Embassy of Mongolia in Tokyo

Embassy of Mongolia in Tokyo

共有する

Embassy of Mongolia to Japan

Photos from Embassy of Mongolia in Tokyo's post 02/06/2026

Фүкүока дахь Өргөмжит консул асан Ш.Алтан-Эрдэнийг "Алтан гадас" одонгоор шагнав
シーテベ・アルタンイルデン前在福岡名誉領事に「北極星勲章」を授与
(日本語は下にあります)

💎Элчин сайд Б.Баярсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 187 дугаар зарлигаар төрийн өндөр “Алтан гадас” одон шагнасныг Фүкүока дахь Өргөмжит консул асан Ш.Алтан-Эрдэнэ-д гардуулав.

💎Ш.Алтан-Эрдэнэ нь Кюүшү бүсийн Өргөмжит консулаар 7 жил гаруй ажиллахдаа тус бүс нутагт ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалж, бүс нутгийн хоёр улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй, 2022 онд Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жил, 2024 онд Монгол-Японы Соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан Хубилайн довтолгооны 750 жилийн ойн гурван цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулж ажилласныг үнэлж ийнхүү шагнал гардуулсан байна.

💎バヤルサイハン大使は、モンゴル国大統領令第187号に基づき、シーテベ・アルタンイルデン前在福岡名誉領事に「北極星勲章」を授与しました。

💎アルタンイルデン前名誉領事は7年以上にわたり活動し、同地域で暮らし働くモンゴル国民の権益保護に尽力するとともに、地域レベルにおける両国関係の発展に大きく貢献したのみならず、2022年のモンゴル・日本外交関係樹立50周年、および2024年のモンゴル・日本文化交流50周年の記念事業として実施された、「フビライ・ハーンの日本遠征(元寇)750周年記念」三事業を成功裡に開催した功績が高く評価され、このたびの受章となりました。

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Photos from Embassy of Mongolia in Tokyo's post 02/06/2026

Кюүшү бүсийн Фүкүока мужид Монгол Улсын Өргөмжит консулаар Скай медикал группийн Ерөнхийлөгч Миишо Ёшихико томилогдов

在福岡モンゴル国名誉領事として三井所嘉彦スカイメディカルグループ会長が就任
5月29日(日本語は下にあります)

💎Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан 2026 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Кюүшү бүсийн Фүкүока мужийн Фүкүока хотод ажиллаж, Өргөмжит консулын газрын үйл ажиллагааг эхлүүлэв.

💎Элчин сайд Б.Баярсайхан Фүкүока дахь Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон Скай медикал группийн Ерөнхийлөгч Миишо Ёшихико-д Гадаад харилцааны яамны гаргасан шийдвэрийг танилцуулж, Өргөмжит консулын патент, тамгыг гардуулан өглөө.

💎Өргөмжит консул Миишо Ёшихико албан ёсны үйл ажиллагаа эхэлж буйтай уялдуулан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав. Тус арга хэмжээнд Хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хатояма Жиро, Фүкүока мужийн дэд захирагч Үэда Тэцүко, Нагасаки мужийн Мацү-Үра хотын дэд захирагч Ёшихиро Татэиши нар хүндэт зочноор уригдав.

💎Мөн энэ үеэр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичигийн захидал-мэндчилгээ, Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, Япон Улсын Парламентийн төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Нагашима Акихиса нар цахим мэндчилгээ дэвшүүлэв.

💎Япон Улсын Аичи, Токүшима, Тояма, Хоккайдо, Хирошима, Нийгата, Фүкүока мужуудад Монгол Улсын Өргөмжит консулууд ажиллаж, Монгол-Япон хоёр улсын боловсрол, соёл, спорт, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбар болон бүс орон нутаг хоорондын хамтын ажиллагааг дэмжин, хоёр улсын харилцааны гүүр болж байна.

