Цагаан алт үндэсний хөдөлгөөн

Цагаан алт үндэсний хөдөлгөөн

Share

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн

Photos from Цагаан алт үндэсний хөдөлгөөн's post 25/05/2026

🌿 “ҮНДЭСНИЙ НОГООН ЛАБ” ПЛАТФОРМЫН ЭЦСИЙН ШАТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улс 2026 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах түүхэн бэлтгэлийн хүрээнд хэрэгжиж буй “Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж, шилдэг 10-12 төсөл тодрох шатандаа явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар, Монголын Бизнесийн Зөвлөл болон Монголын Байгалийн Өв Сантай хамтран хэрэгжүүлж буй энэхүү үндэсний хэмжээний платформ нь байгальд суурилсан бодит шийдэл, тогтвортой санхүүжилт, инновацад түшиглэсэн ногоон төслүүдийг хөгжүүлэх зорилготой.

Энэ удаагийн сонгон шалгаруулалт нь Монгол Улсын санаачилгаар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласантай холбоотойгоор бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, байгаль хамгаалалд чиглэсэн төслүүдэд онцгойлон төвлөрснөөрөө онцлог байлаа.

📌 135 төсөл бүртгүүлснээс
✅ 71 төсөл нэгдүгээр шатанд шалгарч,
✅ 30 төсөл эцсийн шатанд өрсөлдөн төслөө танилцуулж,
🏆 10-12 шилдэг төсөл хөгжүүлэлтийн шатанд шилжин ажиллах боломжтой болно.

Монгол улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт болон иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан эцсийн шатны арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ:

“Энэ бол зөвхөн төсөл шалгаруулах үйл явц биш. Харин Монголын ногоон шилжилтийг хурдасгах, орон нутгийн хөгжил, байгаль хамгаалал, тогтвортой амьжиргаа, инновац, шинжлэх ухаан болон хувийн хэвшлийн оролцоог нэгтгэсэн хамтын ажиллагааны шинэ тогтолцоо юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын ногоон хөгжил, тогтвортой ирээдүйн төлөө ажиллаж буй бүх оролцогч байгууллага, судлаачид, залуус, бизнес эрхлэгчиддээ талархал илэрхийлье. Хамтдаа Монголын ногоон шилжилтийг бодит ажил болгоё. 🌱🇲🇳

#ҮндэснийНогоонЛаб #Бэлчээр #НогоонХөгжил

21/05/2026

#БүтээжБайна 💥"Үйлдвэрт ажиллана” гэхээр чамд юу төсөөлөгддөг вэ? 🤔

Энд залуус Монголын баялгийг үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгож, өөрсдийн хөдөлмөрөөр бахархлаа бүтээдэг.

Мэргэжлээ сонгоно гэдэг амаргүй. Гэхдээ хөнгөн үйлдвэрийн мэргэжил гэдэг төсөөлснөөс илүү гоё.

Бахархлаа олсон хүн ирээдүйгээ бүтээдэг ✨





#цагааналтүндэснийхөдөлгөөн


Zangia.mn
Эрдэнэт Хивс
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
ШУТИС Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Photos from Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам's post 21/05/2026
20/05/2026

🔷 ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ 20-50 САЯ ТӨГРӨГИЙН ЖИЖИГ ЗЭЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд малын гаралтай түүхий эд арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилгоор Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангаас Жижиг зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох үйл ажиллагаа эхэллээ.

✅Жижиг зээлийг банкаар дамжуулан олгох үйл ажиллагаанд сонгон шалгаруулалт зохион байгуулж, Хаан банк, Төрийн банк шалгарсан байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай болон холбогдох албан хаагчид Хаан банк, Төрийн банкны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, гэрээний нөхцөл, хэрэгжилтийн талаар санал солилцон, хамтран ажиллах гэрээг байгууллаа.

✅Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийг иргэдэд жилийн 7 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар олгоно.

🔹 Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчинд – 20 хүртэл сая төгрөг
🔹 Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, гадаадаас эх орондоо эргэн ирсэн иргэнд–40 хүртэл сая төгрөг
🔹 Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид – 50 хүртэл сая төгрөгийн санхүүжилт олгоно.

✅ “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь мал аж ахуйн түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилготой стратегийн арга хэмжээ бөгөөд тус хөдөлгөөний хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж буй ажлууд нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, түр болон байнгын ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих замаар бодит үр дүн өгч байна.

Ингэснээр ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, орон нутагт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг илүү өргөн хүрээнд нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

#цагааналтүндэснийхөдөлгөөн
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

19/05/2026

🔵 Б.БАЯРМАА: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан ""Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих "Тэрбум мод сан" дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд 5.5 сая мод тариад байна

#цагааналтүндэснийхөдөлгөөн
Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн
Billion Tree Fund/Тэрбум Мод Сан

19/05/2026

🔵 Б.САЙНЖАРГАЛ: "Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-г Баянзүрх дүүрэгт нийт 300 га талбайд байгуулж байна. Үүний 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тохижилт, бүтээн байгуулалт байхаар төлөвлөсөн.

#цагааналтүндэснийхөдөлгөөн
Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн
Олон Улсын Эко Цэцэрлэгт Хүрээлэн-International Garden Of Mongolia

19/05/2026

🔵 Б.НАСАНЖАРГАЛ: "Цагаан алт" үндэсний хөдөлгөөнийг санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгчдөө баярлалаа

#цагааналтүндэснийхөдөлгөөн
Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн
ХҮННҮ МӨР БРЭНД

19/05/2026

🔵 Ч.ЭРДЭНЭБАТ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үйлдвэрүүдтэй биечлэн танилцаж, асуудлуудыг маань маш сайн сонсож байгаа. Улмаар Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын тогтоол батлагдсан нь хөнгөн үйлдвэрийн салбарт томоохон дэмжлэг болж байна.

