Уламжлалт Анагаах Ухаан Судлалын Мэргэжлийн Салбар Зөвлөл

Уламжлалт Анагаах Ухаан Судлалын Мэргэжлийн Салбар Зөвлөл

Share

Эрүүл Мэндийн Яамны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн албан ёсны хуудас

Photos from Уламжлалт Анагаах Ухаан Судлалын Мэргэжлийн Салбар Зөвлөл's post 03/06/2026

🇲🇳 Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдах
“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЧУУЛГАН”
2026 оны 6 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Төрийн ордонд болно.

Чуулганаар уламжлалт анагаах ухааны салбарын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхэд чиглэсэн нэгдсэн шийдвэр, зөвлөмж боловсруулах зорилгоор дараах үндсэн асуудлуудыг хэлэлцэнэ.

Үүнд:
1. Уламжлалт анагаах ухааны салбарын бүтэц, зохион байгуулалт, тусламж үйлчилгээ
2. Уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны уялдаа холбоо, их өгөгдөл, мэдээллийн нэгдсэн сан, санхүүжилтийн тогтолцоо
3. Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн бэлтгэх сургалтын тогтолцоо, хүний нөөцийн бодлого
4. Уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, бүртгэл, хүртээмж
5. Уламжлалт анагаах ухааны мэдлэгт суурилсан эрүүл амьдралын хэв маяг, нийгмийн эрүүл мэндийн асуудал

Тиймээс Эрхэм хүндэт Уламжлалт анагаах ухааны салбарын удирдлага, эмч, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид та бүхнийг хэлэлцэж буй асуудлыг шийдвэрлэх талаар саналаа өгч, уламжлалт анагаах ухааны ирээдүйн хөгжлийн бодлого, чиг хандлагыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулахыг уриалж байна.

Таны идэвхтэй оролцоонд талархал илэрхийлье.

23/05/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Уламжлалт анагаах ухааны нэгдсэн төв байгуулагдана.

Photos from Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль's post 18/05/2026

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

11/05/2026

Сувилагч тандаа баярлалаа!

Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд ачааны хүндийг үүрч, өдөр шөнийг үл хайхран зүтгэж яваа сувилагч нартаа “Олон улсын сувилагчдын баяр”-ын мэндийг хүргэе!

#УламжлалтАнагаахУхаанСудлалынМэргэжлийнСалбарЗөвлөл
2026.05.12

Photos from Уламжлалт Анагаах Ухаан Судлалын Мэргэжлийн Салбар Зөвлөл's post 08/05/2026

УАУСМСЗ-ийн ээлжит хурал болж өндөрлөлөө. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
✅ 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан “Уламжлалт анагаах ухааны сувилахуйн анхдугаар бага хурал” болон Уламжлалт Анагаах Ухааны Сувилахуй Манал Холбоо-ны үйл ажиллагаа, зорилгыг холбооны тэргүүн, МАУТЭ-ийн сувилагч Ц.Нямдаваа танилцууллаа. Тус холбоотой цаашид УАУСМСЗ УАУ-ны сувилахуйн хөгжил, бодлогын талаар хамтран ажиллахаар боллоо.
✅ МУАУ-ны үйлдлийн оношны кодын жагсаалт, Төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, ӨОУА-11 (ICD-11)-ийн УАУ-ны оношийн кодын орчуулгын асуудлыг хэлэлцэж,
✅ 2026 оны 5 дугаар сарын 16-нд Уламжлалт анагаах ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй МУАУ-ны эрдэмтэн, судлаачдын зөвлөгөөнд хууль эрх зүй, санхүүжилт, хүний нөөц, эрдэм шинжилгээ, дэд бүтэц зэрэг 5 асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр болов.

#ЭрүүлМэндийнЯам
#УламжлалтАнагаахУхаанСудлалынМэргэжлийнСалбарЗөвлөл
#УламжлалтАнагаахУхааныСувилахуйнМаналХолбоо

Photos from Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль's post 07/05/2026

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ СУВИЛАХУЙН АНХДУГААР БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Photos from Уламжлалт Анагаах Ухаан Судлалын Мэргэжлийн Салбар Зөвлөл's post 23/04/2026

🇲🇳 “УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026.04.22-ны өдөр Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө.

✅ Нийт 60 асарт, 87 байгууллага оролцож, 6000 гаруй иргэнд хувь хүний өвөрмөц чанар тодорхойлох, судас оношилгоо, идээ ундаа, явдал мөр, эм заслын зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

✅ Монголын уламжлалт анагаах ухааны түүх, оношилгоо, эмчилгээний (идээ ундаа, явдал мөр, эм, засал), өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг ард иргэдэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 6 илтэгч дараах сэдвээр уншлаа.
📌 Илтгэл 1. УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ” Академич, АШУ-ны доктор, профессор Ш.БОЛД
📌 Илтгэл 2. “ГУРВАН МАХБОД БА ИДЭЭ УНДАА” АУ-ны доктор, профессор, Зөвлөх зэргийн эмч Г.МАШБАТ
📌 Илтгэл 3. “ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ХАНУУР ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ” АУ-ны магистр, Ахлах зэргийн эмч Б.ЦЭРЭНТОГТОХ
📌 Илтгэл 4. “ИДЭР ЗАЛУУЧУУД БА УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН” Э.АМАРМЭНД
📌 Илтгэл 5. “НҮҮДЭЛЧДИЙН ШАР ТОСНЫ УЛАМЖЛАЛТ ХЭРЭГЛЭЭ” АУ-ны доктор, Тэргүүлэх зэргийн эмч У.НОМИН-ЭРДЭНЭ
📌 Илтгэл 6. “ХҮҮХЭД БА УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН” АУ-ны магистр, клиникийн профессор Р.ЦОЛМОН

✅ Хатха иог, өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөний дасгалыг АШУҮИС, МАУОУС-ийн Ахлах багш, АУ-ны доктор Н.Занди болон 3-р курсын оюутнууд ард иргэдэд зааж, “Эртэч Монгол” клуб, МАУОУС-ийн бүжгийн хамтлаг Flash Mob бүжгийн үзүүлбэр үзүүлж, хүрэлцэн ирсэн оролцогчид дунд АХА тэмцээнийг зохион байгууллаа.

✅ УАУ-ны салбарын үйл ажиллагааг таниулах, түгээн дэлгэрүүлэх нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгуулахад удирдлага арга зүйгээр хангаж ажилласан Эрүүл Мэндийн Яам, УАУ-ны хэлтсийн Х.Бунд-Очир дарга, Уламжлалт Анагаах Ухаан Судлалын Мэргэжлийн Салбар Зөвлөл-ийн гишүүд, Монголын Нэгдмэл Анагаах Ухааны нийгэмлэг, хамтран ажилласан, дэмжсэн бүх хүмүүст талархаж илэрхийлж байна.

🇲🇳 “ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛЬЕ-УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНАА ХӨГЖҮҮЛЬЕ”

#ЭрүүлМэндийнЯам
#УламжлалтАнагаахУхаанСудлалынМэргэжлийнСалбарЗөвлөл

22/04/2026
22/04/2026

#ЭМЯ
#уламжлалтанагаахухаанынээлттэйхаалганыөдөрлөг
#уламжлалтанагаахухаансудлалынмэргэжлийнсалбарзөвлөл

22/04/2026

#ЭМЯ
#УламжлалтАнагаахУхааныНээлттэйХаалганыӨдөрлөг
#уламжлалтанагаахухаансудлалынмэргэжлийнсалбарзөвлөл

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00