Увс аймгийн Цагдаагийн газар

Увс аймгийн Цагдаагийн газар

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Увс аймгийн Цагдаагийн газар, Government Organization, 7 дугаар баг, Ulaangom.

Цагдаагийн албаны эрхэм зорилго. Найдвартай, баталгаатай үйлчилгээ-иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэг байна. /Увс аймгийн цагдаагийн газрын албан ёсны цахим хуудас/

31/05/2026
31/05/2026

Хариуцлагатай иргэн байгалийг бүтээдэг.

Photos from Увс аймгийн Цагдаагийн газар's post 31/05/2026

👮‍♂️🧑‍🧑‍🧒‍🧒👶👧
УВС АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ГЭР БҮЛ, ХҮҮХДҮҮДЭЭ БАЯРЛУУЛЛАА 🎈🎉

🧑‍🧑‍🧒‍🧒Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Увс аймгийн газрын удирдлага, алба хаагчид байгууллагынхаа алба хаагчдын хүүхэд багачуудыг баярлуулах, тэдэнд аз жаргалтай дурсамж үлдээх зорилгоор хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгууллаа.

🧑‍🧑‍🧒‍🧒Арга хэмжээний үеэр хүүхэд багачуудын дунд хөгжөөнт тоглоом, тэмцээн уралдаан зохион байгуулж, урлагийн тоглолт үзүүлэн, гарын бэлэг гардуулж баярлуулсан юм.

🧑‍🧑‍🧒‍🧒Түүнчлэн хүүхдүүд эцэг эхийнхээ ажил, мэргэжилээр бахархахын зэрэгцээ гэр бүлээрээ хамтдаа дурсамж бүтээж, баярын өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.

🧑‍🧑‍🧒‍🧒Хүүхэд бүрийн инээд хөөр, аз жаргал гэрэлтсэн энэхүү арга хэмжээ нь хүүхэд багачуудад баяр баясал бэлэглэсэн, халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн үйл ажиллагаа боллоо.

🏡Хүүхэд багачууддаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргалтай өсөж торнихын зэрэгцээ сурлага, спорт, урлагийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

💙 Хүүхэд бүрийг амар тайван орчинд, аз жаргалтай, эрхээрээ хамгаалагдсан байхын төлөө ХАМТДАА хичээцгээе💙✊

Photos from Увс аймгийн Цагдаагийн газар's post 29/05/2026

⚠️🌪️СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭЛЭЛ

Улаангом суманд хүчтэй салхитай, шороогоор шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан, хүчтэй салхилсаны улмаас зарим байшингийн дээвэр хийссэн байдалтай байна.
Иймд иргэд та бүхэн дараах сэрэмжлүүлгийг анхаарна уу.
✅ Онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх
✅ Малчид цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, малаа ойр бэлчээх
✅ Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
✅ Гэр, хашаа, дээвэр, хөнгөн хийцийн эд зүйлсээ салхинд хийсэхээс хамгаалах
✅ Жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хурд хэтрүүлэхгүй байх
✅ Үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гэрлээ асааж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох
✅ Гал түймрийн аюулаас сэргийлж ил задгай гал гаргахгүй байх
✅ Онцгой нөхцөл үүссэн тохиолдолд мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагах
❗Иргэн бүр хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангана уу.

👮‍♂️👮‍♀️ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, СЭРЭМЖТЭЙ БАЙЦГААЯ.

Photos from Увс аймгийн Цагдаагийн газар's post 29/05/2026

👮‍♂️🇲🇳 ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

📌 Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд ажлын хэсгийн гишүүдийн хамт 2026.05.28-ны өдөр Увс аймгийн Цагдаагийн газарт ажиллалаа.

🤝 Ажлын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлт, шийдвэр, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, алба хаагчдын санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсон танилцаж, сургалт, үүрэг, ажлын чиглэл өгч ажиллав.

⛏️🌱 Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2026.05.29-ний энэ өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөгт оролцож байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaangom?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

7 дугаар баг
Ulaangom
85160