Увс Онцгой байдлын газар

Увс Онцгой байдлын газар

Share

Бид сэргийлнэ, аварна, хамгаална…

03/06/2026

БИДЭНД ТАЛАРХАЛ ИРЛЭЭ.

Photos from Онцгой байдлын ерөнхий газар's post 03/06/2026

АЛБА ХААГЧДЫН САНАЛ, СЭТГЭГДЛИЙГ СОНСОЖ, СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг Увс аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, алба хаагчдын санал, сэтгэгдлийг сонсон, цаг үеийн нөхцөл байдал, байгууллагын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр дэлхий дахинд тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдлийн давтамж, цар хүрээ нэмэгдэж байгаа нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан эрсдэлийн өсөлт, сүүлийн жилүүдэд Монгол Улсад тохиолдсон гамшиг, ослын нөхцөл байдал, түүнээс сургамж авах асуудлаар мэдээлэл хийв.

Мөн Онцгой байдлын ерөнхий газраас гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, арга хэмжээний талаар танилцууллаа.

Хурандаа Ц.Уранчимэг энэ үеэр алба хаагчид гамшгийн үеийн хариу арга хэмжээний чадавхаа тогтмол нэмэгдүүлж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх нь цаг үеийн зайлшгүй шаардлага болж байгааг онцлов. Түүнчлэн орон нутагт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын сахилга, хариуцлага, мэргэжлийн бэлтгэл, сэтгэл зүйн тэсвэр хатуужил, багаар ажиллах чадвар нь гамшиг, ослын үед иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Уулзалтын хүрээнд алба хаагчдын нийгмийн баталгаа, ажиллах орчин нөхцөл, эрүүл мэндийн хамгаалал, сэтгэл зүйн дэмжлэг, сургалт, дадлага, мэргэшүүлэх хэрэгцээ шаардлага, мөн орон нутагт ажиллахад тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Алба хаагчдаас гаргасан санал, хүсэлтийг цаашид холбогдох бодлого, төлөвлөлт, шийдвэр гаргалтад тусган ажиллахад анхаарахаа илэрхийлэв.

Мөн энэ үеэр Увс аймгийн Онцгой байдлын газарт гамшгаас хамгаалах үйл ажиллагааны бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилгоор сансрын хиймэл дагуулын өндөр хурдны интернэт ашиглах “Старлинк” төхөөрөмж, усны аврах ажиллагаанд ашиглах зориулалт бүхий завь, мөн өндөр хүчин чадалтай үерийн ус зайлуулах насосыг хүлээлгэн өглөө.

Тус тоног төхөөрөмжүүд нь гамшиг, ослын үед холбоо, мэдээллийн тасралтгүй байдлыг хангах, усны ослоос урьдчилан сэргийлэх болон аврах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, үер усны аюулаас иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаанд чухал дэмжлэг болох юм.

Хүлээлгэн өгсөн бүрэн автомат насос нь түлш бага зарцуулдаг, авсаархан хөдөлгүүртэй, удаан хугацаанд тасралтгүй ажиллах боломжтой бөгөөд секундэд 58 литр ус соруулах хүчин чадалтай. Иймд үерийн ус зайлуулах, усанд автсан бүсэд шуурхай ажиллагаа явуулах, гамшгийн хор уршгийг богино хугацаанд арилгах ажилд үр дүнтэй ашиглагдах юм.

Увс Онцгой байдлын газар

03/06/2026
Photos from Онцгой байдлын ерөнхий газар's post 03/06/2026

“ГОВИЙН ЧОНО-2026” ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ДАДЛАГА СУРГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ДУНД ШАТНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг Увс аймагт зохион байгуулах хүрээнд бэлтгэл ажлыг хангах дунд шатны зөвлөлдөх уулзалтыг тус аймагт зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн, АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлалын Иргэн цэргийн багийн ажилтан, тэргүүн түрүүч Карлтон Шварц тэргүүтэй төлөөлөгчид оролцож, сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны үзэл баримтлалыг баталж, хээрийн дадлага сургууль зохион байгуулах байршилтай танилцаж, орон нутгийн удирдлага, үйлчилгээний байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцсон юм.

АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлалын иргэн цэргийн багийн ажилтан, тэргүүн түрүүч Карлтон Шварц “Энэхүү олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулснаар орон нутгийн төрийн байгууллагууд болон иргэд гамшгийн бодит нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах, бэлтгэл, бэлэн байдлаа хангах мэдлэгийг дээшлүүлж, өөрсдийн чадавхыг сайжруулах ач холбогдолтой. Энэ удаагийн уулзалтаараа бид орон нутгийн Онцгой байдлын алба хаагчид болон оролцогчдод үзүүлэх дадлага сургуулийнхаа цагийн байдлын өрнөлийг нарийвчлан хэлэлцлээ. Мөн олон улсын сургалт, дадлага сургуулийн үеэр орон нутгийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллана. Тиймээс эдгээр байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцож байна. Бид “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг өөр аймаг орон нутгуудад амжилттай зохион байгуулж байсан. Энэ удаагийн сургалт, дадлага сургууль ч мөн үр дүнтэй, амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Аймгийн Засаг дарга Э.Насанбатын хувьд олон улсын дадлага сургууль гамшгаас хамгаалах бэлэн байдлаа хангах, чадавхиа нэмэгдүүлэхэд ач холбогдолтой сургалт дадлага болохоос гадна олон улсын зочид төлөөлөгчид ирж байгаа нь аялал жуучлалыг хөгжүүлэх, орон нутагтаа хөрөнгө оруулалт татах, өөрсдийн ёс заншил, уламжлалаа таниулах чухал арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна гээд бэлтгэл ажлыг хангаж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ирэх есдүгээр сард болох тус олон улсын сургалт, дадлага сургуульд 16 орны зочид төлөөлөгч, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцож, гамшгийн эрсдэлийн удирдлага, эрэн хайх, аврах ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр сургалт, дадлага зохион байгуулж, туршлага солилцоно.

