Хэлэх ч үг алга даа ЭРээнсүг минь
Сүхбаатар дүүргийн Ардчилсан нам
Ардчилсан нам.
АРДЧИЛСАН НАМЫН ЭРХЭМ ЗОРИЛГО: Монголын үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлхэд оршино.
14/07/2025
Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын баяр наадмын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, гишүүд дэмжигчид, иргэд та бүхнээ хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье. Монгол түмний үндэсний их баяр наадамдаа өргөн дэлгэр, сэтгэл тэнүүн сайхан наадаарай.
04/07/2025
1. Тус дүүргийн засаг дарга М.Алтангэрэл нь тус 5, 6, 8, 19 дүгээр хороодын
засагдарга нарыгдүүргийн намын хороо болон удирдлагуудтай зөвшилцөхгүйгээр дур
мэдэн ажлаас чөлөөлж, оронд нь МАН-ын гишүүдийг томилж байгаа тухай цаашид 10
хүртэлх хорооны засаг даргаар МАН-ын гишүүнийг томилох талаар;
2. Намын эрх бүхий байгууллагаас шийдвэр гараагүй байхад Ардчилсан намын
Үндсэн дүрмийн тавдугаар бүлгийн 5.10.23.6-д “Намын хорооны шийдвэрийг үндэслэн,
Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Аймаг, дүүргийн Засаг даргын орлогчид нэр
дэвшүүлэх, томилуулах саналыг Засаг даргад уламжлах;” гэх заалтыг ноцтой зөрчин
МАН-с ИТХ-ын төлөөлөгч У.Өнөрцэцэгийг дүүргийн засаг даргын орлогчоор томилсон
тухай;
3. Орон нутгийн 2024 оны сонгуулийн үр дүнгээр 35 суудлаас Ардчилсан нам
23 суудал авч үнэмлэхүй олонх болсон бөгөөд Монгол улсын засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Засаг
даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ... нэр дэвшүүлнэ.” гэж
заасны дагуу Ардчилсан намаас ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид М.Алтангэрэлийг нэр
дэвшүүлсэн. Гэтэл төлөөлөгч бидний итгэлийг хөсөрдүүлж эрх баригч намд үйлчилж
хууль бус шийдвэрийгудаа дараа гаргасан. Тодруулбал, Монгол улсын засагзахиргаа,
нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу дүүргийн засаг даргын
ажлын алба нь тамгын газар юм. Гэтэл дүүргийн засаг даргын тамгын газрын нийт 7
хэлтсээс 5 хэлтэст Монгол Ардын намын гишүүнчлэлтэй байсан хүнийг томилон
ажиллуулж байгаа тухай;
Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор Ардчилсан намын Үндсэн дүрмийн тавдугаар бүлгийн 5.10.29.6-д “Орон нутгийн бодлого болон цаг үеийн тулгамдсан
асуудлаар ИТХ болон гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа гишүүдэд зөвлөмж
хүргүүлнэ.” гэж заасны дагуу Ардчилсан намын Үндсэн дүрмийн 2024 оны 12 дугаар
сарын 10-ны өдрийн 18 дугаар зөвлөмжийн хэрэгжилтийг хангах талаар тус дүүргийн
намын хорооны тэргүүлэгчдээс нэн даруй шийдвэр гаргуулж хэрэгжилтэд хяналт
тавьж ажиллах нь зүйтэй байна.
Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн гуравдугаар бүлгийн 3.9, 3.9.1.10, 3.9.2, 3.9.3.2-д “ Гишүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх, шийтгэл ногдуулах. Бүх шатны
намын байгууллагын эв нэгдлийн эсрэг ажилласан; Гишүүнд дараах ёс зүйн
хариуцлагыг хүлээлгэнэ. Үүнд: Үндсэн дүрмийн ..,..,. 3.9.1.10, заалтыг зөрчсөн бол Намын сонгуульт албанаас огцруулах;” гэж заасны дагуу дүрэм зөрчиж байгаа албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг намын хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна.
06/06/2025
🔴АРДЧИЛСАН НАМ дахиж ЗАСГИЙН ГАЗАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАХГҮЙ гэж Ардчилсан намын дарга Л.ГАНТӨМӨР албан ёсоор мэдэгдлээ.
03/06/2025
Сүйрдэг Тавын сүүлийн ганц Бро! 🤣
Сүнс нь явчихжээ зайлуул👻
02/06/2025
Санал хураалтад орохоос татгалзаж танхимыг орхисон АН бүлгийнхэн.
АН-ын бүлэг ухаалаг бөгөөд “зэвүүн” улстөр хийлээ. Ирцийг нь 100 хувиар тооцоход 126-аас 42-ыг хасна. Тэд итгэл хүлээлгэхгүй гэж шийдсэнээр үлдсэн 84 гишүүн ЕС-ын болон ЗГ-ын хувь заяаг шийдэхээр болж байна. Ерөнхий сайдаа бас намын даргынхаа карьерыг өөрсдөө шийд! яг Бага хурал шигээ. Бас жагсагчдад кнопоороо дамжуулж өөрсдөө хариулт өг! гээд шидчихлээ. Яриад байсан сөрөг хүчний улс төр гэж энэ дээ.
ХҮН, ИЗНН, Эвсэл нийлээд 16 кноп. МАН 68. Ил, нууц яаж ч санал хураасан үр дүнг нь хараад хэн итгэл хүлээлгэв, хэн итгэл хүлээлгээгүй вэ гэдгийг тооцох баримжаа гарч ирэх нь тодорхой болов.
24/05/2025
ХҮН нам 3.5 сая ядуу иргэдийнхээ талд бат зогсоно. Засгаас яасан ч гарахгүй.
23/05/2025
🟠АН-аас МАН-д шаардлага хүргүүллээ.
ШААРДЛАГАД:
I. МАН-ын VI дугаар Бага хурлаас гаргасан Ардчилсан Намыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэрийн албан ёсны тогтоол, түүнийг үндэслэсэн шалтгаан, тайлбарыг өнөөдрийн дотор албан бичгээр ирүүлэх;
II. Ардчилсан Намын нэр хүндэд халдсан аливаа гүжир мэдээлэл, мэдэгдлүүдээ албан ёсоор няцаах, уучлал хүсэх;
III. Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж, төрийн үйл ажиллагааны залгамж халаанд хүндэтгэлтэй, хариуцлагатай хандах,
Хэрэв дээрх шаардлагын дагуу албан тайлбар, шийдвэрийн үндэслэлийг ирүүлээгүй тохиолдолд Ардчилсан Нам холбогдох олон нийтэд хандсан дараагийн алхмуудыг хийх болно.
АН-г Засгаас гаргалаа. Одоо олонхи болсон Сүхбаатар дүүрэгт орогнож байгаа МАН-н хэдийг зайлуулцгаая!
15/05/2025
Ерөнхий сайдыг огцруулах шаардлага нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах үндэслэлтэй хэмээн үзэж сайтад өргөдөл үүсгэжээ. Улмаар санаачилсан өргөдөлд 11:20 цагийн байдлаар 34,712 хүн гарын үсэг зурж бүх цаг үеийн рекорд эвджээ.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
17012
