Хүннү хот - Hunnu city

Хүннү хот - Hunnu city

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хүннү хот - Hunnu city, Government Organization, СБД 1-р хороо, 5-р хороолол, энхтайвны өргөн чөлөө, Эко интернэйшнл тауэр, Ulaanbaatar.

ХҮННҮ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА:
Хүннү ухаалаг шинэ хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлыг удирдан зохион байгуулах, хотын нийгэм, ЭЗ хот нийтийн аж ахуй, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулан удирдах төрийн захиргааны байгууллага.

Photos from Хүннү хот - Hunnu city's post 06/06/2026

JICA-аас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Монгол Улсад шинэ хот байгуулах үйл явцыг дэмжих зорилгоор дараах үндсэн чиглэлээр зөвлөмж боловсруулсан. Үүнд:

1. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох (тусгайлсан хууль эрх зүйн зохицуулалт бий болгох, хууль тогтоомжуудын уялдаа холбоог сайжруулах, холбогдох дүрэм, журмыг боловсронгуй болгох);
2. Хотын хөгжлийг тогтвортой хангах хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх;
3. Удирдлага, зохицуулалтын оновчтой тогтолцоог бий болгох.

Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар, нийслэл болон холбогдох төрийн байгууллагууд шаардлагатай бодлогын болон эрх зүйн шийдвэрүүдийг үе шаттайгаар гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

“Thank you, JICA team!”

#хүннүхотынзахирагчийнажлыналба
☎️7711-8700
📧[email protected]

Photos from Хүннү хот - Hunnu city's post 05/06/2026

Монгол Улсын Шадар сайдын ажлын алба болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Башак Гэнч Юксел тэргүүтэй төлөөлөгчид Хүннү хот болон Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Танилцах арга хэмжээний үеэр Хүннү хотын хөгжлийн үзэл баримтлал, хот байгуулалтын төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын боломжууд болон Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн чиглэл, хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл солилцлоо.

Khushig Valley Free Economic Zone

#хүннүхотынзахирагчийнажлыналба
☎️7711-8700
📧[email protected]

05/06/2026

🌿 Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1972 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ.

Энэ жилийн аяны гол уриа – "Уур амьсгалын төлөө яг одоо" юм.

🌱 Хүннү хот нь ухаалаг, ногоон, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурлан төлөвлөгдөж буй шинэ хот юм. Хотын бүтээн байгуулалт нь байгаль орчинд ээлтэй дэд бүтэц, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, ногоон байгууламж, иргэн төвтэй орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.

Ирээдүйн хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр бус, байгаль орчинтойгоо зохицон орших ухаалаг шийдлээр хэмжих цаг иржээ.

Хүннү хотын бүтээн байгуулалт бүр ногоон хөгжил, тогтвортой ирээдүйн төлөөх алхам байх болно. 🌿

Байгальд ээлтэй хот — Ирээдүйд ээлтэй амьдрал. #ХүннүХот #НогоонХөгжил #тогтвортойирээдүй

#хүннүхотынзахирагчийнажлыналба
☎️7711-8700
📧[email protected]

04/06/2026

2025 оны Дэлхийн №1 Аз жаргалтай хотоор 🇩🇰Копенгаген шалгарчээ.

Үүний гол шалтгаануудын нэг нь:
• Машин төвтэй бус
• Хүн + дугуй + нийтийн тээвэрт ээлтэй
хот төлөвлөлттэй холбоотой гэж үздэг.

Өдөр тутмын амьдралд стресс багатай, аюулгүй, ногоон орчин бүрдүүлэх нь иргэдийн амьдралын чанар, аз жаргалын түвшинд шууд нөлөөлдөг байна.

#хүннүхотынзахирагчийнажлыналба
☎️7711-8700
📧[email protected]

03/06/2026

🍀Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад шалгарсан шилдэг 5 бүтээлүүдийн Гуравдугаар байр 🇦🇺Австрали Улсын "SQUAREONE ATELIER" баг

🌏"ТЭНГЭРИЙН ХОТ-THE CITY OF THE SKY" бүтээл

#хүннүхотынзахирагчийнажлыналба
☎️7711-8700
📧[email protected]

03/06/2026

🚴‍♂️ Дэлхийн дугуйн өдрийн мэнд хүргэе!

НҮБ-аас жил бүрийн 6 сарын 3-ны өдрийг “Дэлхийн дугуйн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн хувьд “Ногоон ирээдүйн төлөө дугуй уная” уриан дор тэмдэглэж байна.

Унадаг дугуйн аялал бүр зүгээр нэг зам туулах хөдөлгөөн биш. Энэ нь:

💨 Цэвэр агаарт хувь нэмэр оруулах энгийн атлаа үнэ цэнтэй үйлдэл.
🌱 Байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сонгох ухамсарт алхам.
💚 Эрүүл, идэвхтэй, тогтвортой ирээдүйн төлөөх зөв сонголт юм.

