Civic Hub - Иргэний төв

Civic Hub - Иргэний төв

Share

Цаг үе, нийгмийн бодит мэдээлэл

26/12/2025

С. Амарсайхан : Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед төрийн өмчийг бөөнөөр нь нэг дор хувьчлах нь иргэдэд хүртээмжтэй бус, харин эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй цөөн бүлгийн далд гарт л орно.

Төрийн өмчит компаниудыг нэг дор, лангуун дээрх бөөний бараа шиг яаравчлан хувьчилж, “олон нийтийн болгох” нэрийн дор зарж болохгүй.

Жишээ нь өнгөрсөн намар жилдээ 1 их наяд гаруй төгрөгийн орлоготой ажилладаг МИАТ компанийн 49 хувийг ердөө 23 тэрбум төгрөгөөр, нэг сургууль ч барьж хүрэхгүй хэмжээний мөнгөөр зарах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахад нь би эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж, дахин ийм байдлаар оруулж ирвэл олон нийтэд хандахаа тухайн үед илэрхийлж байсан.

Төрийн өмч бол төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор бэлэн мөнгө болгох зүгээр нэг актив биш. Үүн дотор стратегийн салбарууд, үндэсний аюулгүй байдал, олон мянган хүний ажлын байр, ирээдүй үеийн тогтвортой хөгжил, нийгмийн суурь хэрэгцээг хангах үндэс суурьтай шууд холбоотой олон салбар бий.

Олон арван үйлдвэр, үйлчилгээг судалгаа, төлөвлөгөөгүй хувьчилсан өмнөх гашуун туршлагууд бидэнд бас бий.

Төрийн өмчийг бодлогогүйгээр, бөөнөөр нь зарахад төр ч хожоогүй, иргэд ч хожоогүй, улс үндэстнээрээ хохирсон. Эцэст нь бүгд зүгээр л импортлогчид, баталгаагүй бараа бүтээгдэхүүн хэрэглэгчид болж цөөн бүлэг л ашиг хүртсэн байдаг.

Иймд төрийн өмчийн шинэчлэл нь мөнгө босгох хэрэгсэл биш, харин урт хугацааны хөгжлийн стратеги гэж харах ёстой. Өөрөөр хэлбэл алийг нь авч үлдэх, юуг нь шинэчлэх, ямрыг нь хувьчлах, эсвэл тодорхой хувийг нь олон нийтийн болговол зах зээл, эдийн засаг, үйлдвэрлэл үйлчилгээ ямар хугацаанд хэдэн хувиар өсөж тэлэх вэ, ажилгүйдэл ядуурал хэрхэн буурах вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үе шаттай, нарийн тооцоотой, хатуу хяналттай, урт хугацааны төлөвлөгөөтэйгөөр шийдэх учиртай.

Төр төсвөө бүрдүүлж чадахгүй болсон үедээ наймаачин шиг ханддаг байж болохгүй. Төр бол аж ахуйн нэгж иргэддээ тэгш боломж олгож, өмнөх алдаагаа давтахгүй байх ёстой.

Эх сурвалж : Сайнбуянгийн Амарсайхан хуудас

19/11/2025

Physical Asia шоуны оролцогч Б.Энх-Оргил: Би эртний Монгол эрчүүдийн төрхийг өнөө цагийн хэв маягтай хослуулдаг. 🇲🇳 #гэв. 👏💪🏻

#ӨРӨГ.МН 👏

17/11/2025

⭐ “Таван жилийн чиглэлийн шалгуурыг оновчтой болгоё”
Иргэн та дэмжих үү?

07/10/2025

Дурандаа сайд хийж байгаа шүү.
Ажлаа хиймээр байна ⁉️

07/10/2025

🎙 УИХ-ын гишүүн Г. Лувсанжамц:
“Монгол Улсын ардчилал гурван засаглал дээр тогтож байдаг.
Гүйцэтгэх, хууль тогтоох нь үгээ хэлж байна.
Харин шүүх засаглал л дуугүй байгааг би гайхаж байна.”

07/10/2025

Ах нар хэзээ эморч дуусах юм бэ.
Үүний дараа л гүйцэтгэх, хууль тогтоох засаглалын ажил жигдрэх гээд байна.

22/09/2025

Удирдагчийн чих ард түмний дуу хоолойгоор дүүрэн байх ёстой. 💯

АНУ-ын 28 дахь ерөнхийлөгч Вудроу Вилсон

2025.09.01 УИХ-д багц v2 15/09/2025

Ерөнхий сайдын өргөн барьсан 𝟮𝟬𝟮𝟲 оны Улсын төсөв 👇
• Орлого: 𝟯𝟭.𝟲 их наяд ₮ | Зарлага: 𝟯𝟮.𝟵𝟴 их наяд ₮
• Алдагдал: ДНБ-ийн 𝟭.𝟯%



📚 Төсөв 𝟯𝟲𝟲 хуудаснаас чухал хэсэг — 𝟮𝟮𝟭–𝟮𝟯𝟴 дахь хуудас, “Чанарын болон Тоо хэмжээний үзүүлэлт” агуулсан 𝟭-р хавсралт нь бидэнд хамгийн их ач холбогдолтой.

Төр төсвийн төгрөг бүрийг үр дүнтэй зарцуулах ёстой. Үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт буруу бол бидний төлсөн татварын өгөөжийг тооцох боломжгүй.

👉 “Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй.”

Төсвийн баримт бичгийг доорх холбоосоос үзэж, татаж болно.

https://online.flippingbook.com/view/533016058/?fbclid=IwdGRjcAM0ldZleHRuA2FlbQIxMQABHiN2bbTCZlLIHRdbRzwBSESE8KTsFva3twL3v-uevb3ILIMXmikSrlKZQ3q3_aem_KxzhjjWVh640c5obK6XEdg

2025.09.01 УИХ-д багц v2 This interactive flipbook is created with FlippingBook, a service for streaming PDFs online. No download, no waiting. Open and start reading right away!

Photos from Civic Hub - Иргэний төв's post 08/09/2025

🚒 “Онцгойгийн шинэчлэл – Иргэдийн аюулгүй байдлын баталгаа
👨‍🚒 Иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалдаг онцгой байдлын салбарын хөрөнгө оруулалт нэмэгджээ. 👏

👨‍🚒 Сүүлийн жилүүдэд Шадар сайд С. Амарсайханы харьяанд тус салбар үе шаттайгаар сайжирч, бодлого, шийдвэрүүд талбар дээр бодитоор хэрэгжиж;
Алба хаагчдын хангамж, энэ салбарын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг үргэлж сануулж ирсний үр дүн гарч байна.

🚒 Энэ удаад:
• Гал түймэртэй тэмцэх багаж, хамгаалах хэрэгсэл шинэчлэгдлээ.
• Аврагчдын нийгмийн асуудалд илүү анхаарал хандуулж байна.
• Иргэдийн аюулгүй байдалд бэлэн байдлыг үе шаттай сайжруулж байна.

🙌 Иргэдийн тасралтгүй шаардлага, оролцоо нь салбарын хөгжлийн түлхэц болсоор ирсэн. Түүнтэй зэрэгцэн төрийн бодлого, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь бидний аюулгүй ирээдүйн баталгаа болж байна. 🙌

Иргэдийнхээ шаардлага, оролцоог цаг ямагт сонсож, чадавхаа нэмэгдүүлэн хөгжүүлж ирсэн онцгой алба хаагчдад баяр хүргэе.

Өдөр бүр иргэдийн амь нас, аюулгүй байдлын төлөө зүтгэж буй алба хаагчдаараа бид бахархдаг. 🤗

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

Ulaanbaatar