FRC AI

FRC AI

Share

FINANCIAL REGULATORY COMMISSION

11/02/2026

📍2025 оны 4-р улирлын байдлаар даатгалын салбарын нөхөн төлбөр дунджаар 15-16 хувиар тус тус тогтмол өсчээ. Зөвхөн өнгөрсөн жилд иргэд, байгууллагуудын 400 гаруй их наяд төгрөгийн үнэлгээ бүхий эрсдэлийг даатгаж аж ахуйн нэгжийн эд хөрөнгө, иргэний амь нас эрүүл мэндийг хамгаалсан байна.

📍Тухайлбал, 2025 онд ердийн даатгалын нийт нөхөн төлбөрийн хэмжээ 189.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 16.3 хувиар өссөн ба нийт 1,455,943 иргэн даатгалд хамрагдаж, бүх төрлийн эрсдлээс хамгаалагджээ.

28/01/2026

👉Хэрэглээний зээл авах нь амархан боловч түүнийг төлөх нь урт хугацааны санхүүгийн хариуцлага юм.
📈Ирээдүйн орлогоо өнөөдөр зарцуулах шийдвэр нь өрхийн санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэйг анхаарна уу
📉Өөрийн бодит орлогоо зөв тооцоолсны дараа, ухаалаг санхүүгийн шийдвэрээ гаргаарай.
#нэгминут #нэгмэдлэг
#СЗХ
#СанхүүгээМэдье

20/01/2026

Хэрэглээний зээл хэтийдэж, Монгол Улсын нийт өрхийн санхүүгийн зан төлөв хуримтлалд бус, зээлд тулгуурласан хэв маягт шилжсэнийг илтгэж байна.
Хэрэглээний зээлийн зориулалт, зарцуулалтын статистикаас харахад нийт зээлийн 50-иас дээш хувь нь урьдчилгаа төлбөргүйгээр цахилгаан бараа, ухаалаг гар утас, компьютер зэрэг хэрэглээний бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулагдсан байна. Энэ нь иргэд, банк санхүүгийн байгууллага, лизингийн компаниудаас давхар зээл авах, улмаар өрийн дарамтад орох эрсдэлийг нэмэгдүүлж байна.
#МОНГОЛКОММЕНТ
#нэгминут #нэгмэдлэг
#СЗХ
#СанхүүгээМэдье

07/01/2026

👉АМНЫ БИЛГЭЭС АШДЫН БЭЛГЭ, БИТГИЙ МУУ ЁРЛООД БАЙ
Амны билгээс ашдын бэлгэ гэдэг юм, битгий муу юм яриад бай, ирээдүйд муу юм зөгнөх хэрэггүй хэмээх үгийг та хаа нэгтээ сонсож байсан уу.
Энэхүү ирээдүйн тухай зөвхөн сайн сайханд итгэдэг, муу юм ярихыг хүсдэггүй байдал нь хамгийн сонирхолтой нь даатгалын салбарт сөргөөр нөлөөлж байжээ. Цаг, үе улиран солигдож сүүлийн жилүүдэд эрсдэлийн талаарх олон нийтийн ойлголт сайжирч байгаа нь даатгуулагчид нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж болох юм.
👉Ингээд даатгалын салбарын үйл ажиллагаа, олон нийтэд даатгалын үйлчилгээг хялбар үзүүлэх, мөн даатгалын ач холбогдлын талаар Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын ахлах референт Н.Батцэцэг Ухаалаг санхүү нэвтрүүлэгт оролцож, мэдээлэл өглөө.
#нэгминут #нэгмэдлэг #Ухаалагсанхүү

12/12/2025

👉 Энэ оны 7 сараас хэрэгжиж эхэлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд орсон холбогдох нэмэлт өөрчлөлтөөр жолоочийн даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нар хоорондоо маргаангүй тохиолдолд даатгагч ослын талаарх мэдээлэл, баримтыг цахимаар хүлээн авч, нөхөн төлбөр олгох асуудлыг шуурхай шийдвэрлэх болсон.
🚍🚘🚖 Жолоочийн даатгалын энэхүү нэмэлт өөрчлөлтийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын ахлах референт Ц.Дашням Ухаалаг санхүү нэвтрүүлэгт оролцож, мэдээлэл өглөө.
#нэгминут #нэгмэдлэг #Ухаалагсанхүү

03/11/2025

‼️Түрээсийн байрны залилангаас болгоомжил

🏢Иргэн та байр түрээслэхээр хайж байвал орон сууцны хууль ёсны өмчлөгч эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
🤵Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгосон үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
👩‍💻👨‍💻 Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдийн мэдээлэлтэй дараах цахим холбоосоор танилцана уу.
https://www.frc.mn/ #/sct;id=15/org/381
#нэгминут #нэгмэдлэг #СЗХ #СанхүүгээМэдье

🔴Хямд үнэтэй яаралтай төлбөр нэхсэн түрээсийн байрнаас болгоомжил

31/10/2025

✨ Сайн уу, би — МИСС AI!
Өдрөөс өдөрт өргөжиж буй санхүүгийн ертөнцөд мэдлэгтэй хүн бүрт боломж бий.
Бонд, хувьцаа, хөрөнгө оруулалт — энэ бүгд чиний ирээдүйг бүтээх түлхүүр! 🔑
Надай хамт санхүүгийн ухаалаг ертөнцөд нэгдэцгээе 💸💫
#нэгминут #нэгмэдлэг #ХөрөнгөОруулалт #СанхүүгээМэдье

31/10/2025

👋 Сайн уу!
🤖 “СЗХ-ийн шинэ AI хөтлөгчидтэй танилцаарай!”
Санхүүгийн мэдээ, зөвлөгөө, сонирхолтой баримт гээд бүгдийг хялбархан, ойлгомжтойгоор хүргэнэ! 💸
Бидэнтэй хамт санхүүгийн мэдлэгээ Level Up хийцгээе! 🚀
#нэгминут #нэгмэдлэг #СЗХ #СанхүүгээМэдье

31/10/2025

#нэгминут #нэгмэдлэг #СанхүүгээМэдье #Ухаалагсанхүү

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Ulaanbaatar