Embassy of Mongolia in the UK

Embassy of Mongolia in the UK

Share

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам
Лондон дахь Элчин сайдын яам
Embassy of Mongolia in London

09/06/2026

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой

"Британи дахь Монголчуудын Баяр Наадам 2026" 7 дугаар сарын 5-ны өдөр Вимблдоны зүлэг ногоон дэвжээнээ уламжлал ёсоор зохион байгуулагдах гэж байна.

📅 2026 оны 7 сарын 5 (Ням гараг)
🕚 11:00 – 17:00
📍 Wimbledon Common, SW15 3PQ

Наадмын хөтөлбөр:

🏇 Монгол ахуй, өв соёлоо сурталчлах үзүүлбэрүүд
🤼 Бөхийн барилдаан
🏹 Шагайн харваа
👘 Сайхан монгол хувцастан шалгаруулах тэмцээн
🎭 Урлаг, соёлын тоглолт
🛍️ Худалдаа үйлчилгээний асар
👨‍👩‍👧‍👦 Хүүхэд, гэр бүлд зориулсан хөгжөөнт арга хэмжээнүүд
🍖 Монгол зоог

🇲🇳 Монгол ёс заншил, өв соёлоо үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх онцгой өдөр

Та бүхнийг гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирж дэнж хотойтол наадахыг урьж байна.

#ЛондонНаадам2026 #МонголНаадам #ЭвМөнхийнТусгаар

Wimbledon Common SW15 3PQ


fans
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Montsame News Agency

07/06/2026

“ЧИНГИС ХААН: МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН ЛИЙДС ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БОЛЛОО

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” тусгай үзэсгэлэн Лийдс хот дахь Royal Armouries Museum-д 6 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл дэлгэгдэн олон нийтэд хүрэхэд бэлэн болоо.

Та бүхнийг Их эзэн Чингис хаан болон Монголчууд дэлхийг хэрхэн байлдан дагуулж байсан агуулгыг илтгэх энэхүү үзэсгэлэнг өргөнөөр ирж үзэхийг урьж байна.

GENGHIS KHAN: HOW THE MONGOLS CHANGED THE WORLD IN LEEDS

The international blockbuster exhibition - Genghis Khan: How the Mongols Changed the World is ready to open to the public at the Royal Armouries Museum from 26 June 2026.

The exhibition will explore the story of Genghis Khan, his rise to power, and his surprisingly modern approach to ruling his empire.

Opening times:

26 June to 01 November 2026

Term-time: 2 June to 21 July
Open Tuesday to Sunday
10am to 5pm
School Holiday: 22 July to 31 August
Open daily
10am to 5pm

Address:

Armouries Drive
Leeds
LS10 1LT
United Kingdom

https://royalarmouries.org/leeds/whats-on/genghis-khan?fbclid=IwY2xjawSSTfpleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeZJ0tORH2XFRdWMXms_0VJK-yaaN8cnr-fV4n6lBUAa70aZYmTK2gv8GkDC0_aem_LyHCk-TcK3W-eg34a4S9VA


fans
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Montsame News Agency
МОНЦАМЭ Агентлаг
Чингис хаан Үндэсний музей

Photos from Embassy of Mongolia in the UK's post 04/06/2026

“ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2026 оны 71 дүгээр зарлигаар Бадамхандын Баялагмаад “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонгоор шагнасныг гардуулж баяр хүргэлээ.

Б.Баялагмаа Танд болон Таны гэр бүл, үр хүүхдүүдэд нь аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болох болтугай!!!


fans
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Montsame News Agency
МОНЦАМЭ Агентлаг
News, Announcements and Activities by MONGOLIAN ASSOCIATION IN THE UK

Photos from Embassy of Mongolia in the UK's post 04/06/2026

🏹 ЛОНДОН НААДМЫН СУРЫН ХАРВАА 2026

Лондон Наадмын сурын харваа 2026 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Кембрижийн Их Сургуулийн Черчилл коллежийн талбайд болно.

Энэ жилийн арга хэмжээ нь MIASU-ийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд MIASU болон Кембрижийн Монгол Соёлын Холбоо хамтран зохион байгуулж байна.

