31/05/2026
🎈 “НАНДИН ҮРС” ХҮҮХДИЙН БАЯР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🎈
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Увс аймаг дахь Гаалийн газрын гэр бүлийн зөвлөлөөс албан хаагчдынхаа хүүхэд багачуудыг баярлуулсан “Нандин үрс” хүүхдийн баярын арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаангом цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд 130 гаруй хүүхэд оролцож, хөгжөөнт тоглоом, авьяас чадварын үзүүлбэр, сонирхолтой тэмцээн уралдаанд идэвхтэй оролцон, аз жаргалтай нэгэн өдрийг өнгөрүүллээ. Мөн тус баярыг угтаж нас насны онцлогт тохирсон уралдаан тэмцээн явуулж амжилттай оролцсон 21 хүүхдийг шагнаж урамшуулсан юм.
Хүүхэд бүрийн инээд хөөр цалгиж, хүсэл мөрөөдөл нь гэрэлтсэн энэ сайхан өдөр гэр бүл, хамт олны уялдаа холбоог бэхжүүлсэн үнэ цэнтэй үйл ажиллагаа боллоо.
🌟 Нийт хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
#НандинҮрс #ХүүхдийнБаяр #ОлонУлсынХүүхдийнЭрхийгХамгаалахӨдөр
#УвсАймагДахьГаалийнГазар #ГэрБүлийнЗөвлөл #Улаангом #ХүүхэдБүрИнээмсэглэг
31/05/2026
#Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Увс аймаг дахь Гаалийн газрын хамт олон албан хаагчдынхаа хүүхэд багачуудыг хүлээн авч, тэдэнд зориулсан баярын арга хэмжээ зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр хүүхдүүдийн дунд хөгжөөнт тоглоом, авьяас чадварын үзүүлбэр, бяцхан тэмцээн уралдаан зохион байгуулж, амжилттай оролцсон хүүхэд бүрийг шагнаж урамшуулан, дурсгалын гарын бэлэг гардуулав.
Төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж, цаг наргүй хариуцлагатай ажилладаг гаалийн албан хаагчдын ар гэр, үр хүүхдэд чиглэсэн энэхүү арга хэмжээ нь гэр бүл, хамт олны уялдаа холбоог бэхжүүлэх, хүүхэд багачуудад баяр баясгалан бэлэглэх ач холбогдолтой боллоо.
Хүүхэд бүрийн инээд хөөр, хүсэл мөрөөдөл гэрэлтсэн сайхан баярын өдөр тохиож, нийт хүүхэд багачууддаа аз жаргал, эрүүл энх, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
29/05/2026
📢 БОРШОО БООМТОД “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Увс аймаг дахь Гаалийн газар нь 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Боршоо боомтод гаалийн харилцаанд оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүд болон зорчигчдод зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.
Тус өдөрлөгийн зорилго нь гаалийн тухай хууль тогтоомж, журам, үйлчилгээний талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, нээлттэй, ил тод хүргэхэд оршиж байна.
📌 Өдөрлөгийн үеэр:
✅ Гаалийн тухай хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх
✅ Иргэд, зорчигчдод гарын авлага, мэдээллийн материал тараах
✅ Гаалийн бүрдүүлэлт, зорчигчийн барааны мэдүүлгийн талаар мэдээлэл хүргэх
✅ Иргэд, аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлт хүлээн авах
✅ Үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгаа зохион байгуулах
✅ Гаалийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах
Иргэн, аж ахуйн нэгж, зорчигч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
#УвсАймагДахьГаалийнГазар
#НээлттэйХаалганыӨдөрлөг
#БоршооБоомт
27/05/2026
🔰Хилийн боомтуудын 2026 оны 06 дугаар сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь👇👇👇
15/05/2026
Гэр бүл гэдэг зөвхөн нэг дээвэр дор амьдрахыг хэлдэггүй.
Бие биенээ ойлгож, сонсож, хүндэлж чаддаг байх нь жинхэнэ гэр бүлийн үнэ цэнэ юм.
Ойлголцолтой гэр бүлд:
🧡Хайр дуусдаггүй.
🧡Итгэл бат бөх байдаг.
🧡Хүүхэд аз жаргалтай өсдөг.
Өдөр бүр дотны хүмүүстээ цаг гаргаж, халуун дулаан үг хэлж байя.
Аз жаргалтай гэр бүл — аз жаргалтай ирээдүйн үндэс.
Бүх сайхан гэр бүлүүддээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. 2026.05.15
УВС АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР
01/05/2026
🔷 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИЖ БҮРДЭЛ ИМПОРТОЛСОН АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД❗️
🔹Өнгөрсөн 2025 онд газар тариалангийн болон боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдэл, трактор комбайн импортолсон ААН-үүдийн татвар буцаан авах хүсэлтийг авч байна.
🔹Хүсэлтийг энэ оны 05 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хүлээн авах тул ААН-үүд доор заасан бичиг баримтыг бүрдүүлэн заасан хугацаанд гаалийн байгууллагад хандана уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.gov.mn/news/n/395f