03/06/2026
Хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдийн хог тээврийн ажилд дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрүүл, цэвэр, хоггүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Сонгинхайрхан дүүргийн 24, 32 дүгээр хороо Бумбатын рашаан, Эмээлт, орчмын малын сэг зэм, ил задгай үүссэн ахуйн хур хог хаягдал, Хан-Уул дүүргийн 10,16,21-р хороо Сонсголонгийн гүүр, Туул голын ай сав, нисэх, Буянт-Ухаа орчимд үүссэн барилгын болон ахуйн хур хог хаягдал, Баянзүрх дүүрэг 34-р хороо Цагаандавааны төвлөрсөн хогийн цэг орчмын далан, гуу жалганд үүссэн барилгын болон ахуйн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхнийг хог хаягдлаа зориулалтын цэгт хаях, дүүргүүдийн хог тээврийн гэрээт байгууллагуудаар хог хаягдлаа тээвэрлүүлэх зэргээр цэвэр хоггүй орчинг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг уриалж байна.
Хоггүй хотыг хамтдаа бүтээе
03/06/2026
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, явган хүний зам, дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлагыг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийх ажлыг 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрөө эхлэн зохион байгуулж байна.
Нийт 75 гудамж талбай, байршлын 900,000 мкв талбайг хөөстэй угааж, ариутгал халдваргүйтгэл хийх бөгөөд Өнөөдрийн байдлаар хотын төвийн болон гэр хорооллын иргэд ихээр зорчдог нийт 39 гудамж, талбайн 389,000 мкв талбайг хөөстэй угааж халдваргүйтгээд байна.
Хөөстэй угаалга, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг замын хөдөлгөөнд саад учруулж, түгжрэл үүсгэхгүй үүднээс оройн 21:00 цагаас өглөөний 07:00 цагийн хооронд хийж гүйцэтгэж байна.
02/06/2026
“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг 2023-2027 он хүртэл хэрэгжүүлнэ.
Тодруулбал, төслийн хүрээнд 1077 орон сууцыг дулаалж, дулааны эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэх юм.
Энэхүү төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламж болон Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.
2025-2026 онд 115 блок угсармал орон сууцыг дулаалах бөгөөд эхний ээлжийн 45 барилгыг дулаалах ажил үргэлжилж байна.
Энэхүү дулаалга нь эрдэс хөвөн, метал фасад, хөнгөн цагаан рамтайгаар хэрэгжиж байгаа нь онцлог юм.
Фасадаас гадна дээврийн дулаалга, дээврийг мембранаар солих, узель солих ажил хийгдэнэ.
29/05/2026
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хөрсний бохирдол ихтэй 2 сая мкв нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохин байгуулж байна
28/05/2026
Бид-Авлига ашиг сонирхолын зөрчлөөс ангид хамт олон сарын аянд нэгдэж байна.
28/05/2026
"Бид-Авлига ашиг сонирхолын зөрчлөөс ангид хамт олон сарын аян"-д нэгдэж байна.
28/05/2026
"Бид-Авлига ашиг сонирхолын зөрчлөөс ангид хамт олон” аян"-д нэгдэж байна.