📅 Огноо: 2026 оны 6 дугаар сарын 14
📍 Байршил: Черчилл коллеж, Кембрижийн Их Сургууль
📝 Бүртгэл: 2026 оны 6 дугаар сарын 1-нээс эхэлнэ

Монгол үндэсний сурын харвааны өв соёлоо түгээн дэлгэрүүлэх энэхүү арга хэмжээнд харваачид, дэмжигчид болон сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

fans
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
ЕСҮНГЭ МЭРГЭН Англи дахь сурын спорт сонирхогчдын клуб
Montsame News Agency
МОНЦАМЭ Агентлаг
News, Announcements and Activities by MONGOLIAN ASSOCIATION IN THE UK

Photos from Embassy of Mongolia in the UK's post 28/05/2026

MONBRIT CUP-2026 хүүхдийн анхны хөлбөмбөгийн тэмцээн 🏆

Хүүхэд багачууд, дэмжигч зохион байгуулагч ах эгч, хөгжөөн дэмжигч аав ээж нарт бүгдэд амжилт хүсье!!! ⚽️🥇🥈🥉


fans
MONBRIT CLUB
Mon Brit
Monbrit Club

27/05/2026

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАГДСАН БРИТАНИ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Д.ЦЭРЭНБАТ ТАНД БАЯР ХҮРГЭЕ 👏👏👏

Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Үндэсний түүх соёл, өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэн түгээх, Монголчуудын эрх ашгийг хамгаалж, эвлэлдэн нэгдэх чиглэлээр олон төсөл арга хэмжээг санаачлан, удирдан хэрэгжүүлснийг өндрөөр үнэлэн Британи дахь Монголчуудын холбооны тэргүүн Дашзэвэгийн Цэрэнбатад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Төрийн дээд шагнал “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнасныг 2026 оны 5 дугаар 22-ны өдөр Элчин сайдын яаманд гардуулан өгсөн билээ.

Түүний олон жил манлайлан зохион байгуулж ирсэн Монголчуудын мэдлэг, мэдээлэл солилцох “Монгол орны хөгжилд” боловсрол, хөгжлийн цуврал Форум хүрээгээ тэлж олон орноос зочин илтгэгч нар оролцдог арга хэмжээ болсон бөгөөд Британи дахь Монголчуудын “Лондон наадам” Гадаад харилцааны яам, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комисс хамтран шалгаруулдаг “Миний Монгол наадам” уралдаанд 2023 онд “ТЭРГҮҮН БАЙР” эзэлсэн, Монгол Улс, Их Британи Улс хооронд Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Британид суугаа Монголчууд, Монголтой холбогдсон Британи иргэдийн төлөөллийг оролцуулсан “Оюунлаг Оршихуй” 60 дугаар подкастын төслийг санаачлан хэрэгжүүлж, үүний дагуу “Бидний түүх биднийг үгээр” ном бүтээсэн зэрэг санаачлан эхлүүлсэн олон ажил амжилттай хэрэгжсэн билээ.

“Цахим өртөө”-г үүсгэн байгуулагчдын нэг, Британи дахь Монголчуудын холбооны тэргүүн, дан ганц Британи төдийгүй хилийн чанад дахь Монголчуудад хүрч ажилласан Д.Цэрэнбат Танд болон Таны гэр бүл, төрөл төрөгсөд, анд найзууд, хамтран зүтгэгч нарт халуун баяр хүргэж цаашдын ажил үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөе.


fans
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Montsame News Agency
News, Announcements and Activities by MONGOLIAN ASSOCIATION IN THE UK
Bataa Tserenbat

Photos from Embassy of Mongolia in the UK's post 27/05/2026

ИХ БРИТАНИ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 5 ДАХЬ УДААГИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Их Британид суугаа Монголчуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Волейболын аварга шалгаруулах ээлжит тэмцээн 2026 оны 5-р сарын 23-24-ний өдрүүдэд Лондон хот дахь Somers Town Community Centre-ийн спорт зааланд хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.

Тус тэмцээний 5 жилийн ойг тохиолдуулан энэ удаагийн тэмцээнийг нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Ирланд, Швед, Финланд, Герман зэрэг орнуудаас баг, тамирчид хүрэлцэн ирж оролцсоноороо тэмцээний өрсөлдөөнийг улам ширүүсгэж, үзүүштэй, сонирхолтой болгож өглөө.

