ECCO FARM

ECCO FARM

Share

"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь" төсөл 🌱

Photos from Нийслэлийн Онцгой байдлын газар's post 24/04/2026
24/04/2026
Photos from ECCO FARM's post 23/04/2026

[English below]

“ЖЕНДЭР БА БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ: ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХЬ ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ

ЭККО-ФАРМ төслийн дэмжлэгтэйгээр “Дэлхийн Зөн Монгол” НҮТББ нь Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) болон Жендэрийн үндэсний хороо (ЖҮХ)-той хамтран “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал, зарчмыг тусгах нь” дэд төслийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд хэрэгжүүлж буй 4 цуврал үйл ажиллагааны нэг нь олон улсын сайн туршлага болон оролцогч талуудын сургалтын хэрэгцээний үнэлгээнд тулгуурлан гамшгаар мэргэшсэн жендэрийн сургагч багш бэлтгэх сургалтын модуль боловсруулах, эхний сургалтыг явуулж, сургагч багш бэлтгэх явдал байлаа.

Улмаар “Жендэр ба бодлого төлөвлөлт: Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт 3 өдрийн сургагч багш бэлтгэх сургалтыг 2026 оны 4-р сарын 21–23-ны өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газарт зохион байгуулж байна.

Сургалтын зорилго нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааны бүх үе шатанд жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлалыг тусгах мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэж байгаа юм.

***

TRAINING OF TRAINERS ON ‘GENDER-RESPONSIVE POLICY PLANNING: DISASTER RISK MANAGEMENT’

With support from the ECCO-FARM project, World Vision International Mongolia, is implementing the sub-project Gender Mainstreaming into Disaster Risk Management (DRM), in partnership with National Emergency Management Agency (NEMA) and National Committee on Gender Equality (NCGE).

As a final activity of this subproject, it was planned to develop hands-on Train the Trainer program based on the international good practices, document review and content analysis, and field training needs assessment.

Consequently, the 3-day Train the Trainer on ‘Gender-Responsive Policy Planning: Disaster Risk Management’ is being held at Capital City Emergency Management Department from 21 to 23 April 2026.

The training aims to strengthen participants’ capacity to integrate gender perspectives across all stages of DRM by training a critical mass of the emergency responders and by integrating this training program into the formal training system of NEMA and NCGE.

Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia
Жендэрийн Үндэсний Хороо

Photos from Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia's post 23/04/2026
22/04/2026

[English below]

🌏 Олон улсын Эх дэлхийн өдрийн мэнд хүргэе!

ЭККО-ФАРМ төслийн хүрээнд бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлж, ухаалаг хөдөө аж ахуй болон байгальд суурилсан шийдлүүдийг дэмжин, тогтвортой хөдөөгийн амьжиргааг хөгжүүлэхийг зорин ажиллаж байна.

Байгальд суурилсан, тогтвортой шийдлүүд нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах хамгийн бодитой арга замуудын нэг юм.

Бидний цор ганц гэр болсон Эх дэлхийгээ хамтдаа хамгаалцгаая! 🌱

***

🌏 Happy International Earth Day!

Through the ECCO-FARM project, we strengthen climate change adaptation capacity and promote climate-smart agriculture and nature-based solutions for resilient rural livelihoods.

Nature-based and sustainable approaches help reduce greenhouse gas emissions, improve resource efficiency, and strengthen our collective response to climate change.

Let’s protect our only home, Mother Earth, together! 🌱

Photos from ECCO FARM's post 17/04/2026

🌱 “УХААЛАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗӨВЛӨМЖ” #1

🐄 Канадын Махны үхрийн судалгааны зөвлөлөөс боловсруулан гаргасан үхрийн гадна болон дотор шимэгч хорхойтой тэмцэх зөвлөмжийг хүргэж байна.

Энэхүү зөвлөмж нь үхрийн аж ахуй эрхлэгчдэд (малчдад) үхрийн гадна болон дотор шимэгч хорхойн эрсдэлийг зөв үнэлэх, хяналтыг оновчлох, үхэр сүргийн эрүүл мэндийг хамгаалах, урт хугацаанд үр дүнтэй эмчилгээний шийдлийг хэрэгжүүлж, өөрийн аж ахуйгаа зөв удирдан зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

🔗Дэлгэрэнгүй унших: http://bit.ly/42cpX4R

***

🌱SMART AGRICULTURE TIPS #1

🐄 We are pleased to share practical parasite management strategies developed by the Beef Cattle Research Council (BCRC).

Although parasites are small, they can negatively affect cattle health and productivity. These recommendations aim to help beef producers better assess parasite risks, apply more targeted and effective control approaches, protect herd health, and support sustainable, long-term treatment strategies.

