05/06/2026
🇲🇳Эрхэм Элчин сайд Б.Энхсүх, гэргий П.Ганчимэг танд,
Таны томилолтын хугацаа өндөрлөж, эх орондоо буцаж буй энэ мөчид Эмэгтэйчүүдийн холбооны нийт гишүүдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье👏🔥✨
Таны манлайлал, дэмжлэг, халуун дулаан хамтын ажиллагааны үр дүнд бид олон сайхан санаачилга, арга хэмжээг хамтдаа хэрэгжүүлж, найрсаг нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэн ажиллаж чадсан билээ.
Мөн Таны гэргийн идэвхтэй оролцоо, эмэгтэйчүүдийг дэмжсэн үйл ажиллагаа нь бидний сэтгэлд үргэлж сайхан дурсамж болон үлдэх болно🥰
Та бүхний цаашдын ажил үйлс, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, амжилтын дээдийг хүсэн ерөөе. Бидний нөхөрлөл, хамтын ажиллагаа ирээдүйд ч үргэлжлэн хөгжсөөр байна гэдэгт итгэлтэй байна🥳.
Хүндэтгэсэн,
Британи дахь Монгол эмэгтэйчүүдийн холбоо
05/06/2026
📖Монголынхоо тухай зохион бичлэгийн уралдаанд оролцсон хүүхдүүдийн зохион бичлэгийг нийтэлж байна. Та бүхэн минь сонирхон уншаарай✍️🥰🎈
12-16 насны ангилалд,
🏆У.Чингүүн /Nottingham/ 14 настай
🥈Б. Эгшиглэн 16 настай
🥉Antony Piszcz 12 настай
8-11 насны ангилалд,
🏆Э.Дөлгөөнтамир /Scotland/ 10 настай
🥈 Э.Итгэл, 8 настай
🥉Nicole Эгшиглэн,10 настай
🌟Тусгай байр
Т.Энхжин, 13 настай
Уралдааны дүн гарсны дараа ирсэн зохион бичлэгийг бүгдээрээ ярилцаад Тусгай байр эзлүүлсэн.
Анхны жил нийтдээ 7 хүүхдүүд зохион бичлэгээ ирүүлсэн ба бүгдийг нь байр эзлүүлж урамшуулсан. Дараа жилээс өргөн олноороо оролцоорой.
Бүх хүүхдүүддээ амжилттай оролцсонд баяр хүргэе❤️ 🎉👏📚✨
📖✍️🥰🎈 We are delighted to share the essays submitted by the children who participated in our “About My Mongolia” essay competition. We invite you all to enjoy reading them!
12–16 Age Category
🏆 1st Place – Chinguun U,(Nottingham), age 14
🥈 2nd Place – Egshiglen B, age 16
🥉 3rd Place – Antony Piszcz, age 12
8–11 Age Category
🏆 1st Place – Dulguuntamir E,(Scotland), age 10
🥈 2nd Place – Itgel Enkhsukh, age 8
🥉 3rd Place – Nicole Egshiglen, age 10
Special Award
🌟 T. Enkhjin, age 13
After the competition results had been announced, we received another essay submission. After discussion, we decided to recognize it with a Special Award.
In its inaugural year, a total of seven children submitted essays. We were delighted to award and encourage every participant.
We warmly invite even more children to take part next year!
Congratulations to all our young writers for their wonderful efforts and participation. ❤️ 🎉👏📚✨
01/06/2026
🌷 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын мэнд хүргэе! 🌷
Британи дахь монголчууд маань хүүхдийн баяраа уламжлалт ёсоороо сайхан тэмдэглэлээ.
Уг арга хэмжээнд Элчин сайдын яамны хамт олон , Олон жил арга хэмжээг амжилттай зохион байгуулсаар ирсэн Mon Charity-хан болон эцэг эхчүүд маань үр хүүхдүүдтэйгээ өргөнөөр хүрэлцэн ирсэн байв.
