Рэнцэндагвын Дагва

Рэнцэндагвын Дагва

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Рэнцэндагвын Дагва, Government Organization, Монгол улс, Улаанбаатар, ХУД-ийн 23-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, .

11/03/2026

“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна 🛣️
..Хоёрдугаар тойрог зам нь 21.6 км байхаар төлөвлөгдсөн бөгөөд маршрутын баруун чиглэл нь 22-ын товчооноос эхэлж Тахилт, Найрамдал, Нарангийн гудамжны төгсгөл, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дайран өнгөрч Баянхошууны уулзварт хүрч Нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Харин зүүн чиглэл нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв орчмоос эхэлж Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, эцэстээ Туулын хурдны замтай огтлолцох юм. Хоёрдугаар тойрог зам төслийн урьдчилсан ТЭЗҮ болон зураг төслийг БНХАУ-ын Гуандун мужийн “Зам, тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХХК боловсруулж байгаа бөгөөд ажлын явц 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Photos from Х.НЯМБААТАР's post 11/03/2026
09/03/2026

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг тэнцвэржүүлэх зорилгоор нийслэлээс Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төслийн талбайн геодезийн 142 цооног өрөмдлөгийн ажлыг дууссан. Ирэх дөрөвдүгээр сард станцын барилга угсралтын суурийн ажлыг эхлүүлэх юм.
Дулааны тавдугаар цахилгаан станц нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барина.

https://ulaanbaatar.mn/news/22495

09/03/2026

“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана

..Өнгөрсөн оны есдүгээр сард Япон улсын ГДБТАЖЯ-ны дэд сайд Улаанбаатар хотод айлчилж, хотын удирдлагуудтай уулзан хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр санал солилцож байсан. Харин өнөөдрийн уулзалтаар Япон улсаас хэрэгжүүлж буй “Ухаалаг хот” туршилтын судалгааны үр дүн, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломж, технологийн шийдлүүдийн талаар санал солилцов.

ulaanbaatar.mn

24/02/2026
23/01/2026

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай байна

"20 минутын хот" нэгдсэн төлөвлөлтийг баримтлан төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалд 3000 айлын орон сууцны төслийг 20.7 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр үе шатанд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөхөөс гүйцэтгэл 98 хувьтай үргэлжилж байна. Мөн барилгын ажлын зураг төсөл 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

https://ulaanbaatar.mn/news/22326

Photos from Рэнцэндагвын Дагва's post 23/01/2026

Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцан санал солилцлоо.
Ажлын уулзалтын хүрээнд “Бодлогын судалгаа, шинжилгээний төв” НТҮГ-ын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлогын судалгаа, тооцоо, загварчлалыг танилцуулав.

https://www.thinktankub.mn/mn/news/read/223

13/01/2026

🇲🇳 Монгол Улсын эрх чөлөөт иргэн танд "ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР"-ийн мэнд дэвшүүлье! Эдлэх эрхийг маань дархалж, хүлээх үүргийг маань тунхагласан

07/01/2026

AI АВТО ЗАМЫН ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСНЭЭР УУЛЗВАРЫН НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР ЭРС САЙЖРАВ

Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлсний үр дүнд замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдсэн байна.

Өнгөрөгч оны хоёрдугаар сараас 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 23 сая зөрчлийн мэдээллийг шалгажээ. Тодруулбал, өдөрт 74 мянга гаруй зөрчил бүртгэгддэг байсныг албаныхан хэлж байна. Ухаалаг систем хэрэгжиж эхэлснээр өдөрт 1000-4000 зөрчлийн “Шалгаж байна” мессежийг жолоочид илгээдэг болжээ. Энэ нь жолооч эгнээ байраараа хөдөлгөөнд оролцохоос гадна авто замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахиж, хариуцлагатай замын хөдөлгөөнд оролцдог болж буй эерэг өөрчлөлт юм.

07/01/2026

💡 Орон тооны бус Зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Нийслэлийн нийгэм, эдийн засгийн динамик загвар боловсруулж, нийслэлээс гаргаж байгаа бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрийн нөлөөллийг тооцох, хот байгуулалт, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн шинжилгээ, таамаглал, хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын макро тооцооллыг хийх, төр, хувийн хэвшлийн төсөл, хөтөлбөрийн үр ашгийн тооцоолох чиглэлээр хийгдсэн бодлогын судалгааны тодорхой шийдлийн хувилбарыг хэлэлцэх, санал боловсруулах, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судалгааны өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд биечлэн оролцож, оюуны нөөцөөр дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус “Шинжээчдийн зөвлөл” болон “Шинжлэх ухаан, технологийн зөвлөл”-ийн гишүүнээр хамтран ажиллах сонирхолтой эрдэмтэн, докторуудыг дээрх сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Тавигдах шаардлага:
1. Нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл судалгааны ур чадвартай, туршлагатай,
2. Шинжлэх ухааны болон боловсролын доктор ба түүнээс дээш эрдмийн зэрэгтэй,
3. Тухайн асуудлаар мэргэшсэн,
4. Ашиг сонирхлын зөрчил үүсгээгүй, үүсгэхгүй ажиллах ёсзүйтэй,
5. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн захиалгаар асуудал шийдэх гарц, шийдэл гаргах, бодлого боловсруулахад тухай бүр оролцох боломжтой байх.
Бүрдүүлэх материал:
1. Анкет (Төрийн албан хаагчийн анкет, 4х6 хэмжээтэй зураг наасан байх);
2. Ажил байдлын тодорхойлолт;
3. Сонгон шалгаруулалтад орох хүсэлт;
4. Боловсролын диплом, зэргийн үнэмлэх, мэргэшсэн салбарын гэрчилгээ, сертификатын хуулбар;
5. Иргэний үнэмлэхийн хуулбар.
Анхаарах зүйлс:
1. Баримт бичгийг дугтуйнд хийн “Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв” НТҮГ-т гэж хаяглан, буцах хаяг, холбоо барих утасны дугаарын хамт бичиж илгээнэ.
2. Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
3. Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана.
4. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оруулахгүй.
5. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонирхсон этгээд мэдүүлгээ доорх хаягаар 2026 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

ХОЛБОГДОХ УТАС: 11-320621
ЦАХИМ ХАЯГ: [email protected]
ХАЯГ: Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Нийслэлийн Төр Захиргааны Байр Б-блок, 12 давхар, 1214 тоот

НИЙСЛЭЛИЙН БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ НТҮГ

Want your business to be the top-listed Government Service?

Culinary Team

Attire

Telephone