Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо

Share

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны албан ёсны мэдээ мэдээлэл

04/06/2026

Т.Доржханд: Ногоон эрчим хүчний тоног төхөөрөмж болон сэргээгдэх эрчим хүч, нарны батарей, салхины сэнс, батарей хураагуур, дата төвд хэрэглэх тоног төхөөрөмжүүдийг 100 хувь гаалийн татвараас ЧӨЛӨӨЛЛӨӨ

Т.Доржханд: Ногоон эрчим хүчний тоног төхөөрөмж болон сэргээгдэх эрчим хүч, нарны батарей, салхины сэнс, батарей хураагуур, дата төвд хэрэглэх тоног төхөөрөмжүүдийг 100 хувь гаалийн татвараас ЧӨЛӨӨЛЛӨӨ‼️

https://ubn.mn/p/98328

Photos from Ногоон дэлхий's post 04/06/2026

“Говийн гэрэлт цамхаг” хэмээн нэрлэдэг Шиньжяны Хамид байрлах 50 мегаваттын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц нь бүс нутгийнхаа анхны төсөл бөгөөд цэвэр, тогтвортой эрчим хүчний хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлж байна.

03/06/2026

📌РМ10 ТООСОНЦОРЫН ХЭМЖЭЭ ДЭМБ-ЫН ЗӨВЛӨМЖӨӨС ХЭТЭРСЭН БАЙНА

Улаанбаатар хотын 2026 оны 05 дугаар сарын агаарын чанарын төлөв байдлын мэдээлэл гарлаа.

Агаар бохирдуулах бодисууд үндэсний стандартын шаардлага хангасан ч РМ10 тоосонцорын хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжөөс хэтэрсэн байна.

Том ширхэглэгт тоосонцорыг бууруулахын тулд:

✅Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх: Хөрсний элэгдэл, сул шороог тогтоохын тулд хотыг зүлэгжүүлж, мод тарих

✅Хөрсийг хучих: Зам дагуух сул шороотой хэсгүүдийг эко хавтан эсвэл хайргаар хучих

✅Зам цэвэрлэгээний технологийг өөрчлөх: Хуурай шүүрдэх бус тоос сордог болон чийгтэй цэвэрлэгээний машин ашиглах.

✅Барилгын талбайн стандарт: Барилгын задгай шороог хучих, барилгын талбайгаас гарах машины дугуйг угаадаг журмыг чанга баримтлах шаардлагатай.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

25/05/2026

Улаанбаатар хотод 2025-2026 оны халаалтын улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, цаашид төлөвлөж буй арга хэмжээг хэлэлцэв.

Photos from Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо's post 25/05/2026

📌АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр /2026.05.25/ болж, 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд хагас коксон түлшийг дахин нийлүүлэх шийдвэрийг гаргалаа.

Өнөөдрийн хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Дэд дарга Ц.Сандаг-Очир удирдаж, Улаанбаатар хотод 2025-2026 оны халаалтын улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, цаашид төлөвлөж буй арга хэмжээний талаар хэлэлцэв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Дэд дарга Ц.Сандаг-Очир хурлыг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн өвөл нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхийн хэрэглээнд хагас коксон түлш нэвтрүүлж, Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 орчим айлыг дулаалан, шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүллээ.

Мөн Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын дагуу уурын болон усан халаалтын зуухны түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, 12 байршлын 25 зуухыг хийн түлшний системд шилжүүлээд байна.


Эдгээр арга хэмжээний үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдол өмнөх оны мөн үеэс дунджаар 30 хувиар буурсан эерэг үр дүн гарсан”-ыг онцлон тэмдэглэв.

Хуралд Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал хагас коксон түлш нэвтрүүлэх тухай Эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийн үр дүнг танилцуулж, цаашид шахмал түлш болон түүхий эдийг дотоодын эх үүсвэрээс хангах ажлыг судлах зөвлөмжийг өгөв.

Энэ дагуу дотоодын эх үүсвэрээс хангах боломжийн талаар “Багануур ҮТП” ХХК-ийн зохицуулагч Б.Чойжил “Нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах төсөл”-ийн явцын талаар мэдээллийг өгсөн юм. Багануурын Нүүрс-пиролизын үйлдвэр нь жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоо туршилтын үйл явц үргэлжилж буй аж. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж эхэлснээр гэр хорооллоос ялгарах агаарын бохирдол 50-60 хувиар буурна гэсэн тооцооллыг хийгээд байна.

Мөн хуралд Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин 2026-2027 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, ирэх жилийн халаалтын улиралд айл өрхүүдэд 428 мянган тонн түлш нийлүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлэв.

Хурлын төгсгөлд Үндэсний хорооны Дэд дарга Ц.Сандаг-Очир хагас коксон түлш тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглээд, 2026-2027 оны халаалтын улиралд дахин нийлүүлэх ажлыг хуульд нийцүүлэн зохион байгуулах үүрэг чиглэлийг нийслэл болон Тавантолгой Түлш ХХК-д өгөв. Мөн дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд тарифийн зөрүүний санхүүжилтийг олгохыг нийслэлийн удирдлагуудад даалгалаа.

