01/06/2026
Улаанбаатар хотноо 2026 оны 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын Зүүн-Өмнөд Ази, Номхон Далай, Алс Дорнодын бүс нутгийн сургалт амжилттай болж өндөрлөлөө
📍Ulaanbaatar, Mongolia
Last week, 29 participants from 14 National Data Centres across South-East Asia, the Pacific, and the Far East wrapped up an intensive training on accessing and analysing International Monitoring System waveform data & International Data Centre products - growing the 🌎 network of experts keeping our verification system strong.
29/05/2026
ЭТТ-н 1072 хувьцааг өвлөн авахтай холбоотой мэдээллийг албан ёсны эх сурвалж болох Монгол Нотариатчдын танхимын хуудаснаас аваарай.
Монголын Нотариатчдын танхим
Мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглах замаар нотариатын байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл х....
26/05/2026
Иргэдийн анхааралд
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.6-д заасны дагуу Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Элчин сайдын яамны Консулын алба 2026 оны 6 дугаар сарын 1-ний Даваа гарагт ажиллахгүй болно.
Яаралтай асуудлаар ЭСЯ-ны [email protected] цахим шуудан, “Embassy of Mongolia in Vienna” фэйсбүүк хаяг болон +43 1 535 28 07 15 утасны дугаараар хандана уу.
https://vienna.embassy.mn/post/7307
26/05/2026
“СОЁЛ, СПОРТ, ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮҮХДИЙГ ОРОЛЦУУЛАХ, ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЖУРАМ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЖ МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
25/05/2026
ЦӨМИЙН ТУРШИЛТЫГ БҮРЭН ХОРИГЛОХ ГЭРЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН
ЗҮҮН ӨМНӨД АЗИ, НОМХОН ДАЛАЙ, АЛС ДОРНОДЫН БҮС НУТГИЙН
СУРГАЛТ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА (The english version is below)
Монгол Улсын ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн нь Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагатай (ЦТБХГБ) хамтран Зүүн-Өмнөд Ази, Номхон Далай, Алс Дорнодын бүс нутгийн Үндэсний дата төвүүдийн чадавх бэхжүүлэх сургалтыг 2026 оны 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Сургалтыг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал Ч.Одонбаатар болон ЦТБХГБ-ын сургагч багш нар үг хэлэв. Энэ удаагийн сургалтад бүс нутгийн 15 гишүүн орны нийт 30 гаруй мэргэжилтэн, шинжээч оролцож байна. Вена дахь Байнгын төлөөлөгчийн газар сургалтын бэлтгэл ажлын хангав.
Монгол Улс Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээнд 1996 онд гарын үсэг зурж, анхны гишүүн орнуудын нэг болсон бөгөөд энэ онд тус үйл явдлын 30 жилийн ой тохиож байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ЦТБХГБ-ын Олон улсын хяналтын системийн дөрвөн станц үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: чичирхийллийн PS25, нил авианы IS34, радионуклидын RN45 болон SPALAX станц багтана.
ЦТБХГБ нь дэлхий дахинд цөмийн туршилтаас урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.
ЦТБХГБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга агсан Вольфганг Хоффманн 2000 онд, одоогийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд 2024 онд тус тус Монгол Улсад айлчилж байсан.
----
CTBTO REGIONAL TRAINING COURSE FOR THE SOUTHEAST ASIA, PACIFIC, AND FAR EAST REGION HELD IN ULAANBAATAR
The Institute of Astronomy and Geophysics of the Mongolian Academy of Sciences, in cooperation with the Comprehensive Nuclear-Test-Ban Treaty Organization (CTBTO), is organizing a training course on capacity building of the National Data Centres for the Southeast Asia, Pacific, and Far East region in Ulaanbaatar from 25 to 29 May 2026.
The opening ceremony featured remarks by President of the Mongolian Academy of Sciences Mr. Demberel Sodnomsambuu, Director of the Institute of Astronomy and Geophysics Mr. Odonbaatar Chimed, and CTBTO instructors. More than 30 experts and specialists from 15 member states in the region are participating in this training. The Permanent Mission in Vienna supported the preparatory arrangements for the event.
Mongolia signed the Comprehensive Nuclear-Test-Ban Treaty in 1996 and became one of its first states signatories. This year marks the 30th anniversary of that event. Currently, four stations of the CTBTO’s International Monitoring System are operating in Mongolia. These include the seismic station PS25, the infrasound station IS34, and the radionuclide stations RN45 and SPALAX.
The CTBTO aims to prevent nuclear testing worldwide and has continued to play an important role in strengthening international security and the nuclear non-proliferation regime.
Former CTBTO Executive Secretary Wolfgang Hoffmann visited Mongolia in 2000, while the current Executive Secretary Robert Floyd visited in 2024.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences
The Comprehensive Nuclear-Test-Ban Treaty Organization
25/05/2026
YES Mongolia Euro Cup 2026 – Европ дахь Монголчуудын спортын наадам
Европын улс орнуудад амьдарч буй монголчуудын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг болон шагайн харвайн төрлөөр зохион байгуулагдах тус тэмцээн 2026 оны 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Вена хотноо зохион байгуулагдана.
📅 Хэзээ: 2026 оны 6-р сарын 6–7
📍 Хаана: S.C. HAKOAH, Wehlistraße 326, 1020 Vienna
📞 Холбоо барих: +43 681 81107021
📱 Viber / WhatsApp: +976 88088809
25/05/2026
E-Mongolia системээс авах боломжтой хэрэгцээт үйлчилгээ №21💫
💥“МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ ЗАХИАЛАХ”💥
✨Та тус үйлчилгээг E-Mongolia системээс аваарай.🤗
19/05/2026
Манай иргэд ажил хэрэг, сургалт, аялал жуулчлалын зорилгоор Итали Улсад зорчих нь сүүлийн үед нэмэгдэж байна. Иргэд зорчиж явахдаа паспорт, бичиг баримт, банкны карт, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсээ гээгдүүлэх тохиолдол гарч байна. Иймд иргэн Та ямагт сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Элчин сайдын яамтай +39 3888377302 утасны дугаар болон [email protected] цахим хаягаар холбогдож болно. Элчин сайдын яамны хаяг: Via Vincenzo Bellini 4, 00198 Roma.