СИТИ Их Сургуулийн Номын сан

СИТИ Их Сургуулийн Номын сан

Share

Ном унших дадал нь
Харвардын их сургуулийн дипломоос ч илүү чухал
📚Мэдлэг бол хүч, Эрх чөлөө

24/04/2026

📚✨ ОЮУТНУУД НОМ ХАНДИВЛАЛАА ✨📚
Дэлхийн номын өдрийг тохиолдуулан “СИТИ” Их сургуулийн Бизнесийн сургуулийн Бямбын I курсийн оюутнууд сургуульдаа мэргэжлийн чиглэлийн номнууд бэлэглэж, мэдлэг түгээх, унших соёлыг дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа 🙌 🤝
Сайн үйлс түгээж, манлайлал үзүүлсэн оюутнууддаа талархал илэрхийлье!
#ДэлхийнНомынӨдөр #СИТИИхСургууль #БизнесийнСургууль #НомБэлэглэе #УншихСоёл

Photos from СИТИ Их Сургуулийн Номын сан's post 24/04/2026

📚✨ “СИТИ” ИХ СУРГУУЛЬ ДЭЛХИЙН НОМЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
“СИТИ” Их сургуулийн Номын сан жил бүр уламжлал болгон Дэлхийн номын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл энэ удаад уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэх, оюутан залуусын мэдлэг боловсролыг дэмжих зорилгоор олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа. 📚🌱
Үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Төрийн шагналт зохиолч, нийтлэлч, сэтгүүлч Бямбажавын Цэнддоо зочин илтгэгчээр оролцож, оюутан залууст уран бүтээл, туршлагаасаа хуваалцан сонирхолтой уулзалт өрнүүлэв. ✨
Энэ үеэр, Бизнесийн сургуулийн багш нар сургуулийн номын сан дахь мэргэжлийн болон кейсийн номуудыг оюутнуудад танилцуулж, сургалтын хэрэглэгдэхүүнийг бодитоор ашиглах боломж, ач холбогдлын талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. 📖💼
Мөн 2025–2026 оны хичээлийн жилийн “Уншигч-Сургууль”, “Уншигч-Оюутан” аяны хүрээнд Гоо сайхны шинжлэх ухааны сургууль шилдгээр шалгарч, шилжин явах цом, өргөмжлөл хүртсэн бол “Уншигч-Оюутан”-аар тус сургуулийн Арьс гоо заслын IV курсийн оюутан Ч.Тулгамаа шалгарлаа. 🏆📖🌟
Түүнчлэн энэ өдөр Нэпко хэвлэлийн газар номын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж, "СИТИ" Их сургуулийн харьяа Байгаль СИТИ ЕБС-д хүүхдийн номын дээжнээсээ бэлэглэв.📚🛍✨
#НомынСан #ДэлхийнНомынБаяр #УншигчСургууль #УншигчОюутан #НомынСоёл #УншлагынСоёл

27/02/2026

📚 Номын санд шинээр ирсэн гадаад, дотоод сэтгүүлүүд
Манай номын сан уншигч, судлаач, оюутнуудад зориулан дараах гадаад, дотоодын нэр хүндтэй сэтгүүлүүдийг тогтмол хүлээн авч байна. Та бүхнийг өргөнөөр ашиглахыг урьж байна.
🌏 Гадаад сэтгүүлүүд
• Architectural Digest – Дэлхийн шилдэг архитектур, интерьер дизайны шийдэл, чиг хандлагыг танилцуулна.
• Diverse: Issues in Higher Education – Дээд боловсролын бодлого, хүртээмж, судалгааны асуудлыг хөндөнө.
• Interior Design – Орчин үеийн интерьер дизайны шинэ санаа, мэргэжлийн бүтээлүүдийг хүргэнэ.
• Psychology Today – Сэтгэл судлал, зан төлөв, харилцааны талаар ойлгомжтой нийтлэлүүд багтсан.
• Science News – Шинжлэх ухааны сүүлийн үеийн нээлт, судалгааг энгийнээр тайлбарлана.

🇲🇳 Дотоодын сэтгүүлүүд
• Сэтгэл зүйн боловсрол – Сэтгэл судлалын онол, арга зүй, практик зөвлөгөө, судалгааны өгүүллийг нийтэлдэг.
• Боловсрол судлал – Боловсролын онол, бодлого, сургалтын арга зүйн судалгааг танилцуулна.
• Хууль дээдлэх ёс – Эрх зүй, хууль хэрэгжилт, шударга ёсны асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний нийтлэлүүдтэй.
• Нээлттэй сургууль – Нээлттэй боловсрол, зайны сургалт, орчин үеийн сургалтын шийдлийг танилцуулна.
🎯 Уншигч танд:
• Судалгааны ажлын эх сурвалж
• Хичээл, семинарын нэмэлт материал
• Мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх боломж
• Чөлөөт цагийн сонирхолтой уншлага
📍 Сэтгүүлүүдийг уншлагын танхим болон цахим мэдээллийн сангаас ашиглах боломжтой.
📅 Шинэ дугаарууд сар бүр шинэчлэгдэнэ.

