Багануур Дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс

Багануур Дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс

Share

.

05/06/2026

🏐 Багануур дүүрэгт анх удаа зохион байгуулж буй “Мини волейболын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцож буй бяцхан тамирчид болон багш дасгалжуулагч нарт баяр хүргэж амжилт хүсье. 👏🎊

05/06/2026

❗️Хүүхдийн аюулгүй байдал: Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж

Хүүхэд бүр эрүүл саруул, аюулгүй орчинд өсөж торних эрхтэй. Гэвч ахуйн болон гадаад орчинд анхаарал болгоомжгүй хараа хяналт суларсанаар аюулд өртөх эрсдэл нэмэгдэж байдаг. Иймд эцэг эх асран хамгаалагчдад дараах зөвлөмжийг хүргэж байна.

🔥 Галын аюул: Шүдэнз, асаагуураар тоглуулахгүй байх.
⚡ Цахилгааны аюул: Залгуур, тогноос хол байлгах.
🌊 Усны аюул: Хараа хяналтгүй гол ус руу ойртуулахгүй байх.
🚶‍♂️ Олон нийтийн газар: Хүүхдийнхээ гараас хөтлөх.

Хамтдаа сэрэмжлүүлж, аюулгүй байдлыг нь хангацгаая!

05/06/2026

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭГ 5 ДАХИН НЭМЭГДҮҮЛЛЭЭ
2025 оны байдлаар унаач хүүхдийн тоо 12,202 д хүрсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд 20 хүүхэд мориноос унаж амь насаа алдаж, 2 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон.
Өнгөрсөн жил 88 хүүхэд хөнгөн гэмтэл, 5 хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Энэ жилд л гэхэд ахуйн хүрээнд 4 хүүхэд, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн.
Тиймээс хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянга, нөхөн төлбөр 20 сая байсныг суурь хураамж 250 мянга, нөхөн төлбөр 100 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй байхаар тогтоолоо.
Тухайн шинэчлэгдсэн үнэлгээг энэ оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн даатгалын байгууллагууд болон морины эзэд, уяачид, эцэг эхчүүд дагаж мөрдөнө.
Хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг юугаар ч үнэлэшгүй үнэ цэнтэй. Тэднийгээ хамгаалж, эрсдэлээс сэргийлэх баталгаанд хариуцлагатай хандаж, хамтран ажиллахыг та бүхэнд уриалж байна.
202

2026-06-05

05/06/2026

ХАЙРЛАЯ, ХАМГААЛЪЯ, ХҮНДЭЛЬЕ!
....................
Багануур дүүргийн прокурорын газраас санаачлан зохион байгуулж буй "Хайрлая, хамгаалъя, хүндэлье" нөлөөллийн аян.
Хүүхдээ сонсож, үзэл бодлыг нь хүндэтгэж, хайрлаж, хамгаалъя!

Photos from Багануур Дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс's post 04/06/2026

💁ЖИЛ БҮРИЙН 06 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙГ “ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР” БОЛГОН ТЭМДЭГЛЭДЭГ.

📍Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар конвенцийн тодорхойлолт

📌ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БОДИТООР УСТГАЯ!!!

Эх сурвалж: 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв

04/06/2026

✅Цахилгааны аюулыг мэддэг хүүхэд өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна ⚡👧👦

Багануур Цахилгаан Түгээх Сүлжээ Салбар

04/06/2026

Хүүхэд гэмтэж, бэртэх эрсдэлтэй аюултай орчин, нөхцөл байдлыг олж харсан бол ЗУРАГТАЙГАА манай пэйжийн чатаар мэдээлэл өгөөрэй.

Таны мэдээлэл хүүхэд бүрийг болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чухал хувь нэмэр болно.

#УрьдчиланСэргийлье
#ХамтдааШалгая
#СонсъёЗөвлөеТусалъя

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв

04/06/2026

📌Эцэг эхчүүдээ та "Хүүхдийнхээ гэрээс сургууль, цэцэрлэг хүрэх зам, орчны аюулгүй байдлыг үнэлж" хүүхдэдээ хэр ээлтэй гэдгийг үнэлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан эсэхийг тодруулаарай.

📝Үнэлгээний линк:
https://docs.google.com/forms/d/1RY3EBHEA98bwwvzmjJH_sLEWOWqGD9LitC_RVU54_IQ/viewform?edit_requested=true

03/06/2026

✅ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/123 дугаар тушаалын хавсралтаас

03/06/2026

Найзуудаа би та нарт маш чухал зөвлөмж хэлье!
Анхаарлаа хандуулаарай 🤩

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Хүний хөгжлийн ордон 3 давхар, Багануур дүүрэг
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00