Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

Share

Protecting Labour Rights and Social Justice

30/05/2026

2026 оны хичээлийн жилд Монгол Улсын Хөдөлмөрийн их сургуулийг бакалавр болон магистр түвшинд 180 гаруй төгсөгч төгслөө.
Хөдөлмөрийн эдийн засаг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Нийгмийн ажилтан, Менежмент, Эдийн засгийн мэргэжлээр суралцсан байна.
Монгол Улсын хөдөлмөрийн их сургуулийг төгссөн төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагджээ

29/05/2026

УИХ-Д ӨРГӨН БАРЬСАН ХАБЭА-Н ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР МҮЭ-ИЙН ХОЛБОО БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ

👉Монгол Улсын Засгийн газраас ХАБЭА-н тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2026.05.29/ УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч Э.Тамир байр сууриа илэрхийллээ.

✅МҮЭ-ийн зүгээс хуулийн шинэчлэлийг дэмжиж байна.

👉Гэхдээ бидэнд анхаарах зүйл байна.

🔷Одоо мөрдөгдөж байгаа хуулийг илүү ахисан түвшинд хүргэх нь бидний зорилго.
🔷Харин өмнө нь хүрсэн амжилтаасаа ухарч болохгүй.
🔷Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт мөрдөгдөхгүй байгаа нь муу хуулиас болсон уу?
🔷Эсвэл хуулийн хэрэгжилт сул байна уу? гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй.
🔷Хуулийн хэрэгжилт тааруу байгааг нийтээрээ хүлээн зөвшөөрч ойлгодог.
🔷Энэ нь хуулийг хэрэгжүүлэх төрийн хяналт муу байгаатай холбоотой.

✅Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн 81 болон 129 дугаар конвенцод нэгдэн орох асуудлыг УИХ-д өргөн барьсан.

✅Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, Монгол Улсын Хөдөлмөрийн хууль хоорондоо уялдаа холбоотой, нийцсэн байх нь чухал.

🤝Тиймээс ХАБЭА-н тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээр нийгмийн оролцогч талууд, анхаарч, ажилтан, ажил олгогч талаас нухацтай ярьж, хуулийн төслийг батлах ёстой гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Засгийн газар
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо

29/05/2026

“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИД ҮҮСЭЭД БАЙГАА АСУУДЛЫН ТАЛААР МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Э.ТАМИР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ

👉“Оюу толгой” компанид Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт хангадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй байна.

👉"Оюу толгой" компанийн ажилтны ҮЭ-ийн хорооны дарга нь Үйлдвэрлэлийн осолд орсон байхад ослыг нуун дарагдуулсан байх магадлал үүсээд байна.

👉Мөн “Оюу толгой” компани ажлын байрны цомхотгол хийхдээ ил тод нээлттэй бишээр зохион байгуулж, цех, тасаг бүрээр хэсэгчилсэн байдлаар ажилтнаа халж байх магадлалтай байна.

✅️МҮЭ-ийн холбоо "Оюу толгой" компанийн удирдлагууд ҮЭ-ийн хороотойгоо зөвшилцөж энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийж ажиллана гэж найдаж байна.

Монгол Улсын Засгийн газар
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо

29/05/2026

“Оюу Толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны ҮЭ-ийн хорооноос хэвлэлийн хурал зохион байгуулж, үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулж, ажлын байрны дарамт үзүүлж байгааг мэдээллэв

✅“Оюу толгой” компанийн Уул уурхайн ажилтны ҮЭ-ийн хорооны дарга Ж.Баяржаргал:
✔""Оюу толгой” компани үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулдаг. Тухайн ажилтанд ажлын байрны дарамт шахалт үзүүлдэг тохиолдол байсаар байна.

✔2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажилтан “Б” ажлын байран дээрээ ажил хөдөлмөрөө эрхэлж байгаад гэмтэж бэртсэн тохиолдол гарсан бөгөөд тухайн ажилтныг мэргэжлийн эмч үзээд үйлдвэрийн осол мөн болохыг тогтоож дүгнэлт гаргасан.

✔Гэтэл “Оюу толгой” компанийн Үйлдвэрийн ослын хорооноос “Үйлдвэрийн осол биш” хэмээн дүгнэлт гаргасан" хэмээн баримтыг танилцууллаа.

29/05/2026

“Оюу Толгой” ХХК-ийн уул уурхайн ажилчид ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН БОДИТ НӨХЦӨЛ БАЙДАЛ-ын талаар мэдээлэл хийж байна

Photos from Монголын Хөдөлмөрийн Их Сургууль's post 26/05/2026
26/05/2026

🔷Нийгмийн түншлэлийн гурван талт салбарын хэлэлцээрт аймаг, нийслэлийн засаг дарга нар, салбарын сайд нарыг анхаарч ажиллахыг Ерөнхий сайд онцоллоо.

