Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар

Share

Их Эзэн Чингис хааны өлгий Хан Хэнтий нутагт ТАВТАЙ МОРИЛНО УУ🇲🇳

Photos from Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар's post 23/05/2026

🏃‍♀️🏃‍♂️KHENTII HALF MARATHON 2026
🗓️ 2026.06.07

🏃‍♂️ Хотоос түр холдож, хөдөө талын агаарт гүйхэд бэлэн үү?

"Хэнтий хагас марафон"-ны бүртгэл эхэллээ.
Насанд хүрэгчид 21 км, 6.7км, харин хүүхэд 3км гэсэн төрлүүдтэйгээр зохион байгуулагдана.

Бүртгүүлэх холбоос:
👉uraldaan.mn

Гүйдэг найзуудаа меншин хийгээрэй.

Энэ бол зүгээр нэг марафон биш.
Энэ бол:
☀️ Цэвэр агаар
🌱 Хөдөө тал
🏕 Амралт + аялал
🏃‍♀️ Эрүүл амьдралын мэдрэмж

22/05/2026

🦊🐰ДИСНЕЙН ҮЛГЭРИЙН БААТРУУД #ХЭНТИЙ АЙМАГТ 🦁🐯

“ALL FOR CHILD” ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ жилийн хүүхдийн баярын арга хэмжээг “ALL FOR CHILD” нэрийн дор
“Үлгэрийн ертөнцийг амьд болгох, хүүхэд бүрийн зүрхэнд баяр хүргэх” уриатайгаар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Тус арга хэмжээ нь хүүхэд багачууд, гэр бүлүүдэд зориулсан сонирхолтой хөтөлбөрүүдээр дүүрэн бөгөөд аз жаргал, инээд хөөр, дурсамж бүтээсэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлнэ.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ☎️ 86082222 БОЛОН https://www.facebook.com/share/18bkXisrVM/
ПЭЙЖ ХАЯГААР БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

🙋🏻‍♀️🙋🏻‍♂️ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:

🎥 “Бүх хайраа гэр бүлдээ” сэдэвт видео эссэ уралдаан
🧑‍🩰 Аав, охидын балетын үзүүлбэр
🎤🎵“Ээжтэйгээ хамт дуулъя” дууны тэмцээн
🏀 3*3 сагсан бөмбөгийн тэмцээн
🏃🏻 Хүүхдийн марафон
💃 🎤 Dance battle, open mic мөн Disney болон mascot-ийн алдарт дүрүүдтэй уулзах, хамтдаа зураг авах, тоглох хөтөлбөрүүд
Хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт тоглоом, гэнэтийн бэлэг, урлагийн үзүүлбэрүүд зохион байгуулагдана.

👏👏 Хүүхдүүд өөрсдийн дуртай үлгэрийн баатруудтайгаа нэг өдөр хамт байж, мөрөөдлийн ертөнцөө бодитоор мэдрэх гайхамшигтай боломжийг олгох юм.

“ALL FOR CHILD” арга хэмжээнд хүүхдүүд та бүхнийг хүрэлцэн ирж, баярын уур амьсгалыг хамтдаа мэдрэхийг урьж байна.

22/05/2026

🇲🇳 ХАН ХЭНТИЙ НУТГИЙН ШҮТЭЭН ӨНДӨРХААН ХАЙРХНЫ ТАХИЛГА 2026 оны 06 дугаар сарын 06-ны ӨДӨР БОЛНО

Өндөрхаан хайрхны тахилга Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дагагч” хэмээх гал морин жилийн билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 21-ний билигт сайн өдөр Өндөрхаан хайрхны бэлд /2026.06.06/ болно.

Энэхүү тахилгын үеэр Үндэсний бөхийн барилдаан болон Хүүхдийн барилдаан /6-8 нас/, /9-11 нас/, /12-14 нас/, Их нас, хязаалан насны морьдын уралдаан, Үндэсний сурийн харваа, Морин харваа тус тус зохион байгуулагдана.

Хан Хэнтий нутгийн зон олон та бүхнийг Өндөрхаан хайрхны тахилгад хүрэлцэн ирэхийг урьж байна

Photos from Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар's post 22/05/2026

✅ АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН СУМАНД СУРГУУЛЬ, ДОТУУР БАЙРНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ, ХОЛБОГДОХ ЧИГЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

Дархан сумын Засаг дарга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр санал хүргүүлээд буй сурагчдын дотуур байрны асуудлаар сурагчдын амьдарч буй бодит нөхцөл байдлыг танилцууллаа.

