Нийслэлийн хамгийн шилдэг дүүрэг Бидний Баянзүрх.
Энэхүү group ээ нийслэл хотынхоо тэр дундаа төрөлх дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэнд санаа тавьдаг иргэн бүртээ зориуллаа.
Товч танилцуулга
БНМАУ - ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж болох 10 хороо захиргааг хувааж, 4 район болгон зохион байгуулсны нэг нь Найрамдалын район бөгөөд бүгд 20 хороотой, 65 мянган г
а газар нутагтай, 7309 өрх, 39375 хүн амтай, районы нутаг дэвсгэрт аж үйлдвэрийн газар 2, хүнсний үйлдвэрийн газар 3, бусад үйлдвэр 5, тусгай дэлгүүр 5, 3788 сурагчидтай ерөнхий боловсролын сургууль 3, техникум 3, 960 хүүхдийн цэцэрлэг 12, клуб, улаан булан 32, 745 ортой больниц 4, амбулатори 2, үйлдвэрийн барааны дэлгүүр 4, хүнсний барааны дэлгүүр 12, Хэрлэнгийн сүүний ферм, ногооны сангийн аж ахуйтайгаар байгуулагдаж байлаа.
Баянзүрх дүүрэг өнөөдөр 124.4 мянган га газар нутагтай, засаг захиргааны нэгж болох 24 хороотой, 56621 өрх, 235192 хүн амтай бөгөөд нийт хүн амын дотор хөдөлмөрийн насны 142155, ажиллагчид 72924, хөдөлмөрийн насны суралцагчид 22930, гавъяаныхаа амралтыг эдэлж байгаа өндөр настан буурлууд 20719 гаруй байгаагийн дотор Хөдөлмөрийн баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 12, ардын болон гавъяат цолтнууд 101, 100-гаас дээш настай өндөр настан 4 хүн ажиллаж, амьдарч байна.
Тус дүүргийн нутаг дэвсгэрт 4475 байгууллага аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас төсвийн байгууллага 151, төрийн бус байгууллага 420, хувьцаат компани 18, ХХК 3345, төрийн өмчит үйлдвэрийн газар 49, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 13 ажиллаж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг аж үйлдвэрийн томоохон газрууд жилд дундажаар 56338.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 42625.6 сая төгрөгийн борлуулалт хийж байна.
Түүнчлэн Чингис зочид буудал, Олон улсын худалдааны “Нарантуул”, “Скай” төв, техникийн “Да хүрээ”, барилгын материалын “Цайз” захууд үйл ажиллагаа явуулж байна. Манай дүүргийн хувьд сүүлийн жилүүдэд хүн амын нягтрал нилээд ихэссэн, газар нутаг хөгжлийн хувьд ирээдүйтэй, нийслэлийн томоохон дүүргийн нэг болон хөгжиж байна.