✅ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг өвлөн авах заавартай танилцана уу.
✅ Хууль ёсны өвлөгчид хувьцааг шилжүүлэх ажил 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2027 оны 06 сарын 1-ний өдөр хүртэл жилийн хугацаанд орон даяар өрнөнө.
✅ Хууль ёсны өвлөгч та нотлох баримт, бичиг бүрдүүлэн нотариатын байгууллагад хандан өв хүлээн авах боломжтой.
https://ett.mn/news/6912
Эрдэнэс Үйлдвэрлэл, Технологийн Парк ХХК
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Эрдэнэс Үйлдвэрлэл, Технологийн Парк ХХК, Улаанбаатар, Сүхбаатар, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Ulaanbaatar.
Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын компани нь паркийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа гэсэн бүх үе шатны зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, паркийн нэгжүүдийн хөгжлийн платформ юм.
26/05/2026
“ЭРДЭНЭС ҮТП” ХХК “ГОВЬ–УС–ХӨГЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ
✅“ГОВЬ–УС–ХӨГЖИЛ” эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, говийн бүсийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, шинээр ашиглалтад орох томоохон боловсруулах, олборлох шатны үйлдвэрүүдийн усны хэрэглээг хангах зорилго дор зохион байгуулагдлаа. Тус зорилгод говийн бүсийн уул уурхайн боловсруулах үйлдвэрүүдийг усаар хангах “Хэрлэн-тооно” төсөлд “Тавантолгой ҮТП” нь 530.2 л/с, “Бор-Өндөр ҮТП” нь 116.01 л/с усыг ашиглахаар ТЭЗҮ-д тусгагдсан юм.
✅Эрдэм шинжилгээний хуралд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн “Тавантолгой ҮТП”-ийн зохицуулагч Ж.Энхтүвшин, “Бор-Өндөр ҮТП”-ийн зохицуулагч Э.Хатанболд нар оролцож говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-Тооно”, “Орхон-Онги” төслүүдийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалтын ажлыг дэмжин, хамтарч ажиллахаа илэрхийллээ.
✅Хурлын үеэр “Усны газар”-ын дарга З.Батбаяртай уулзаж паркуудын ус хангамжийн эх үүсвэрийг тодорхойлох, ойролцоо орших газар доорх усны ордуудад нэмэлт хайгуул хийж хамтарч ажиллахаар тохиролцлоо.
26/05/2026
“БИ ИНЖЕНЕР” (2+2) ТЭТГЭЛЭГ ХӨТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЛИЙГ НИЙСЛЭЛИЙН АХЛАХ АНГИЙН 300 ОРЧИМ СУРАГЧДАД ТАНИЛЦУУЛЛАА
✅“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн “Би инженер” хөтөлбөр нийслэлийн хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын ахлах ангийн сурагчдад БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургууль болон ШТУИС-д суралцуулах “Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан (2+2) хөтөлбөрөө танилцууллаа.
✅Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Эрдэнэс Монгол нэгдлийн мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн, Хамтын ажиллагааны албаны менежер Т.Төрбат, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, МУИС-ийн Инженер технологийн сургуулийн дэд профессор Х.Тэгшжаргал, ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх ухааны сургуулийн захирал, химийн инженерчлэлийн доктор (Ph.D), дэд профессор Б.Тунгалагтамир, "Шинэ Монгол" Технологийн их сургуулийн Компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч М.Идэрбаатар нар илтгэл тавьж мэргэжил сонголтын талаар мэдээлэл, зөвлөмж өгч сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.
✅Өдөрлөгийг Эрдэнэс Монгол нэгдэл, "Эрдэнэс ҮТП" ХХК, Боловсролын ерөнхий газар, МУИС, ШУТИС хамтран зохион байгуулсан бөгөөд ахлах ангийн 300 шахам сурагчид оролцож инженер мэргэжлийн ирээдүйн боломж болон “Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан (2+2) хөтөлбөрийн талаарх мэдээллээ авлаа.
20/05/2026
“ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ-2026” ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОЖ “БОР-ӨНДӨР ҮТП”-ИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭВ
✅ “Эрдэнэс ҮТП” ХХК Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд зохион байгуулагдсан “Хариуцлагатай уул уурхай-2026” нэгдсэн зөвлөгөөнд оролцлоо.