Тодруулбал, Дархан сумын алслагдсан багаас суралцаж буй хүүхдүүд сургуулийн баруун жигүүрийн хоёр өрөөнд, нийт 10 ортой нөхцөлд 12-16-уулаа нэг өрөөнд амьдарч, суралцаж байгаа нь хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд байгааг онцлов. Мөн дотуур байрны хүрэлцээ муу байгаагаас шалтгаалан сурагчид Бор-Өндөр сум руу шилжин суралцах асуудал гарч байгааг дурдлаа. Иймд сурагчдын дотуур байрны асуудлыг нэн тэргүүнд улсын төсөвт тусгуулан хэрэгжүүлэхээр санал хүргүүлсэн талаар танилцуулсан юм.

Ажлын хэсгээс төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр санал хүргүүлж буй төсөл, арга хэмжээг төсвийн төлөвлөлтийн шаардлагад нийцүүлэн, магадлалаар баталгаажсан зураг, төсөвтэйгээр ирүүлж байх талаар анхааруулж ажиллалаа.

22/05/2026

Алдарт эхийн одон гардуулах Хэнтий аймгийн нэгдсэн арга хэмжээ Чингис хотноо 05 дугаар сарын 30 -ны өдөр Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдана

✅ Монгол эх хүний уужуу сэтгэл, үр хүүхдэдээ зориулсан ариун хайр, амьдралын алтан нандин түүхийг хүндэтгэн тэмдэглэдэг "Алдарт эхийн одон" гардуулах ёслол Хан Хэнтий чуулгад 05 сарын 30-ны өдөр 14:00 цагаас зохион байгуулагдана.

✅ Эх хүн гэдэг энэрэнгүй, тэсвэр хатуужил, халуун сэтгэлийн илэрхийлэл билээ.

Энэ өдөр Хэнтий аймгийн сум бүрээс олон сайхан ээжүүд төр засгийнхаа талархлыг хүлээж, үр хүүхдээ амьдралын ухаанаар хүмүүжүүлсэн гавьяагаараа нэг, хоёрдугаар одон гардан авч, энгэрээ мялаах юм.

Photos from Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар's post 22/05/2026

✅ БАЯНМӨНХ СУМАНД ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ

Баянмөнх суманд 1,000 га талбайд сармис тариалахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд 1га талбайд тариалалтыг амжилттай эхлүүллээ.
Сармис нь үр биш, шүдээр тардаг онцлогтой тул тариалах технологи нь бусад ногооноос ялгаатай бөгөөд илүү нарийн мэргэжлийн арга хэмжээ шаарддаг. Уг тариалалтад дараах 4 үйлдэлт цогц систем ашиглаж байна.

1. Хар пленк тавих — хөрсний чийг болон дулааныг хадгалах
2. Пленкэнд нүх гаргах — 10-15 см тэнцүү зайтайгаар
3. Сармисны шүд суулгах — нарийн тохируулгатай тариалалт
4. Дуслын усалгааны систем — усыг хэмнэлттэй, үр ашигтай хэрэглэх

Энэхүү орчин үеийн технологи нь уламжлалт аргатай харьцуулахад ургацыг 20-30%-иар нэмэгдүүлдэг нь судалгаагаар нотлогдсон байна.

22/05/2026

🐫🐑 АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 1.182.7 МЯНГАН ТӨЛ ХҮЛЭЭН АВЧ ТӨЛ БОЙЖИЛТ 99.8 ХУВЬТАЙ БАЙНА

✅Аймгийн хэмжээнд: Төллөвөл зохих 1.3 сая хээлтэгчийн 85.8 хувь буюу 1.184.3 мянган хээлтэгчээс 1.184.6 мянган төл гарч, 1.182.7 мянган төл бойжиж байгаа нь төл бойжилт 99.8 хувьтай байна.

✅Том малын зүй бусын хорогдол: Аймгийн хэмжээнд 10 суманд 4348 толгой том мал хорогдсон нь нийт малын 0.1 хувийг эзэлж байна. Үүнд:Тэмээ-11, Адуу-448, Үхэр-967, Хонь-1495, Ямаа-1427 толгой байна.

Photos from Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар's post 22/05/2026

✅ БОР-ӨНДӨР УУЛЫН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ОРОН НУТГИЙН ӨМЧИД ШИЛЖҮҮЛЭХ АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА

Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн төрийн өмчид бүртгэлтэй барилга байгууламж болон түүний ашиглалтыг орон нутгийн өмчид шилжүүлэх тухай санал ирүүлсэний дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн газар дээр нь очиж, бодит байдалтай танилцан, харилцан санал солилцож ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, аймгийн ЗДТГазрын холбогдох хэлтэс, ОНӨГазар, ГХБХБГазар, Бор-Өндөр болон Дархан сумын удирдлага, Эрдэнэс критикал минералс ТӨҮГ, Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн удирдлагууд оролцлоо.