"Цагаан алт" үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш ноосон бүтээгдэхүүний үйлдвэрүүд томоохон өөрчлөлтүүд хийж, үйл ажиллагаа улам жигдэрч байна.

Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо
Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн
#цагааналтүндэснийхөдөлгөөн

19/05/2026

🔵 А.ДАВААСҮРЭН: "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрүүд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлд шилжих томоохон алхам хийж байна

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо
Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн
#цагааналтүндэснийхөдөлгөөн

19/05/2026

🔵 Б.ЖАВХЛАН: Дэлхий нийт Монгол Улс руу анхаарлаа хандуулж буй энэ үед "Үндэсний НОГООН ЛАБ" платформ байгаль орчинд ээлтэй, "ногоон" төслүүдийг бойжуулж хөрөнгө оруулагчдад танилцуулан холбож, гүүр болохоор ажиллаж байна

🍃 Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачилсан "Үндэсний НОГООН ЛАБ" платформыг Монголын байгалийн өв сан болон Монголын бизнесийн Зөвлөлтэй хамтран хөгжүүлж буй бөгөөд байгаль орчинд бодит, хэмжигдэхүйц эерэг үр нөлөө үзүүлэх, цаашид цар хүрээгээ тэлэх боломжтой ногоон төслүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулж, хоёр сарын хугацаанд техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлэх замаар хөгжүүлэн бойжуулж олон улсын санхүүжилт олгох стандартад нийцүүлэн бэлтгэж байгаа юм. Улмаар бэлтгэгдсэн ногоон төслүүдийг дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчидтай холбож санхүүжилт босгоход дэмжих зорилготой энэхүү платформ 135 төсөл хүлээн авсан бөгөөд дараагийн шалгаруулалтууд шат дараатай үргэлжилж байна.

COP17 бага хурлын үеэр "Үндэсний НОГООН ЛАБ" платформын шалгаруулж, бойжуулсан Монголын ногоон төслүүдийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах тусгай арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
National Green Lab / Үндэсний Ногоон Лаб
Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation
Business Council of Mongolia / Монголын бизнесийн зөвлөл

Photos from Цагаан алт үндэсний хөдөлгөөн's post 18/05/2026

🔷Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлыг хангах, тус хуралд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой зөвлөлдөх уулзалтад өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.

Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан оролцож, "Үндэсний НОГООН ЛАБ" платформын үйл ажиллагаа, хэрэгжилтийг танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачилсан "Үндэсний НОГООН ЛАБ" платформыг Монголын байгалийн өв сан болон Монголын бизнесийн Зөвлөлтэй хамтран хөгжүүлж буй бөгөөд байгаль орчинд бодит, хэмжигдэхүйц эерэг үр нөлөө үзүүлэх, цаашид цар хүрээгээ тэлэх боломжтой ногоон төслүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулж, хоёр сарын хугацаанд техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлэх замаар хөгжүүлэн бойжуулж олон улсын санхүүжилт олгох стандартад нийцүүлэн бэлтгэж байгаа юм. Улмаар бэлтгэгдсэн ногоон төслүүдийг дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчидтай холбож санхүүжилт босгоход дэмжих зорилготой энэхүү платформ 135 төсөл хүлээн авсан бөгөөд дараагийн шалгаруулалтууд шат дараатай үргэлжилж буй юм.

COP17 бага хурлын үеэр "Үндэсний НОГООН ЛАБ" платформын шалгаруулж, бойжуулсан Монголын ногоон төслүүдийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах тусгай арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан танилцуулсан юм.

🟩 СОР17 Үндэсний хорооны Ажлын алба, МҮХАҮТ болон Монголын Бизнесийн Зөвлөл хамтран зохион байгуулсан тус уулзалтад хувийн хэвшил болон олон улсын төрийн бус байгууллагын 100 гаруй төлөөллүүд оролцлоо.

Мөн зөвлөлдөх уулзалтын үр дүнд дараах уриалгыг гаргав. Тус уриалгад:

"Тогтвортой хөгжил бол зөвхөн төрийн бодлого биш юм. Энэ бол өрсөлдөх чадварын шинэ шалгуур, хөрөнгө оруулалт татах үндсэн нөхцөл, бизнесийн тасралтгүй, тогтвортой байдлын стратеги юм. Иймд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, түүний Удирдах зөвлөл болон нийт гишүүн байгууллагуудын өмнөөс Монголын нийт хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад дараах УРИАЛГЫГ дэвшүүлж байна:

• Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC3.0) болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг байгууллагынхаа стратеги, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын салшгүй хэсэг болгоё;

• Цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд бодит хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлье;

• БОНЗ (ESG)-ын ил тод тунгалаг тайлагнал, ёс зүй, хариуцлагатай засаглалыг хэвшүүлье;

• Бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг хэмжиж, хянаж, бууруулж, эрчим хүч, ус, байгалийн нөөцийн үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлье;

• Тойрог эдийн засгийн зарчимд нийцсэн тогтвортой үйлдвэрлэл, инновацыг эрчимжүүлэхийг уриалж байна.
Өнөөдрийн хамгийн том эрсдэл бол өөрчлөлтөөс хоцрох явдал юм” гэжээ.

National Green Lab / Үндэсний Ногоон Лаб
Business Council of Mongolia / Монголын бизнесийн зөвлөл
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Монгол Улс
Ulaanbaatar
14000