🔗Learn more: https://bit.ly/4tWrYhF

Photos from ECCO FARM's post 17/04/2026

[English below]

🌿ТӨВ АЙМГИЙН БОРНУУР СУМАНД “СУМЫН ТҮВШНИЙ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН ХЭЛЭЛЦЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “Сумын түвшний уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө”-ний төслийг эцэслэн хэлэлцэх уулзалтыг Др. Б.Эрдэнэчимэг удирдан явуулж, Төв аймгийн Борнуур суманд ажиллалаа.

Уулзалтын үеэр Борнуур сумын уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлын үнэлгээг танилцуулж, ажлын хэсгийн гишүүдтэй хамтран төлөвлөгөөний төслийг эцэслэн хэлэлцэв. Улмаар хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн бөгөөд тус ажлын хэсэг төлөвлөгөөний төслийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-аар хэлэлцүүлэн батлуулах юм.

Ийнхүү “Сумын түвшний уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө”-г төслийн зорилтот 4 сумдтай хамтран амжилттай боловсруулж, хэрэгжилтийн шатанд шилжүүлэхэд бэлэн болголоо. ЭККО-ФАРМ төслийн багтай хамтран уг ажлыг удирдан чиглүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, дата мэдээлэлд суурилсан зөвлөмж, тайлан боловсруулсан зөвлөх мэргэжилтэн Др. Б.Эрдэнэчимэг болон хамтран ажилласан сумдын удирдлагууд, ажлын хэсгийн нийт гишүүдэд талархал илэрхийлье.

***

🌿 FINAL CONSULTATION MEETING FOR THE SOUM-LEVEL CLIMATE CHANGE ADAPTATION PLAN WAS CONDUCTED IN BORNUUR SOUM, TUV AIMAG

On 7 April, 2026, the final consultation meeting for the draft ‘Soum-level Climate Change Adaptation Plan” (CCAP) was held in Bornuur soum, Tuv aimag, led by Dr. B.Erdenechimeg.

During the meeting, the climate change vulnerability assessment for Bornuur soum was presented, and the draft plan was thoroughly reviewed and finalized in collaboration with members of the working group. The consolidated outcomes of the meeting were formally handed over to the working group, which will further submit the draft CCAP to the Soum Citizens’ Representative Khural for discussion and approval.

As a result, the ‘Soum-level Climate Change Adaptation Plan’ has been successfully developed in collaboration with the 4 target soums of the project and is now ready for transition into the implementation phase.

We extend our sincere appreciation to Dr. B.Erdenechimeg, the consultant who led and guided this process in close cooperation with the ECCO-FARM project team, providing methodological leadership and developing data-driven recommendations and reports, as well as to the local authorities of the participating soums and all members of the working groups for their valuable contributions.

Photos from Онцгой байдлын ерөнхий газар's post 14/04/2026

"ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА" ОЛОН ТАЛТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, Жендэрийн үндэсний хороо хамтран, ЭККО-ФАРМ төслийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийн менежментийн үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал, зарчмыг тусгах нь” сэдэвт олон талт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг ОБЕГ-т зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлэгт төрийн болон олон улсын байгууллага, иргэний нийгэм, судалгааны байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд төслийн танилцуулга, нөхцөл байдлын үнэлгээ, бодлогын дүн шинжилгээний үр дүн, зөвлөмжүүдийг танилцуулсан юм.

Мөн оролцогчид гамшгийн эрсдэлийн удирдлагад жендэрийн мэдрэмжтэй хандлагыг бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн түвшингийн талаар хэлэлцэж, хөтөлбөрийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ "Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөлөөлөл нь хүн бүрт ижил байдлаар тусдаггүй бөгөөд нас, хүйс, нийгмийн байдал, хөгжлийн бэрхшээл, орлогын түвшин, гэр бүлийн бүтэц зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй илэрдэг. Иймээс гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, төлөвлөлт, бэлэн байдал, хариу арга хэмжээ, сэргээн босголтын бүхий л үе шатанд жендэрийн мэдрэмжтэй хандлага нэвтрүүлэх нь зөвхөн нийгмийн шударга ёсны асуудал биш, харин үр дүнтэй, хүртээмжтэй, тогтвортой байдал нь гамшгийн менежментийн үндэс болж, “хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчим нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чухал үнэт зүйл гэдгийг онцоллоо.

Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Күтюр "Гамшиг нь жендэрийн хувьд саармаг бус бөгөөд эмэгтэйчүүд, охид илүү өртөх хандлагатай байдгийг дурдаж, жендэрийн мэдрэмжтэй хандлага нь нийгмийн бүх бүлгийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд чухал болохыг тэмдэглэсэн бол Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга А.Адилбиш "Жендэр нь зөвхөн хүйсийн асуудал биш нийгмийн бүх бүлгийн ялгаатай хэрэгцээг бодлого, үйл ажиллагаанд тусгах шаардлагатайг онцолсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид эрсдэлийн үнэлгээ, судалгаа, мэдээллийн санг жендэрээр ангилсан өгөгдөлд тулгуурлан боловсронгуй болгох, шийдвэр гаргах болон гамшгаас хамгаалах бүтэц дэх оролцоог тэгш хангах, сургалт, мэдээллийг бүх бүлэгт хүртээмжтэй хүргэх, гамшгийн үеийн хамгаалал, үйлчилгээ, сэргээн босголтод ялгаатай хэрэгцээг тусгах зэргээр гамшгийн эрсдэлийн менежментийн бүх шатанд жендэрийн мэдрэмжтэй хандлагыг нэвтрүүлэх шаардлагыг дэмжлээ.

Мөн гамшгийн нөлөөлөл нь нас, хүйс, нийгмийн байдал, амьжиргааны нөхцөл зэрэг хүчин зүйлээс хамааран ялгаатай илэрдэг тул бодлого, төлөвлөлтийг илүү хүртээмжтэй, хүн төвтэй болгох шаардлагатайг онцолсон юм.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үнэлгээ, дүн шинжилгээг нэвтрүүлэх, олон талын оролцоог бэхжүүлэх, цаашдын бодлогын зөвлөмж боловсруулахад чухал ач холбогдолтой гэдгээр онцлог байлаа.
https://nema.gov.mn/post/174097
Жендэрийн Үндэсний Хороо
Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам

Duane Thompson: Canadian Farming, Research & Industry Insights 09/04/2026

[English below]

👨‍🌾🌾Канад улсын Саскачеван мужийн тэргүүний фермер Дуэйн Томпсон Канадын фермерүүд болон ХАА-н салбарын судалгаа шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааны талаар танилцууллаа. Тэрбээр газар тариалан-мал аж ахуй хосолсон фермийн тухай, үе залгамжлан эрхэлж буй гэр бүлийн фермерийн аж ахуй, болон зургаа дахь үеийн залуу фермерүүдээ хэрхэн бэлтгэж буйгаа хуваалцав.

***

👨‍🌾🌾Leading Saskatchewan farmer Duane Thompson shared his experiences on collaboration between Canadian farmers and agricultural research institutions. He spoke about his mixed crop-livestock farm, his family, and the 125-year history of their multigenerational farming operation, now raising the sixth generation of young farmers.

Duane Thompson: Canadian Farming, Research & Industry Insights 2025 оны 7 сарын 31Улаанбаатар хотКанад улсын Саскачеван мужийн тэргүүний фермер Дуэйн Томпсон Монгол улсад айлчлан ирж Канадын фермерүүд болон ХАА-н салбары...

Photos from ECCO FARM's post 02/04/2026

[English below]

🌱“НОГООН САНХҮҮЖИЛТ БА МАЛ АЖ АХУЙ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026 оны 3 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд төслийн зорилтот 4 суманд тус сургалт амжилттай явагдлаа. Сургалтыг аймгуудын Хаан банкны салбарын Бизнес хөгжлийн менежерүүд болон ХААИС-ийн эдийн засгийн багш Ц.Цэрэндаваа нар удирдан явуулж, төслийн бүсийн зохицуулагчид орон нутагт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа.

Сургалт нь дараах хоёр үндсэн агуулгын хүрээнд зохион байгуулагдав. Үүнд:

Нэгдүгээрт, Tогтвортой хөдөө аж ахуй болон ногоон санхүүжилтийн хүрээнд:

✅Ногоон санхүүжилтийн ач холбогдол
✅Малчдад зориулсан ногоон зээлийн бүтээгдэхүүнүүд
✅“Хариуцлагатай нүүдэлчин” стандартын хэрэгжилт
✅Хоршоодод зориулсан зээлийн бүтээгдэхүүнүүд

Хоёрдугаарт, мал аж ахуйн санхүү, менежментийн чиглэлээр:

✅Орлого, зарлага болон мөнгөн урсгалын удирдлага
✅Зээл төлөлт ба санхүүгийн сахилга бат, төлөвлөлт
✅Сүргийн бүтэц, үр ашгийн шинжилгээ

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бизнес загвар гэсэн сэдвүүдийг тус тус хамарлаа.