Энэ удаа Британи дахь эмэгтэйчүүдийн холбооныхон анх удаа оролцож "Монголынхоо тухай" сэдэвтэй зохион бичлэгийн уралдааны дүнгээ танилцуулж хүүхдүүдийнхээ шагналыг гардууллаа. Мөн Монгол өв уламжлалаа сурталчлан таниулах зорилгоор хүүхдүүддээ монгол тоглоом тоглуулж, монгол ахуй соёлынхоо талаар танин мэдэхүйн АХА тэмцээн зохиож, эх хэлээрээ дуу суралцсан Ивээлийн гүүрийн авъяаслаг сурагчид ая дуугаа өргөж, зургийн уралдааныг шалгаруулж зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон бүх хүүхдүүдээ урамшуулж дэмжиж оролцлоо❤️🔥✨
Хүүхдүүдийн дунд хөл бөмбөг, шатар даам, гүйлт гэх мэт олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулагдаж идэвхитэй оролцсон хүүхдүүдээ байр эзлүүлэн медаль шагнал өгөв. Түүнчлэн ирсэн бүх хүүхдүүдээ бэлэг өгч урамшуулахаас гадна зарим эцэг эхчүүд алим, мандарин гэх мэт амттан жимс гэрээсээ авчран хүүхдүүдээ баярлуулж байв❤️🥳
Хүрэлцэн ирсэн бүх хүүхдүүддээ болон эцэг эхчүүддээ талархал илэрхийлье🥰
Хүүхэд бүр инээд хөөрөөр дүүрэн, эрүүл энх өсөж торних болтугай. Ээж бүхний сэтгэл амар, гэр бүл бүр аз жаргалтай байж, хүүхдийн гэгээн инээд хорвоог улам гэрэлтүүлж байхыг хүсэн ерөөе🥰🇲🇳
💖 Аз жаргал, хайр, инээд хөөрөөр дүүрэн сайхан баярлаарай!
30/05/2026
🇲🇳📚 “Монголынхоо тухай” зохион бичлэгийн уралдааны дүн гарлаа! 📚🇲🇳
Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр, Монголын Эх Үрсийн Баярыг тохиолдуулан зохион байгуулсан “Монголынхоо тухай” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцсон нийт хүүхэд багачууддаа халуун баяр хүргэе!
Мөн зохион бичлэгийн уралдааны шүүгч Хэл бичгийн ухааны доктор З.Ганболд танд үнэтэй хувь нэмэр, дэмжлэг үзүүлсэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Хүүхдүүд маань эх орон, өв соёл, хэл заншил, бахархлынхаа тухай өөрсдийн үзэл бодол, мэдрэмжээ уран яруу илэрхийлж, сайхан бүтээлүүд ирүүлсэнд баярлалаа🤗❤️✨
🏆 Уралдааны дүн:
12-16 насны ангилалд,
🥇 Тэргүүн байр: У.Чингүүн /Nottingham/ 14 настай
🥈 Дэд байр: Б. Эгшиглэн 16 настай
🥉 Гутгаар байр: Antony Piszcz 12 настай
8-11 насны ангилалд,
🥇 Тэргүүн байр: Э.Дөлгөөнтамир /Scotland/ 10 настай
🥈 Дэд байр: Э.Итгэл 8 настай
🥉 Гутгаар байр: Nicole Эгшиглэн 10 настай
Шагнал хүртсэн хүүхдүүддээ баяр хүргэе🥰👏🎈
📍Маргааш буюу 5 сарын 31-нд 11:00-14:00 цагт Хайт Паркт хүрэлцэн ирж шагналаа хүлээн авна уу.
Оролцсон хүүхэд бүр маань Монгол орноо гэсэн сэтгэл, бүтээлч сэтгэлгээгээрээ бахархал төрүүлсэн тул бүгд ялагчид юм.
Хүүхдүүдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн эцэг эхчүүддээ мөн талархал илэрхийлье🥳❤️
👏 Та бүхэндээ сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье!
#МонголынхооТухай #ЗохионБичлэгийнУралдаан #ХүүхдийнБаяр #МонголХүүхдүүд
🇲🇳📚 The Results of the “About Mongolia” Essay Competition Are In! 📚🇲🇳
Congratulations to all the children who enthusiastically participated in the “About Mongolia” Essay Competition, organized in celebration of International Children's Day and Mongolia's Mother and Child Day!
We would also like to express our sincere gratitude to the competition judge, Dr. Z. Ganbold, Doctor of Linguistics, for his valuable contribution and support.
Thank you to all the children for sharing such wonderful essays, expressing your thoughts and feelings about your homeland, cultural heritage, language, traditions, and national pride🤗❤️✨
🏆 Competition Results
Ages 12–16
🥇 1st Place: U.Chinguun (Nottingham), age 14
🥈 2nd Place: B. Egshiglen, age 16
🥉 3rd Place: Antony Piszcz, age 12
Ages 8–11
🥇 1st Place: Dulguuntamir (Scotland), age 10
🥈 2nd Place: E. Itgel, age 8
🥉 3rd Place: Nicole Egshiglen, age 10
🎉 Congratulations to all the prize winners!🥰👏🎈
Winners are kindly invited to collect their awards tomorrow, 31 May, between 11:00 AM and 2:00 PM at Hyde Park, London.
Every child who participated demonstrated creativity, talent, and a deep love for Mongolia. You have all made us proud, and in that sense, every participant is a winner.
We would also like to thank the parents for supporting and encouraging their children's talents and achievements.❤️🥳
👏 We wish all our children continued success in their studies, arts, and sports!
29/05/2026
📢 ЗАРЛАЛ
"Монголынхоо тухай" сэдэвт зохион бичлэгийн уралдаанд материал хүлээн авах эцсийн хугацаа 2026 оны 5 сарын 30-ны өдрийн 15:00 цаг хүртэл сунгагдлаа.
Оролцогчид зохион бичлэгээ Монгол эсвэл Англи хэлээр бичиж, Word файл эсвэл гар бичмэлийн тод зураг хэлбэрээр илгээх боломжтой.
Хугацаандаа амжиж материалаа ирүүлээрэй!
Амжилт хүсье. 🇲🇳
📢“Монголынхоо тухай”📖🏆🔥
Монгол, Англи хэл дээрх зохион бичлэгийн уралдааны удирдамж
Их Британи дах хүүхдүүдийн дунд
Эх үрсийн баярт зориулсан
Монголын тухай зохион бичлэгийн уралдаан зарлаж байна.
Зохион бичлэгээ Монгол эсвэл Англи хэлээр бичиж болно.
🩸📖Зорилго:
ИхБританид амьдарч буй монгол иргэдийн үр хүүхдүүд Монгол эх орон, хэл соёл, уламжлалынхаа талаар ойлгож мэдэрсэнээ өөрсдийн бодол сэтгэгдлээрээ илэрхийлж сурах
🇲🇳Сэдэв:
“Монголынхоо тухай” гэсэн ерөнхий сэдэвтэй боловч
Оролцогчид маань Монгол орны тухай өөрийн бодол, мэдрэмж, дурсамж, бахархал, ёс заншил, хэл соёл, байгаль, гэр бүл болон Монголтой холбоотой сэдвээ сонгон бичиж өөрөө гарчигаа өгнө.
✅Удирдамж:
Оролцогч хүүхдүүдийн ангилал
I ангилал: 8–11 нас
Зохион бичлэгийн үг тоо (50-70)
II ангилал: 12–16 нас
Зохион бичлэгийн үг (80-120)
‼️Анхаарах нь,
Зохион бичлэгийг Монгол болон Англи хэлний аль нэгээр бичиж болно.
Интернэт болон бусад эх сурвалжаас хуулбарлаагүй харин өөрийн бодлоор гараар бичсэн бол сайн.
Эсвэл Word файл эсвэл гар бичмэлийн тод зураг хэлбэрээр илгээж болно.
📧Илгээхдээ,
1. Овог нэр
2. Нас
3. Хот / сургууль
4. Эцэг эхийн холбоо барих. утас.,и-мэйл
✍️Шалгаруулахдаа,
Зохион бичлэгийн утга санаа болон зөв бичих дүрэм, найруулгыг анхаарна.
Монгол хэлээр бичсэн зохион бичлэг, Англи хэлээр бичсэн зохион бичлэг гэж тус тусад нь шалгаруулна.
⏰Материал хүлээн авах:
📆Хугацаа; 2026 оны 05 сарын 16-30 хүртэл
FB: Association of Mongolian Women in the UK
E-mail: [email protected]
Хаягаар зохион бичлэгүүдээ илгээнэ.
Дүн гаргах өдөр: 2026 оны 05 сарын 30
Шагнал гардуулах өдөр: 2026 оны 05 сарын 31
🏆Шагнал
Ангилал тус бүр:
I байр-Cертификат, Мөнгөн шагнал
II байр-Cертификат, тусгай шагнал
III байр- Cертификат, тусгай шагнал
☎️Холбоо барих утас: 07485168722,07969138405
Зохион байгуулагч
Их Британи дах Монголын эмэгтэйчүүдийн холбоо
📢“About Mongolia” Essay Competition🇲🇳📖🏆
For Children in the United Kingdom
To celebrate Mother and Children’s Day, an essay competition about Mongolia is being announced for children living in the United Kingdom.