Тус зөвлөгөөнөөр хайгуул, олборлолт, баяжуулалт, тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн болон төрийн хэвшлийн уул уурхайн компаниуд цуглан цаашдын хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, бизнесийг өргөжүүлэх боломжийн талаар нээлттэй хэлэлцэж зөвлөлдөв.
✅ Зөвлөгөөнд “Бор-Өндөр ҮТП”-ийн зохицуулагч Э.Хатанболд /Hatanbold Enhbaatar/ оролцож Эрдэнэс Монгол нэгдлийн дунд хугацааны стратегид тусгагдсан “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн хэрэгжүүлж буй 6 ҮТП-ийн төслийн танилцуулга, “Бор-Өндөр ҮТП”-ийг байгуулснаар улсын болон Хэнтий аймгийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар танилцуулга, мэдээллийг өглөө.
“Бор-Өндөр ҮТП”-ийн хүрээнд жонш баяжуулах үндсэн үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулснаар түүхий эдэд суурилсан нэмүү өртгийн гинжин хэлхээг эхлүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, экспортын орлогыг өсгөх, дотоод хэрэгцээг хангах, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, стратегийн ордод тулгуурлан кластерын зарчимаар хөгжиж бүс нутгийн эдийн засаг сууриараа тэлэх нөхцөл бүрдэнэ.
✅ “Бор-Өндөр ҮТП” нь эрх зүйн таатай орчинг, татварын болон татварын бус хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх боломжийг тус паркт боловсруулах чиглэлийн үйл ажиллагаа явуулах хувийн хэвшлүүдэд олгож байгаа бөгөөд төслийн хөрөнгө оруулалтын зардал буурах, төслийн өгөөж нэмэгдэх, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа багасахаас гадна шинээр 2,050 ажлын байрыг буй болгож Монгол Улсын фторт химийн салбарын суурь, Зүүн бүсийн тээвэр логистикийн салбарын төв болох юм.
19/05/2026
Ж.ЭНХТҮВШИН
“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн “Тавантолгой ҮТП” төслийн зохицуулагч
✅“Тавантолгой Үйлдвэрлэл технологийн парк” төслийг хамгийн товчоор хэрхэн тодорхойлох вэ?
✅“Тавантолгой үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төсөл нь Тавантолгойн уурхайн коксжих нүүрсний ордыг түшиглэн нүүрсийг гүн боловсруулж, кокс-эрчим хүч, кокс-хими болон нүүрс-химийн бүтээгдэхүүний харилцан уялдаа бүхий үйлдвэрлэлийг үе шаттайгаар хөгжүүлэх замаар өндөр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Тавантолгойн бүлэг ордын ашиглалтын хугацааг уртасгах, хаягдалгүй хүнд үйлдвэрийн цогцолборыг бүрдүүлэх, түүнчлэн үндсэн үйлдвэрлэлээс үүсэх дайвар болон хаягдал бүтээгдэхүүнийг боловсруулан дахин ашиглах замаар дагалдах үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэхэд чиглэсэн стратегийн ач холбогдол бүхий төсөл.
Үргэлжлэлийг 👉https://erdenesitp.mn/?p=30276
18/05/2026
Э.ХАТАНБОЛД "Эрдэнэс ҮТП" ХХК-ийн “Бор-Өндөр ҮТП” төслийн зохицуулагч
✅“Бор-Өндөр ҮТП” зүүн бүсийн үйлдвэржилт, дэд бүтэц логистикийн төв бол хөгжинө
- Ямар үйлдвэрүүд дагаж хөгжих боломжтой вэ?
✅“Бор-Өндөр ҮТП” жонш, цахиур боловсруулах цогцолбороос 200км радиуст орших ашигт малтмалын нөөц боломж, дэд бүтэц зэрэг дээр үндэслэн тус паркийг эдийн засгийн хувьд хамгийн өндөр өгөөжийг бий болгодог кластерийн зарчмаар хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Паркт үйл ажиллагаа явуулснаар хуулийн хүрээнд татварын болон татварын бус олон дэмжлэгийн төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд хүртэх боломжтой бөгөөд боловсруулах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн бизнесийг бойжуулах эдийн засгийн тусгай бүс буюу бизнес инкубатор болох юм.
