46K нэгдэл

46K нэгдэл

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from 46K нэгдэл, Улаанбаатар, Монгол улс, Ulaanbaatar.

02/04/2026

УИХ ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
МИНИЙ ТЭМЦЭЛ ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ, БАЯЛГИЙН САН, УЛС ТӨРД ҮЕ СОЛИХЫН ТӨЛӨӨ БАЙСАН, БАЙГАА, БАЙХ БОЛНО.“ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН СХЕМИЙГ ЗАДАЛСАН ШИГ “БОДЬ110 САЯ $ ЫН АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАРЛАНА” ГЭЖ‼️

35 ЖИЛ БУГШСАН АВИЛГАЛ ДАВУУ ЭРХ ХӨШИГНИЙ АРДАХ ХУЙВАЛДААНЫГ ТЭР ЗАРАЛСААР ТЭМЦСЭЭР Л ИРСЭН
1. 60 ТЭРБУМ
2. ЭРДЭНЭТИЙН 49 ХУВЬ
3. ХӨТЛИЙН ЦЕМЕНТ, ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГ
4. ЭТТ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, ОФФТЕЙК
5. ЧИНГИС, САМУРАЙ БОНДЫН ӨР
6. ХӨГЖЛИЙН БАНК – 1.8 ИХ НАЯД
7. ЖДҮ БОЛОН БУСАД САНГУУДЫН ХУЛГАЙ
8. УХАА ХУДАГ БАЯЛГИЙН ХУЛГАЙ
9. ӨНӨӨДӨР ЯРИГДАЖ БУЙ ГОЛОМТЫН БАЯСАГЛАН ОФФТЕЙК ГЭРЭЭ 110 САЯ $-ЫН АВИЛГА БОДЬ ГРУППЭЭС УЛСТӨРЧДӨД ТАРААГДСАН ГЭХ ИХ ХЭМЖЭЭНИЙ АВЛИГЫН МӨНГӨ 110 САЯ $ Б.ЭНХБАЯР ,Т,АЮУРСАЙХАН НАРААС ГАДНА АВСАН БУСАД УЛСТӨРЧДИЙН НЭРС Ч ТОДОРХОЙ ЯРИГДАЖ, АСУУДАЛ СӨХӨГДСӨН БОЛОЛТОЙ.‼️

Л.ОЮУНЭРДЭНЭ 2019 ОНД АВИЛГАТАЙ ТЭМЦЭН ИЛЧЛЭЖ ЯВСАН ЯРИЖ БАЙСАН ТҮҮНЭЭС ХОЙШ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ТЭМЦСЭЭР Л ЯВНА
2026 ОНЫ 03 САРЫН 12-НД Ч ЯГ Л 7 ЖИЛИЙН ӨМНӨ ЯРИЖ БАЙСАН Л.ОЮУН-ЭРДЭНЭ ӨНӨӨДӨР ҮГ ҮСЭГ ЗӨРӨХГҮЙ ХЭВЭЭРЭЭЛ БАРИМТТАЙ ЯРИЖ ТЭМЦСЭЭР Л БАЙНА ‼️

ТА НАР ШИГ УРДАХАА МАРТЧИХДАГ ХҮН БИШ.
ТҮҮНИЙГ ЭЛДВЭЭР ЯМАРЧ БАРИМТГҮЙ ГҮТГЭЭД БҮЛЭГЛЭЛ БҮГД НЭГ ТАЛДАА ГАРСАН Ч ТЭР БАРИМТТАЙ БҮХНИЙГ ЯРИСААР Л

ҮЗЭЛ БОДОЛ, ҮНЭТ ЗҮЙЛДЭЭ БАТ ЗОГСДОГ ГЭЖ ЭНЭ БАЙХ 👍👍👍

‼️
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН МАФИ 110 САЯ АМ.ДОЛЛАР

ХУДАЛДАЛ ХУРДАН Ч ҮНЭНД ГҮЙЦЭГДЭНЭ‼️

24/03/2026

ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Бодь Интернэйшнл Групп”-ээс 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авч байсан. Мөн “Бодь”-той холбоотой гэрээнүүдийг устгах, намтраасаа “Бодь”-той холбоотой хэсгийг хасах ажлыг хийж эхэлсэн...

Photos from Oyunerdene Luvsannamsrai's post 24/03/2026
24/03/2026

Шалгуулцгаа !!!

Photos from Oyunerdene Luvsannamsrai's post 24/03/2026

Залуучууд 30 жилийн булхай луйвартай тэмцэж байна. Мэдээж хялбар биш. Дэмжиж байна.