Тэмцээнд эмэгтэй 5, эрэгтэй 7 багийн нийт 100 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, нөхөрсөг уур амьсгал дор спортын ур чадвараа гайхууллаа.

Эмэгтэй багаас:
• Д. Бурмаа ахлагчтай "Blue sky" баг 1-р байр эзэлж Алтан медал
• О. Алтанцэцэг ахлагчтай "Соёмбо" баг 2-р байр эзэлж Мөнгөн медал
• Д. Тунгалаг ахлагчтай "Monbrit" баг 3-р байр эзэлж Хүрэл медал,

Эрэгтэй багаас:
• М. Ану ахлагчтай "Monbrit" баг 1-р байр эзэлж Алтан медал
• М. Алтансүх ахлагчтай "Соёмбо" баг 2-р байр эзэлж Мөнгөн медал
• Э. Жигмэднамжил ахлагчтай "Ireland Spire” баг 3-р байр эзэлж Хүрэл медал тус тус эзэллээ.

Шилдэг довтлогчоор:
• Эмэгтэй "Blue sky " багийн тамирчин Т. Индра,
• Эрэгтэй " Ireland spire" багийн тамирчин Э. Жигмэднамжил

Шилдэг тоглогчоор:
• Эмэгтэй "Monbrit" багийн тамирчин О. Ариун-Эрдэнэ,
• Эрэгтэй "Monbrit" багийн тамирчин М. Алтангэрэл нар тус тус хүртлээ.

Тэмдээнд оролцсон нийт баг тамирчид, Ерөнхий зохион байгуулагч Соёмбо клуб, хамтран зохион байгуулсан, дэмжин ажилласан, хандив өгсөн нийт байгууллага, хувь хүмүүстээ байр хүргэж, талархал илэрхийлье.


fansМонгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Montsame News Agency
🇲🇳 Soyombo Volleyball Club 🇬🇧
News, Announcements and Activities by MONGOLIAN ASSOCIATION IN THE UK
Monbrit Club

Photos from Embassy of Mongolia in the UK's post 27/05/2026

БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ИХ БРИТАНИД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ, "ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ-2026"-Д ОРОЛЦЛОО

Боловсролын сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 05 дугаар сарын 17–20-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад ажлын айлчлал хийж, Лондон хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн боловсролын чуулга уулзалт-2026” арга хэмжээнд оролцон Монгол Улсын боловсролын салбарын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг олон улсын түвшинд танилцууллаа.

24 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтад 100 гаруй орны боловсролын сайд, 135 орны 1100 гаруй төлөөлөгчид оролцож 4 өдрийн турш 55 салбар хуралдаан болон хэлэлцүүлэг зохион байгуулагдав.

Тус чуулган болон ажлын айлчлалын хүрээнд Боловсролын сайд тэргүүтэй төлөөлөгчид Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн Төрийн сайд Сийма Малхотра, Боловсролын сайд Брижит Филлипсон, ЮНЕСКО-гийн Боловсролын асуудал хариуцсан Орлогч захирал захирал Цун Чен, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчдийн тэргүүн /UNICEF/, мөн Таймс Хайэр Эдүкейшн /Times Higher Education/, Кембриджийн их сургууль болон Кембридж дэх Монгол ба Өвөр Ази судлалын судалгааны төв /MIASU/, Pearson, АQА, Efecta, МOZAIK, GOOGLE, IFFed, NCUK, Бритиш консул зэрэг олон улсын байгууллагын төлөөлөлтэй албан уулзалтуудыг хийж, боловсролын салбарын бодлогын шинэчлэл, дээд боловсролын чанарын үнэлгээ, англи хэлний боловсролын хөгжлийн чиглэлээр санал солилцлоо.

Мөн Монгол Улсын Боловсролын яам нь Таймс Хайэр Эдүкейшн /Times Higher Education/, Пийрсон /Pearson/ болон Кембриджийн их сургуультай тус тус хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд эдгээр хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудын чансаа, эрэмбийг олон улсын жишигт нийцүүлэн тогтоох, дээд боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, цахим мэдээллийн санд суурилсан ил тод, хөндлөнгийн үнэлгээний механизм бүрдүүлэх боломж бүрдэж байгааг онцолсон.