02/02/2026

“СИТИ” их сургуулийн ЦАХИМ САНД шинэ ном нэмэгдлээ.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох INSPIRE
аргачлал 3 багц энэхүү бүтээлийг “СИТИ” их сургуулийн номын сангийн Электрон каталогт https://citi.lib4u.net хаягт хандан Шүүлтүүрээс Вэб хувилбартай цонхыг идэвхжүүлснээр бүрэн эхээр нь унших боломжтой.
1. INSPIRE: АРГАЗҮЙН ТОЙМ
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох долоон
стратеги
2. INSPIRE: Гарын авлага
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэслэх долоон стратегийг
хэрэгжүүлэх арга хэмжээ
3. INSPIRE ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН УДИРДАМЖ БОЛОН ҮР ДҮНГИЙН ХҮРЭЭ: Хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэслэх: өөрчлөлтийг хэрхэн тодорхойлж хэмжих вэ?

Photos from СИТИ Их Сургуулийн Номын сан's post 23/12/2025

📚✨ Номын хэлэлцүүлгийн 2025 оны отгон уулзалт
Тус уулзалтад Гоо сайхны ухааны сургуулийн Үсчин стилистийн 1Б ангийн оюутнууд болох О.Уянга, Н.Номин-Эрдэнэ, С.Номинжин, Б.Хишигдэлгэр, Б.Цэлмүүн нар идэвхтэй оролцож, уншсан номынхоо агуулга, гол санаа, амьдралд хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Оюутнууд “Сэтгэлээ тогтоох дадал”, “Thrive”, “Хэцүү яриа”, “Нийгмийн сэтгэл судлал” номуудыг сонгон авч, хувь хүний хөгжил, сэтгэл зүйн тогтвортой байдал, харилцааны ур чадвар, нийгэм дэх хүний зан үйл зэрэг сэдвийн хүрээнд өөрсдийн ойлголт, дүгнэлтийг хуваалцлаа. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид бодит жишээ, хувийн туршлага дээр тулгуурлан санал бодлоо илэрхийлж, харилцан ярилцсан нь уулзалтын уур амьсгалыг илүү үр өгөөжтэй болгосон юм.🌟
Нийт оюутнууддаа шалгалтаа амжилттай өгөхийг чин сэтгэлээсээ хүсье!
2026 онд дахин уулзаж, илүү их ном уншиж, мэдлэгээ тэлж, хувь хүний хөгжлөө улам гүнзгийрүүлье!
#НомынХэлэлцүүлэг #УншихСоёл

13/12/2025

📚 ШИНЭ НОМ ИРЛЭЭ!

Манай номын сан Америкийн Монгол Судлалын Төвөөс хандивлан ирүүлсэн гадаад хэл дээрх үнэ цэнтэй номнуудаар сан хөмрөгөө баяжууллаа.

🚀 Удирдлага, манлайлал
💼 Бизнес, инновац
🧠 Шүүмжлэлт сэтгэлгээ
📖 Хувь хүний хөгжил

Blue Ocean Strategy, Trust Agents, Corporate Agility, Frankenstein зэрэг дэлхийд танигдсан бүтээлүүд таныг хүлээж байна.

📍 Номын сан №401
👉 Хүрэлцэн ирж уншиж, судалгаандаа ашиглаарай!

#ШинэНом #ГадаадНом #МонголСудлал #НомынСан #УншигчТанд

13/12/2025

📖 Харвардын Бизнесийн Тойм сэтгүүл 1922 онд анхны дугаараа гаргаж, бизнесийн менежмент гэх харьцангуй залуу салбар ухааны индэр болон тодорсноос хойш нэгэн зуун хэдийн өнгөрчээ. Энэ хугацаанд уг сэтгүүл орчин үеийн бизнесийн түүхэнд хамгийн хүчтэй нөлөөлсөн бүтээлүүдийг хэвлэж, менежментийн сэтгэлгээний шинэчлэлийг түүчээлж ирсэн юм. Салбарын луужин болсон уг сэтгүүлийн зуун жилийн ойн тусгай цоморлогт бизнесийн ертөнцийн домог гэгдэх шилмэл зохиогчид, тэдний цаг хугацаагаар шалгагдсан сонгодог нийтлэлүүд, түүнчлэн сүүлийн үед удирдагч нарын анхаарч буй гол сэдвээрх, шигшмэл агуулга тус тус багтжээ.