Сургалтад малчид,тариаланчид, мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, хоршоод болон багийн иргэдийн төлөөлөл оролцлоо. Оролцогчид энэхүү сургалтыг малчдын хэрэгцээнд нийцсэн, үр өгөөжтэй сургалт болсныг онцолж, цаашид хамрах хүрээг нэмэгдүүлж, мэдлэгийг илүү өргөн хүрээнд түгээхийг хүслээ.

***

🌱“GREEN FINANCE AND LIVESTOCK” TRAINING SUCCESSFULLY CONDUCTED

The training was successfully conducted from March 23 to 27, 2026, in four target soums of the project. The session was delivered by Business Development Managers from Khan Bank branches in the respective aimags, together with Ts.Tserendavaa, a lecturer in economics at the Mongolian University of Life Sciences (MULS). The project’s regional coordinators provided on-site support and worked closely in organizing the training.

The training was organized around the following two main topics.

First, under sustainable agriculture and green finance:
✅the importance of green finance
✅green loan products for herders
✅implementation of the “Responsible Nomad” standard
✅loan products for cooperatives.

Second, on livestock finance and management:
✅income and expenses, and cash flow management
✅loan repayment, financial discipline and planning
✅herd structure and efficiency analysis
✅business models adapted to climate change.

The training was attended by herders, farmers, livestock sector specialists, and representatives of cooperatives and local communities. Participants emphasized that the training was highly relevant to the herders’ needs and beneficial and expressed their interest in expanding its reach and further disseminating the knowledge more widely.

Photos from ECCO FARM's post 02/04/2026

[English below]

📊⚖️ СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТЭД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ

ЭККО-ФАРМ төслөөс 4 аймгийн жендэрийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийж байгаагийн нэг нь Сэлэнгэ аймаг билээ. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр /2018-2021/, жендэрийн салбар хорооны 2022-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд оролцооны аргачлалаар үнэлгээ хийлээ.

Улмаар Сэлэнгэ аймгийн Жендэрийн салбар хорооны 2026 оны 3-р сарын 26-ны өдөр болсон ээлжит хуралдааны үеэр Жендэрийн судлаач зөвлөх Б. Баярцэцэг, төслийн Жендэрийн мэргэжилтэн Ж.Лхагвадулам нар үнэлгээний үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг танилцууллаа. Хуралдааныг Аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Жендэрийн салбар хорооны дарга Ж. Сайнцог нээж, салбар хорооны гишүүд оролцож, тодруулга авч, санал зөвлөмж өглөө.

Мөн хуралдаанд оролцогчид нотолгоонд суурилсан төлөвлөлт, хүртээмжтэй оролцоог дэмжиж, орон нутгийн хөгжлийн бодлогод олон талт бүлгүүд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах замаар Сэлэнгэ аймагт жендэрийн эрх тэгш байдлыг хангахад үнэлгээ хувь нэмэр оруулахыг онцлов.

Хуралдааны үеэр жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний чадавх бэхжүүлэх, ялангуяа салбарын мэргэжилтнүүдийн сургалтын хэрэгцээг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг зөвлөмжүүдийг хүргүүллээ.

***
📊⚖️ PARTICIPATORY EVALUATION OF SELENGE GENDER EQUALITY PROGRAMMING IN 2018-2025

Under its gender-transformative approach, the ECCO-FARM project has been conducting participatory evaluations for 4 aimags. Selenge had a participatory evaluation that was conducted by an external team to assess the effectiveness, impact, sustainability, and equity of their gender programming, including Aimag Gender Equality Subprogram (2018-2021) and Subsequent Actions Plans of the Aimag Gender Equality Subcommittee.

Consequently, during a recent meeting of the Selenge Aimag Gender Equality Sub-Committee on 26 March 2026, findings and recommendations of the evaluation were introduced by External Gender Expert Ms. Bayartsetseg and project Gender Specialist Ms. Lkhagvadulam for validation purposes. The meeting was opened by the Aimag Deputy Governor and Chair of the Aimag Gender Equality Subcommittee, Mr. J. Saintsog, with the participation of majority of the subcommittee members who contributed greatly in the discussions, comments and suggestions.

Participants also emphasized that evidence-based planning, inclusive participation, and robust mechanisms to ensure the meaningful engagement of diverse social groups and civil society organizations in local development policies will contribute to more effective and sustainable gender equity outcomes and improvement of the grassroot situations in Selenge aimag.

Lastly, priority recommendations were provided to strengthen capacities in gender-responsive policy planning, budgeting, monitoring, and evaluation. This included identifying training needs for sector specialists and enhancing collaboration with relevant stakeholders for further improvement and adjustment.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

208, Orient Plaza, 1st Khoroo, Sukhbaatar Dirstrict
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30