Кибер аюулгүй байдлын зөвлөл

Кибер аюулгүй байдлын зөвлөл

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Кибер аюулгүй байдлын зөвлөл, Government Organization, Ulaanbaatar.

04/06/2026
01/06/2026

Хайрт багачууд, эцэг эх та бүхэнд зургаан сарын 1-ний “Хүүхдийн баяр”-ын мэнд хүргэе!

Хүүхэд бүхэн эрүүл энх, аз жаргалтай өсөж, цахим орчинд аюулгүй байх болтугай!

30/05/2026

Монгол Улсын Дээд шүүх үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан “Нийт шүүхийн байгууллагын мэдээллийн Технологийн анхдугаар тэмцээн -2026” зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын шүүхийн байгууллагын нийт хамт олонд баярын мэнд хүргэж, цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

Монгол Улсын дээд шүүх
Мэдээллийн аюулгүй байдлын газар - Information Security Department
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ

Photos from Кибер аюулгүй байдлын зөвлөл's post 28/05/2026

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр АНУ-ын Сан Франциско хотод төвтэй “Азийн Сан” ТББ-ын Хөтөлбөр, Инноваци хариуцсан дэд ерөнхийлөгч ноён Марк Коениг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухааны технологийн чиглэлд цаашид хамтарч ажиллах өргөн боломжуудын талаар ярилцсан бөгөөд тодорхой хөтөлбөрүүдийг эхлүүлэхээр харилцан тохиролцов.

Mr. Ch. Zolbayar, Head of the Executive Office of the Cyber Security Council, received a delegation led by Mr. Mark Koenig, Vice President of Programs and Innovation at The Asia Foundation, a US-based non-governmental organization headquartered in San Francisco.
During the meeting, the sides discussed broad opportunities for future cooperation in the fields of cybersecurity and AI technologies, and mutually agreed to launch specific programs.

Photos from Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам's post 19/05/2026

“ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ” АЯНЫГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын банкны холбоо, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Цахим залилангаас сэргийлье” аяныг эхлүүллээ.

Үндэсний хэмжээнд нэг сарын хугацаатай зохион байгуулах энэхүү аяны талаар өнөөдөр /2026.05.19/ хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өгөв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс олон улсын байгууллага, түнш орнуудтай Кибер аюулгүй байдлын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажилладаг. Үүний нэг илрэл нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах 2024-2026 хөтөлбөр” юм. Хөтөлбөрийн хүрээнд цахим орчны аюулгүй байдал, цахим хэрэглээний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээнүүдийг тодорхой үе шаттай авч хэрэгжүүлж байна.

Мэдээллийн технологи хурдтай хөгжиж, иргэдийн цахим сүлжээний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийт иргэдийн 83 хувь нь буюу таван хүн тутмын дөрөв нь цахим сүлжээ ашигладаг гэсэн тоон судалгаа бий. Тиймээс бид олон нийтийн цахим ур чадварыг хөгжүүлэх, олон нийтийн сүлжээнд залилан мэхлэх гэмт хэрэг, хуурамч мэдээллээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулж ажилладаг. Та бүхэн “Цахим залилангаас сэргийлье” үндэсний аяныг дэмжээрэй” хэмээн уриалав.

Хэвлэлийн бага хуралд мөн Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим халдлага залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтсийн дарга, хошууч Э.Батмөнх, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Харилцаа холбооны зохицуулах хорооны Интернет сүлжээ үйлчилгээний газрын дарга Б.Дашбалбар, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн захирал Э.Амарсанаа нар оролцож, хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өглөө.

Монгол Улсын хэмжээнд цахим орчинд залилах гэмт хэрэг 2024 онд 11,711 байсан бол 2025 онд 12,233 болж 522 нэгжээр буюу 4.5 хувиар өсчээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд 10 гаруй телевиз, мэдээллийн 5 сайт хүрэлцэн ирж нийгмийн хариуцлагын хүрээнд аяны мэдээллийг түгээлээ.