Байгалийн гамшгийн давтамж, эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулахад олон улсын хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой.

Тиймээс 11 дэх удаагаа зохион байгуулах “Говийн чоно-2026” дадлага сургууль нь гамшгийн үеийн хамтын ажиллагааг бодитоор туршин сайжруулах, оролцогч талууд туршлага, мэдлэгээ солилцох, практик сургалтаар дамжуулан шинэ сорилтуудыг даван туулах чадавхаа бэхжүүлэх, улмаар урт хугацааны түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байна.
https://nema.gov.mn/post/175846
Увс Онцгой байдлын газар
#говийнчоно2026
#олонулсынсургалтдадлага

Photos from УВСЫН МЭДЭЭ /uvs.news/'s post 03/06/2026

🐺🌏 “ГОВИЙН ЧОНО-2026” ОЛОН УЛСЫН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ УВС АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛНА

“Говийн чоно-2026” олон улсын дадлага сургуулийг Увс аймагт зохион байгуулахтай холбогдуулан Аймгийн Засаг дарга Э.Насанбат дунд шатны төлөвлөлтийн ажлын хүрээнд ажлын хэсгийнхэнтэй уулзаж, бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

📅 Тус дадлага сургууль 2026 оны 09 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 🌍 15 орны зочид төлөөлөгчид оролцоно.

🏔️🌊 Увс аймаг нь Монгол Улсын баруун хязгаарт орших, уулархаг тогтоцтой, гол мөрөн, нуур цөөрөм олонтой онцлог бүс нутаг юм. Тал хээр, уул нуруу, голын сав газар, нуурын экосистем зэрэг олон төрлийн байгалийн тогтоц нэг дор бүрэлдсэн байдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор 🌨️ цасан шуурга, 🌊 үер зэрэг гамшигт үзэгдлийн эрсдэл өндөр байдаг.

🤝 “Говийн чоно-2026” дадлага сургуулийн хүрээнд гамшгийн үеийн хамтын ажиллагааг бодитоор туршин сайжруулах, оролцогч талууд харилцан туршлага, мэдлэгээ солилцох, практик сургалтаар дамжуулан шинэ сорилтуудыг даван туулах чадавхаа бэхжүүлэх, цаашлаад урт хугацааны түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэн ажиллах юм.

#ГовийнЧоно2026 #ГамшгийнЭрсдэлийгБууруулах #ХамтынАжиллагаа #ОнцгойБайдал

02/06/2026

“ГОВИЙН ЧОНО 2026” ОЛОН УЛСЫН ДАДЛАГА СУРГУУЛИЙН ДУНД ШАТНЫ ТӨЛӨВЛӨЛТИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

“ГОВИЙН ЧОНО 2026” ОЛОН УЛСЫН ДАДЛАГА СУРГУУЛЬД 15 ОРНЫ ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОНО

АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМГИЙН УДИРДЛАГУУД, ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАНА

01/06/2026

Эх үрсийн баярын мэндийг та бүхэндээ хүргэe.
Ээжүүд, хүүхдүүд маань үргэлж, аюулгүй орчинд, айх зүйлгүй амьдрах болтугай.❤️

Photos from Увс Онцгой байдлын газар's post 31/05/2026

ЭХ ҮРСИЙН БАЯРЫН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “ЭХ ҮРСИЙН БАЯР”-ын өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа

Өдөрлөгийн хүрээнд:

✅Байгууллагын бүсгүйчүүд болон алба хаагчдын гэргий, ижий нарт СЭТГЭЛИЙН ҮГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН ЗАХИДАЛЫГ эрэгтэй алба хаагчдын зүгээс бичиж, БАГЛАА ЦЭЦЭГИЙН хамт гардуулан өгсөн.
✅Ахлах ангийн сурагчдын дунд 3х3 САГСАН БӨМБӨГИЙН тэмцээн,
✅ Дунд ангийн сурагчдын дунд БӨХИЙН БАРИЛДААН,
✅ Бага ангийн сурагчдын дунд БӨМБӨЛӨГ ХАГАЛАХ тэмцээн,
✅ Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд УРАН ЖОЛООДЛОГЫН тэмцээн,
✅ Бяцхан үрсийн дунд МӨЛХӨӨ ЖААЛ тэмцээнийг тус тус зохион байгуулсан.
✅ Өндрөөс аврах ажиллагаа болон гал түймэр унтраах үзүүлэх дадлага сургалтыг хийж,
✅ Аврах ажиллагааны багаж хэрэгслийг дэлгэн, алба хаагчдын ар гэрт танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.
✅ Мөн алба хаагчдын хүүхдүүдээс сугалаа татуулж, 2 азтан хүүхдийг НАЙРАМДАЛ зусланд амраах эрхийг бэлэглэсэн.

Арга хэмжээний төгсгөлд Онцгой байдлын газрын дарга хурандаа Л. Чинбат нийт албан хаагчдынхаа хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулж, баярын мэнд хүргэн, эрүүл энх, аз жаргал, гэрэл гэгээтэй ирээдүйг хүсэн ерөөлөө.

✨ Хүүхэд бүр инээмсэглэж, аз жаргалтай өсөж торних болтугай.

#ХүүхдийнЭрхийгХамгаалахӨдөр

#ХүүхэдБиднийИрээдүй

31/05/2026
30/05/2026

АНХААР ❗️❗️❗️❗️

Want your business to be the top-listed Government Service in Ulaangom?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Увс Улаангом 10-р баг 7045101 7045105 80150105
Ulaangom
85179