Participants may write their essays in either Mongolian or English.
🩸📖Purpose:
To encourage children of Mongolian families living in the UK to express their understanding, feelings, and thoughts about their Mongolian homeland, language, culture, and traditions through writing.
🇲🇳Theme:
The general theme is “About Mongolia”.
Participants may choose their own specific topic related to Mongolia and create their own title. Topics may include:
personal thoughts and feelings about Mongolia,
memories,
pride,
customs and traditions,
language and culture,
nature,
family,
or anything connected to Mongolia.
✅Guidelines:
Participant Categories
Category I: Ages 8–11
Essay length: 50–70 words
Category II: Ages 12–16
Essay length: 80–120 words
‼️Important Notes:
Essays may be written in either Mongolian or English.
Original work written from the child’s own thoughts is encouraged rather than copied from the internet or other sources.
Essays may be submitted as:
a Word document, or
a clear photo of a handwritten essay.
📧Submission Information
Please include:
Full name
Age
City / school
Parent or guardian contact information:
-phone number
- email address
Judging Criteria
✍️Essays will be judged based on:
content and meaning,
spelling,
and writing style.
Essays written in Mongolian and essays written in English will be judged separately.
⏰Submission Details
Submission period:
16–30 May 2026
Please send your essays via:
FB: Association of Mongolian Women in the UK
E-mail: [email protected]
🏆Awards:
For each category:
1st Place – Certificate and cash prize
2nd Place – Certificate and special prize
3rd Place – Certificate and special prize
Organiser:
Association of Mongolian Women in the United Kingdom
's
20/05/2026
👩⚖️Хуулийн цуврал зөвлөгөө-16
Британид хөрштэй холбоотой асуудал гарвал яах ёстой вэ?
17/05/2026
🇬🇧 “Британийн тэтгэврийн систем: Юу мэдэх хэрэгтэй вэ?” сэдвээр хийсэн ярилцлага маань амжилттай болж өндөрлөлөө.
Ярилцлагын үеэр:
✔️ UK State Pension болон workplace pension-ийн ялгаа
✔️ National Insurance contribution-ийн ач холбогдол
✔️ Хувийн тэтгэврийн хуримтлал үүсгэх боломжууд
✔️ Монголчуудын хамгийн их асуудаг тэтгэврийн асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Ер нь бол эртнээс энэ талаар сайн мэдлэгтэй болж амьдралаа санхүүгээ төлөвлөж мэддэг хүмүүсээс нь зөвлөгөө аваад явах ёстой зүйл юм байна.
Бидэндээ үнэ цэнэтэй хэрэгтэй мэдлэг мэдээлэл хүргэж асуултуудад хариу өгсөн Ю. Энхжаргалдаа болон оролцож, асуулт асууж, туршлагаа хуваалцсан бүх хүмүүстээ баярлалаа 🙏🥰
Цаашид ч хэрэгтэй мэдээлэл, практик зөвлөгөөг тогтмол хүргэх болно.
#Тэтгэвэр
17/05/2026
📢Сайн байцгаана уу?
Zoom нээсэн тул ороод ирээрэй!
Meeting ID: 849 8544 4234
Passcode: 838721
Zana Poulton is inviting you to a scheduled Zoom meeting.
Topic: Британийн тэтгэврийн систем: Юу мэдэх хэрэгтэй вэ?
Time: May 17, 2026 03:00 PM Greenwich Mean Time
Join Zoom Meeting
https://us06web.zoom.us/j/84985444234?pwd=s5KKi3q4r1aruT60b9P5x7TmJdJmXu.1
Meeting chat link
https://us06web.zoom.us/launch/jc/84985444234
Meeting ID: 849 8544 4234
Passcode: 838721
---
One tap mobile
+15074734847,,84985444234 #,,,,*838721 # US
+15642172000,,84985444234 #,,,,*838721 # US
---
Join by SIP
• [email protected]
Join instructions
https://us06web.zoom.us/meetings/84985444234/invitations?signature=HQsjyBEzSiqmIFWpIDS6fnrCUnZpbVx3oWwpEwWIZyg
Британийн тэтгэврийн систем: Юу мэдэх хэрэгтэй вэ?