Шадар сайд Т.Доржхандын ажлын алба

Шадар сайд Т.Доржхандын ажлын алба

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Шадар сайд Т.Доржхандын ажлын алба, Government Organization, Sukhbaatar district, Janjin D. Sukhbaatar Square 1, Government house, Ulaanbaatar.

Photos from Шадар сайд Т.Доржхандын ажлын алба's post 17/03/2026

НОГООН БА ТОГТВОРТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ЕХ-МОНГОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ НЬ

Брюссель, 2026 оны 3-р сарын 13

​Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо, Монгол улсаас Бельгийн хаант улсад суугаа элчин сайдын яам, болон Европын Хөрөнгө Оруулалтын Банк (ЕХОБ) хамтран Брюссель хотод 2026 оны 3-р сарын 13-ны өдөр Монгол-Европын Холбооны хөрөнгө оруулалтын дугуй ширээний уулзалтыг амжилттай зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний зорилго нь Монгол Улсын Засгийн газар, ЕХОБ-тай байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийг хангах, эрчим хүч, банк санхүү болон тэргүүлэх ач холбогдол бүхий төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт татах, Европын хөрөнгө оруулагчид болон Монголын хувийн хэвшлийн оролцоо, төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн болно.

Энэхүү уулзалт нь Монгол Улс, Европын Холбооны түншлэлийн хүрээнд хийгдэж буй яриа хэлэлцээний нэг хэсэг бөгөөд энэ нь бодит төсөлд суурилсан хэлэлцээр эхлүүлэх, урт хугацааны стратегийн түншлэлийн суурийг бэхжүүлэхэд чиглэж байна. Энэхүү арга хэмжээнд Европын болон дотоодын нийт 80 орчим хөрөнгө оруулагч оролцов.
​Дугуй ширээний уулзалтын үеэр Европын Хөрөнгө Оруулалтын Банкны төлөөлөгчид Монгол банкны дэд ерөнхийлөгч Г. Энхтайванд Монгол Улсын ногоон, тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээрх санхүүжилтийн гэрээний нөхцлүүдийг гардуулсан болно.

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд дугуй ширээний уулзалтыг нээж үг хэлэхдээ, “Монгол Улс 2025 онд Европын томоохон банкуудтай эрчим хүчний шилжилтийн хувийн хэвшлийн төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор нийтдээ 2 тэрбум евро/ам.долларын санхүүжилтийн санамж бичигт гарын үсэг зурсан. Өнөөдөр бид хэрэгжилтийн эхний алхмыг хийж байгаадаа баяртай байна. ЕХОБ нь Монголын арилжааны банкуудаар дамжуулан 50 сая ам.долларын ногоон, жижиг, дунд үйлдвэрийг санхүүжүүлэх хөтөлбөрийг бий болгох гэрээний нөхцлүүдийг Монголбанкинд гардуулан өглөө. Энэхүү санхүүжилт нь ногоон нэмүү өртгийн сүлжээ, ЖДҮ болон тогтвортой үйлдвэрлэлийг дэмжиж, Монгол Улсын ногоон шилжилтийг хурдасгаж, ногоон ажлын байр бий болгоход туслах болно” гэв.

​Дугуй ширээний уулзалтаар сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, тогтвортой ойн аж ахуй, уур амьсгалд нийцсэн нэмүү өртгийн сүлжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, дунд үйлдвэрлэлийг дэмжих зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжуудын талаар ярилцав.

Хоёр тал Монгол Улсын ногоон шилжилт, Европын Холбооны “Глобал гарц” санаачилгыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа дахин илэрхийлэв. Мөн Монголын холбогдох байгууллагууд болон Европын түншүүдтэй нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж, төслийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцлоо.

Photos from Шадар сайд Т.Доржхандын ажлын алба's post 13/03/2026

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ХОЛБООНЫ ПАРЛАМЕНТИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ДАРГА ПИТЕР ДЕ РУВЕР БОЛОН ЕВРОПЫН КОМИССЫН ОЛОН УЛСЫН ТҮНШЛЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН КОМИССАР ЖОСЕФ СИКЕЛАТАЙ УУЛЗАВ

Ардчилсан үнэт зүйлстэй хоёр орны хувьд Монгол Бельгийн худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчим хүч, газрын ховор элемент болон аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж санал солилцлоо. Парламентын түвшинд хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй дипломат болон албан зорчигчдыг чөлөөтэй нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэхээр тохиролцлоо.

Харин Европын холбоотой хийсэн уулзалтаар хамтарсан Засгийн газрын тэргүүлэх зорилт эрчим хүчний реформ болохыг онцолж, энэхүү реформыг хэрэгжүүлэх, мөн эрчим хүчний арвин нөөцтэй улсын хувьд цаашид нягт хамтран ажиллах сонирхол, боломж их байгааг илэрхийлэв.
Өнгөрсөн жил Улаанбаатар хотноо болсон Монгол Улс-Европын Холбооны Хөрөнгө оруулалт, бизнесийн анхдугаар чуулга уулзалтаар Европын Хөрөнгө оруулалтын банк Монгол Улсын Засгийн газартай хамтран манай улсын ногоон шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор нийт 1 тэрбум евро хүртэлх санхүүжилтийг олгох санамж бичгийг үзэглэсэн. Тус санхүүжилтийг ажил хэрэг болгож, сэргээгдэх эрчим хүч, орчин үеийн дэвшилтэт эрчим хүчний сүлжээ байгуулах төсөл, хөтөлбөрт Европын компаниудыг оролцуулах зорилгоор Хөрөнгө оруулалтын дугуй ширээний уулзалт зохион байгуулж буйг Шадар сайд Т.Доржханд танилцуулав.

Эрчим хүчний хэрэглээ, шаардлага технологийн хөгжилтэй зэрэгцэн дэлхий даяар улам нэмэгдэж байгаатай холбогдуулан ЕХ-ны зүгээс түнш орнуудтайгаа сэргээгдэх эрчим хүч, нэн чухал ашигт малтмал, digital connectivity буюу цахим дэд бүтцийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллахыг түлхүү эрэлхийлж байгааг танилцуулав. Тухайлбал, Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүднээс Европын батарей хуримтлуурыг нэвтрүүлэх бүрэн боломжтойг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг танилцуулахаар болов.

Уулзалтад Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните нар оролцов.

Photos from Invest Mongolia's post 09/03/2026
19/12/2025

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД, “JP MORGAN” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Шадар сайд Т.Доржханд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Нью-Йорк хотноо “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны удирдлагуудтай уулзаж Монгол Улсад хөрөнгө оруулалт татах чиглэлээр хэлэлцэж байсан.

Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг “Оюу толгой” төслийн зээлийн хүүг бууруулахаар ажиллаж буй энэ цаг үед “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны төлөөллүүд Монгол Улсад ирж байгаа нь онцлогтой юм.

Шадар сайд Т.Доржханд уулзалтын үеэр: “Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 11-12 хувь, өндөр байгаа. Харин “JP MORGAN”-тай хамтран ажилласнаар олон улсын зах зээл дээрээс үүнээс хоёр дахин бага өртгөөр санхүүжилт татах боломжтой талаар хэлэлцэв.

Тогмидын Доржханд

Photos from Тогмидын Доржханд's post 25/10/2025
Photos from Embassy of Mongolia in the UK's post 23/10/2025
Photos from Шадар сайд Т.Доржхандын ажлын алба's post 23/10/2025

Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 10-р сарын 22-ны өдөр анх удаа Лондонгийн Хөрөнгийн Биржид амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсын Шадар сайд Т. Доржханд "Монгол Улсын эрчим хүчний шилжилт: нөөц ба боломжууд" сэдвээр үндсэн илтгэлийг танилцуулав. Тэрээр Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоогоороо дэлхийд дээгүүр ордог бөгөөд хөрөнгө оруулалт татаж, экспорт хийснээр уул уурхайн салбараас дутахааргүй орлого бий болгох боломжтой салбар болохыг онцлов.

Тус чуулганыг Capital Markets Mongolia, Лондонгийн Хөрөнгийн Бирж хамтран зохион байгуулав.

Photos from Шадар сайд Т.Доржхандын ажлын алба's post 23/10/2025

Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржханд, Британий аж үйлдвэр хариуцсан сайд Крис МкДоналд нар чухал ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн салбарт харилцан өсөлтийг бий болгох талаар ярилцав. Хоёр талын эрх ашгийг хангасан хөрөнгө оруулалт, судалгаа, санхүүжилтийг дэмжиж бодит ажил хэрэг болгохоор тохиролцов.

Photos from European Bank for Reconstruction and Development (EBRD)'s post 21/10/2025
21/10/2025

Британийн ГХХНХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутаг хариуцсан сайд, Парламентын гишүүн Сийма Малхотра Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандтай уулзлаа. Тэд хоёр орны тогтвортой хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, технологи, цэвэр эрчим хүчний салбарт түншлэлээ хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцлаа.

Minister for the Indo-Pacific and Member of Parliament Seema Malhotra met with Deputy Prime Minister of Mongolia Dorjkhand.T. They discussed about how to boost the partnership in sustainable investment, science and tech, and clean energy.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Sukhbaatar District, Janjin D. Sukhbaatar Square 1, Government House
Ulaanbaatar
14200