15/05/2026
Дилов хутагт Данзанламэд болон “Дилов хутагт сан”-гийн төлөөлөл Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд болон “ZERO TB төсөл”-ийн гишүүдтэй уулзаж хийгдэж буй үйл ажиллагааны үр дүн, тулгарч байгаа асуудал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр санал бодлоо солилцлоо
22/10/2025
“Сүрьеэгүй Завхан” арга хэмжээний хүрээнд Чандмань-эрдэнэ цогцолбор сургуулийн сурагчид болон эцэг, эх багш ажилчдад сүрьеэ өвчнийг таниулан сурталчлах өдөрлөгийг 2025.10.17 өдөр зохион байгууллаа. Өдрлөгийн хүрээнд:
🟢“Сүрьеэгүй ирээдүй” сэдвийн дор 11 дүгээр ангийн хүүхдүүд жүжигчилсэн тоглолт,
🔵“Сүрьеэ өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх, эмчилгээ” сэдвийн хүрээнд 8-9 дүгээр ангийн сурагчид оролцож анги бүр 1 ханын сонин бэлтгэв.
🟣Сүрьеэ өвчний тухай ерөнхий ойлголт, дамжих зам, урьдчилан сэргийлэх аргын талаар сургалтыг АНЭ сүрьеэгийн их эмч Э.Умбудаллаей;
🟠 Асран хамгаалагч нарын дунд АХА тэмцээн зохион байгууллаа
21/10/2025
“Zero TB in Kids” (ZTB) төслийн тухай
“Zero TB in Kids” (ZTB) нь Жонс Хопкинсийн их сургууль болон олон улсын байгууллагуудын хамтын санаачилгаар үүссэн эрүүл мэндийн хөтөлбөр юм. 2017 оноос хойш тус хөтөлбөр Өмнөд Азийн орнуудад байрлах хийд, дотуур байр, дүрвэгсдийн суурин зэрэг хүн олноор төвлөрдөг орчинд 30,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн, сургууль болон хийдийн ажилтнууд, сүрьеэтэй хавьтагчдыг сүрьеэгийн илрүүлэгт хамруулж, эерэг илэрсэн бүх хүнд шаардлагатай эмчилгээ, тусламжийг үзүүлсэн.
ZTB хөтөлбөрийн цогц арга барилын үр дүнд Энэтхэг дэх Төвөд дүрвэгсдийн хүүхдүүдийн дунд сүрьеэгийн тохиолдол 80 хувиар буурсан нь бидний хамтын ажиллагаа болон хичээл зүтгэлийн үр дүнд үүссэн бодит амжилт юм. Хөтөлбөрийн үр дүн нь олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлэгдэж сайшаал хүртсэн бөгөөд бид эрүүл мэндийн боловсрол, гепатит В болон бусад эрүүл мэндийн асуудлыг хамарсан хүүхэд төвтэй ажлуудыг хий гүйцэтгэдэг.
ZTB-ийн үйл ажиллагаа нь хандивлагчид, төрийн бус байгууллагууд, сайн дурын сангууд, мөн АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн болон НҮБ-ын “Stop TB Partnership” зэрэг олон улсын байгууллагуудын буцалтгүй тусламж, санхүүгийн дэмжлэгээр хэрэгжиж байна.