05/06/2026
🔵 Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нийт 1867 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 684 гэмт хэргийн шинжтэй 101 дуудлага, мэдээлэл байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 26 хэргийг нөхөн илрүүллээ.
05/06/2026
"Газар худалдана" гэх үйлдлийн аргаар залилах гэмт хэрэг үйлддэг Ц.Энхтайван (40 настай)-ыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.
04/06/2026
Худалдах, худалдан авах гэрээ хийх нэрийдлээр залилах гэмт хэрэг үйлдлэг А.Мөнх-Эрдэнэ (58 настай)-ийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.
03/06/2026
МЭДЭГДЭЛ
📍 Монгол Улсын нутаг дэвсгэр болон цахим орчинд эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалтыг Монополын эсрэг газар, Сангийн яам, Цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулж, гүйцэтгэлээ.
📍 Шалгалтаар эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр цахим орчинд зохион байгуулж байсан нэр бүхий аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгууль ногдуулсан.
📍 Түүнчлэн энэхүү төрлийн үйл ажиллагааг олон нийтийн дунд нэр хүнд, нөлөө бүхий зарим иргэд сурталчлах, дэмжих, зохион байгуулах явдал түгээмэл байгаа бөгөөд хууль эрх зүйн зохицуулалтын талаарх мэдлэг, ойлголт дутмаг байгаагаас шалтгаалан холбогдох зөрчлийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
📍 Иймд аж ахуй эрхлэгч та бүхэн хуулийн зохицуулалтыг судалж, зөвшөөрөлгүй эд мөнгөний хонжворт сугалаа болон цахим мөрийтэй тоглоомыг сурталчлах, зохион байгуулах, зуучлах, дэмжих зэрэг хууль бус үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр татагдаж оролцохгүй, дэмжлэг үзүүлэхгүй байхыг анхааруулж байна.
📍 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн оролцоо чухал тул хууль бус үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох байгууллагад тухай бүр мэдээлж, хамтран ажиллахыг уриалж байна.
03/06/2026
"Автомашин зарна" гэх үйлдлийн аргаар залилах гэмт хэрэг үйлддэг Д.Өлзийзаяа (37 настай)-г цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.