09/06/2026
ХОНКОНГИЙН ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛ БА
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Хонконг дахь Хятадын үйлдвэрчний холбооноос зохион байгуулж байгаа “Олон улсын боловсрол, ажил мэргэжлийн үзэсгэлэн” 2026 оны 7 дугаар сарын 4-5-ны өдөр болно. Энэхүү үзэсгэлэн нь сонирхсон хүмүүст үнэ төлбөргүй бөгөөд Та үзэсгэлэнг үзсэнээр эх газрын Хятад болон дэлхийн бусад улсад боловсрол эзэмших боломжийн талаар мэдээлэлтэй болохоос гадна ажил, мэргэжлээ сонгох зөвлөгөө авах боломжтой юм. Үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.
Албан ёсны холбоос: https://hkiee.com.hk/
08/06/2026
ШАТРЫН БАГИЙН ДЭЛХИЙН АВАРГА
ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг хотноо 2026 оны 6 дугаар сарын 17-21-ний өдөр олон улсын шатрын багийн түргэн болон түргэвчилсэн төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэхүү тэмцээнд оролцох “Wadim Rosenstain” багийг дэлхийн №1 Магнус Карлсен тэргүүлэх бол бүрэлдэхүүнд нь Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан, олон улсын шатрын мастер Г.Занданшатар багтаж байна. Таван өдөр үргэлжлэх энэхүү тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг Та дараах холбоосоор харна уу.
Албан ёсны цахим холбоос: https://worldrapidblitzteams2026.fide.com/
04/06/2026
БОЛОВСРОЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газрын дэмжлэгтэй Хонконгийн гадаад нөхөрлөлийн ассоциаци болон тус хотод үйл ажиллагаа явуулдаг найман их сургууль хамтран “Global University Presidents & Leaders Summit 2026” боловсролын салбарын дээд хэмжээний чуулга уулзалтыг 2026 оны 10 дугаар сарын 27-28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү уулзалт нь хоёр жил тутамд болдог ба өнгөрсөн 2024 оны чуулганд дэлхийн 50 гаруй орны их сургуулийн захирал, профессор, шилдэг оюутны төлөөлөл оролцсон юм. Энэ жилийн чуулга уулзалтад мөн тооны дэлхийн их сургуулийн төлөөлөл оролцох төлөвтэй байна. Энэхүү олон улсын боловсролын салбарын чуулга уулзалтад манай улсын төлөөлөл оролцох бүрэн боломжтой ба Та бүхэн манай [email protected] цахим шуудангаар харилцаж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
02/06/2026
МОНГОЛ-ХОНКОНГИЙН ХӨЛБӨМБӨГИЙН
НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ БОЛНО
Олон улсын хөлбөмбөгийн холбооны “FIFA DAYS” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 20:00 цагт Hong Kong Stadium цэнгэлдэх хүрээлэнд Хонконгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Энэхүү тоглолтын тасалбар нь 190 хонконг доллар бөгөөд Та бүхэн дараах албан ёсны цахим холбоосоор тасалбар худалдан авч, үндэсний шигшээ багаа дэмжих боломжтой юм.
Албан ёсны цахим холбоос: https://www.tickets.hkfa.com/2026hkgmng
07/05/2026
ХОНКОНГД ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Хонконгийн “Exhibition Group”-ийн зүгээс жил бүр зохион байгуулдаг олон улсын аялал жуулчлалын “Holiday & Travel Expo” нь 2026 оны 9 дүгээр сарын 25-27-ны өдөр Хонконгийн Ванчай дүүрэгт байрлах Үзэсгэлэн, хурал зөвлөгөөний төвд болно.
Монгол Улсаас Хонконгд суугаа Ерөнхий консулын газар нь дээрх аялал жуулчлалын үзэсгэлэн экспод хоёр жил дараалан манай улсын нэр бүхий аж ахуйн нэгжтэй хамтран оролцсон туршлагатай бөгөөд энэ жилийн арга хэмжээнд эх орны аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгж, компаниудтай хамтран ажиллах боломжтой тул мэдээллийг олон нийтэд нээлттэйгээр түгээж байна.
Хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд манай [email protected] цахим шуудангаар албан ёсны хүсэлтээ илэрхийлэх ба +852 25222400 дугаар утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.
