📌 Хүний Үүрэг 2 – Хүн төрөлхтөнд үйлчлэх
Хүн төрөлхтөнд үйлчлэх гэдэг нь хүн бүрийг — ялангуяа хүүхэд, ахмад үеэ хайрлан хүндэтгэж, халамжилж, нийгмийн сайн сайхны төлөө идэвхтэй хувь нэмрээ оруулахыг хэлнэ. Энэ бол энх тайван, шударга ёсны нийгмийг цогцлоох бат бөх үндэс бөгөөд хүн бүрийн хийж чаддаг энгийн боловч утга учиртай үйлдлээс эхэлдэг.
🎤 Монгол Улсад анх удаа 2025 оны 7-р сарын 10-нд зохион байгуулагдсан Олон Улсын Хүний Үүргийн Өдрийн хоёр дахь илтгэгчийг та бүхэнд танилцуулж байна:
Б.Болортуяа
JCI Импакт салбар байгууллагын 2025 оны Ерөнхийлөгч
“Альфа” төслийн санаачлагч
EXA Studio-ийн захирал
💬 "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө засацгаая. Ирээдүйд үр хүүхдэдээ амьдрах маш гайхалтай нийгмийг бүтээж өгөхийн төлөө өөрсдийнхөө хувь нэмрийг оруулцгаая"
Олон Улсын Хүний Үүргийн Өдөр
Хүний эрхийн хажуугаар хүний үүргийг ижил түвшинд ойлгуулах, сурталчлах, манлайлагч, иргэн бүрийн хариуцлагыг уриалах дэлхийн өдөр — 7-р сарын 10.
📌 Хүний Үүрэг 1 – Амьдралыг хамгаалах
Амьдралыг хамгаална гэдэг нь хүний нэр төрийг дээдэлж, эрүүл мэндийг хамгаалж, энх тайвныг дэмжихийг хэлнэ. Энэ бол шударга, тогтвортой нийгэмд хүрэх суурь алхам бөгөөд хүн бүрийн өдөр тутмын энгийн үйлдлээр эхэлдэг.
🎤 Монгол Улсад анх удаа 2025 оны 7-р сарын 10-нд зохион байгуулагдсан Олон Улсын Хүний Үүргийн Өдрийн нээлтийн эхний илтгэгчийг та бүхэнд дахин танилцуулж байна:
У.Хосбаяр
“Хөх эрдмийн өргөө” ТББ-ын захирал
“Эсгий гутал” ESG брэндийн үүсгэн байгуулагч
“Хөх сувд” зуслангийн үүсгэн байгуулагч
💬 "Хүн үүргээ биелүүлж эхэлснээр эх болсон зургаан зүйл буюу амьдралыг тэтгэдэг бүхий л зүйлийн төлөө бид бүхэн үйлчлэх боломжтой юм."
26/08/2025
🌍 JCI байгууллага нь 110 жилийн ойгоо тэмдэглэн Манила хотноо зохион байгуулсан тусгай хэвлэлийн бага хурлын үеэр Олон Улсын Хүний Үүргийн Өдрийг дэлхий дахинаа тэмдэглэх үйл ажиллагаанд бахархалтайгаар нэгдлээ.
JCI нь зөвхөн эрх төдийгүй — хүний үүргийг ч мөн дээдэлж, идэвхтэй иргэншил, зорилготой манлайллын хүчээр илүү сайхан ертөнцийг бүтээхийг тууштай зорьж байна.
👉 Энэхүү чухал тэмдэглэлт үйл явдлын талаар илүү дэлгэрэнгүйг BusinessMirror сайтаас уншаарай:
🔗 https://businessmirror.com.ph/.../jci-celebrates-110th.../
JCI celebrates 110th Anniversary with global observance of International Human Duties Day | BusinessMirror MANILA, Philippines – In reaffirming its commitment to global ethics and responsible leadership, Junior Chamber International (JCI) recently held a press conference to spotlight the expanding impact of the International Human Duties Initiative and the global observance of International Human Dutie...
11/07/2025
🇲🇳 Монгол Улс анх удаа “Олон Улсын Хүний Үүргийн Өдөр”-ийг тэмдэглэлээ! 🌍
2025 оны 7-р сарын 10-ны өдөр бид Чингисийн талбайд анх удаа Олон Улсын Хүний Үүргийн Өдрийг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү түүхэн арга хэмжээ нь дэлхий даяарх манлайлал, хариуцлага, энэрэл, тогтвортой хөгжлийг уриалсан хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд нийт 7 илтгэгч хүний үндсэн 7 үүргийн талаар олон нийтэд урам зориг өгсөн, сэтгэл хөдөлгөм илтгэлүүдийг хүргэлээ.
