05/06/2026
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅Дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан алба хаагчдад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах чиглэлээр танхимын сургалтыг зохион байгууллаа.
#сургалтдадлага
05/06/2026
ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөөт бус хяналт, шалгалт зохион байгуулах тухай удирдамжийн хүрээнд дүүрэгт шинээр баригдаж байгаа барилга байгууламжид хяналт шалгалт хийж зөвлөмж зөвлөгөөг өгч ажиллалаа.
#хяналтшалгалт
05/06/2026
АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ХАМРАГДЛАА
✅Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2026 оны "Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулах тухай" тушаалын хүрээнд тус хэлтсийн ахлагч бүрэлдэхүүн бие бялдар, мэргэжлийн ур чадвар, түвшин тогтоох үзлэгт хамрагдлаа.
#ТүвшинТогтоохШалгалт
05/06/2026
ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
#ардиргэдийнанхааралд
ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
Нийслэлийн хэмжээнд сүүлийн 3 хоногт орон сууцны хороололд айлын эд зүйл, гал тогооны цахилгаан хэрэгсэл, цахилгааны самбар, хогийн суваг шатсан 7 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажиллаж унтраалаа.
Он гарсаар нийслэлийн хэмжээнд орон сууцны хороололд гал түймрийн 293 дуудлага бүртгэгдэж, гал түймрийн улмаас 1 иргэн нас барж, 2 иргэн түлэгдэж гэмтсэн байна.
Алба хаагчид утаажилтын бүсээс 337 хүүхэд, 738 том хүнийг аюулгүй талбайд гаргаж, угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирохоос авран хамгаалж ажилласан.
Орон сууцны хороололд гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа тул
📌Өрхийн галын аюулгүй байдлаа хангах,
📌Цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах,
📌Ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг бүрэн унтраах,
📌Барилгын аврах зам гарцын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, аврах зам гарцыг чөлөөлж, хэвийн ажиллагааг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
03/06/2026
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ДААЛГАЛАА
03/06/2026
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Б.ПҮРЭВДАГВА НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА
03/06/2026
#ахуйнгалтүймэр
#аюулгүйбайдлаахангая
#ахуйнгалтүймэр
#аюулгүйбайдлаахангая