17/03/2026

Н.Учрал намын эв нэгдлээ хангаж чадахгүй бол МАН задарна, цөөнх болно, АН олонх болж засаг, хурлаа авна. МАН-ыг эвлүүлэх үү, эвдэрэлцүүлэх үү Учралын ухаан мэдсэн хэрэг. Бие даасан шийдвэр гаргах чадвар хэр байдаг бол доо. МАН-ын дарга эрх мэдлээ бусадтай хуваалцаж болохгүй.

07/12/2023

Ирэх сонгууль (2024) намуудын дунд явагдах уу? Аймгуудын өрсөлдөөн болох уу?

Сонгуулийн тойргийг томсгож аймгуудыг нэгтгэвэл яг юу болох вэ? ( Увс, Ховд нийлээд 6 мандаттай 1 тойрог) Ирэх сонгууль холимог тогтолцоогоор явагдана. Энэ нь сонгогчдод 2 боломжийг олгоно. 1. Улс төрийн сонголт хийх. Энэ нь аль нэг нам сонгох. 2. Нэр дэвшигч сонгох. Энэ нь нутгийн хүнээ сонгох зарчмаар явах магадлал маш өндөр. Нэгэнт улс төрийн сонголтоо хийгээд аль нэг намыг дугуйлчихсан сонгогч нэр дэвшигчийг сонгохдоо нутгийн хүнээ дугуйлах нь зөв гэдэг давалгаа явагдана. Аль сонгогч олонтой аймгийн нэр дэвшигчид нам харгалзахгүй бөөнөөрөө ялна. Увс, Ховдын аль их сонгогчтой нь ялна. МАН ялах уу АН ялах уу гэхээс илүү Увс ялах уу Ховд ялах уу гэдэг нутгийн зарчим руу л явах байх. Увсынхан бол АН-ын 3, МАН-ын 3 нийт нутгийн 6 хүнээ дэмжинэ ээ л гэх байх. Ховдынхоныг дэмжихгүй байх. Сонгуулийн үр дүн улсын хэмжээнд яаж гарах бол? Аль нам нь тэгээд засгаа барих бэ? Эсхүл аль аймаг нь ямар аймагтай нийлж засагаа барих бэ? Онолын хувьд тойргийг томсгох нь дов жалганы үзлээс салгах, хөгжил талаас зөв хэдий ч өнөөдөр томсгох нь буруу байх. Магадгүй засаг захиргааны нэгжийг томсгоод 5-10 жилийн дараа л хийх ёстой байх.

20/10/2023

Түгжрэлийн сайд хэрэггүй.

Улаанбаатар хотод өнгөрсөн жилд 89к тээврийн хэрэгсэл нэмэгдсэн гэнэ. 1 машин 3.5 метр урт гэвэл 89к машин 311500 метр буюу 311 км болох юм. Үүнийг 4 эгнээтэй замд хуваах юм бол 77.8 км болж байна. Дүгнэлт: жил бүр Улаанбаатар хотод 77.8 км 4 эгнээтэй зам барих юм бол түгжрэлийг өнөөдрийн түвшинд барина, чадахгүй бол тэг зогсолт болно. Гэхдээ жил бүр 77.8 км зам барих газар энэ хотод байхгүй. Цорын ганц шийдэл аймгийн төвүүдийг хотын статустай болгож шинэ стандарт, төлөвлөлтийг баталж хотоос аймаг руу шилжилт бий болгох. Аймгуудад ажлын байр бий болгох. Өөр сонголт үнэхээр алга. Түгжрэлийн сайд 1000 байгаад ч нэмэргүй.

01/10/2023

МАН бол Эх орончдын нам. Тиймээс МАН-ын гишүүд авлигачдыг өмгөөлж хамгаалахгүй. Эх орноо л бодох ёстой. Намаас илүү Эх орон чухал.

26/09/2023

"Намын даргын бодлого уналаа гээд дарга муу гэсэн үг биш."

Намын бодлого дагана гэдэг нь зөвхөн даргын зөв гээд үг дуугүй дагана баясана гэсэн үг биш. Нам бол хамтын шийдвэр гаргадаг олон нийтийн байгууллага. Хамт олон нь олонхиороо даргаас өөр байр суурьтай шийдвэр гаргаж болно. Нэгэнт олонхийн шийдвэр гарсан бол дарга ч тэр шийдвэрийг дагах, хэрэгжүүлэх учиртай. Энэ бол ардчилалын үнэт зүйл. Намын даргын бодлого уналаа гээд дарга муу гэсэн үг биш. Харин ч тэр нам ардчилалтай байна, дарга нь жинхэнэ манлайлагч, ардчилагч, сайн менежер байж олонхийн бодлогоо намын бодлого болгож оролцоог нэмэгдүүлж байна гэсэн үг. Ингэж чадсан нам л олон сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address

Улаанбаатар, Монгол улс
Ulaanbaatar
11000