💎バヤルサイハン大使は、2026年5月29日から30日にかけて九州地域の福岡県を訪問し、在福岡モンゴル国名誉領事館の業務開始に立ち会いました。

💎大使は、在福岡モンゴル国名誉領事に任命された三井所嘉彦氏に対し、モンゴル国外務省の任命決定を伝達するとともに、名誉領事任命状および領事館の公印を手交しました。

💎三井所嘉彦名誉領事は、正式な業務開始を記念して祝賀会を開催しました。祝賀会には、モンゴル国からD.ウーリントヤー国家大会議議員、G.アマルトゥブシン外務副大臣、L.エルデブオチル元国家大会議議員、日本側から鳩山二郎衆議院議員、上田哲子福岡県副知事、立石寿裕長崎県松浦市副市長らが来賓として出席しました。

💎また祝賀会では、高市早苗首相からの祝辞が披露されたほか、茂木敏充外務大臣、長島昭久衆議院日本モンゴル友好議員連盟会長からビデオメッセージが寄せられました。

💎現在、モンゴル国の名誉領事は、愛知・徳島・富山県・北海道・広島・新潟・福岡に置かれており、両国の教育・文化・スポーツ・経済・貿易・投資・観光など幅広い分野にの協力を支援し架け橋として活動しています。

