CCRCC in Mongolia

CCRCC in Mongolia

Share

Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв

21/03/2026

💧 Дэлхийн усны өдөр – 2026.03.22

Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр дэлхий нийтээр Дэлхийн усны өдөр-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдөр нь цэвэр усны ач холбогдлыг таниулах, усны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм.

2026 онд Дэлхийн усны өдрийг “Ус ба жендэр” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Энэ нь усны хүртээмж, ариун цэврийн нөхцөл нь нийгмийн тэгш байдал, ялангуяа эмэгтэйчүүд, охидын амьдралд чухал нөлөөтэй болохыг онцолж буй юм.

Өнөөдөр дэлхий даяар олон сая хүн аюулгүй, цэвэр усны хүртээмжгүй хэвээр байгаа бөгөөд усны нөөцийн хомсдол, бохирдол, уур амьсгалын өөрчлөлт нь энэхүү асуудлыг улам хүндрүүлж байна.

Иймд усны нөөцийг хамгаалах, зөв зохистой ашиглах, байгальд ээлтэй шийдлийг дэмжих нь хүн бүрийн оролцоо, хариуцлагаас хамаарах чухал асуудал юм.

💧 Усаа хайрлая. Ирээдүйгээ хамгаалъя.

Photos from CCRCC in Mongolia's post 16/03/2026

2026.03.14-нд БОУАӨЯ-наас зохион байгуулсан Спорт арга хэмжээнд Харьяа газруудын багт сагс, волейболын төрөлд оролцож багаараа шилжин явах цомын эзэд боллоо.

08/03/2026

🌸 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Нийгэм, шинжлэх ухаан, байгаль орчин, уур амьсгалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй бүх эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе.
Та бүхний оюун ухаан, хичээл зүтгэл тогтвортой ирээдүйг бүтээж байна.

17/02/2026

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй

02/02/2026

📢 “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин оловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Эрүүл Мэндийн Яам
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
COP17 Зохион байгуулах Үндэсний хороо
Mongolia without Waste/Хог хаягдалгүй Монгол
Ecosoum
Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation
Mongolian Hotels Association



#НогоонХөгжил

08/01/2026

ABLE системийг ашиглаж эхэллээ

Манай байгууллага үйл ажиллагаа, хяналт, удирдлагыг сайжруулах зорилгоор Able дотоод удирдлагын системийг албан ёсоор ашиглаж эхлээд байна.

Манай албан хаагчид системд бүртгэгдэн, удирдлагаас олгосон эрхийн дагуу өдөр тутмын ажил, мэдээллийн хяналт, тайлан гаргах зэрэг үйл ажиллагаанд ашиглаж байна.

Энэхүү нэвтрүүлэлтээр бид ажлын урсгал, мэдээллийн хяналт, гүйцэтгэлийн тайлан зэрэг чухал үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй гүйцэтгэх боломжтой болж байна.

Photos from CCRCC in Mongolia's post 09/12/2025

“Хүлэрт газрыг удирдах бэлчээрийн экосистем нүүдлийн малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд хийгдсэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэлийн үр дүнг хэлэлцэх хурал зохион байгуулагдлаа

Улаанбаатар хот, 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Хүлэрт газрыг удирдах бэлчээрийн экосистем нүүдлийн малчдын амьжиргааны дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд хийгдсэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэлийн үр дүнг хэлэлцэх Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн Эрдэмтдийн зөвлөлийн хурал амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү хурлыг Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн Эрдэмтдийн зөвлөлийн дарга МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Цаг-уур, ус судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D) дэд профессор Л.Жамбажамц удирдан явуулсан бөгөөд ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, доктор, (Sc.D) дэд, профессор И.Түвшинтогтох, МУИС-ийн Инженер технологийн сургуулийн Байгаль орчин, ойн инженерийн тэнхимийн багш, доктор (Ph.D) дэд профессор Т.Энхдөл, МУИС, Шинжлэх ухааны сургуулийн Цаг-Уур, Ус судлалын тэнхимийн ахлах багш З.Мөнхцэцэг тэргүүтэй эрдэмтдийн зөвлөлийн гишүүд хуралд оролцов.
“Хүлэрт газрыг удирдах бэлчээрийн экосистем нүүдлийн малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийг 2024-2027 онд Даян дэлхийн Байгаль орчны сан (GEF)-гийн санхүүжилттэйгээр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Олон улсын Цаатны төв (ICR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зорилго нь хүлэрт намгийн экосистемийн үйлчилгээ, ялангуяа доройтсон хүлэрт намгаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах, нүүдлийн мал аж ахуй, малчдын чадавхыг сайжруулах замаар газрын доройтол, экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэх юм.
Эрдэмтдийн зөвлөлийн хурлыг Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал Б.Батчимэг нээж, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн судлаачид, зөвлөх П.Бүнчинжав, зөвлөх, доктор (Sc.D), дэд профессор Б.Оюунгэрэл болон ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн доктор (Ph.D) Б.Удвал нар төслийн хүрээнд хийгдсэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэлийн үр дүнг тус тус танилцууллаа.
Тус хурлын үр дүнд Хүлэрт газрыг удирдах бэлчээрийн экосистем нүүдлийн малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх нь” төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэлийн үр дүнг эрдэмтдийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн тусгах санал, зөвлөмж бүхий дүгнэлт гаргахаар боллоо.

