Embassy of Mongolia in Bulgaria

Embassy of Mongolia in Bulgaria

Share

Посолство на Монголия

Дэлхийн адууны өдрийг угтаж Болгарын уламжлалт баяр “Тодоровын өдөр”-т зориулсан хурдан морины уралдаан зохион байгуулав 20/03/2026

Дэлхийн адууны өдрийг угтаж Болгарын уламжлалт баяр “Тодоровын өдөр”-т зориулсан хурдан морины уралдаан зохион байгуулав.

Дэлхийн адууны өдрийг угтаж Болгарын уламжлалт баяр “Тодоровын өдөр”-т зориулсан хурдан морины уралдаан зохион байгуулав Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийг энэ оны долоодугаар сарын 11-13-....

05/03/2026

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

Хэлэлцээрийг баталснаар дотоодын агаарын тээвэрлэгчид Болгар болон Европын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх боломжтойгоос гадна олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдож нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, түүнчлэн Монгол, Болгар хоёр улсын харилцаа, худалдаа-эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хэлэлцээрт агаарын тээвэрлэгчийн томилгоо, тээвэрлэлтийн эрх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, цуцлах нөхцөл, хууль тогтоомж болон дүрэм журмын хэрэгжилт, шударга өрсөлдөөн, нийгмийн болон байгаль орчны асуудал, үнэмлэх, гэрчилгээ хүлээн зөвшөөрөх, нисэхийн аюулгүй ажиллагаа ба хамгаалалт, ослыг шинжлэн шалгах, газрын үйлчилгээ, ашиглалтын хураамж, гаалийн татвар, багтаамж ба тариф, орлого гуйвуулах, арилжааны болон аяллын дугаар хамтран ашиглах, зэрэг зохицуулалтуудыг тусгажээ.

Photos from Embassy of Mongolia in Bulgaria's post 03/03/2026

МОНГОЛ УЛСЫН СОФИ ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, СВОГЕ МУЖИЙН ЗАХИРГААТАЙ ХАМТРАН БОЛГАРЫН УЛАМЖЛАЛТ БАЯР “ТОДОРОВЫН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Софи дахь Элчин сайдын яам Своге мужийн захиргаатай хамтран Болгарын уламжлалт баяр “Тодоровын өдөр”-т зориулсан хурдан морины уралдааныг 2 дугаар сарын 28-ны өдөр уламжлал ёсоор 22 дахь жилдээ зохион байгуулав.
Энэ удаагийн хурдан морины уралдаан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоол батлагдсаны дараа болж байгаагаараа онцлог юм.
Уг тогтоолыг НҮБ-ын гишүүн 56 улс хамтран санаачилсан бөгөөд тэдгээрийн нэг нь манай улсын 75 жилийн түүхэн харилцаатай Болгар Улс юм. Болгарын ард түмэн адуу нь ахуй амьдрал тэтгэгч, аз жаргал, эр зориг, эрх чөлөөний бэлэгдэл хэмээн дээдэлдэг.
Уг арга хэмжээнд Болгар Улсын Ардын Хурал, Гадаад хэргийн яам, Болгар Улсад суугаа 21 улсын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, болгар иргэд, тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд зэрэг 2500 гаруй хүн оролцлоо.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа, Своге мужийн орлогч дарга Нина Копринджийска нар нээлтийн үг хэлж, Болгар Улсын Ардын хурлын гишүүн, Байнгын хорооны дарга, Болгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Росица Кировагийн мэндчилгээг уламжлав.
Түрүүлсэн морины эзэнд Монгол Улсын Элчин сайдын яамны нэрэмжит цом гардуулав. Уг арга хэмжээний үеэр Франц Улсад ажиллаж, амьдардаг уртын дуучин, морин хуурч, хөөмийч Д.Мандахжаргал, Чех Улсааас морин хуурч Ц.Мөнх-Эрдэнэ, шанз хөгжимчин М.Уранзаяа нар монгол ардын уртын дуу, хөөмий, морин хуур, шанз хөгжмийн аялгуу үзэгч олонд толилуулав.
Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Болгар Улсын Ардын Хурлын гишүүн, Болгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн Владимир Владимиров Георгиев, ХБНГУ-ын Элчин сайд Ирене Мариа Планк, БНХАУ-ын Элчин сайд Дай Цинли, Казакстан Улсын Элчин сайд Виктор Темирбаяев нар оролцох үеэрээ телевизийн ярилцлага өгөв.

01/03/2026

ОЙРХ ДОРНОДЫН БҮС НУТАГТ ОРШИН СУУЖ БУЙ БОЛОН ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД!