✨ 7 үүрэг. 7 илтгэгч. 1 нийгмийн уриалга.
✔ 200 гаруй оролцогч
✔ 3000+ лайв хандалт
✔ 100+ гарын үсэг цугларсан
— бүгд нэг зорилгын төлөө: НҮБ-д 7-р сарын 10-ны өдрийг албан ёсоор “Олон Улсын Хүний Үүргийн Өдөр” болгон тунхаглуулахын төлөө.
🌟 Тус өдөрлөгийн амжилттай зохион байгуулалтад хамтран ажилласан АПУ ХК, Emart, Соёл Урлагийн Газар, JCI Монголын гишүүд, сайн дурынхан болон оролцсон иргэддээ гүн талархал илэрхийлье.
📍 Live-stream үзэх бол:
https://www.facebook.com/share/v/1AZL6jinu3/
📍 Өргөдөлд гарын үсгээ зурах: https://internationalhumanduties.com/
✨ Та ч бас өнөөдөр нэгэн сайн үйл хийж, хүний үүргээ хэрэгжүүлээрэй!
10/07/2025
🌍Олон Улсын Хүний Үүргийн Өдөр
🤝Өнөөдөр буюу 7-р сарын 10-ны өдөр Монгол Улс анх удаа "Олон Улсын Хүний Үүргийн Өдөр"-ийг албан ёсоор тэмдэглэж байна. Энэхүү санаачилгыг Junior Chamber International (JCI) олон улсын байгууллагаас гаргаж, дэлхийн 30 гаруй улс орнуудын дэмжлэгтэйгээр НҮБ-аар албан ёсоор батлуулах зорилготой юм.
🤗Хүний эрхийг үүрэгтэй хамтатган ухамсарлах энэхүү өдрийг Чингисийн талбайд 17:30-19:00 цагийн хооронд олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулах гэж байгааг ахин сануулахад таатай байна.
✍️Нээлтийн үеэр хүний үндсэн долоон үүрэг болох амьдралыг хамгаалах, хүн төрөлхтөнд үйлчлэх, тогтвортой хөгжлийг дэмжих зэрэг сэдвээр илтгэл тавьж, иргэдээс НҮБ-д дэмжүүлэх цахим гарын үсэг цуглуулна.
✅Монгол Улс дэлхийн энэ хөдөлгөөнд нэгдэж байгааг илтгэх, хариуцлагатай иргэн, ёс зүйтэй манлайллыг дэмжихэд нэгдэцгээе.
🙌 Бүгдээрээ өнөөдөр 17.30д Чингисийн талбайд уулзацгаая.
09/07/2025
Монгол Улс түүхэндээ анх удаа “Олон Улсын Хүний Үүргийн Өдөр”-ийг албан ёсоор тэмдэглэнэ. 🌏
7 дугаар сарын 10-ны өдөр нь хүний эрхийн хажууд хүн бүрийн хүлээх ёс зүй, нийгмийн хариуцлагыг онцолж, шударга, энх тайван, тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээхийн төлөөх дэлхийн хэмжээний уриалга юм.
📍 Чингисийн талбайн төв тайз | 17:30–19:00 цагт
Монголын нэр бүхий манлайлагчид — төрийн болон төрийн бус байгууллагын манлайлагчид, бизнесийн төлөөлөл, нийгмийн зүтгэлтнүүд — хүний үндсэн 7 үүргийн тухай тус бүрт нь илтгэл тавьж, олон нийттэй хуваалцана. Илтгэлийн хөтөлбөр болон оролцогчдын талаарх мэдээллийг доорх постероос үзнэ үү. Та бүхнийг энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна!
🇮🇳 JCI Энэтхэгээс санаачилсан “The Sun Never Sets on JCI” нэртэй 24 цагийн дэлхий нийтийн Хүний Үүргийн талаарх марафон хэлэлцүүлгийн нэг хэсэгт Монгол Улс GMT+8 бүсийг төлөөлөн оролцож байна.
🎥 Бүх хэлэлцүүлэг, илтгэлийг JCI Mongolia болон Олон Улсын Хүний Үүргийн Өдөр фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэх болно.
🌍 Энэ бол зөвхөн нэг өдрийн баяр биш — хүн бүрт хамааралтай хамтын хариуцлагын өдөр юм. Та ч бас энэ хөдөлгөөнд нэгдэж, өөрийн хийж чадах нэг үүрэгт үйлдлээрээ нийгэм, дэлхийд эерэг өөрчлөлт авчирч чадна!
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Address
Ulaanbaatar