Уг асуудал нь Бор-Өндөр болон Дархан сумын 16000 иргэний цахилгаан хангамж-38.4км ЦДАШугам, Бор-Өндөр сумын нийт иргэдийн ундны усны эх үүсвэр, Бор-Өндөр сумын 16 төсөвт байгууллага, 104 аж ахуйн нэгж, 1280 өрхийн дулаан хангамж, мөн бага сургуулийн 1174 сурагч болон тус барилга байгууламжуудад ажилладаг нийт 114 албан хаагчийг хамарсан өргөн хүрээний чухал асуудал юм.

Иймд ажлын хэсгийн бүрэлдэхүүн газар дээр нь очиж бодит байдалтай танилцан, үзэл бодлоо илэрхийлж, тулгамдаж буй асуудлуудыг эрэмбэлэн, эрсдлийг тооцон, баримт бичгийн бүрдлийг нарийн мөрдөж ажиллах талаар харилцан санал солилцлоо.

Мөн орон нутгийн зүгээс тулгамдаж буй асуудлуудад дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаа илэрхийллээ.

22/05/2026

🇲🇳 ДАДАЛ СУМЫН МАЛЧИН Б.БАТ-ӨЛЗИЙ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ 🇲🇳

Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Б.Бат-Өлзий олон жилийн хөдөлмөр зүтгэл, мал аж ахуйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын гавьяат малчин” цолоор шагнагдлаа.

Эрхэм гавьяатдаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Photos from Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар's post 22/05/2026

🦊🐰ДИСНЕЙН ҮЛГЭРИЙН БААТРУУД #ХЭНТИЙ АЙМАГТ 🦁🐯

“ALL FOR CHILD” ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ жилийн хүүхдийн баярын арга хэмжээг “ALL FOR CHILD” нэрийн дор
“Үлгэрийн ертөнцийг амьд болгох, хүүхэд бүрийн зүрхэнд баяр хүргэх” уриатайгаар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Тус арга хэмжээ нь хүүхэд багачууд, гэр бүлүүдэд зориулсан сонирхолтой хөтөлбөрүүдээр дүүрэн бөгөөд аз жаргал, инээд хөөр, дурсамж бүтээсэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлнэ.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ☎️ 86082222 БОЛОН https://www.facebook.com/share/18bkXisrVM/
ПЭЙЖ ХАЯГААР БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

🙋🏻‍♀️🙋🏻‍♂️ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:

🎥 “Бүх хайраа гэр бүлдээ” сэдэвт видео эссэ уралдаан
🧑‍🩰 Аав, охидын балетын үзүүлбэр
🎤🎵“Ээжтэйгээ хамт дуулъя” дууны тэмцээн
🏀 3*3 сагсан бөмбөгийн тэмцээн
🏃🏻 Хүүхдийн марафон
💃 🎤 Dance battle, open mic мөн Disney болон mascot-ийн алдарт дүрүүдтэй уулзах, хамтдаа зураг авах, тоглох хөтөлбөрүүд
Хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт тоглоом, гэнэтийн бэлэг, урлагийн үзүүлбэрүүд зохион байгуулагдана.

👏👏 Хүүхдүүд өөрсдийн дуртай үлгэрийн баатруудтайгаа нэг өдөр хамт байж, мөрөөдлийн ертөнцөө бодитоор мэдрэх гайхамшигтай боломжийг олгох юм.

“ALL FOR CHILD” арга хэмжээнд хүүхдүүд та бүхнийг хүрэлцэн ирж, баярын уур амьсгалыг хамтдаа мэдрэхийг урьж байна.

Photos from Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар's post 22/05/2026

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ УСАЛЖ, АРЧЛАН ХАМГААЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй “Гучин сая мод” хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Чингис хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжуудын усалгааг тогтмол хийх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Тодруулбал, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид байршуулсан 5 тн багтаамж бүхий 15 ширхэг усны нөөцийн савыг долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагт аймгийн Онцгой байдлын газартай байгуулсан гэрээний дагуу усаар дүүргэн цэнэглэж байна.

Иймд байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хариуцсан нийтийн эзэмшлийн хуваарьт талбай дахь мод, бут, сөөг, зүлгийг долоо хоногт 2-оос доошгүй удаа тогтмол усалж, арчилгаа хамгаалалтыг чанартай зохион байгуулан, ургуулах ажлыг эрчимжүүлэхийг уриалж байна.

Ногоон байгууламжаа хайрлан хамгаалж, ирээдүй хойч үедээ эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх үйлсэд байгууллага, хамт олон, иргэн бүрийн оролцоо чухал.

Want your business to be the top-listed Government Service in Undur Khan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Undur Khan