https://www.ccrcc.mn/latest/2.php

03/12/2025

📢 ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТЭСТ МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
“Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨААТҮГ-ын Төсөл, хөтөлбөр зохицуулалтын хэлтэст мэргэжилтний ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

📌 Ажлын байрны үүрэг хариуцлага
Ажлын байрны үндсэн тодорхойлолт, гол үүрэг

“Төсөл, хөтөлбөр зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн” нь уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, төслийн нэгж , оролцогч талууд , төслийн удирдах хороо, байгууллагын удирдлагын багийг шаардлагатай мэдээллээр хангах, хэрэгжилтийг тайлагнах, удирдлагын багт дэмжлэг үзүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг төвийн захирал, хэлтсийн даргын өмнө хариуцана.

📝 Ажилтны хүлээх үүрэг, хариуцлага

Байгууллагын гадаад, дотоод хамтын ажиллагааны хүрээнд гадаад, дотоод хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн, ажлын уялдааг хангах, тайлагнах,

Төсөл хэрэгжүүлэгч талуудтай, хамтын ажиллаж, төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, зохион байгуулах,

Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, аливаа санал хүсэлтийг шуурхай хугацаанд нь чанартай биелүүлж үр дүнгийн талаар хариу мэдээлэх, байгууллагаас зохион байгуулж буй аливаа ажилд идэвх санаачлагатай оролцох

🎓 Ажлын байранд шаардагдах ур чадвар, ажлын туршлага

МЭРГЭЖИЛ

Олон улсын харилцаа /031202/, байгаль орчин-экологийн менежмент /D341200/, Байгаль орчин, уур амьсгал судлал /053209/ Байгаль хамгаалал, экологи /05210101/ Байгаль орчныг зайнаас тандан судлал /D053205/, Хүрээлэн буй орчин судлал /052102/, бизнесийн удирдлага, гадаад харилцаа зэрэг мэргэжлээр бакалавараас дээш түвшний зэрэгтэй байх.

МЭРГЭШИЛ

Байгаль орчин, уур амьсгал, олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн байвал давуу тал болно

АЖЛЫН ТУРШЛАГА ,УР ЧАДВАР

Англи хэл болон бусад хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

Олон улсын харилцаа, салбарын олон улсын гэрээ, конвенцын талаар мэдлэгтэй байх

Мэдээлэлд дүн шинжилгээ хийх

Эрхэлсэн ажлын чиглэлээр шийдвэрийн төсөл боловсруулах

Бусадтай хамтран ажиллаж асуудлыг шийдвэрлэж, үр дүнд хүрэх

Бусадтай мэдлэг туршлагаа хуваалцах, өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх

Комьютерийн өргөн хэрэглээний программыг ашигладаг байх

Албан ажлын чиг үүргийнхээ дагуу зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх

Өөрийн мэдлэг чадвар,өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах

📚 Хэлний мэдлэг
Монгол, Англи хэлний ахисан түвшний ярианы болон бичгийн, мөн албан хэрэг хөтлөх, боловсруулах ур чадвартай байх

💻 Компьютерийн мэдлэг

MS Office Word, Excel, PowerPoint гэх мэт оффисийн өргөн хэрэглээний программ болон бусад хэрэглээний программ, веб орчинд ажиллах ур чадвартай байх

✨ Бусад

Харилцааны ур чадвар сайтай, эерэг хандлагатай байх;

Төрөл бүрийн оролцогч талууд болон хэрэгжүүлэгч агентлагуудтай үр дүнтэй хамтарч ажиллах чадвартай байх;

Бие даан болон багаар ажиллах чадвартай;

Зохион байгуулах болон олон даалгаварыг нэгэн зэрэг хийх, хөрвөх чадвартай байх зэрэг орно.

