19/12/2022
2022.12.16. УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
МХЕГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-эрдэнэ, Дэд бүтцийн хяналтын газрын дарга, салбарын ерөнхий байцаагч Д.Жаргал, Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын дарга, салбарын ерөнхий байцаагч Б.Алтантуяа нар Төрийн хяналт шалгалтын тухай хууль шинэчлэгдэж 2023 оны 01 сарын 01-ээс Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаж хяналт шалгалтуудыг салбар яамдад шилжүүлж байгаатай холбогдуулан “Төрийн бүтээмжийн сэргэлт-Төрийн хяналт шалгалтын тогтолцоо” сэдвээр танилцуулга мэдээлэл хийлээ.
Тус арга хэмжээнд Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, агентлагийн дарга нар, МХГ-ын албан хаагчид оролцож мэдээлэл авч, санал солилцов.
Энэхүү уулзалт зөвлөгөөний үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад настан Д.Доржпүрэв, Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Долгион, Хэлтсийн дарга, Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Отгонсүрэн, Химийн шинжээч Д.Гантуяа нарыг “Улсын Мэргэжлийн хяналтын Тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Гантуяаг МХЕГ-ын “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж, урамшуулан цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.
http://inspection.gov.mn/new/govisumber/2022/12/19/2022-12-16-%d1%83%d1%83%d0%bb%d0%b7%d0%b0%d0%bb%d1%82-%d0%b7%d3%a9%d0%b2%d0%bb%d3%a9%d0%b3%d3%a9%d3%a9%d0%bd-%d0%b1%d0%be%d0%bb%d0%bb%d0%be%d0%be/
16/12/2022
Сурагчдын өвлийн амралтын үеэр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж, аливаа эрсдэлээс сэргийлээрэй.
12/12/2022
ЗАР, МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгахаар шийдвэрлэсэн.
🟢 Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх асуудал, санал, хүсэлттэй иргэд, аж ахуйн нэгжүүд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор хандана уу.
🟢 Тогтоосон хугацаанд санал, хүсэлтээ гаргах боломжгүй тохиолдолд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс салбарын яамдад хандахыг зөвлөж байна.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
12/12/2022
“ХҮҮХДИЙН БЭЛЭГ”-ээ зөв сонгоорой!
Хүндэт эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийн бэлэг бэлтгэхдээ үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтрээгүй, сав, баглаа боод...
31/10/2022
Аж ахуйн нэгж, байгууллага нь эргэн тойрны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй.
Хог хаягдлын тухай хууль:
9.4. Хог хаягдлын талаар сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
-9.4.12. нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох;
10.2. Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
-10.2.10. энэ хуулийн 9.4.12-т заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх;