04/08/2025
🥩 TRUE MEAT – Хүнсний аюулгүй байдлыг бодитойгоор хэрэгжүүлье!
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 9 малчин айл “Хэдэн гялаан” хоршоог байгуулж, гарал үүсэл баталгаатай, эрүүл, чанартай мах, сүү, уламжлалт хүнсийг танд хүргэж байна.
✅ Малын гарал үүслийг блокчейн технологиор баталгаажуулна
✅ Эрүүл, хяналттай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэгч бүрт
✅ Амралт, уламжлалт хүнсийг хослуулсан тусгай багцууд
🎁 Гурван шим | Амралт | Шинэ шөл | Өвлийн идэш
💰 Хамтын санхүүжилтийн зорилго: 32,050,000₮
🌱 Та хүнснийхээ түүхийг мэддэг, итгэлтэй хэрэглээний соёлыг түгээхэд нэгдэж уг төслийн багцуудаас худалдан авалт хийгээрэй!
📌 Дэлгэрэнгүй мэдээлэл: https://shorturl.at/QK2xn
#ХамтынСанхүүжилт #МонголХүнс
TrueMeat-Баталгаатай хүнс
Найдвартай бүтээгдэхүүнийг сэтгэл амар хэрэглэе.
29/04/2025
Microsoft Virtual Events Powered by Teams
Microsoft Virtual Events Powered by Teams
29/04/2025
Малын гаралтай түүхий эдийг биржээр дамжуулан арилжих сонирхолтой хоршоод нэгдэх боломжтой юм байна
29/04/2025
ХОРШОО БАЙГУУЛАХ ТУХАЙ
____________________________
6 дугаар зүйл.Хоршооны хэлбэр, үйл ажиллагааны чиглэл
6.1. Хоршоо анхан шатны болон дундын гэсэн хэлбэртэй байна.
6.2. Анхан шатны хоршоог ес ба түүнээс дээш иргэн хамтран байгуулж болно.
6.3. Хоршоо болон хуулийн этгээд хамтарч дундын хоршоо байгуулж болно. Дундын хоршооны гишүүдийн 51-ээс доошгүй хувь нь хоршоо байна.
6.4. Дундын хоршооны эрх зүйн зохицуулалт нь энэ хуульд заасан хоршооны нийтлэг зохицуулалттай адил байна.
6.5. Хоршоо хууль тогтоомжоор хориглоогүй, хоршооны дүрэмд заасан үйл ажиллагаа
2021 оны 05 сарын 06 өдрийн ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/-иас бүрэн эхээр дараах холбоосоор үзнэ үү.
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230442329501
21/04/2025
2025.04.21 Хэнтий аймгийн Жаргалтхаан сум 2025 оны 04 сарын 01 нээс эхлэн Сумын Хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн төсөл зарласантай холбогдуулан Зээлийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүдэд Төслийг сонгон шалгаруулах журам, үнэлгээ дүгнэлт хийх аргачлал, Хоршооны тухай ерөнхий ойлголтын талаарх сургалтыг зохион байгуулж байна.
15/03/2025
ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ 2024 ОНЫ ШИЛДЭГҮҮД
🏆NAMAC CHAMPIONS шагналаар Өвөрхангай аймгийн ХААХХолбооны дарга Л.Жаргалбаатар шалгарч Өргөмжлөл, 1,000,000 төгрөг;
🏆ОНЫ ТЭРГҮҮНИЙ АЙМГИЙН ХОЛБОО-оор Хэнтий аймгийн ХААХХолбоо шалгарч Өргөмжлөл, 3,000,000 төгрөг;
🏆 ОНЫ ТЭРГҮҮНИЙ САЛБАР ХОЛБОО-оор Үндэсний холбооны Сэлэнгэ аймгийн ХААХХолбоо шалгарч Шилжин явах цом, Өргөмжлөл, 3,000,000 төгрөг;
🏆Үндэсний холбооны "ОНЫ ТЭРГҮҮНИЙ ХОРШОО"-оор Нийслэлийн "Цэвэр хөрсний шим" дундын хоршоо шалгарч Өргөмжлөл, 1,000,000 төгрөгөөр тус тус шагнууллаа.