18/02/2026
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Ирж буй морь жилдээ хотлоороо амар амгалан, эрүүл энх, ивээл ерөөлөөр дүүрэн байхыг хүсье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