“Цахим залилангаас сэргийлье” аяны хүрээнд:
📌 Цахим залилангийн нийтлэг арга, хэлбэрүүдийг олон нийтэд таниулах
📌 Урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх
📌 Иргэдийн цахим орчны аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх
📌 Банкны нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх
📌 Хувийн мэдээллээ хамгаалах дадлыг хэвшүүлэх хүрээнд нийт 25 арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Ингэснээр:
✅ Иргэд цахим залилангийн гэмт хэргийн талаарх ойлголт, мэдлэгтэй болж, урьдчилан сэргийлэх чадавхад суралцана.
✅ Иргэд өөрт болон бусдад учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх, урьдчилан таних, үнэлэх чадамжтай болно.
✅ Цахим залилах гэмт хэргийн гаралт 2026 оны жилийн эцэст тодорхой хувиар буурсан байна.

06/05/2026

🔴 СЭРЭМЖЛҮҮЛЭГ ⚠️

⛔Сүүлийн үед төрийн үйлчилгээний E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд олноор тархаж байна. Энэ нь таны хувийн болон банкны мэдээллийг хулгайлах зорилготой "фишинг" (phishing) халдлага юм.

Та юу хийх хэрэгтэй вэ?
❌ Бүү дар: Дээрх болон үүнтэй төстэй сэжигтэй холбоос дээр ямар ч тохиолдолд бүү дар.
🔒 Мэдээллээ бүү оруул: Цахим хуудсанд нэвтрэх нэр, нууц үг, банкны картын мэдээлэл болон бусад хувийн мэдээллээ хэзээ ч бүү оруул.
🗑️ Устга: Ийм төрлийн зурвас, линк хүлээн авсан бол тэр даруйд нь устгаж, илгээгчийг блокло.
✅ Албан ёсны сувгийг ашигла: Төрийн үйлчилгээг зөвхөн e-mongolia.mn албан ёсны вэбсайт болон гар утасны аппликейшнээр дамжуулан аваарай.

Бүх нийтийн мэдээллийн аюулгүй байдлын төлөө энэхүү мэдээллийг найз нөхөд, гэр бүлийнхэндээ түгээж сэрэмжлүүлээрэй! 🛡️

Photos from Монгол Улсын Засгийн газар's post 21/04/2026
21/04/2026

ШИНЭЧЛЭЛ: Кибер аюулгүй байдлын үнэлгээний платформ өргөжлөө

“Цахим аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төв”-ийн дэргэдэх Экспертүүдийн зөвлөлөөс танилцуулсан байгууллагуудад зориулсан үнэгүй онлайн үнэлгээний платформд дараах шинэ боломжууд нэмэгдлээ.

Шинээр нэмэгдсэн боломжууд:
• CIS хэрэгжилтийн бүлэг (IG1, IG2, IG3) ангиллаар үнэлгээ хийх
• Одоогийн болон зорилтот төлөвшлийн түвшинг тодорхойлох боломж
• Салбар болон улсын дундаж үзүүлэлттэй харьцуулах

Эдгээр шинэчлэлүүдийн хүрээнд байгууллагууд өөрсдийн кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшинг илүү нарийвчлалтай үнэлэх, зорилтот түвшинг тодорхойлох, мөн салбар, улсын түвшинд харьцуулсан дүн шинжилгээ хийх боломжтой боллоо.

MNCERT

08/04/2026

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТАЙЛАНГААС ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал

Төрийн бүх шатны удирдлагуудыг албан хаагчдаас тайлан нэхдэг байдлыг халлаа.

Төрийн албан хаагч ажлын 5 өдрийн нэг өдөрт нь зайнаас ажиллуулах

Төрийн албан хаагчийг амралтын өдрөөр ажиллуулахгүй байх

Төрийн албаны сул 3000 орон тоонд хүн авахгүй байх үүргийг Яам, Аймаг, нийслэл, дүүрэг бүх шатны удирдлагуудад өглөө.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00