26/02/2026

Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам болон Софи мужийн Своге дүүргийн захиргаа Та бүхнийг “Тодоровын өдөр”-ийн баярт хүрэлцэн ирэхийг урьж байна.

29/01/2026

ЭМГЭНЭЛ

Гадаад харилцааны яамны Европ, Африкийн газрын зөвлөх, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр таалал төгссөнд Софи дахь Монгол Улсын Элчин сайдын яамны хамт олон бид гүнээ эмгэнэн гашуудаж байна.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ойр дотны бүх хүнд гүн эмгэнэл илэрхийлье.

Эрхэм хүн Та эх дэлхийнхээ алтан хөрсөнд амгалан нойрс доо.

Ум ма ни бад мэ хум.

Photos from Embassy of Mongolia in Bulgaria's post 28/01/2026

“Славян үлгэр” олон улсын наадмаас Монголын уран бүтээлчид шагнал хүртлээ

Бүгд Найрамдах Болгар Улсын Гадаад хэргийн яамны дэргэдэх “Кино, телевиз, интернэтийн академи”-аас зохион байгуулсан “Славян үлгэр” олон улсын кино, телевизийн XIII наадам-д манай улсаас найруулагч, продюсер Б.Баяр, Монгол Улсын гавьяат багш, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн хүндэт профессор, хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Саранцацрал нар амжилттай оролцож диплом, дурсгалын цом хүртэв.

Мөн Улаанбаатар хот дахь Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн салбар их сургуулийн дэргэдэх “Русский мир” төвийн багш О.П.Максимова тус наадмын шагнал хүртлээ.

Уран бүтээлчдийн шагналыг Монгол Улсын Гадаад хэргийн яаманд гардуулан өгч, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт хувь нэмэр оруулж байгаад баяр хүргэж, олон улсын нэр хүндтэй наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөнд талархал илэрхийлсэн байна.

Photos from Embassy of Mongolia in Bulgaria's post 16/01/2026

Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Болгарын парламентын бүлгийн гишүүд Болгар Улсад албан айлчлал хийлээ

Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Хурал дахь Болгар-Монголын найрамдлын бүлгийн дарга Р.Кировагийн урилгаар энэ оны 1 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд тус улсад албан айлчлал хийв.
УИХ дахь Монгол-Болгарын парламентын бүлгийн гишүүд Болгар Улсад 18 жилийн дараа хийсэн энэхүү айлчлал нь хоёр улсын парламент төдийгүй бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтойг талууд тэмдэглэв. Манай хоёр улс газар зүйн байршлаас үл хамааран уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж ирсэн бөгөөд 2025 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиосныг бүлгийн дарга нар онцлон тэмдэглэв.
Болгар Улсын Парламентын ордонд болсон Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Болгарын парламентын бүлэг болон Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Хурал дахь Болгар-Монголын найрамдлын бүлгийн хамтарсан уулзалтын үеэр гишүүд хууль тогтоох үйл ажиллагаа, ардчиллыг хөгжүүлэхэд тулгарч буй нийтлэг бэрхшээл, цахим орчин, эрчим хүчний хамааралтай байдлыг хэрхэн даван туулж буй талаар харилцан санал солилцов. Мөн талууд хоёр улсын хөгжүүлж ирсэн хүнс, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбар дахь уламжлалт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, хоёр орны Засгийн газар хооронд 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан агаарын харилцааны болон олон улсын автотээврийн хэлэлцээр нь эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг тэлэх, ялангуяа шууд нислэг үйлдэх, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, бизнесийн олон шинэ боломж бүрдүүлж буйг онцлон тэмдэглэлээ.
Энэхүү айлчлалын үеэр хоёр улсын Парламент дахь найрамдлын бүлэг хооронд хамтын ажиллагааны “Харилцан ойлголцлын санамж бичиг” анх удаа байгуулж, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Ц.Сандаг-Очир, Болгар Улсын Ардын Хурал дахь Болгар-Монголын найрамдлын бүлгийн дарга Росица Кирова нар гарын үсэг зурав.
УИХ-ын гишүүд мөн Болгар Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Камелия Нейкова болон тус хорооны 7 гишүүнтэй уулзаж, сонгуулийн тогтолцоо, үйл ажиллагаа, намын санхүүжилтийн талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

Photos from Embassy of Mongolia in Bulgaria's post 02/01/2026

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас 2025 онд хэрэгжүүлсэн онцлох ажлуудын тоймыг хүргэж байна

02/01/2026

🇲🇳 Монгол Улсад жуулчлах зорилгоор 30 хүртэл хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэнийг 2026 оныг дуустал визийн шаардлагаас түр чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас гаргалаа.

🔹 🔹 🔹

The Government of Mongolia decided to temporarily exempt nationals of 34 countries, including 32 European countries, from visa requirements for tourism purposes in #2026 .

- THE LIST OF THE COUNTRIES TO BE EXEMPTED FROM TOURIST VISA REQUIREMENTS TO VISIT MONGOLIA UP TO 30 DAYS IN 2026⤵️

1. Republic of Austria
2. Kingdom of Belgium
3. Hungary
4. Hellenic Republic (Greece)
5. Kingdom of Denmark
6. Kingdom of Spain
7. Italian Republic
8. Republic of Latvia
9. Republic of Lithuania
10. Principality of Liechtenstein
11. Grand Duchy of Luxembourg
12. Republic of Malta
13. Kingdom of the Netherlands
14. Republic of Poland
15. Portuguese Republic
16. Slovak Republic
17. Republic of Slovenia
18. Republic of Finland
19. French Republic
20 . Republic of Croatia
21. Czech Republic
22. Kingdom of Sweden
23. Republic of Estonia
24. Kingdom of Norway
25. Republic of Iceland
26. Swiss Confederation
27. Republic of Bulgaria
28. Republic of Ireland
29. Republic of Cyprus
30. Romania
31. Principality of Monaco
32. United Kingdom of Great Britain and Northern Ireland
33. Commonwealth of Australia
34. New Zealand

Photos from Embassy of Mongolia in Bulgaria's post 23/12/2025

Монгол Улс, Бүгд Найрамдах Умард Македон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг Скопье хотноо тэмдэглэв

Монгол Улс, Бүгд Найрамдах Умард Македон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Улсаас тус улсыг хавсран суугаа Болгар Улс дахь Элчин сайдын яамнаас Умард Македон Улс дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий консулын газартай хамтран 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Скопье хотноо зохион байгуулав.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Умард Македон Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа, Умард Македон Улсын Парламент дахь Монгол Улстай хамтран ажиллах Парламентын бүлгийн дарга Мерита Колчи-Коджажику, тус улсын Гадаад хэрэг, гадаад худалдааны дэд сайд Зоран Димитровски нар хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж, үг хэллээ.
Арга хэмжээнд Умард Македон Улсын Парламент дахь Монгол Улстай хамтран ажиллах Парламентын бүлэг, Умард Македон Улсын Гадаад хэрэг, гадаад худалдааны яам, Умард Македон Улс дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий консулын газар болон тус улсад суугаа монгол иргэдийн төлөөлөл 30 гаруй зочид оролцлоо.
Энэ өдөр Умард Македон Улсын Гадаад хэрэг, гадаад худалдааны яамнаас тус улс болон Австрали, Азербайжан, Эстони, Грек, Энэтхэг, Израиль, Казахстан, Литва, Монгол, Молдова, Саудын Араб, Америкийн Нэгдсэн Улс, Украин, Румын Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг эдгээр 14 орны Элчин сайдын яамтай хамтран тэмдэглэсэн юм.
Монгол Улс, Бүгд Найрамдах Умард Македон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Умард Македон Улсын Парламентын Ерөнхийлөгч Африм Гаши болон Умард Македон Улсын Парламент дахь Монгол Улстай хамтран ажиллах Парламентын бүлгийн гишүүд Элчин сайд Л.Саянаа болон ЭСЯ-ны дипломатуудыг Парламентын ордонд хүлээн авч уулзав. Энэхүү уулзалтын үеэр талууд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай хоёр улсын далайд гарцгүй орны нийтлэг онцлогт тулгуурлан харилцан туршлага солилцох, түүх, соёлын салбарт болон иргэд хоорондын хамтын ажиллагааг тэлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцов.
Түүнчлэн Элчин сайд Л.Саянаа Умард Македон Улсын Гадаад хэрэг, гадаад худалдааны яамны Европын Холбооны бус орнуудтай хоёр талын харилцаа хариуцсан газрын захирал Майя Апостолова Балабурски-тай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тэр дундаа хоёр яам хооронд улс төрийн зөвлөгөөн хийх, Монгол Улсын санаачилсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-д Умард Македон Улсыг нэгдэн орох, хоёр орны иргэдийг визаны шаардлагаанаас үе шаттайгаар чөлөөлөх зэрэг асуудлаар санал солилцож, эдгээр чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиров.
Энэ үеэр Умард Македон Улс дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий консул Литов Намдагжанчивын Монгол Улс, Умард Македон Улсын харилцааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж, түүнд Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г Элчин сайд Л.Саянаа гардуулав.
Монгол Улсын ЭСЯ энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төв архив, МОНЦАМЭ агентлагтай хамтран “Монгол, Умард Македоны дипломат харилцааны түүх”, “Орчин цагийн Монгол”, эртний монголчуудын хадны сүг зургийн “Сая сая өдрүүд” сэдэвт цомог, гэрэл зургийн үзэсгэлэнг төлөөлөгчдөд танилцуулав.