Хүннү хот дугуйн замын олон улсын стандартыг бүрэн дагаж мөрдөхөөр төлөвлөж байна!

📐Олон улсын стандарт:
• Нэг чиглэл: 2.5–3.0 м өргөн
• Хоёр чиглэл: 3.0–4.0 м өргөн
• Машин замаас хамгийн багадаа 0.75 м зай

Хүннү хот энэ стандартыг эхнээсээ хэрэгжүүлснээр түгжрэлгүй, осол эндэгдэл бага, хүндээ ээлтэй хотыг бүтээнэ.

🌱Ногоон хотын ногоон сонголт🚴

#хүннүхотынзахирагчийнажлыналба
☎️7711-8700
📧[email protected]

Photos from Хүннү хот - Hunnu city's post 02/06/2026

JICA байгууллагаас хэрэгжүүлж буй “Хүннү хот болон Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих төсөл”-ийн хаалтын семинар амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол Улсын БХБЯ, ЭЗХЯ болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын хэлэлцээрээр тус төсөл 2023 оны 7 сард эхэлсэн юм.Уг төслийн гол зорилго нь хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд JICA-тай нягт хамтран ажиллаж, төслийн бие даасан үйл ажиллагааг хангахын зэрэгцээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжих хугацаанд болон төсөл дууссаны дараа төслийн тогтвортой байдлыг хангаж ажиллахад орших юм.

Семинарын үеэр Хүннү хотын бүтээн байгуулалт, стратегийн төлөвлөлт, эрх зүйн байдлын тухай хууль, хувийн хэвшлийн оролцоо, мөн Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, боломжийн талаар ШСАА болон ХББОСЯ, хамтран ажиллагч байгууллагуудаас гадна төрийн байгууллагын албан хаагчдад танилцуулж, харилцан санал солилцлоо.

Төслийн үр дүнд тулгуурлан байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, Хүннү хот болон Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн үр өгөөжтэй, ач холбогдолтой семинар боллоо.

Биднийг үргэлж дэмжин хамтран ажилладаг JICA байгууллагын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

The closing seminar of the “Project to Support the Development of Hunnu City and the Free Economic Zone” implemented by JICA was successfully held.

The project began in July 2023 under an agreement between Mongolia’s Ministry of Construction and Urban Development, the Ministry of Economy and Development, and the Japan International Cooperation Agency (JICA). The main objective of this agreement was for the implementing organizations to work closely with JICA to ensure the independent operation of the project, while also supporting Mongolia’s social and economic sustainable development. The project sought to secure sustainability both during its implementation and after its completion.

During the seminar, officials from the Office of the Deputy Prime minister, the Ministry of Construction and Urban Development, partner organizations, and government representatives exchanged views and shared information on Hunnu City’s construction, strategic planning, legal framework, private sector participation, as well as the development policies and opportunities of the Khushig Valley Free Economic Zone.

The seminar was a meaningful and beneficial event, strengthening cooperation and coordination among institutions, and contributing to the development of Hunnu City and the Khushig Valley Free Economic Zone.

We would like to express our sincere gratitude to the JICA team for their continuous support and collabration.

#хүннүхотынзахирагчийнажлыналба
☎️7711-8700
📧[email protected]

01/06/2026

🌈 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье!

Хүүхэд бүр цэвэр, аюулгүй орчинд эрүүл саруул өсөж торних эрхтэй.

Хүннү хот нь ирээдүйн үе хойчийнхоо төлөө ногоон байгууламж, аюулгүй орчин, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хүүхдэд ээлтэй хотыг байгуулахаар зорин ажиллаж байна.

Хүүхэд бүрийн инээмсэглэл бол Хүннү хотын хамгийн үнэт зүйл. ✨

#хүннүхотынзахирагчийнажлыналба
☎️7711-8700
📧[email protected]

30/05/2026

🌱Хотын орчин бидний амьдралын чанар, сэтгэлзүйд шууд нөлөөлдөг.

Хүннү хот бол ногоон байгууламж, тав тух, эрүүл амьдралын тэнцвэрийг бий болгохоор төлөвлөгдөж буй ирээдүйн ухаалаг хот юм. 💚🌆

Photos from Хүннү хот - Hunnu city's post 29/05/2026

Хүннү хотын Зөвлөлийн гуравдугаар хуралдаан зохион байгуулагдлаа.

Тус хуралдаанаар Хүннү хотын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, тодотгол оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Уг тодотголын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих Хүннү хотын 300 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц, нарны эрчим хүчээр цэнэглэх 90 МВт-ын батарей хуримтлуур бүхий ногоон эрчим хүчний төсөл, мөн төмөр зам, авто зам болон инженерийн дэд бүтцийн трассын дагуух газар зохион байгуулалтыг хийх боломж бүрдэх юм.

#хүннүхотынзахирагчийнажлыналба
☎️7711-8700
📧[email protected]

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

СБД 1-р хороо, 5-р хороолол, энхтайвны өргөн чөлөө, Эко интернэйшнл тауэр
Ulaanbaatar
976