👉Үргэлжлэлийг https://erdenesitp.mn/?p=30266
18/05/2026
15/05/2026
"ЭРДЭНЭС ҮТП" ХХК: “BE ENGINEER” ХӨТӨЛБӨР ХӨВСГӨЛ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ, БҮСИЙН ХӨГЖИЛ–ХҮНИЙ НӨӨЦИЙН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅"Эрдэнэс ҮТП" ХХК-аас санаачлан хэрэгжүүлж буй “Би инженер” хөтөлбөрийн хүрээнд Хойд бүсийн хөгжлийн төв, их, дээд сургуулиудын эрдэмтэн, багш нар Хөвсгөл аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаны хүмүүстэй уулзан бүсийн хөгжлийн бодлого, хүний нөөцийн хэрэгцээ, сургалт үйлдвэрлэлийн уялдааг хангах чиглэлээр санал солилцов. Уулзалтаар Мөрөн хотын хөгжлийн төлөвлөлт, судалгаа шинжилгээний ажилд их сургуулиудын оролцоог нэмэгдүүлэх, инженер, техникийн мэргэжилтнийг бүс нутгийн онцлогт нийцүүлэн бэлтгэх асуудлыг хэлэлцлээ.
✅Мөн хөтөлбөрийн хүрээнд Мөрөн хотод ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад зориулсан “Маргаашийг бүтээх мэргэжил” сэдэвт уулзалт зохион байгуулагдав. Арга хэмжээнд
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль
Шинэ Монгол Технологийн Их Сургууль
Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн эрдэмтэн, багш нар оролцож, инженерийн мэргэжлийн ирээдүйн чиг хандлага, бүсийн үйлдвэрлэл, технологийн хөгжлийн боломжийг танилцууллаа.
✅“BE ENGINEER” хөтөлбөр нь бүсийн аж үйлдвэржилтийн бодлоготой уялдсан хүний нөөцийн бэлтгэлийг дэмжих стратегийн санаачилга бөгөөд цаашид их сургууль, орон нутаг, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.
14/05/2026
“BE ENGINEER” ХӨТӨЛБӨРИЙН БАГ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА
✅“Эрдэнэс” ҮТП ХХК-ийн "Be Engineer" хөтөлбөр болон МУИС, ШУТИС “Шинэ Монгол” ТИС, Эрдэнэт цогцолбор сургуулийн эрдэмтэн, багш нарын хамтарсан баг Булган аймгийн хөгжлийн төвийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт зохион байгууллаа.
✅Уулзалтаар "Be Engineer" хөтөлбөрийн хүрээнд боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлийн инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх, орон нутаг болон их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
✅Уулзалт "Be Engineer" хөтөлбөрийнхөн ахлах ангийн сурагчдад мэдээлэл хүргэх өдөрлөгөөр үргэлжиллээ. Өдөрлөгт Хойд бүсийн хөгжлийн төвийн Булган аймаг дахь салбарын гүйцэтгэх захирал Н.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Отгонбаяр болон холбогдох албаныхан нар оролцож, Булган аймгийн Булган сумын гурван сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдлаа.
13/05/2026
“BE ENGINEER” ХӨТӨЛБӨР ОРХОН АЙМГИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ УУЛЗЛАА
✅Гурав дахь жилдээ хэрэгжиж буй "Be Engineer" хөтөлбөрийн Хойд бүсийн уулзалт Эрдэнэт хотоос эхэллээ. “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн "Be Engineer" хөтөлбөрийн мэргэжилтнүүд "Маргаашийг бүтээх мэргэжил" сэдвээр ахлах ангийн сурагчид болон Коосэн хөтөлбөрийн оюутнуудтай уулзалт зохион байгуулав.
✅Тус хөтөлбөрийн мэргэжилтнүүд Монгол Улсын 6 байршилд байгуулагдаж буй 6 ҮТП-ийн төсөл болон төслүүдэд шаардлагатай боловсруулах чиглэлийн инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх хөтөлбөрийн талаар уулзалт, ярилцлага зохион байгуулж байна.
✅Хойд бүсэд ажиллаж буй "Be Engineer" хөтөлбөр нь энэ удаа МУИС, ШУТИС, GMIT – (Монгол германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль), NMIT – (Шинэ Монгол технологийн их сургууль), "Эрдэнэт цогцолбор" их сургуулиудын эрдэмтэн багш нар хамтран ажиллаж байгаагаараа онцлог юм.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Telephone
Website
Address
Ulaanbaatar
14251
