04/06/2026
📌Хагас жилийн малын түүвэр судалгаа орон даяар эхэллээ. Манай аймгийн 13700 малчин өрхийн 20 хувь буюу 2749 өрх түүвэр судалгаанд хамрагдана.
✅ Малчид та бүхнийг тооллогодоо идэвхитэй хамрагдахыг хүсье
04/06/2026
⚠️ ЭРСДЭЛ БҮХИЙ ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭДЭЭС ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уул уурхай, ашигт малтмалын ашиглалт, хайгуулын үйл ажиллагааны улмаас үүссэн ил уурхайн нүх, ухаш, цооног, хамгаалалтгүй барилга байгууламж, ил задгай цахилгааны утас болон иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй бусад зөрчлийн мэдээллийг дараах сувгуудаар хүлээн авч байна.
📞 1. Аймгийн ЗДТГ-ын нээлттэй утас: 7045-2222
📱 2. Аймгийн ЗДТГ-ын “Увсын мэдээ” Facebook хаяг
📲 3. E-Mongolia аппликейшн
✅ E-Mongolia аппликейшнээр мэдээлэл өгөх заавар:
E-Mongolia аппликейшнээр нэвтэрч ороод “НЭМЭЛТ” цэс рүү орно. Тус цэсэнд шинээр нэмэгдсэн “ЭРСДЭЛ МЭДЭГДЭХ” хэсгийг сонгож, эрсдэл бүхий газрын байршил, хаягийг дэлгэрэнгүй бичин, нөхцөл байдлыг тодорхой харуулсан зураг хавсарган илгээх боломжтой.
📍 Иргэн та мэдээлэл өгөхдөө тухайн эрсдэл бүхий газрын байршил, хаяг, зураг болон өөрийн холбогдох утасны дугаарыг заавал бичиж ирүүлнэ үү.
🤝 Аюул, эрсдэлийг хамтдаа илрүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг хүсье.
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
04/06/2026
📌 “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 1072 ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ ӨВЛҮҮЛЭХ ЭРХИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлэх эрх нээгдэж байгаатай холбогдуулан цахим сургалт, уулзалт зохион байгууллаа.
Тус сургалтад аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтан, Монголын Нотариатчдын танхимын нотариатч, хуульч Ж.Оюун, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үнэт цаас, санхүүжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Ганболд, Эрсдэлийн удирдлагын хэлтсийн эрсдэлийн шинжээч Л.Энхзаяа нар оролцож, мэдээлэл өглөө.
✅ Цахим сургалтад сумдад нотариатчийн үүрэг гүйцэтгэж буй сумын ЗДТГ-ын дарга нар, хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтнүүд болон багийн Засаг дарга нар хамрагдав.
Уулзалтаар 1072 хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх эрх зүйн зохицуулалт, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөд анхаарах асуудал, нотариатын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүргэлээ.
📍Иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, үнэн зөв мэдээлэлтэйгээр хүргэхэд энэхүү сургалт чухал ач холбогдолтой юм.
03/06/2026
📌 БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХДАА ОГНООГ ЗААВАЛ ШАЛГААРАЙ
Хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацаа, хэрэглэж дуусах хугацааг сайтар шалгаж хэвшээрэй.
✅ Үйлдвэрлэсэн огноо (MFG) – Бүтээгдэхүүн хэдийд үйлдвэрлэгдсэнийг илэрхийлнэ.
✅ Хэрэглэж дуусах хугацаа (EXP) – Аюулгүй хэрэглэх эцсийн хугацаа.
✅ Хадгалах хугацаа (Best Before) – Чанар, амт, үнэр хамгийн сайн хадгалагдах хугацаа.
⚠️ Худалдан авахдаа:
✔ Сав баглаа боодол бүрэн бүтэн эсэх
✔ Огноо тод, арилж балраагүй эсэх
✔ Хугацаа дуусаагүй эсэх
✔ Хадгалалтын нөхцөл шаардлага хангасан эсэхийг шалгаарай.
🚫 Хугацаа дууссан бүтээгдэхүүн хэрэглэх нь:
❌ Хоолны хордлого үүсгэх
❌ Харшил, хордлогын урвал өдөөх
❌ Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй
👨👩👧👦 Өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд бүтээгдэхүүний шошго, огноо, хадгалалтын нөхцөлийг үргэлж нягталж хэвшицгээе.
🟢 Шалгаад авъя — Эрүүл мэндээ хамгаалъя!
#ЭрүүлХэрэглээ #ОгноогооШалгая #АюулгүйХүнс #ХэрэглэгчийнЭрхХамгаалал
03/06/2026
📌"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төлөөлөл 1072 хувьцаа болон ноогдол ашиг өвлүүлэх талаар мэдээлэл зөвлөгөө өгч байна.
➡️2026.06.03 08.00 -17.00 цаг
➡️2026.06.04 08-14.00 цаг хүртэл Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд зөвлөгөө өгч байна.
👉Иймд иргэд та бүхэн хүрэлцэн ирж мэдээлэл авна уу.
03/06/2026
🐺🌏 “ГОВИЙН ЧОНО-2026” ОЛОН УЛСЫН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ УВС АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛНА
“Говийн чоно-2026” олон улсын дадлага сургуулийг Увс аймагт зохион байгуулахтай холбогдуулан Аймгийн Засаг дарга Э.Насанбат дунд шатны төлөвлөлтийн ажлын хүрээнд ажлын хэсгийнхэнтэй уулзаж, бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.
📅 Тус дадлага сургууль 2026 оны 09 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 🌍 15 орны зочид төлөөлөгчид оролцоно.
🏔️🌊 Увс аймаг нь Монгол Улсын баруун хязгаарт орших, уулархаг тогтоцтой, гол мөрөн, нуур цөөрөм олонтой онцлог бүс нутаг юм. Тал хээр, уул нуруу, голын сав газар, нуурын экосистем зэрэг олон төрлийн байгалийн тогтоц нэг дор бүрэлдсэн байдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор 🌨️ цасан шуурга, 🌊 үер зэрэг гамшигт үзэгдлийн эрсдэл өндөр байдаг.
🤝 “Говийн чоно-2026” дадлага сургуулийн хүрээнд гамшгийн үеийн хамтын ажиллагааг бодитоор туршин сайжруулах, оролцогч талууд харилцан туршлага, мэдлэгээ солилцох, практик сургалтаар дамжуулан шинэ сорилтуудыг даван туулах чадавхаа бэхжүүлэх, цаашлаад урт хугацааны түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэн ажиллах юм.
#ГовийнЧоно2026 #ГамшгийнЭрсдэлийгБууруулах #ХамтынАжиллагаа #ОнцгойБайдал