Завхан аймгийн цагдаагийн газар

Завхан аймгийн цагдаагийн газар

Share

Завхан аймгийн цагдаагийн газар

Цагдаагийн албаны эрхэм зорилго: Найдвартай баталгаатай үйлчилгээ-иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэг байна./Завхан аймгийн цагдаагийн газрын албан ёсны цахим хуудас/

Photos from Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам's post 19/05/2026

“ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ” АЯНЫГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын банкны холбоо, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Цахим залилангаас сэргийлье” аяныг эхлүүллээ.

Үндэсний хэмжээнд нэг сарын хугацаатай зохион байгуулах энэхүү аяны талаар өнөөдөр /2026.05.19/ хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өгөв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс олон улсын байгууллага, түнш орнуудтай Кибер аюулгүй байдлын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажилладаг. Үүний нэг илрэл нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах 2024-2026 хөтөлбөр” юм. Хөтөлбөрийн хүрээнд цахим орчны аюулгүй байдал, цахим хэрэглээний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, цахим залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээнүүдийг тодорхой үе шаттай авч хэрэгжүүлж байна.

Мэдээллийн технологи хурдтай хөгжиж, иргэдийн цахим сүлжээний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Нийт иргэдийн 83 хувь нь буюу таван хүн тутмын дөрөв нь цахим сүлжээ ашигладаг гэсэн тоон судалгаа бий. Тиймээс бид олон нийтийн цахим ур чадварыг хөгжүүлэх, олон нийтийн сүлжээнд залилан мэхлэх гэмт хэрэг, хуурамч мэдээллээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулж ажилладаг. Та бүхэн “Цахим залилангаас сэргийлье” үндэсний аяныг дэмжээрэй” хэмээн уриалав.

Хэвлэлийн бага хуралд мөн Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим халдлага залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтсийн дарга, хошууч Э.Батмөнх, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Харилцаа холбооны зохицуулах хорооны Интернет сүлжээ үйлчилгээний газрын дарга Б.Дашбалбар, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн захирал Э.Амарсанаа нар оролцож, хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өглөө.

Монгол Улсын хэмжээнд цахим орчинд залилах гэмт хэрэг 2024 онд 11,711 байсан бол 2025 онд 12,233 болж 522 нэгжээр буюу 4.5 хувиар өсчээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд 10 гаруй телевиз, мэдээллийн 5 сайт хүрэлцэн ирж нийгмийн хариуцлагын хүрээнд аяны мэдээллийг түгээлээ.

“Цахим залилангаас сэргийлье” аяны хүрээнд:
📌 Цахим залилангийн нийтлэг арга, хэлбэрүүдийг олон нийтэд таниулах
📌 Урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх
📌 Иргэдийн цахим орчны аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх
📌 Банкны нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх
📌 Хувийн мэдээллээ хамгаалах дадлыг хэвшүүлэх хүрээнд нийт 25 арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Ингэснээр:
✅ Иргэд цахим залилангийн гэмт хэргийн талаарх ойлголт, мэдлэгтэй болж, урьдчилан сэргийлэх чадавхад суралцана.
✅ Иргэд өөрт болон бусдад учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх, урьдчилан таних, үнэлэх чадамжтай болно.
✅ Цахим залилах гэмт хэргийн гаралт 2026 оны жилийн эцэст тодорхой хувиар буурсан байна.

19/05/2026

Иргэн та гэр, орон сууц, хашааныхаа аюулгүй байдлыг хангах үүднээс ил цоож хэрэглэхээс татгалзаж, нууц цоож болон хамгаалалтын нэмэлт хэрэгсэл ашиглахыг зөвлөж байна. Хэрэв ил цоож хэрэглэх тохиолдолд хамгаалалтын хаалт хийх, чанартай бат бөх цоож сонгон хэрэглэх зэргээр хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү.

19/05/2026

Гэр бүлийн хүчирхийллийг гурав ба түүнээс дээш давтамжтайгаар үйлдсэн 238 тохиолдол бүртгэгджээ /2026.05.18/

19/05/2026

Мод тарьвал, цөл буцна, байгаль сэргэнэ

19/05/2026

Анхааралтай сонсоорой эцэг, эхчүүдээ

19/05/2026

👉Та дүрмээ мэддэг жолооч мөн үү?
Тийм бол #сэтгэгдэл хэсэгт зөв хариултыг үлдээгээрэй✅

19/05/2026

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС, СУМ ДУНДЫН ШҮҮХ, ПРОКУРОРЫН ГАЗАР, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг энэ оны 05 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, Асгат, Баянтэс, Тэс сумдад зохион байгууллаа.

19/05/2026

Өнөөдрөөс 30 жилийн дараа...

Өнөөдрөөс 30 жилийн дараа...


19/05/2026

"ХААН БАНКНЫ 35 ЖИЛ" ГЭХ УТГАТАЙ ЛИНКЭЭР ОРЖ МЭДЭЭЛЛЭЭ АЛДАЖ, ХОХИРСОН ИРГЭНИЙ ЯРИА

19/05/2026

Байгалийг бүтээл болгосон залуус

Want your business to be the top-listed Government Service?

Telephone