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

02/06/2026

ТАЙФҮ №6 (ЖАНМИ) ХАР САЛХИНЫ СЭРЭМЖЛҮҮЛЭГ.
Японы Цаг уурын товчоо (JMA) болон NHK-ийн мэдээлснээр Тайфүн №6 (Жанми) нь Окинава, Амами орчмын бүс нутгийг дайран өнгөрсний дараа Японы Номхон далайн эргийг даган зүүн хойд чиглэлд шилжин хөдөлж байна. Энэхүү тайфү салхи 6 дугаар сарын 2-нд Кюүшюү аралд, 6 дугаар сарын 3-нд Шикокү арал, Кансай, Токай болон Канто бүсүүдэд хүчтэй нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
Тайфүний нөлөөгөөр Японы өргөн уудам нутагт аадар бороо олон цагаар үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд 24 цагийн хугацаанд Шикокү болон Кансай бүсэд 300 мм хүртэл, Токай болон Канто бүсэд 200 мм хүртэл хур тунадас орох магадлалтай байгаа тухай Цаг уурын товчооноос мэдээлж байна. Токио болон түүний ойр орчмын бүс нутгуудад ч гэсэн хүчтэй аадар бороо орох, богино хугацаанд их хэмжээний хур тунадас унах эрсдэлтэй байна.
Мөн Окинава болон Өмнөд Кюүшюү орчимд салхины хурд секундэд 50 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгаа бөгөөд тайфү хар салхи зүүн хойд чиглэл рүү шилжин хөдөлснөөр Японы төв болон зүүн хэсгийн бүсүүдэд ч хүчтэй салхи, далайн өндөр давалгаа үүсэж болзошгүй байна. Дээрх нөхцөл байдал нь 2025 оны зун Японы баруун болон төвийн бүс нутгуудад их хэмжээний хур тунадас орж, хөрсний гулгалт, үер усны гамшиг үүсгэсэн үеийн цаг агаарын нөхцөлтэй төстэй байгааг NHK болон Японы Цаг уурын товчооноос анхааруулж, иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг зөвлөж байна.
Японы Цаг уурын товчооноос их хэмжээний хур тунадас унасны улмаас хөрсний гулгалт, уулын нуралт үүсэх, гол мөрний усны түвшин нэмэгдэж үерлэх, нам дор газрууд үерт автах зэрэг байгалийн гамшгийн эрсдэл өндөр байгаа тухай анхааруулж байна. Түүнчлэн далайн эрэг орчимд өндөр давалгаа үүсэх, зам тээврийн хөдөлгөөн тасалдах, нислэг болон төмөр замын хуваарь өөрчлөгдөх зэрэг хүндрэл гарах боломжтой тухай мэдээлжээ.
Одоогийн байдлаар тайфү салхины төв нь Токио хотыг шууд дайран өнгөрөх төлөвгүй байгаа боловч Канто бүсэд ойрхон өнгөрч, хүчтэй бороо оруулж, салхи ширүүсэх тул оршин суугчид цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол хянаж, үер ус болон хөрсний гулгалтын эрсдэлтэй бүсүүдэд ойртохгүй байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. Ялангуяа гол мөрний эрэг, уулын бэл, нам дор газарт амьдарч буй иргэд шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх зааврыг нэн даруй дагаж мөрдөх шаардлагатай. Иймд иргэд:
① Орон нутгийн захиргаа болон Японы Цаг уурын албаны анхааруулгыг тогтмол шалгах
② Ус, хүнс, гар чийдэн, цэнэглэгч зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ урьдчилан бэлтгэх
③ Үерлэх болон хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй бүсэд оршин суудаг бол нүүлгэн шилжүүлэх мэдээллийг анхааралтай дагах
④ Тайфүний үеэр шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байх
⑤ Гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо барих боломжоо урьдчилан хангах
зэрэг арга хэмжээг авахыг зөвлөж байна.
ТАЙФҮ САЛХИНААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Япон Улсад тайфүний улирал эхэлж байгаа тул Япон Улсад оршин суугаа болон түр зорчигч нийт монгол иргэд, оюутан залуус та бүхнийг цаг агаарын мэдээллийг тогтмол хянаж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Тайфү хар салхи нь хүчтэй салхи, аадар бороо, үер, хөрсний гулгалт, далайн давалгаа зэрэг олон төрлийн гамшигт үзэгдлийг дагуулдаг бөгөөд жил бүр Японы олон бүс нутагт ихээхэн хохирол учруулдаг. Япон нь тайфүнд хамгийн өртөмтгий орнуудын нэг бөгөөд жил бүр нэлээд хэдэн хүчтэй тайфү хар салхи эх газрыг дайран өнгөрдөг.
Тайфү хар салхи гэж юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн бэлтгэх, ямар эрсдэлүүд байдаг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж харна уу.
......................
Та бүхэн өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, албан ёсны мэдээллийг тогтмол авч байхыг хүсье.
Мэдээлэл авах нэмэлт холбоосууд
• Японы Цаг уурын агентлаг (JMA): https://www.jma.go.jp
https://www.jma.go.jp/bosai/map.html #5/34.5/137/&elem=all&contents=warning&utm_source=chatgpt.com
• NHK World Japan – Цаг агаар, онцгой байдлын мэдээ (Монгол хэл дээр автоматаар орчуулан үзэх боломжтой):
https://www3.nhk.or.jp/nhkworld/
• Онцгой байдал үүсвэл орон нутгийн захиргаа, Японы Цаг уурын агентлаг болон NHK-ийн албан ёсны мэдээллийг дагаж мөрдөнө үү.