Таймс Хайэр Эдүкейшн байгууллага нь дэлхийн 84 орны 8,000 гаруй их, дээд сургуулийн мэдээллийг хамарсан, 10 сая гаруй дата ашигладаг, жилд 65 сая гаруй хэрэглэгчтэй боловсролын үнэлгээний тэргүүлэх платформ бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын дээд боловсролын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна.

Пийрсон байгууллагатай англи хэлний боловсролын хөтөлбөр, багшийн сургалтын хамтын ажиллагааг гурван жилийн хугацаагаар сунгах тохиролцоонд хүрч, англи хэлний сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, сургалтын үнэлгээний стандартын хөгжүүлэлтийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Түүнчлэн, Монгол Улсад англи хэлийг бүх шатны боловсролын тэргүүлэх гадаад хэл болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд Их Британийн Засгийн газрын 10 сая фунт стерлингийн буцалтгүй тусламжийн хэрэгжилт, орон нутгийн 739 англи хэлний багшийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийн үр дүн, Британийн Зөвлөлтэй хамтран боловсруулсан багшийн чадамжийн хүрээ болон Дэлхийн банк, Бритиш консулын дэмжлэгтэйгээр боловсруулсан англи хэлний боловсролын чанарыг сайжруулах замын зураглалыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Кембрижийн их сургууль болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран эрдэмтэн, профессор, судлаачдыг Монголын их, дээд сургуулиудад урьж ажиллуулах, багш, оюутан, судлаачдын академик солилцоог өргөжүүлэх, дээд боловсролын салбарын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцсон бөгөөд Чевенингийн тэтгэлэг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Их Британид суралцаж буй монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх, тэтгэлгийн тогтвортой санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох асуудлыг мөн хөндөн хэлэлцлээ.

Олон улсын санхүүжилтийн чиглэлээр Боловсролын олон улсын санхүүжилтийн сангийн /IFFeD/ Гүйцэтгэх захирал Кришнан Картиктай уулзаж, Монгол Улсын боловсролын салбарын шинэчлэлийн бодлого, хэрэгжилтийг танилцуулсан бөгөөд тус сан нь дундаас доош орлоготой улс орнуудын боловсролын салбарт нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх, хандивлагчдын баталгаа болон буцалтгүй тусламжийг хослуулан ашиглах замаар хөрөнгө оруулалтыг дэмждэг болохыг онцлон тэмдэглэв. Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих боловсролын төслийн хүрээнд буцалтгүй тусламжийн механизмаар нэмэлт санхүүжилт татах боломжийн талаар санал солилцсон болно.

Сайд Л.Энх-Амгалан Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын судалгааны төвд зочлон Монгол Улсын Засгийн газар, Кэмжрижийн их сургууль хамтран хэрэгжүүлж буй “Чингис хаан: Монголын эзэнт гүрний судалгааны хамтарсан хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцаж, тус хөтөлбөрийн хоёрдугаар шатны сэдэв сонголт, судлаач шалгаруулалт болон санхүүжилтийг шийдвэрлэх асуудлыг эцэслэн тохиролцов.

Үүнээс гадна Британи, Канад, Шинэ Зеланд, Австрали зэрэг 70 гаруй их сургуулийг нэгтгэсэн “NCUK” байгууллагатай хамтран ажиллахаар болж ингэснээр Монголын их сургуулиуд дээрх сургуулиудтай хамтран 1+3, 2+2, 3+1 хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар Монгол Улсад дээд боловсролын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, их, дээд сургуулиудын чадавхыг бэхжүүлэх, Монгол оюутан залууг хэмнэлттэй зардлаар олон улсын боловсрол эзэмших боломж бүрдэх юм.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын боловсролын салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дээд боловсролын чанарын үнэлгээний шинэ тогтолцоог нэвтрүүлэх, англи хэлний боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх болон тогтвортой санхүүжилтийн шинэ боломжуудыг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан айлчлал боллоо.


fans
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Боловсролын яам
Энх-Амгалан Лувсанцэрэн
Pearson
Times Higher Education
Chevening Awards (FCDO)
University of Cambridge
British Council Uzbekistan
NCUK - The University Consortium
UNICEF Mongolia
Mongolian National Commission for UNESCO
Montsame News Agency

Photos from Embassy of Mongolia in the UK's post 25/05/2026

ЭЛЧИН САЙД Б.ЭНХСҮХ ХААНЫ ДИПЛОМАТ КОРПУСЫН МАРШАЛ АЛИСТЭР ХАРРИСОН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ.