📰 “Захирлуудын түвшний стратеги, зөрчил, хэм хэмжээ, номлолын маш сонирхолтой зураглалыг эндээс харж болно. Ухаалаг CEO жинхэнэ эргэлтийг хоосон шуугианаас ялгадаг. Тэгвэл энэхүү ном эгзэгтэй цаг үеийг хэрхэн таньж, ашиглах тухайд нүд нээхүйц бүтээл болжээ.” МакКинзи

🔔Тус ном нь манай номын санд шинээр ирсэн тул уншигч та бүхнийг сонирхон уншихыг урьж байна

Photos from СИТИ Их Сургуулийн Номын сан's post 11/12/2025

Гоо сайхны ухааны сургуулийн Сувилахуй 1-р курсийн оюутнууд болох Даваажаргал, Энхсаруул, Баясгалан, Айжан, Анужин, Ариунцэцэг нар Ж. Нэсторын “Амьсгал”, С. Фарримондын “Амьдрах шинжлэх ухаан” номын агуулгыг хэлэлцэн сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн явцад зөвхөн номын үзэл санааг ярилцаад зогсохгүй, зөв амьсгал авах энгийн дасгалуудыг хамтдаа хийж үзсэн нь оюутнуудын идэвх оролцоог нэмэгдүүлж, онолын мэдлэгийг дадлагаар бататгах үр өгөөжтэй байв.
Оюутнууд амьсгалын зөв техник нь стресс бууруулах, биеийн тэнцвэрийг хадгалах, сувилагч мэргэжлийн ажилд зайлшгүй хэрэгтэй төвлөрөл, тэвчээрийг нэмэгдүүлэх чухал ур чадвар болохыг ойлгож, дасгал бүрийн ач холбогдлыг харилцан ярилцав. Мөн хоёр номын мэдээллийг харьцуулан судалж, амьдралын хэв маяг, биеийн физиологийн үйл ажиллагаа болон эрүүл мэндийн хоорондын уялдааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч үзсэн нь хэлэлцүүлгийн онцлох хэсэг байлаа.
Энэхүү уулзалт нь оюутнуудын унших дадлыг дэмжих, мэргэжлийн суурь мэдлэгийг баяжуулах, цаашдын сургалтад хэрэглэх эрүүл мэндийн зөв дадлыг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

10/12/2025

Сайн стратеги, муу стратеги” (Richard Rumelt) нь стратегийн тухай хамгийн нөлөө бүхий бүтээлүүдийн нэг бөгөөд байгууллага, улс төр, бизнесийн удирдлагад стратеги ямар утга агуулдаг, сайн стратегийг муугаас нь хэрхэн ялгах тухай өгүүлдэг. Зохиогчийн үзлээр сайн стратеги гэдэг нь тодорхой зорилтод төвлөрсөн, бодит нөхцөл байдлыг үнэнээр оношилж, цөөн чухал асуудалд хүчээ төвлөрүүлэн шийдэх үйл явц юм. Энэ нь цэргийн тактикийн адил давуу байдлыг бий болгож, өрсөлдөгчийн сул талыг ашиглах ухаан дээр суурилдаг. Сайн стратегийн гол тулгуур нь: нөхцөл байдлын оношилгоо, чиглэлийн үндсэн сонголт, хэрэгжүүлэх нарийн үйл ажиллагааны бодлого гэж гурван шатлалд багтдаг.

05/11/2025

🕒 TIME сэтгүүл – Дэлхийн мэдлэг, урам зоригийн эх сурвалж

TIME бол дэлхийн хамгийн нэр хүндтэй, өргөн хүрээтэй мэдээллийн сэтгүүлүүдийн нэг юм. 1923 оноос хойш уншигчдад дэлхийн улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл урлаг, технологи, нийгмийн асуудлын талаар үнэн бодит, сонирхолтой мэдээллийг хүргэсээр ирсэн.

📚 Яагаад TIME сэтгүүлийг унших хэрэгтэй вэ?

🌍 Дэлхийн мэдээ, чиг хандлагыг ойлгох өргөн цар хүрээтэй контент

🧠 Судалгаа, шинжилгээний өндөр түвшний нийтлэлүүд

👩‍🏫 Багш, судлаач, ажилтан бүрт хэрэгцээтэй мэдээлэл ба санаа

💬 Ярианы болон бичгийн чадвар дээшлүүлэхэд англи хэлний хэрэглээ сайтай эх сурвалж

💡 Шинэ санаа, инновацийг дэмжих өгүүлэл, ярилцлага, судалгаа

📰 TIME сэтгүүлийн агуулга:

- Улс төр, эдийн засаг, бизнес

- Шинжлэх ухаан, технологи

- Нийгмийн асуудал, соёл урлаг

- Байгаль орчин ба тогтвортой хөгжил

- Онцлох хүмүүс ба дэлхийн нөлөө бүхий удирдагчдын ярилцлага

Манай номын санд TIME сэтгүүлийн шинэ дугааруудыг унших боломжтой.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Denver Street/34
Ulaanbaatar