ЭСЯ, КОНСУЛЫН ХЭЛТЭС

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, 駐日モンゴル国大使館 02/06/2026

ЯПОН ДАХЬ ТАЙФҮ ХАР САЛХИ БА АЮУЛААС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
Тайфү салхи үүсэх механизм
Хар салхи буюу тайфү нь Номхон далай, Энэтхэгийн далай, Өмнөд Хятадын тэнгис зэрэг далайн эквадорын шугам орчмын далайн дулаан уснаас үүсдэг хүчтэй агаарын шуурга юм. Далайн ус 26–27 хэмээс дээш халснаар ус ууршин дээш хөөрч, өндөрт гараад хөрж, агаарын даралт багасах үед асар том аадар борооны үүлийг үүсгэдэг. Эдгээр үүлс энерги ялгаруулж, улам их агаарыг өөртөө татаж, дэлхийн эргэлтийн нөлөөгөөр эргэлдэн мушгирснаар төвийн агаарын даралт нь буурч, гадна тойргоороо улам бүр эрч хүч орж эргэлдэх хүчит шуурга болж хөгждөг. Салхины хамгийн их хурд нь 17 м/с (ойролцоогоор 34 зангилаа)-аас давсан үед тухайн шуургыг “тайфү” гэж нэрлэдэг. Ийнхүү далайн дулааны энерги нь халуун орны нам даралтын системд асар их хүчтэй байгалийн гамшиг болох тайфү-г үүсгэн бий болгодог. Хар салхи (тайфү) нь далайгаас ууршин гарч буй усны уурын дулааны энерги (latent heat)-ийг түлшээ болгон хүчирхэгжих боловч хуурай газар руу шилжих эсвэл хүйтэн далайн бүсэд шилжвэл энергийн эх үүсвэргүй болж, хүч нь аажмаар суларсаар алга болдог.
Дэлхий дээр энэ төрлийн гамшгийг бүс нутгаасаа хамааран өөр өөрөөр нэрлэдэг. Азийн бүсэд үүнийг “тайфү” гэж нэрлэдэг бол Америкт “харрикейн”, Энэтхэг болон өмнөд бүсэд “циклон” гэж нэрлэдэг. Гэхдээ бүгд ижил төрлийн үзэгдэл бөгөөд зөвхөн нэршил нь өөр байдаг.
Дэлхийг хүрээлж буй агаарын гол урсгалын нэг болох баруунаас зүүн тийш чиглэсэн салхи (偏西風) болон Номхон далайн өндөр даралтын бүс (太平洋高気圧)-ийн нөлөөгөөр тайфү салхи Японы арлуудад ойртож ирэх үедээ замаа зүүн хойд зүг рүү өөрчлөх хандлагатай байдаг. Жил бүрийн 7-10 дугаар сард буюу зунаас намрын хооронд далайн гадаргын температур хамгийн өндөр байдаг тул тайфү үүсэхэд илүү тохиромжтой нөхцөл бүрдэж агаарын урсгалын нөлөөгөөр газар зүйн байрлалын хувьд тайфү-ний яг зам дээр оршдог Японы арлууд руу ойртон ирэх нь олонтаа тохиодог. Жилд дунджаар 25–30 орчим тайфү үүсдэгээс Японд 10 орчим тайфү нь нөлөөлөл үзүүлж, 2–3 нь шууд хуурай газар дээгүүр дайран гарч аюул гамшиг учруулдаг. Япон Улсад тайфү салхи аюул их учруулдаг гол шалтгаан нь тус улс нь бүх талаасаа далайгаар хүрээлэгдсэн бөгөөд уул ихтэй, гол мөрөн богино байдагтай нь холбоотой.
Тайфү-ний учруулдаг аюул гамшиг нь хүчтэй салхи, их хэмжээний бороо, мөн хүчтэй далайн давалгаанаас үүдэн гардаг. Хүчтэй салхи нь байшин, дээвэр, цахилгааны шугамыг эвдэж, их аадар бороо нь гол мөрнийг үерлүүлж, хөрсний гулгалтыг үүсгэдэг. Мөн далайн эргийн хотууд тайфү-наас болж үүссэн өндөр давалгаанд автаж, усанд автах эрсдэл үүсдэг.
Японд болж байсан тайфү-ний аюул:
Японы түүхэнд маш том хэмжээтэй тайфү олон удаа тохиолдсон байдаг.
