Охидуудаа идвэхтэй оролцоорой🥰
БЗД Өсвөр үе залууст ээлтэй клиник
Өсвөр үеийнхэнд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх мэргэжлийн хамт олон
29/05/2026
ТА МЭДЭХ ҮҮ?
Утас, таблетын цэнхэр гэрэл нь шөнийн цагаар ялгардаг мелатониныг бууруулдаг. Мелатонин нь зөвхөн нойртой холбоотой даавар биш. Энэ нь шүлсэнд ч илэрдэг бөгөөд амны хөндийн хамгаалах үйл ажиллагаа, исэлдэлтийн эсрэг хамгаалалт, үрэвслийн хариу урвалд оролцдог гэж судалгаанд дурддаг.
Энэ нь ухаалаг утас шууд шүд цооруулдаг гэсэн үг биш. Харин оройтож унтах, шөнө амттан идэх, чихэрлэг ундаа уухтай хавсарвал амны орчин хүчиллэг хэвээр удаан байж, шүд цоорох эрсдэл нэмэгддэг.
Унтахаас 60-90 минутын өмнө дэлгэцийн хэрэглээгээ багасгаж, унтахын өмнө шүдээ угааж, шөнийн чихэрлэг зүйлээс зайлсхийгээрэй.
30/04/2026
🙂🙂
30/04/2026
☝️ Аав хүн охиныхоо өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Аавын дэмжлэг, анхаарал, халамж нь охинд өөрийгөө үнэ цэнтэй, хайрлагдах эрхтэй хүн гэж мэдрэхэд тусалдаг.
☝️ Аав хүн охиныхоо эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын эрүүл харилцааны загвар, үлгэр жишээ болдог. Тэрээр эрэгтэй хүн эмэгтэй хүнд хэрхэн хүндэтгэлтэй, халамжтай хандах ёстойг харуулдаг. Энэ нь охинд ирээдүйн харилцаагаа амжилттай бүтээхэд тусалдаг.
☝️ Аав хүн охины сэтгэлзүйн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Охиндоо өөрийн сэтгэл хөдлөлөө таньж мэдэх, удирдах, аюулгүй байдлыг мэдрэх, мэдрэмжээ илэрхийлэх зэрэгт тусалдаг.
☝️ Аав хүн охиныхоо хүсэл тэмүүлэл, авьяасыг дэмжиж, бие даасан, өөртөө итгэлтэй хүн болоход нь тусалдаг. Түүний энэ итгэл нь охиныг амжилтад хүрэхэд чухал нөлөө үзүүлдэг.
☝️ Аав хүн охиныхоо хувьд анхны эрэгтэй хүний үлгэр дуурайлал, загвар болдог бөгөөд охин бусад эрчүүдийг түүнтэй харьцуулан ойлгож хүлээн авах бөгөөд ирээдүйд хамтрагчаа сонгоход нь нөлөөлдөг.
✅Аав хүний хүүхдүүдийнхээ төлөө хийж чадах хамгийн сайхан зүйл бол — тэдний ээжийг хайрлах ❤️
🫶 Аав нь ээжийг нь хүндэлж, хайрлаж, халамжилж харьцаж байгааг харвал ирээдүйд эрүүл харилцааны загварыг бүрдүүлдэг.
🫶 Аав хүн охиндоо харилцааны чухал чанарууд болох үнэнч байдал, ойлголцол, буулт хийж сурахыг үлгэрлэн зааж чадна. Энэ нь ирээдүйд хамтрагчтайгаа эв найртай харилцаа бүтээхэд тусална.
☝️ Хэрэв аав, ээж хоёрын хооронд зөрчил гарвал, аав нь түүнийг хэрхэн зөвөөр шийдвэрлэхийг охинд харуулах нь чухал. Ээжийг нь шүүмжлэх, үнэ цэнийг нь бууруулах байдлаар бус, харин хүндэтгэлтэйгээр асуудлыг шийдэх хэрэгтэйг зааж үлгэрлэх нь чухал юм.
Дараах өгүүлбэрүүдийг охиддоо дандаа хэлж байгаарай. ✅
❤️ Би чамайг ямар ч нөхцөлгүйгээр хайрладаг.
❤️ Чи бол миний гүнж.
❤️ Ямар үзэсгэлэнтэй юм бэ чи минь.
❤️ Би чамд болон чиний чадварт итгэдэг.
❤️ Би чамаар бахархаж байна.
❤️ Чи хайр, хүндэтгэлийг хүртэх эрхтэй.
❤️ Би үргэлж чиний талд байх болно.
❤️ Чиний бодол, мэдрэмж надад чухал.
❤️ Чи яг байгаагаараа байгаа нь хангалттай.
“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг ОУ-ын өдөр” тохиож байна. 4 сарын 30
Хүүхэд бүхэн жаргалтай байг 👼👶👧🧒🏻👦🏻❤️
21/04/2026
Бидний бие махбодийн 70 орчим хувь нь уснаас бүрддэг болохоор өчүүхэн төдий шингэн дутагдахад л тархи болон бодисын солилцоо гацаж эхэлдэг.
1. Яагаад толгой өвддөг вэ?
Шингэн дутагдах үед тархины эд эсүүдээс ус алдагдаж, тархи бага зэрэг агшдаг. Ингэснээр гавлын яс болон тархины хооронд татагдал үүсэж, өвдөлт мэдрэгддэг байна.
2. Яагаад шалтгаангүй ядардаг вэ?
Шингэн дутагдсан үед цус өтгөрдөг бөгөөд үүнээс үүдэн:
- Цусны эргэлт удааширна.
- Зүрх өтгөн цусыг шахахын тулд илүү их ачаалалтай ажиллана.
- Үр дүнд нь таны энерги хурдан шавхагддаг байна.
3. Анхаарал төвлөрөлт ба сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хөнгөн хэлбэрийн шингэний дутагдал (биеийн жингийн ердөө 1-2%) хүртэл хүний сэтгэл санааг тогтворгүй болгох, анхаарал сарниулах, ой санамж муутгах нөлөөтэй байдгийг судалгаагаар тогтоосон байдаг.
Санамж: Ам цангаж байна гэдэг нь таны бие аль хэдийн шингэн дутагдчихсан байгааг илтгэдэг тул ам цангахаас өмнө ус ууж байх хэрэгтэй юм.
Эх сурвалж: Symptoms of dehydration, What they are and what to do if you experience them.
Click here to claim your Sponsored Listing.
