Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв Public Private Partnership Center

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв Public Private Partnership Center

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв Public Private Partnership Center, Government Organization, ЧД, 4-р хороо, Нэгдсэн үндэсний гудамж, 38-р байр, Ulaanbaatar.

Нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих

Photos from Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв Public Private Partnership Center's post 27/03/2026

“ТӨСВИЙН ЗОХИСТОЙ УДИРДЛАГАД ЧИГЛЭСЭН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ХАМТАРСАН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО

📍Энэ удаагийн хуралдаанаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн болон бодлогын орчинд гарсан өөрчлөлт, ялангуяа Төр хувийн хэвшлийн төвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийн явц, холбогдох журам, аргачлалын шинэчлэлийн талаар танилцуулж, цаашдын чиг хандлагыг хэлэлцэв.

Сангийн яамнаас төсөв, санхүүгийн бодлого чиглэл, төсвийн хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, ТХХТ-ийн чиглэлээр хэрэгжилтийн уялдааг хангахад чиглэсэн хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://pppc.gov.mn/post/173697

26/03/2026

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО

📌Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ-ын Судалгаа, хамтын ажиллагааны газрын дарга А.Ганзориг, Захиргаа, санхүүгийн газрын дарга Д.Цоож нар өнөөдөр /2026.03.26./ Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зах зээлийн хөгжүүлэлт, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газрын захирал Сидарта Шах болон тус газрын мэргэжилтэн Феран Вила Планас нарыг хүлээн авч уулзлаа.

Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://pppc.gov.mn/post/173659

Photos from Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв Public Private Partnership Center's post 23/03/2026

“ТӨСВИЙН ЗОХИСТОЙ УДИРДЛАГАД ЧИГЛЭСЭН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН ЯВЦЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

💡Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн өнөөдөр /2026.03.23/ ЖАЙКА Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллагын “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн багийн ахлагч Ичиро Окумураг хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй: https://pppc.gov.mn/post/173538

27/02/2026

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2025 ОНД СЭРГЭЖ, 6.8 ХУВИАР ӨССӨН БАЙНА

Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нэрлэсэн дүнгээр 89.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 11.5 хувиар нэмэгдэв.
Бодит өсөлтөөр тооцвол ДНБ 34.3 их наяд төгрөг болж, 6.8 хувиар өслөө.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2025 ОНД СЭРГЭЖ, 6.8 ХУВИАР ӨССӨН БАЙНА

Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нэрлэсэн дүнгээр 89.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 11.5 хувиар нэмэгдэв.

Бодит өсөлтөөр тооцвол ДНБ 34.3 их наяд төгрөг болж, 6.8 хувиар өслөө.

Photos from Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв Public Private Partnership Center's post 26/02/2026

ЖАЙКА-ГИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ТАЙЛАНД УЛСАД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА

ЖАЙКА – Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын хэрэгжүүлж буй “Улсын хөрөнгө оруулалтыг зохистой удирдах замаар болзошгүй өр төлбөрийн эрсдэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Монгол Улсын Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ-ын төлөөлөгчид Тайланд Улсад ажлын уулзалт, туршлага судалгааны арга хэмжээнд оролцож байна.

https://pppc.gov.mn/post/172705

Зургийн эх сурвалж: Тайландын Тээврийн яам

Photos from Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв Public Private Partnership Center's post 10/02/2026

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Төр, хувийн түншлэлийн төв ТӨААТҮГ-т ажиллаж, тус төвийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцлаа.

https://pppc.gov.mn/post/172479

31/12/2025

ТА БҮХЭНДЭЭ АЙЛЧЛАН ИРЖ БУЙ ШИНЭ ОНЫ МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

31/12/2025

Төр болон хувийн хэвшлийн түншлэл гэдэг нь Төр, хувийн хэвшил хамтран хөрөнгө оруулалт, менежмент, эрсдэлийг хуваалцаж, дэд бүтэц болон төрийн үйлчилгээг хурдан, чанартай, үр ашигтай хэрэгжүүлэх хамтын ажиллагааны загвар юм.

30/12/2025

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ТӨСӨЛ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

26/12/2025

Мөрөн-Улиастай чиглэлийн автозамыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Түншлэлийн гэрээний нийт хугацаа 25 жил, үүнээс авто зам барих хугацаа 3 жил байна.

Photos from Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв Public Private Partnership Center's post 25/12/2025

МӨРӨН-УЛИАСТАЙН ЧИГЛЭЛИЙН 261,8 КМ АВТО ЗАМЫГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ААН-ИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих Мөрөн–Улиастайн чиглэлийн 261.8 км авто замын төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтай холбогдуулан, өнөөдөр /2025.12.25/ сонгон шалгаруулалтын ажлын хэсэг төслийн талаарх мэдээллийг оролцогч компанийн удирдлага болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд танилцууллаа.

Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан уг төслийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар сонгон шалгаруулалтын урилгыг 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр нээлттэй зарласнаас “Хургатай хайрхан” ХХК, “Сүлдэт харгуй”, "Таванбогд офф роүд ХХК" зэрэг гурван компани оролцох сонирхлоо илэрхийлээд байна.

https://pppc.gov.mn/post/171261

Photos from Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв Public Private Partnership Center's post 14/11/2025

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ ТӨСЛИЙГ ТЭЗҮ ШААРДАХГҮЙ, ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

✅Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлагдлаа.

https://pppc.gov.mn/post/169725

Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

ЧД, 4-р хороо, Нэгдсэн үндэсний гудамж, 38-р байр
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30