16/04/2026
ХОНКОНГД АЗИЙН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ БОЛНО
Хонконгийн Амралт чөлөөт цаг, соёлын үйлчилгээний газраас жил бүр "Asia+ Festival" Азийн соёлын өдөрлөг зохион байгуулдаг бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус Ерөнхий консулын газар хамтран ажиллаж Монголын урлаг соёлын үзүүлбэр үзүүлж, үндэсний хувцасны загвар танилцуулан, үндэсний бүжгийн хамтлаг, морин хуурчийн бүрэлдэхүүнтай оролцож байсан билээ. Уг арга хэмжээ нь Хонконгийн төв болох “Tsim Sha Tsui” дүүргийн “Victoria Bay” далайн эргийн дагуух нийтийн эзэмшлийн талбайд олон нийтэд үнэ төлбөргүй болдог юм.
Тус Ерөнхий консулын газар нь 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр уламжлалт энэхүү арга хэмжээнд оролцох ажлыг судалж байна. Хамтран ажиллах байгууллага, хамт олон саналаа ирүүлнэ үү. Өмнө хэрхэн оролцож байсан талаар доорх холбоосоор сонирхон үзэхийг хүсье.
https://www.facebook.com/share/p/1B9eJVTd2o/
02/02/2026
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зүүн хэсэгт орших Баруун Бенгал мужид Нипа вирусын халдварын таван тохиолдол бүртгэгдэж, уг нөхцөл байдалтай холбогдуулан 100 орчим иргэнийг хорио цээрийн дэглэмд хамруулжээ. Тус улсын эрх бүхий байгууллагууд халдварын дэгдэлтийг хяналтад авах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.
Халдвар авсан иргэдийг Баруун Бенгал мужийн төв Колката хот болон ойр орчмын бүсийн эмнэлгүүдэд хэвтүүлэн эмчилж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд Нипа вирусын тархалт, эрсдэлийг тасралтгүй судалж байгаа бөгөөд цаашид халдвар нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулсаар байна.
Одоогоор Монгол Улс болон бүс нутгийн бусад оронд уг халдварын шууд тархалт бүртгэгдээгүй хэдий ч олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналтын арга хэмжээг чангатгаж, зарим улсын нисэх буудлуудад зорчигчдод эрүүл мэндийн тандалт, шалгалт хийж эхэлжээ.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхэн:
• Халдварын голомт болсон улс, хот, муж, дүүрэгт зорчихоос аль болох татгалзах,
• Хувийн ариун цэврийг чанд сахих,
• Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг тогтмол мөрдөж, өөрийн болон гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүсээ Нипа вирусын халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконг дахь Ерөнхий Консулын газар
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зүүн хэсэгт орших Баруун Бенгал мужид Нипа вирусын халдварын таван тохиолдол бүртгэгдэж, уг нөхцөл байдалтай холбогдуулан 100 орчим ир...
26/01/2026
БНХАУ-ын ЗЗОБ Хонконгд 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов. Үүнд:
Автотээврийн хэрэгсэл жолоодох үедээ 2 оос дээш ухаалаг төхөөрөмжийг хянах самбарын дээр болон салхины шилний орчимд байрлуулахгүй байх. Зөрчсөн тохиолдолд 320 хонконг доллар буюу 160,000 төгрөгөөр торгоно.
Жолоо барих үедээ гар утсаа ашиглахгүй байх. Зөрчсөн тохиолдолд 600 хонконг доллар буюу 300,000 төгрөгөөр торгоно.
Хурд хэтрүүлэхгүй байх. Зөрчсөн тохиолдолд хэтрүүлсэн хурдаас хамаарч 480-1500 хонконг доллар буюу 240,000-750,000 төгрөгөөр торгоно.
Бүх төрлийн автобус, такси, хувийн авто машинд суухдаа суудлын бүс заавал зүүх. Зөрчсөн тохиолдолд 320 хонконг доллар буюу 160,000 төгрөгөөр торгоно. Давтан зөрчил гаргавал 5000 хонконг доллар буюу 2,500,000 хүртэл төгрөгийн торгууль оногдуулах боломжтой.
Дээрхээс гадна замын хөдөлгөөний дүрэм зөрчих (зориулалтын бус газар зогсох, үргэлжилсэн цагаан шугам давах, явган зорчигчид зам тавьж өгөхгүй байх, зариулалтын бус газар ачаа бараа буулгах, ачих)-тэй холбоотой аливаа үйлдэлд оногдуулах торгуулийн хэмжээг нэмэгдүүлсэн.
Иймд иргэд Та бүхэн замын тээврийн хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, хэрэгжиж буй хууль, дүрмийг чанд мөрдөж, аливаа зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлээрэй!
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЗЗОБ ХОНКОНГД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР
Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконг дахь Ерөнхий Консулын газар
БНХАУ-ын ЗЗОБ Хонконгд 2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов....