Сүхбаатар Аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар

Сүхбаатар Аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар

Share

Сүхбаатар аймгийн ГХБХБГазрын албан ёсны хуудас

Photos from Сүхбаатар Аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар's post 01/06/2026

🎨 “Миний мөрөөдлийн хот Баруун-Урт” сэдэвт гар зургийн уралдааныг Байгууллагын нийт албан хаагчдын хүүхдүүдийн дунд амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнийг Сүхбаатар аймагт барилгын салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлтэй хамтран зохион байгуулcнаараа онцлог юм.
Амжилттай оролцож, бүтээлч сэтгэлгээ, ур чадвараараа шалгарсан хүүхдүүддээ халуун баяр хүргэе. 🤗
🏆 5–8 насны ангилалд🥇 М.Дүүрэнбуян
🏆 9–12 насны ангилалд🥇 Д.Гантиг
🏆 13–16 насны ангилалд 🥇 Б.Амирлан тус тус аваргаллаа.

Та бүхний ирээдүйгээ бүтээх хүсэл мөрөөдөл, авьяас чадвар улам бүр хөгжиж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гарган Эх орноо мөрөөдлөөрөө бүтээхийг хүсэн ерөөе. ⭐️💫
Идэвх санаачилгатай оролцсон бүх хүүхдүүддээ талархал илэрхийлье. 🤗

#МинийМөрөөдлийнХотБаруунУрт #ГХБХБГ #ГЗБГЗЗЕГ #БарилгынСалбар60Жил #ХүүхдийнБүтээлчСэтгэлгээ #ГарЗургийнУралдаан

Photos from Сүхбаатар Аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар's post 29/05/2026

Захиалчийн техникийн явцын хяналт
2026.05.21-ны өдөр Төвлөрсөн инженерийн шугам сүлжээ
Байршил: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум
Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Ану сервис” ХХК
Зураг төслийн автор: “ДНТ” ХХК
Гэрээний дүн: 17,587.475.546 төг
Гэрээний эхлэх, дуусах огноо:
2025 оны 05 дугаар сарын 30-ний өдөр
2027 он хүртэл
Ажлын явцын хувь: Шугам сүлжээний газар шорооны ажил явагдаж байна.

Photos from Сүхбаатар Аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар's post 29/05/2026

ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ЯВЦЫН ХЯНАЛТ
2026.05.22-ны өдөр 320 Хүүхдийн сургуулийн барилга
Байршил: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум
Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Хөх хайрхан трейд” ХХК
Зураг төслийн автор: “Онч тэнхлэг” ХХК
Захиалагчийн хяналтын байгууллага: ГХБХБГ, БХТ
Гэрээний дүн: 9,618,388,388 төг
Гэрээний эхлэх, дуусах огноо:
2024 оны 05 дугаар сарын 08-ний өдөр
2026 оны 07 сар хүртэл
Ажлын явцын хувь: А блокийн 3 дугаар давхрын цутгалтын явагдаж байна.

Photos from Сүхбаатар Аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар's post 24/05/2026

Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан “ Зүүн бүс аяны туг” аялаж байгаатай холбогдуулан Сүхбаатар аймагт Барилгын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Гэр бүл, найз хосын нумт харваа 2026” тэмцээнийг 13 сумын ахмадуудын дунд Ахмадын хороо, Барилгачдын холбоотой хамтран зохион байгуулж нийт 21 багийн 100 гаруй ахмадууд оролцож шилдэгүүдээ тодрууллаа.
✅ Тус тэмцээний Гэр бүлийн нумт харвааны төрөлд
Тэргүүн байр Онгон сум С.Батмөнх, Ц.Сувданчимэг
Дэд байр Мөнххаан сум Ш.Энхбат, Д.Энхтуяа
Гутгаар байр Баруун-Урт сум Т.Цогоо, Д.Цэрмаа
✅ Найз хосын нумт харвааны төрөлд
Тэргүүн байр Баруун-Урт сум М.Аваа, Г.Уранчимэг
Дэд байр Уулбаян сум Д.Энхээ, Б.Туяа
Гутгаар байр Баруун-Урт сум Ц.Цэрэг, Ж.Норовсүрэн
✅Багийн нумт харвааны төрөлд
Тэргүүн байр Мөнххаан сум Ш.Мөнхбат ахлагчтай баг
Дэд байр Баруун-Урт сум М.Аваа ахлагчтай баг
Гутгаар байр Уулбаян сум Д.Шижирбаатар ахлагчтай баг
Тусгай байр Мөнххаан сум Б.Баттөмөр ахлагчтай баг тус тус эзэллээ.

24/05/2026
Photos from Сүхбаатар Аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газар's post 23/05/2026

✅ Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Сүхбаатар аймагт барилгын байгууллага байгуулагдсаны 60 жилийн түүхэн ой тохиож байна.
✅Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан “Зүүн бүс аяны туг” Сүхбаатар аймагт аялж байна.
Уг ажлын хүрээнд 13 сумын ахмадуудын дунд “Гэр бүл, найз хосын нумт харваа -2026” нэрэмжит тэмцээнийг Ахмадын хороо, Барилгачдын холбоотой хамтран зохион байгуулж байна.
✅ Тэмцээнд нийт 21 багийн тамирчид оролцож байгаагаас 9 баг гэр бүлээрээ, 12 баг нь найз хосын бүрэлдэхүүнтэйгээр цэц мэргэнээ сорьж буйгаараа онцлогтой бөгөөд өргөн цар хүрээтэй тэмцээн болж байгааг ахмадууд онцоллоо.

19/05/2026

СУЛ ОРОН ТОО НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төрийн албаны зөвлөлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулах Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Удирдах, гүйцэтгэх сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтын зарыг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим систем https://hh.csc.gov.mn, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын https://www.gazar.gov.mn цахим хуудсуудад олон нийтэд нээлттэйгээр байршуулаад байна.

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, зарлагдсан албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн дараах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгүүлэх боломжтой.

Photos from Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар's post 11/05/2026
Want your business to be the top-listed Government Service?

Telephone