28/08/2025
NewChingeltei.mn -д ирсэн иргэдийн хүсэлтийг үе шаттайгаар шийдвэрлэж байна:
📍 4-р хороо, Онцгой байдлын хэлтсийн ард байрлах эвдэрсэн чулуун замыг засварлалаа.
📍 5-р сургуулийн баруун талын 32-р байр орчмын явган болон авто замыг засварлаж шинэчиллээ.
📍 13-р хороонд борооны улмаас эвдэрсэн 4 чулуун замыг засварлаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүллээ.
💡Иргэн та орчин тойрноо сайжруулах санал хүсэлтээ NewChingeltei.mn сайтаар илгээгээрэй.
#ШинэЧингэлтэйгХамтдааБүтээе #ЧингэлтэйДүүрэг #ОрчнооТордъё
19/08/2025
Та санал хүсэлтээ newchingeltei.mn сайтаар илгээж шийдвэрлүүлээрэй✅
12/08/2025
ЧД 4-р хороо, Анкарагийн гудамжийг тордож тохижуулах, жишиг гудамж болгох ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр барьсан өргөтгөл шат, терассуудад албан ёсны мэдэгдэл хүргүүллээ. Тохижилтын ажилд Анкарагийн гудамжид үйл ажиллагаа явуулж байгаа ААН, үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллах юм.
Мөн цаашид дүүргийн хэмжээнд явган зорчигчдын тав тухтай алхах орчныг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг цэгцлэх ажлыг эрчимжүүлнэ. #Цэгцэлье
Иргэн та зөвшөөрөлгүй өргөтгөл, шат байгууламжийн талаар мэдээлэх бол санал хүсэлтээ newchingeltei.mn сайтаар илгээж шийдвэрлүүлээрэй✅
#ЧингэлтэйДүүрэг #ШинэЧингэлтэй #ОрчнооТордъё
07/08/2025
📍Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, явган хүний зам дагуух салхинд нурсан хашаатай холбоотой иргэний хүсэлтийг шийдвэрлэж, хашааг бэхлэн засварлалаа.
💡Иргэн та орчин тойрноо сайжруулах санал хүсэлтээ NewChingeltei.mn сайтаар илгээгээрэй.
#ШинэЧингэлтэйгХамтдааБүтээе #ЧингэлтэйДүүрэг #ОрчнооТордъё
31/07/2025
📍ЧД 18-р хороо, Зургаан буудлаас Чингэлтэй чиглэлийн замд эвдэрсэн усны сувагны тагийг шуурхай засварлалаа.
💡Иргэн та орчин тойрноо сайжруулах санал хүсэлтээ NewChingeltei.mn сайтаар илгээгээрэй.
#ШинэЧингэлтэйгХамтдааБүтээе #ЧингэлтэйДүүрэг #ОрчнооТордъё
28/07/2025
✨ "Найман шарга" худалдааны төв орчмын үүсмэл хогийг цэгцэлж, төвлөрсөн хогийн цэг байршууллаа
Энэ хэсэгт иргэдийн ахуйн хогоос гадна, аж ахуйн нэгжүүд том хэмжээтэй хог хаягдал авчирч хаядаг байсан нь өдрийн турш цугларан оройн цагт явган хүний хөлд гишгэгдэн, орчны бохирдол нэмэгддэг байна.
Хариуцсан байцаагч нарын мэдээлснээр, “Найман шарга”-ын үүсмэл хогийн цэгийг буулгаж, “Найман шарга”-ын зүүн талд шинэ хогийн савыг байршуулжээ. Мөн ойр орчмын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлын менежментийн талаар танилцуулж, хамтран ажиллаа.
💡 Иргэн та орчноо сайжруулах саналаа NewChingeltei.mn сайтаар илгээгээрэй.
#ШинэЧингэлтэйгХамтдааБүтээе #ЧингэлтэйДүүрэг #ОрчнооТордъё
24/07/2025
🔒 Таны хувийн мэдээллийг хамгаална!
Таны илгээсэн санал, хүсэлтийг хэн илгээсэн талаарх мэдээллийг бид бүрэн нууцална. Таны нэр, холбоо барих дугаар болон бусад хувийн мэдээллийг зөвхөн тухайн асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох албан тушаалтан хандах боломжтой. Мөн таны мэдээллийг гуравдагч этгээдэд ямар нэгэн байдлаар хуваалцахгүй тул санаа зовох хэрэггүй саналаа өгөөрэй.
✉️ Санал хүсэлт илгээх алхам:
1️⃣ NewChingeltei.mn → “Орчноо тордъё” цэсийг сонгоно.
2️⃣ Богино тайлбар, байрлал, холбогдох зураг хавсаргана.
3️⃣ Илгээх товч дармагц бүртгэлийн дугаар үүсэж тухайн дугаараар та шийдвэрлэх явцын мэдээлэлтэй танилцаж болно.
NewChingeltei.mn ⏤ Чингэлтэй дүүргийн хөгжлийг хамтдаа бүтээх 24/7 нээлттэй цахим платформ
#шинэчингэлтэйгхамтдаабүтээе #ЧингэлтэйДүүрэг #ОрчнооТордъё #НууцлалтайИлгээе
23/07/2025
🛠️ЧД-ийн нийтийн эзэмшлийн талбайг сэргээн шинэчилж байна ✨
Иргэдийн ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын ажлууд тогтмол үргэлжилж байна.
Тухайлбал: 2, 6, 16, 24-р хороод өнгө үзэмжээ алдсан, эвдэрч муудсан сандал 🛋️, хуучирсан хайс хашлага 🚧, явган хүний зам, гүүр 🌉 зэргийг сэргээн будаж засварлалаа.
💡 Иргэн та орчноо сайжруулах саналаа NewChingeltei.mn сайтаар илгээгээрэй.
#ШинэЧингэлтэйгХамтдааБүтээе #ЧингэлтэйДүүрэг #ОрчнооТордъё
23/07/2025
ЧД-ийн хүрээлэн буй орчин, ногоон байгууламжийн тохижуулалт, арчилгаа эрчимтэй үргэлжилж байна 🌱🌳
Мод, бут сөөгийг тайрах хэлбэржүүлэх ✂️, услах 💦 болон нийтийн талбайг цэцэгжүүлэх 🌸 ажил тогтмол хийгдсэнээр дүүргийн өнгө үзэмж сэргэж, иргэдийн тав тухтай, цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.
💡 Иргэн та орчноо сайжруулах саналаа NewChingeltei.mn сайтаар илгээгээрэй.
#ШинэЧингэлтэйгХамтдааБүтээе #ЧингэлтэйДүүрэг #ОрчнооТордъё
11/07/2025
🇲🇳 Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн мэндийг та бүхэнд өргөн дэвшүүлье!
Энэхүү баярын өдрүүдэд та бүхэн гэр бүл, найз нөхдийн хамт баяр хөөрөөр дүүрэн, аз жаргалтай, дурсамжтай сайхан наадаарай.
NewChingeltei.mn ⏤ Шинэ Чингэлтэйн хөгжлийг хамтдаа бүтээх 24/7 нээлттэй цахим платформ.