{English below}

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхсүх томилолтын хугацаагаа дуусган бүр мөсөн нутаг буцахтай холбогдуулан Хааны Дипломат корпусын Маршал, эрхэмсэг ноён Алистэр Харрисоныг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Энхсүх Британи Улсад ажиллах хугацаандаа Хааны Дипломат корпус болон Маршалын албатай үр дүнтэй, найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр мөн Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, боловсрол болон бусад салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Маршалын зүгээс үзүүлсэн дэмжлэгт онцгойлон талархал илэрхийлэв.

Маршал Алистэр Харрисон Элчин сайд Б.Энхсүхэд Чарльз хааны мэндчилгээг уламжилж, Монгол, Британийн харилцааг бэхжүүлэх, хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв. Тэрээр Элчин сайдын ажил хэрэгч, идэвх санаачилгатай үйл ажиллагааг өндрөөр үнэлж, Монгол, Британийн харилцаанд шинэ агуулга, эрч хүч нэмэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг онцлов.

*****

AMBASSADOR ENKHSUKH BATTUMUR BIDS FAREWELL TO HIS MAJESTY’S MARSHAL ALISTAIR HARRISON

On the occasion of concluding his diplomatic assignment and returning permanently to Mongolia, Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia to the United Kingdom of Great Britain and Northern Ireland, Enkhsukh Battumur, received His Excellency Alistair Harrison, His Majesty’s Marshal of the Diplomatic Corps, at the Embassy of Mongolia in London.

During the meeting, Ambassador Enkhsukh Battumur expressed his appreciation for the close and productive cooperation established with His Majesty’s Marshal and the Marshal’s Office throughout his tenure in the United Kingdom. He also conveyed his sincere gratitude for the support extended in advancing Mongolia–UK relations and deepening bilateral cooperation across political, economic, cultural, educational, and other fields.

Marshal Alistair Harrison conveyed the greetings of His Majesty King Charles III and thanked Ambassador Enkhsukh Battumur for his valuable contribution to strengthening the friendship and partnership between Mongolia and the United Kingdom. He commended the Ambassador’s professionalism, initiative, and active engagement, noting that his efforts had brought renewed momentum and substance to bilateral relations between the two countries.


fans
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Montsame News Agency
МОНЦАМЭ Агентлаг
Enkhsukh BT

23/05/2026

📢“Монголынхоо тухай”📖🏆🔥
Британи дахь хүүхдүүдийн Монгол, Англи хэлээрх зохион бичлэгийн уралдаан

Зохион байгуулагч
Их Британи дах Монголын эмэгтэйчүүдийн холбоо

📢“About Mongolia” Essay Competition🇲🇳📖🏆
For Children in the United Kingdom

Organiser:
Association of Mongolian Women in the United Kingdom

's



fans
Association of Mongolian Women in the UK

📢“Монголынхоо тухай”📖🏆🔥
Монгол, Англи хэл дээрх зохион бичлэгийн уралдааны удирдамж

Их Британи дах хүүхдүүдийн дунд
Эх үрсийн баярт зориулсан
Монголын тухай зохион бичлэгийн уралдаан зарлаж байна.

Зохион бичлэгээ Монгол эсвэл Англи хэлээр бичиж болно.

🩸📖Зорилго:
ИхБританид амьдарч буй монгол иргэдийн үр хүүхдүүд Монгол эх орон, хэл соёл, уламжлалынхаа талаар ойлгож мэдэрсэнээ өөрсдийн бодол сэтгэгдлээрээ илэрхийлж сурах

🇲🇳Сэдэв:
“Монголынхоо тухай” гэсэн ерөнхий сэдэвтэй боловч
Оролцогчид маань Монгол орны тухай өөрийн бодол, мэдрэмж, дурсамж, бахархал, ёс заншил, хэл соёл, байгаль, гэр бүл болон Монголтой холбоотой сэдвээ сонгон бичиж өөрөө гарчигаа өгнө.

✅Удирдамж:
Оролцогч хүүхдүүдийн ангилал

I ангилал: 8–11 нас
Зохион бичлэгийн үг тоо (50-70)

II ангилал: 12–16 нас
Зохион бичлэгийн үг (80-120)

‼️Анхаарах нь,
Зохион бичлэгийг Монгол болон Англи хэлний аль нэгээр бичиж болно.
Интернэт болон бусад эх сурвалжаас хуулбарлаагүй харин өөрийн бодлоор гараар бичсэн бол сайн.
Эсвэл Word файл эсвэл гар бичмэлийн тод зураг хэлбэрээр илгээж болно.

📧Илгээхдээ,
1. Овог нэр
2. Нас
3. Хот / сургууль
4. Эцэг эхийн холбоо барих. утас.,и-мэйл

✍️Шалгаруулахдаа,
Зохион бичлэгийн утга санаа болон зөв бичих дүрэм, найруулгыг анхаарна.

Монгол хэлээр бичсэн зохион бичлэг, Англи хэлээр бичсэн зохион бичлэг гэж тус тусад нь шалгаруулна.

⏰Материал хүлээн авах:

📆Хугацаа; 2026 оны 05 сарын 16-28 хүртэл
FB: Association of Mongolian Women in the UK
E-mail: [email protected]
Хаягаар зохион бичлэгүүдээ илгээнэ.

Дүн гаргах өдөр: 2026 оны 05 сарын 30
Шагнал гардуулах өдөр: 2026 оны 05 сарын 31

🏆Шагнал
Ангилал тус бүр:
I байр-Cертификат, Мөнгөн шагнал
II байр-Cертификат, тусгай шагнал
III байр- Cертификат, тусгай шагнал

☎️Холбоо барих утас: 07485168722,07969138405

Зохион байгуулагч
Их Британи дах Монголын эмэгтэйчүүдийн холбоо

📢“About Mongolia” Essay Competition🇲🇳📖🏆
For Children in the United Kingdom

To celebrate Mother and Children’s Day, an essay competition about Mongolia is being announced for children living in the United Kingdom.

Participants may write their essays in either Mongolian or English.

🩸📖Purpose:

To encourage children of Mongolian families living in the UK to express their understanding, feelings, and thoughts about their Mongolian homeland, language, culture, and traditions through writing.

🇲🇳Theme:

The general theme is “About Mongolia”.

Participants may choose their own specific topic related to Mongolia and create their own title. Topics may include:

personal thoughts and feelings about Mongolia,
memories,
pride,
customs and traditions,
language and culture,
nature,
family,
or anything connected to Mongolia.

✅Guidelines:

Participant Categories
Category I: Ages 8–11

Essay length: 50–70 words

Category II: Ages 12–16

Essay length: 80–120 words

‼️Important Notes:
Essays may be written in either Mongolian or English.
Original work written from the child’s own thoughts is encouraged rather than copied from the internet or other sources.

Essays may be submitted as:
a Word document, or
a clear photo of a handwritten essay.

📧Submission Information
Please include:
Full name
Age
City / school
Parent or guardian contact information:
-phone number
- email address
Judging Criteria

✍️Essays will be judged based on:

content and meaning,
spelling,
and writing style.

Essays written in Mongolian and essays written in English will be judged separately.

⏰Submission Details
Submission period:
16–28 May 2026
Please send your essays via:
FB: Association of Mongolian Women in the UK
E-mail: [email protected]

🏆Awards:
For each category:

1st Place – Certificate and cash prize
2nd Place – Certificate and special prize
3rd Place – Certificate and special prize

Organiser:
Association of Mongolian Women in the United Kingdom

's

Want your business to be the top-listed Government Service in London?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

https://x.com/MongoliainUK

Address


7-8 Kensington Court
London
W85DL

Opening Hours

Monday 9am - 1pm
2pm - 6pm
Tuesday 9am - 1pm
2pm - 6pm
Wednesday 9am - 1pm
2pm - 6pm
Thursday 9am - 1pm
2pm - 6pm
Friday 9am - 1pm
2pm - 6pm