Хэнтий аймгийн Боловсролын газар

Хэнтий аймгийн Боловсролын газар

Share

Албан ёсны цахим хуудас

29/04/2026

📜"ИХ ХАТДЫН СОЁРХОЛТ БИЧИГ ҮСЭГ МИНУ" Хэнтий аймгийн ХБСЗ, Баян-Адарга сумын ХБСЗ-өөс хамтран зохион байгуулж буй "ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2026" үйл ажиллагаа 2026.05.01-ний өдөр уриан дор БАЯН-АДАРГА суманд зохион байгуулагдана.
✅️Боловсролын салбарын ажилтан албан хаагч, эрхэм багш суралцагч та бүхнийг эх хэл, үндэсний бахархалт бичгээрээ бахархан бахдах "ИХ ХАТДЫН СОЁРХОЛТ БИЧИГ ҮСЭГ МИНУ" өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

28/04/2026

2026 оны багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний бичгийн шалгалтын 3-12-р ангийн хураангуй блюпринтийг хүргэж байна.

12-р анги https://www.eec.mn/post/6649
11-р анги https://www.eec.mn/post/6630
10-р анги https://www.eec.mn/post/6610
9-р анги https://www.eec.mn/post/6589
8-р анги https://www.eec.mn/post/6566
7-р анги https://www.eec.mn/post/6545
6-р анги https://www.eec.mn/post/6527
5-р анги https://www.eec.mn/post/6516
4-р анги https://www.eec.mn/post/6505
3-р анги https://www.eec.mn/post/6482

Эх сурвалж: eec.mn

Photos from Боловсролын ерөнхий газар's post 28/04/2026
28/04/2026

ЦАХИМ ОРЧИН ДАХЬ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

🔹Хувийн мэдээллээ хамгаалъя
👉Цахим орчинд өөрийн зураг, сурдаг сургуулийн нэр зэрэг хувийн мэдээллээ бусдад бүү өгөөрэй. Нэг удаагийн алдаа ч таны аюулгүй байдалд нөлөөлж мэднэ.

28/04/2026
28/04/2026

👌Бусдад инээмсэглэл бэлэглэдэг нэгэн байгаарай.

28/04/2026

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ТОВЛОГДЛОО.

2026.04.28-НЫ ӨДРИЙН 14:00 ЦАГТ БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ 401В ХУРЛЫН ТАНХИМД БОЛНО.

27/04/2026

БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ ДЭМЖСЭН “GREENMECH MONGOLIA 2026 ШИМТ+” АЙМГИЙН АНХДУГААР УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Бага насны хүүхдүүдэд бүтээлч сэтгэлгээ, инженерчлэлийн энгийн ойлголтыг тоглоом, туршилт, бүтээлээр дамжуулан эзэмшүүлэх, асуудал шийдвэрлэх болон багаар хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх, мөн STEAM хөтөлбөрийг сургалтын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах арга зүйг сайжруулах зорилготой “GreenMech Mongolia 2026 ШИМТ+” аймгийн анхдугаар уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Тус уралдаанд:
Хэрлэн сумын 3-р цэцэрлэгийн “Ирээдүйг бүтээгч” баг
9-р цэцэрлэгийн “Ногоон байгууламж” багууд оролцсоноос
🏆 Багш Г.Пагмадулам, Б.Гансаруул нарын удирдсан “Ногоон байгууламж” баг шалгарч, улсын уралдаанд оролцох эрхийг авлаа.
📣 Энэхүү амжилт нь хүүхэд бүрийн сониуч зан, бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхийн төлөө багш, хүүхдүүдийн тууштай хөдөлмөр, хичээл зүтгэлийн бодит үр дүн юм.
🔩⚙️ Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийн уялдаа холбоог сургалтын үйл ажиллагаанд бодитоор шингээж, хүүхэд бүрт суралцах урам зориг өгч буй цэцэрлэгийн хамт олонд талархал илэрхийлье.
👏👏 Багш, хүүхдүүддээ цаашдын уралдаанд нь өндөр амжилт хүсье

Photos from Хэнтий аймгийн Боловсролын газар's post 24/04/2026

💯🇲🇳🎉 Монгол бичгийн улсын ХХ олимпиадын 3-ын даваанд
✅️ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 12-р ангийн суралцагч О.БҮДХАНД амжилттай оролцон ГУТГААР байр ХҮРЭЛ🥉🥉🥉 медаль хүртлээ. Бэлтгэсэн багш Д.ГАНЦЭЦЭГ
✅️Монгол хэл, Монгол бичгийн улсын олимпиадын АЛТ, ХҮРЭЛ медалиар амжилтын богцоо дүүргэн, Хэнтий нутгийнхаа алдрыг чимсэн эрхэм суралцагч Бүдханд О. эрдэмт багш Дэлгэр Ганцэцэг нартаа халуун талархал илэрхийлж, бат баярыг хүргэе ээ🥰💯🥇🥉
✅️Дэлгэр Ганцэцэг нартаа халуун баяр хүргэж, талархал илэрхийлье ээ🥰👍💯👏
🇲🇳Улс гүрэн, үндэстэн угсаатны дархлаа болсон ЭХ ХЭЛ, БИЧИГ минь үүрд мандан бадарч, хөгжин дэлгэрэх болтугай🙏🇲🇳🎉

Want your business to be the top-listed Government Service in Undur Khan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

хэнтий аймаг
Undur Khan

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30