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан үндэсний өв соёлоо тээгч, өвлөн уламжлагчдыг алдаршуулах, тэдний үйл хэргийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой уг төсөл хэрэгжиж эхэллээ.
❇️Энэ хүрээнд үндэсний өв соёлоо өвлөн уламжлагч, урлаач таныг хамтран ажиллахыг урьж байна.
📅 Бүртгэлийн хугацаа:
2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор
[email protected] болон [email protected]
хаягаар материалыг хүлээн авна.
📞БҮРТГЭЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 88015030 ДУГААРААС ЛАВЛААРАЙ.
#НЖДҮҮД #Урлаачид #МонголӨв
***
🎨 NATIONAL HERITAGE ARTISANS' FORUM
In line with Ulaanbaatar city’s “2026: Year to Support Entrepreneurs,” we invite traditional artisans and heritage bearers to collaborate with us!
Our goal is to celebrate and promote your craftsmanship to the public.
📅 Registration Deadline: May 1, 2026
Join our survey and collaborate with us!
01/03/2026
Эх орончдын өдөр🇲🇳
Одоогоос 105 жилийн тэртээ манай улс харийн дарлалаас ангижиран, эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, Монгол Ардын Намыг 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулсан түүхтэй.
17/02/2026
XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх "Гал морин" жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье!
Тэргүүн сарын шинийн нэгэндээ хотол олноороо энх мэнд шинэлээрэй. 🇲🇳
16/02/2026
🎖️ БИДНИЙ БАХАРХАЛ: ТӨРИЙН ЗҮТГЭЛТНИЙ ТУУШТАЙ 26 ЖИЛ
🇲🇳 17-р жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын Сургалт судалгаа, маркетингийн хэлтсийн дарга Жанчивын Нямхүүг Нийтийн аж ахуй, хот тохижилтын салбарт оруулсан бодит хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлж “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор шагнууллаа👏👏👏
Ж.Нямхүү нь Сонгинохайрхан дүүргийн тохижилтын хэлтсийн даргаас эхлээд өдгөө Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-т хэлтсийн дарга хүртэл мерит зарчмаар тасралтгүй зүтгэж байна.
🎁💖Энэхүү шагнал нь таны нийслэл хотынхоо тохижилт, бүтээн байгуулалт, нийтийн аж ахуйн салбарт зориулсан 26 жилийн цуцашгүй хөдөлмөр, шударга зарчимч зан чанар, төрийн албаны "Мерит" зарчмыг бататган харуулсан бахархалт амжилтын тань илэрхийлэл юм💐💐💐
👱🏻♀️Ж.Нямхүү дарга бол хамт олон дундаа шударга шулуун зан, манлайлагч, хөдөлмөрч хичээнгүй байдлаараа үлгэрлэдэг бөгөөд түүний баялаг туршлага өдгөө нийслэл хотын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд бодит дэмжлэг, үр өгөөжөө өгсөөр байна.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын нийт хамт олноос нь халуун баяр хүргэе! 🎊🎈
#Бахархал #ТөрийнОдон #НямхүүДарга #НЖДҮҮДэмжихТөв #УлаанТугийнОдон
🎖️ БИДНИЙ БАХАРХАЛ: ТӨРИЙН ЗҮТГЭЛТНИЙ ТУУШТАЙ 26 ЖИЛ
🇲🇳 17-р жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын Сургалт судалгаа, маркетингийн хэлтсийн дарга Жанчивын Нямхүүг Нийтийн аж ахуй, хот тохижилтын салбарт оруулсан бодит хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлж “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор шагналаа👏👏👏
🎁💖Энэхүү шагнал нь түүний нийслэл хотынхоо тохижилт, бүтээн байгуулалт, нийтийн аж ахуйн салбарт зориулсан 26 жилийн цуцашгүй хөдөлмөр, шударга зарчимч зан чанар, төрийн албаны "Мерит" зарчмыг бататган харуулсан бахархалт амжилтын илэрхийлэл юм💐💐💐
👱🏻♀️Ж.Нямхүү нь хамт олон дундаа шударга шулуун зан, манлайлагч, хөдөлмөрч хичээнгүй байдлаараа үлгэрлэдэг бөгөөд "Шударга, шулуун зантай, хэлсэндээ хүрдэг, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг" хэмээн хүндэлдэг.
💐Тэрээр Сонгинохайрхан дүүргийн Тохижилтын хэлтсийн даргаас эхлээд Нийслэлийн хэмжээний бодлого тодорхойлох түвшинд хүртэл тэрээр зөвхөн өөрийн хичээл зүтгэл, мэдлэг чадвараараа замнаж ирсэн билээ💪
🇲🇳Энэхүү чанар нь өдгөө Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, тэдний борлуулалт, маркетингийг шинэ шатанд гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Түүний баялаг туршлага, алсын хараа нь олон олон бизнес эрхлэгчдэд бодит үр өгөөжөө өгч, салбарын хөгжлийг түүчээлсээр байна.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын нийт хамт олноос нь халуун баяр хүргэе! 🎊🎈
#Бахархал #ТөрийнОдон #НямхүүДарга #НЖДҮҮДэмжихТөв #УлаанТугийнОдон
15/02/2026
15/02/2026
15/02/2026
“АМАР БАЙНА УУ 2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв, Соёл, урлагийн газар хамтран дөрөв дэх жилдээ сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” нэртэй цогц үзэсгэлэн, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээ “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд нэг сарын турш үргэлжилж, нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгийн ойролцоогоор 1,000 орчим жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч түрээсийн ямар нэгэн төлбөргүй оролцож, 55,000 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр сурталчилан борлуулсан юм.
Үзэсгэлэнгийн үр дүнд 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгал эх орондоо үлдсэн нь өнгөрсөн оны 52.4 тэрбум төгрөгийн борлуулалтыг давсан үзүүлэлт болсноор арга хэмжээ бизнес, худалдан авагчийн талд өндөр үр өгөөжтэй болж байгааг нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Д.Ундармаа хаалтын үеэр онцоллоо.
Мөн үзэсгэлэнгийн хүрээнд нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагууд 17 удаагийн урлагийн тоглолт хийж, үндэсний урлагаа сурталчилан иргэдийн соёлын хүртээмжийг нэмэгдүүлсэн бол нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрууд нэрэмжит өдөрлөг зохион байгуулж, дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг олон нийтэд танилцууллаа.
Энэхүү арга хэмжээ нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, үндэсний
урлагийг олон нийтэд түгээх ач холбогдолтой юм.
Арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан бүх байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.
#АмарБайнаУУ
#ҮндэснийҮйлдвэр
#Соёлурлаг
АМАР БАЙНА УУ сар шинийн үзэсгэлэн
Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ
Улаанбаатар театр
Багануур Дүүргийн Соёлын Ордон
Багахангай Дүүрэг Соёлын Ордон
Баянзүрх дүүргийн Соёлын ордон
Налайх дүүргийн Соёлын ордон
Сонгинохайрхан Дүүргийн Соёлын Ордон
Чингэлтэй Дүүргийн Соёлын Төв
Хан-Уул дүүргийн Соёлын ордон
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Ulaanbaatar
976