Photos from Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо's post 21/05/2026

📌ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ ХАГАС КОКСОН ТҮЛШНИЙ ҮР ДҮНГ ДҮГНЭЛЭЭ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нэвтрүүлсэн. Уг ажлын үр дүнг өнөөдөр /2026.05.21/ Эрдэмтдийн зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцлээ.

Хурлыг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал удирдаж, Цаг уур, орчны шинжилгээний газар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” ХХК-ийн төлөөллүүд оролцсон юм.

Халаалтын улиралд гэр хорооллын айл өрхөд борлуулалтын 425 цэгээр 436.7 мянган тонн хатуу түлшийг нийлүүлсэн бөгөөд үүний 333.3 мянган тонн нь хагас коксон түлш байв.

Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат Улаанбаатар хотын 2025-2026 оны хүйтний улирлын агаарын чанарын харьцуулалтыг танилцуулахдаа агаар бохирдуулагч бодисууд өнгөрсөн оны мөн үеэс 54 хүртэл хувиар буурсныг онцлов.

Хүйтний улирал буюу 2025 оны 10-12 сар, 2026 оны 01-04 дүгээр сарын агаар дахь бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх онуудын мөн үе 2024 оны 10-12 сар, 2025 оны 01-04 дүгээр сарын дундажтай харьцуулахад


✅PM2.5 тоосонцор нь 9 мкг/м3 буюу 17 хувиар

✅Азотын давхар исэл (NO2) нь 2 мкг/м3-ээр буюу 4 хувиар

✅PM10 тоосонцор нь 23 мкг/м3-ээр буюу 21 хувиар

✅Хүхэрлэг хий (SO2) нь 36 мкг/м3-ээр буюу 54 хувиар бага гарчээ.

Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал “Бид өнөөдөр хагас коксон түлш нэвтрүүлсэн үр дүнг сонслоо. Эерэг үр дүнтэй байна. Бидний хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан гэж үзэж байгаа. Энэ бол ажлын үр дүн.

Эрдэмтдийн зөвлөл үнэ өртөг ярихгүй. Харин итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний үр дүнг үндэслэн хамгийн сайн чанартай түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулан, иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх үр дүнг ярина. Энэ ч утгаараа өнгөрсөн жил тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж байна” хэмээн дүгнээд, ирэх жилд түлшнээс гадна тархмал эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүч, хий болон цахилгаан халаагуур зэрэг бусад шийдлийг судалж, хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөсөн юм.

Эрдэмтдийн зөвлөлөөс түлшний хэрэглээний тодорхой хувийг дотоодоос хангах ажлыг судалж, үр дүнг эцэслэх чиг үүргийг өгснөөр энэ удаагийн хурал өндөрлөв.

Photos from Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо's post 20/05/2026

БНХАУ-ЫН НАРНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 7.1 ХУВИАР ӨСЧЭЭ

БНХАУ-ын эрчим хүч үйлдвэрлэгч томоохон аж ахуйн нэгжүүд 2026 оны эхний дөрвөн сард 3.12 их наяд кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өссөн байна.

Усан цахилгаан станцын үйлдвэрлэл 12.2 хувиар, нарны эрчим хүчний үйлдвэрлэл 7.1 хувиар өссөн бол салхины эрчим хүчний үйлдвэрлэл 5 хувиар буурчээ.

19/05/2026

Цаг уурын байгууллагын мэдээгээр ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй, салхи шуургатай, бороотой байна.

Ийм өдрүүдэд угаартах эрсдэл нэмэгддэг тул Иргэн та сонор сэрэмжтэй байж, хайртай гэр бүлээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлээрэй.

.

Photos from Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо's post 15/05/2026

ЗАСГИЙН ГАЗАР: НОГООН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ногоон санхүүжилтийн бодлого хэрэгжүүлэх хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж, "Ногоон хөгжлийн чөлөөлөлт"-ийг танилцууллаа.

✅Ногоон зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргав

✅Ногоон зээлийн хугацааг уртасгаж, 60 сар болголоо

✅Нарны хавтан, хураагуурын сарын төлөлт 40 хувиар буурав

✅5 жилийн хүү нь хүрэн зээлээс 4-6% хямд байна.

✅Ногоон зээлд нарны хавтан, цахилгаан тээврийн хэрэгсэл, дулаалга багтаж байна.

Photos from Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо's post 14/05/2026

📌“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Агаарын бохирдол бууруулах бүтээгдэхүүн үйлчилгээ, шийдлийг танилцуулж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Цэвэр агаар-Ногоон шийдэл” өдөрлөг Сонгинохайрхан дүүргийн Толгойт дэд төвд зохион байгуулагдаж байна.

Тус өдөрлөгт сэргээгдэх эрчим хүч, дулаалгын технологи, эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмж үйлдвэрлэгч болон экспортлогч компаниуд оролцож буй.

Өдөрлөгт оролцогчдын бүтээгдэхүүнийг Хаан банк, Төрийн банк, Хас банкны ногоон зээлээр худалдан авах боломжтой аж.

“Цэвэр агаар-Ногоон шийдэл” өдөрлөг 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Ulaanbaatar