📑 Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

CV (Монгол/Англи хэлээр)

Анкет (Төрийн албан хаагчийн анкет Маягт №1)-ийн дагуу бүрэн бөглөсөн байх

Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувь, хуулбарын хамт, холбогдох сертификат

Иргэний үнэмлэхний хуулбар

“3х4” хэмжээтэй цээж зураг

⏰ Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:
2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээж авна.

📍 Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 9 гудамж, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах” төв, 3 давхар 305, 306, 310 тоот
📞 Утас: 976-70000744
📧 Цахим шуудан: [email protected]

Call now to connect with business.

03/12/2025

📢 ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

📌 Ажлын байрны зорилго/үүрэг:
Хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хийх, үр нөлөөг нэмэгдүүлэх, зөвлөмж арга зүйгээр хангах, тайлагнах чиг үүргийг захиргаа удирдлагын хэлтсийн даргын өмнө хариуцна. Энэхүү ажлын байр нь захирал, хэлтсийн дарга нарт шууд тайлагнах бөгөөд төслийн багийн гишүүд болон захиалагчийн холбогдох багуудтай нягт уялдаа холбоотой ажиллана 🤝

🧩 Ажилтны хүлээх үүрэг, хариуцлагарэг хариуцлага:
Хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, удирдлага, албан хаагчдыг бодлогын зөвлөмж, арга зүйгээр хангах, хэрэгжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, тайлагнах 📊

Байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хийж, үр нөлөөг сайжруулах санал боловсруулах, зөвлөн туслах, хэрэгжилтэнд хяналт тавих 🔍

Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг, дүрэм, журам стандартыг хэрэгжүүлэх 📘

Төслийн болон төвийн захирал, хэлтсийн даргын даалгасан бусад үүрэг даалгаврууд 📌

⸻ ⸻ ⸻ ⸻ ⸻ ⸻ ⸻

🎓 Ажлын байранд шаардагдах ур чадвар, ажлын туршлага

📖 Мэргэжил
Эрх зүй /042101/, эдийн засаг/0311/, менежмент ба удирдахуй /0413/, бизнесийн удирдлага зэрэг мэргэжлээр бакалавраас дээш түвшний зэрэгтэй байх 🎓

📚 Мэргэшил
Хууль эрх зүй, санхүү, татварын чиглэлээр мэргэшсэн байх

💼 Ажлын туршлага, ур чадвар
Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх

Эрчим хүч болон хөдөө аж ахуйн салбарт 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байх

Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах ур чадвартай байх

⸻⸻ ⸻ ⸻ ⸻ ⸻ ⸻

🌐 Хэлний мэдлэг

Монгол, Англи хэлний ахисан түвшний ярианы болон бичгийн, мөн албан хэрэг хөтлөх, боловсруулах ур чадвартай байх

💻 Компьютерийн мэдлэг

MS Office Word, Excel, PowerPoint гэх мэт оффисийн өргөн хэрэглээний программ болон бусад хэрэглээний программ, веб орчинд ажиллах, өндөр түвшинд ур чадвартай байх

Бусад

Харилцааны ур чадвар сайтай, эерэг хандлагатай байх

Төрөл бүрийн оролцогч талууд болон хэрэгжүүлэгч агентлагуудтай үр дүнтэй хамтарч ажиллах чадвартай байх

Бие даан болон багаар ажиллах чадвартай

Зохион байгуулах болон олон даалгаварыг нэгэн зэрэг хийх, хөрвөх чадвартай байх зэрэг орно

⸻ ⸻ ⸻ ⸻ ⸻ ⸻ ⸻

📝 Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

CV (Монгол/Англи хэлээр)

Анкет (Төрийн албан хаагчийн анкет Маягт
№1)-ийн дагуу бүрэн бөглөсөн байх 🖊️

Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувь, хуулбарын хамт, холбогдох сертификат

Иргэний үнэмлэхний хуулбар

“3х4” хэмжээтэй цээж зураг

⸻ ⸻ ⸻ ⸻ ⸻ ⸻ ⸻

⏰ Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:

2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар болон цаасаар хүлээж авна.

📍 Хаяг:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 9 гудамж, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах” төв, 3 давхар 305, 306тоот

📞 Утас: 976-70000744
📧 Цахим шуудан: [email protected]

Call now to connect with business.

Photos from CCRCC in Mongolia's post 04/11/2025

🇲🇳 Монгол Улсад ногоон ажлын байр бий болгох шинэ төсөл эхэллээ! 🌱

“Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох төсөл” албан ёсоор нээлтээ хийлээ.

✅ Төслийг UNIDO (НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллага)-аар дамжуулан, Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-ийн санхүүжилттэйгээр, "Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв" болон "Хөгжлийн шийдэл" ТББ хамтран 2025–2029 онд хэрэгжүүлэх юм.
♻️ Төслийн хүрээнд 2,600 гаруй жижиг, дунд бизнесийг (ЖДБ) хамруулахаас, 40% нь эмэгтэйчүүд, 30% нь залуучууд байх төлөвлөгөөтэй байна.
🌍 Цэвэр технологи, инновацын шийдлүүдийг нэвтрүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж , ногоон эдийн засгийн шилжилтийг хурдасгах зорилготой.

#УурАмьсгалынӨөрчлөлт #НогоонАжил

Ажлын байр - CCRCC 29/10/2025

📢 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
🌿 “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, шинжилгээ, хамтын ажиллагааны төв” ТӨААТҮГ нь дараах ажлын байранд бүтэн цагийн ажилтан шалгаруулж байна

1️⃣ Ажлын байр: Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга

📌 Гүйцэтгэх үүрэг:
• Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр судалгаа, шинжилгээний үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, удирдах
• Хэлтсийн ажилтнуудын үйл ажиллагааг чиглүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
• Судалгаа, шинжилгээний үр дүнг боловсруулж, бодлого боловсруулагчид, олон нийтэд хүргэх
• Олон улсын байгууллага, хамтын ажиллагааны хүрээнд мэдээлэл солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
• Судалгааны чанар, үр нөлөөг хянах, үнэлэх
📋 Тавигдах шаардлага:
• Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, экологийн чиглэлээр докторын зэрэгтэй
• Судалгаа шинжилгээний байгууллага, төсөл хөтөлбөр дээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай
• Баг удирдаж ажилласан туршлагатай, манлайллын ур чадвартай
• Судалгааны арга зүй, дата боловсруулалт, дүн шинжилгээ хийх чадвартай
• Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй (бичгийн болон ярианы)
• Олон улсын судалгааны аргачлал, стандартын талаар мэдлэгтэй
⭐ Давуу тал:
• Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний тайлан, олон улсын ил тод байдлын тайлан боловсруулах ажлын туршлагатай
• Судалгааны өгүүлэл, нийтлэл хэвлүүлсэн туршлагатай
• Төсөл, хөтөлбөрийн санхүүжилт татах, бичиг баримт боловсруулах чадвартай

2️⃣ Ажлын байр: Төслийн зохицуулагч

📌 Гүйцэтгэх үүрэг:
• Байгууллагын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих
• Хугацаа, төсөв, зорилтын хүрээнд төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах
• Хэлтэс болон бусад нэгжүүдийн ажлыг уялдуулж, хамтын ажиллагааг зохицуулах
• Төсөл, хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээ бэлтгэж удирдлагад танилцуулах
• Олон улсын болон үндэсний байгууллага, түншүүдтэй хамтын ажиллагааг зохицуулах, гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх
• Төсөл, хөтөлбөрийн эрсдэлийг үнэлэх, багасгах арга хэмжээ хэрэгжүүлэх
• Хөтөлбөрийн үйл ажиллагааны тайлан, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг удирдах, мэдээллийн сан бүрдүүлэх
• Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад холбогдох мэдээлэл авах, шаардлага тавих
• Багаар ажиллаж, хэлэлцүүлэг зохион байгуулах, санал дэвшүүлэх
• Төслийн удирдлагад дэмжлэг үзүүлэх зорилгоор гаднын байгууллагатай шууд харилцах
• Төсөл, хөтөлбөрийн зорилтын хэрэгжилтийг хангаж, үр дүнг цаг хугацаанд нь тайлагнах
• Санхүүгийн болон хүний нөөцийн үр ашигтай зарцуулалтыг хангах
• Байгууллагын дүрэм, журам, хууль тогтоомжийг мөрдөх
📋 Тавигдах шаардлага:
• Төрийн удирдлага, олон улсын харилцаа, төсөл хөтөлбөрийн менежмент, эдийн засаг, байгаль орчин зэрэг холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
• Төсөл, хөтөлбөрийн менежмент, хэрэгжилтийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай
• Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадвартай
• Англи хэл болон компьютерийн хэрэглээний өндөр мэдлэгтэй
• Багаар ажиллах, манлайлах, харилцааны өндөр ур чадвартай
📊 Үнэлгээний шалгуур үзүүлэлт:
• Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, чанар
• Тайлан мэдээг цаг хугацаанд нь үнэн зөв хүргүүлсэн байдал
• Хамтран ажиллагч байгууллага, багийн гишүүдийн сэтгэл ханамж
• Төсөв, цаг хугацааны уялдаа, сахилга бат

3️⃣ Ажлын байр: Монгол-Японы Хамтарсан Кредит Олгох

Механизм (ХКОМ) Нарийн бичгийн дарга
📌 Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Монгол-Японы ХКОМ-ын хэрэгжилттэй холбоотой өдөр тутмын ажлыг зохион байгуулах, бичиг хэрэг, оролцогч байгууллага хоорондын уялдаа холбоог хангах
• Хурал, уулзалт, семинар зохион байгуулах, тэмдэглэл хөтлөх, шийдвэрийн хэрэгжилтийн биелэлтийг хангах
• Монгол Японы ХКОМ-ын асуудлаарх албан ёсны харилцааг удирдан зохион байгуулах, мэдээллийн санг хөтлөх, ХКОМ-ын талаарх мэдээллийг олон нийтэд сурталчилан таниулах, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог хангах, шинээр төсөл хөтөлбөр илрүүлэх, бүртгэж авах
• Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн удирдлагыг судалгаа, мэдээллээр ханган, төвийн нэгж хэлбэрээр түүний дэргэд ажиллах үүрэгтэй.
📋 Тавигдах шаардлага:
• Магистр ба түүнээс дээш боловсролтой (Олон улсын харилцаа, уур амьсгал, төсөл хэрэгжүүлэлт, төрийн удирдлага, эрх зүй, эдийн засаг гэх мэт мэргэжил давуу тал болно)
• Англи хэлтэй өндөр түвшинд (яриа, бичгийн чадвар сайтай байх)
• Япон хэлтэй бол давуу тал
• Төсөл хөтөлбөр, олон улсын хамтын ажиллагаа, нарийн бичгийн дарга / зохион байгуулалтын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал
• Бичиг хэрэг, тайлан боловсруулах өндөр ур чадвартай, нягт нямбай, хариуцлагатай

4️⃣ Ажлын байр: Эрчим хүч, хөдөө аж ахуйн салбар хариуцсан шинжээч

📌 Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Хүлэмжийн хийн Үндэсний тооллогын хариуцсан салбарын хүлэмжийн хийн ялгарлын тооллого, тооцоог хийх
• Тухайн салбарын хүлэмжийн хийн ялгарлын тооцоон дээр үндэслэн Хүлэмжийн хийн үндэсний тооллогын тайланг бичих
• Төвийн бусадтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах хүрээнд хариуцсан салбарын хүлэмжийн хийн тооллогыг заагдсан байршил, байгууламжид хийх
📋 Тавигдах шаардлага:
• Магистр ба түүнээс дээш боловсролтой
• Англи хэлтэй өндөр түвшинд (яриа, бичгийн чадвар сайтай байх)
• Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагаад 3-аас доошгүй жил судалгааны чиглэлээр ажилласан туршлагатай
• Бичиг хэрэг, тайлан боловсруулах өндөр ур чадвартай, нягт нямбай, хариуцлагатай

🗂️ Бүрдүүлэх материал:
• Өргөдөл, анкет (CV) англи-монгол хэл дээр
• Диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Ажлын туршлагыг нотлох баримт
• Өмнөх судалгааны ажлын товч танилцуулга

📅 Материал хүлээн авах хугацаа:
2025 оны 10 сарын 29-наас 2025 оны 11 сарын 15-ны 17:00 цаг хүртэл
📍 Хаана хүлээн авах:
Хан-Уул дүүрэг, 11-р хороо, зайсан 9 гудамж, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-н байрны 306, 310 тоот
📧 И-мэйл: [email protected]
📞 Лавлах утас: 7000-0744, 7000-0743
🌐

Ажлын байр - CCRCC

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, 305 тоот
Ulaanbaatar
170239:00AM9:00AM

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00