( English translation below)

The 30th anniversary of the establishment of diplomatic relations between Mongolia and the Republic of North Macedonia celebrated in Skopje.

The Embassy of Mongolia to the Republic of North Macedonia with the residence in the Republic of Bulgaria organized the event to commemorate the 30th anniversary of the establishment of diplomatic relations between Mongolia and the Republic of North Macedonia in collaboration with the Honorary Consulate-General of Mongolia in the Republic of North Macedonia on December 18, 2025, in Scopje.
H.E.Ms.Sayanaa Lkhagvasuren, Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia to the Republic of North Macedonia, Mrs.Merita Kolchi-Kodjajiku, Chairlady of the Parliamentary Group for Cooperation with the Parliament of Mongolia at the Assembly of the Republic of North Macedonia, and H.E.Mr.Zoran Dimitrovski, Deputy Minister of Foreign Affairs and Foreign Trade the Republic of North Macedonia delivered their congratulatory remarks at the event.
More than 30 guests of the Parliamentary Group for Cooperation with the Parliament of Mongolia at the Assembly of the Republic of North Macedonia, the Ministry of Foreign Affairs and Foreign Trade of the Republic of North Macedonia, the Honorary Consulate-General of Mongolia in North Macedonia, and Mongolian citizens residing in this country attended the event.
On this day, the Ministry of Foreign Affairs and Foreign Trade of the Republic of North Macedonia held the special event dedicated to the 30th anniversary of the establishment of diplomatic relations between the Republic of North Macedonia and Australia, Azerbaijan, Estonia, Greece, India, Israel, Kazakhstan, Lithuania, Mongolia, Moldova, Saudi Arabia, the United States of America, Ukraine, and Romania, together with the Embassies of these 14 countries.
In the afternoon of the same day, H.E.Mr.Afrim Gashi, President of the Assembly of the Republic of North Macedonia and members of the Parliamentary Group for Cooperation with the Parliament of Mongolia at the Assembly of the Republic of North Macedonia held an official meeting with H.E.Ms.Sayanaa Lkhagvasuren, Ambassador of Mongolia to the Republic of North Macedonia, and diplomats of the Embassy of Mongolia at the Palace of the Assembly. During the meeting, the two sides exchanged views on expanding cooperation between legislative bodies, discussed the common challenges of the landlocked countries, and shared opinions on exploring cooperation in the fields of history, culture and people-to-people exchanges.
Furthermore, H.E.Ms.Sayanaa Lkhagvasuren, Ambassador of Mongolia to the Republic of North Macedonia, met with Mrs.Maja Apostolova Balaburski, Director of the Department for Bilateral Relations with Non-EU Countries of the Ministry of Foreign Affairs and Foreign Trade of the Republic of North Macedonia, and discussed the work to be carried out to expand the relations and cooperation between the two countries, namely organizing political consultations between two ministries, having the Republic of North Macedonia join the International think tank for landlocked developing countries initiated by Mongolia, and opportunities to gradually waive visas for citizens of both countries.
On this occasion, H.E.Ms.Sayanaa Lkhagvasuren, Ambassador of Mongolia, presented the “Golden Gerege” award of the Ministry of Foreign Affairs of Mongolia to Mr.Litov Namdagjanchiv, Honorary Consul-General of Mongolia in the Republic of North Macedonia for his contribution to the development of bilateral relations.
During the event, the Embassy of Mongolia in partnership with the Central Archive of the Ministry of Foreign Affairs of Mongolia and the MONTSAME Agency jointly presented the photo exhibition titled “Diversity of Mongolia”, portraying “History of Mongolian and North Macedonian Diplomatic Relations”, “Modern Mongolia” and ancient Mongolian rock paintings from “Million million days” exhibition.

Want your business to be the top-listed Government Service in Sofia?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


52, Frederik Joliot Curie
Sofia
1113

Opening Hours

Monday 09:30 - 12:30
Tuesday 09:30 - 12:30
Wednesday 09:30 - 12:30
Thursday 09:30 - 12:30
Friday 09:30 - 12:30