🔷Ингэснээр ҮЭ-ийн гишүүн 21 аймаг, салбар холбоод Засгийн газрын 370 тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хамтын хэлэлцээр хийж, тухайн салбарын цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг илүү сайжруулахад ахиц гарч байна.
Монгол Улсын Засгийн газар
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Photos from Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо's post 25/05/2026

ЕРӨНХИЙ САЙД НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОН САЛБАРЫН ХЭЛЭЛЦЭЭРТ АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ХОЛБОГДОХ САЙД, АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ ДААЛГАВ

✅Өнөөдөр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир ҮЭ-ийн гишүүн 21 аймаг, салбар холбоодын удирдлагуудтай цахим болон танхимаар уулзаж тавдугаар сарын 21-нд батлагдсан
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээрийн талаар мэдээлэл өглөө.

✅Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр баримтлах үндсэн бодлогын баримт бичиг юм.

✅Энэ баримт бичгийн үндэслэж, ҮЭ-ийн гишүүн 21 аймаг, 13 салбар холбоодын удирдлагууд холбогдох салбарын яам, аймгийн засаг дарга нартай нарийвчилсан хэлэлцээрийг байгуулж, ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй.

✅Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож, үг хэлэхдээ:

✔МҮЭ-ийн холбооны тавдугаар сарын 1-нд зохион байгуулсан “Нийгмийн шударга ёсны төлөөх эв санааны нэгдлийн жагсаал”-д оролцогчдоос Засгийн газарт хүргүүлсэн шаардлагыг хүлээн авч, энэ хүрээнд Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, Салбарын хэлэлцээрт анхаарч ажиллахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан гэдгийг МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир онцоллоо.

Photos from Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо's post 25/05/2026

МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Э.ТАМИР НИЙСЛЭЛ УБ ХОТЫН БОЛОН МЭРГЭЖИЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, САЛБАРЫН ҮЭ-ИЙН ХОЛБООДЫН ДАРГА НАРТАЙ ҮР ДҮН, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

✅️МҮЭ-ийн холбооны дүрмийн 13.6 дугаар заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор энэхүү гэрээг байгуулж байна.

✅️Энэхүү гэрээ нь МҮЭ-ийн холбооны дүрэм, МҮЭ-ийн холбооны Их хурал, Ерөнхий зөвлөлийн хуралдаан, Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаас дэвшүүлсэн зорилт, шийдвэрийг хэрэгжүүлэх, нийгмийн түншлэлийг бүх шатанд хөгжүүлэх, МҮЭ-ийн ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалахад гишүүн байгууллагын удирдах албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэх, тэдний нийгмийн хамгааллыг хангах, ажлын үр дүнг хэмжих, хариуцлагыг тодорхой болгох зорилготой байгуулагдаж байна.

✅️Гишүүн байгууллагын удирдах албан тушаалтан нь
☑️аймаг, нийслэл, салбар үйлдвэрлэлийн хэмжээнд хамтын хэлэлцээрийн агуулга, хэрэгжилт, гишүүнчлэлийн өсөлт, хөдөлмөрийн эрхийн болон сонирхлын маргааныг үр дүнтэй шийдвэрлэх
☑️️Санхүүгийн сахилга, ил тод байдлыг хангах
Иргэд, салбарын хууль тогтоомж, гишүүдэд чиглэсэн сургалт, сурталчилгааны олон талт арга хэмжээг зохион байгуулахад чиглэлээр үр дүн гаргаж ажиллахаар гэрээнд тусгагдав.

☑️Уг гэрээний хүрээнд МҮЭ-ийн холбоо нь Гишүүн байгууллагын удирдах албан тушаалтныг шагнаж урамшуулах, дотоод, гадаадын болон олон улсын сургалт, хөтөлбөрт салбар, мэргэжлийн чиглэлээр хамруулах, ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой мэргэжил арга зүйн сургалтад үе шаттайгаар хамруулах, нийгмийн хамгааллын хүрээний зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэрэг үүргийг хүлээж байна.

☑️Харин Гишүүн байгууллагын удирдах албан тушаалтан нь МҮЭ-ийн Холбооны дүрэм, өөрийн салбарын дүрмийг сахин биелүүлж, хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцон, МҮЭ-ийн холбооноос гаргасан хууль ёсны шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж хамтарч ажиллах ба үйл ажиллагааны биелэлтийг цаг тухайд нь мэдээлэх, Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн, түүний гишүүнчлэл, үйл ажиллагааны талаар улсын хэмжээний статистик мэдээ, мэдээлэл гаргахад шаардагдах тайлан, мэдээний материал болон судалгааг гаргаж өгөх, МҮЭ-ийн холбооноос хүргүүлсэн хууль тогтоомжийн төсөл зэрэг гишүүн байгууллага, ҮЭ-ийн гишүүдийн санал авах чиглэл, удирдамжийн дагуу гишүүн байгууллагынхаа хурал, гишүүдээрээ хэлэлцүүлж, нэгдсэн дүн мэдээ өгч байх, МҮЭ-ийн холбооноос зохион байгуулж буй хамтын үйл ажиллагаанд гишүүн байгууллага, гишүүдээ идэвхтэй бүрэн оролцуулж, хамруулж байх зэрэг үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Ulaanbaatar