 1959 оны 9 дүгээр сарын “Исэ-ван тайфү” нь Японы түүхэнд хамгийн их хохирол учруулсан. Энэ тайфү нь Японы төв хэсэгт орших “Исэ ван” буюу “Исэ тохой” орчмоор газардаж, Айчи муж болон Миэ мужид гамшиг учруулсан. Уг тайфүний тарьсан хамгийн том аюул нь далайн ус огцом нэмэгдэх өндөр давалгаа (storm surge) үүссэн явдал байв. Үүний улмаас далайн эргийн хотууд, ялангуяа Нагоя хот усанд автсан. Энэ үерийн улмаас 5000 гаруй хүн амь насаа алдаж, сураггүй алга болсон бөгөөд олон арван мянган байшин сүйдэж, асар их эдийн засгийн хохирол учирсан. “Исе-ван тайфү” нь Японд гамшгийн эсрэг бодлого, хууль тогтоомжийг шинэчлэх, хамгаалалтын далан барих, үерийн хамгаалалт болон сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах нэгэн шалтгаан болсон юм.
 1934 оны 9 дүгээр сард болсон “Мүрото тайфү” /室戸台風/ нь мөн маш хүчтэй хар салхи байсан бөгөөд олон барилга байгууламж болон мод, цахилгааны шугамууд нурсан. Ялангуяа сургуулийн барилга нурснаас олон хүүхэд өртсөн эмгэнэлт явдал болсон. Энэ тайфү нь Шикокү арлын Коочи мужийн Мүрото хойгийг дараа нь Кансай бүс, Осака хотыг хүчтэй дайрсан. Энэ гамшгийн улмаас 3,000 гаруй хүн амь насаа алдаж, асар их эд материалын хохирол учирсан. “Мурото тайфү” нь Японд хар салхины хүч ямар их аюул тарьж болохыг харуулсан томоохон жишээ бөгөөд үүнээс хойш Японы засгийн газраас барилгын стандарт, гамшгийн бэлтгэл хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг авсан.
 1958 оны 9 дүгээр сард болсон “Каногава тайфү” /狩野川台風/-ний үеэр Шизүока мужийн Кано голын сав газарт хүчтэй үер болж олон суурин газар усанд автсан бөгөөд 1,000 гаруй хүн амь насаа алдаж, орон гэргүй болсон хүмүүс олон гарсан. Энэ тайфү нь удаан хугацаанд Япон арал дээр саатаж, удаан хугацаанд усархаг бороо оруулсаны улмаас усны түвшин огцом нэмэгдэж, хөрсний гулгалт ихээр үүсэж, олон байшин нурж, зам гүүр эвдрэхэд хүрсэн. “Каноогава тайфү” нь “их хэмжээний бороо ба үер” ямар ноцтой үр дагавар учруулж болохыг харуулсан жишээ болж, Япон Улсын засгийн газраас үерийн хамгаалалт, далан, ус зайлуулах системийг сайжруулах арга хэмжээг авсан.
 2018 оны 9 дүгээр сард болсон “Кансаи тайфү “ буюу 21 дүгээр тайфү нь Японы баруун хэсгийн Кансай бүсийг хүчтэй дайрсан. Тайфуны гол онцлог нь маш хүчтэй салхилж байсан бөгөөд салхины хурд секундэд 50 метрээс давж байв. Кансайн олон улсын нисэх онгоцны буудал далайн ус нэмэгдэснээс бүхэлдээ усанд автсан. Мөн нисэх буудлыг эх газартай холбосон гүүрийг салхинаас болж жолоодлого алдсан усан онгоц мөргөснөөр олон хүн тэндээ гацаж, тээвэр саатсан. Кансай бүсэд өргөн хүрээнд хохирол гарч, олон зуун мянган айл өрх цахилгаангүй болж, барилга байгууламжууд эвдэрч, мод, шугам сүлжээ их хэмжээгээр сүйдсэн.
 2019 оны 10-р сарын “Хагибис тайфү” /Хагибис гэдэг нэр нь Филиппин улсын өгсөн нэр бөгөөд “хурдан” гэсэн утгатай/ нь Номхон далайд үүсэж, хүчээ авсаны дараа Японы зүүн болон төвийн бүс нутгийг дайран өнгөрч, ихээхэн хохирол учруулсан. Хагибис тайфуны хамгийн онцлог нь асар их хэмжээтэй хур тунадас оруулсан явдал бөгөөд олон газарт богино хугацаанд маш их усархаг аадар бороо орж, олон гол мөрөн үерлэн савнаасаа хальсан. Чикума гол, Абукума гол зэрэг томоохон голууд үерлэж, хот суурингууд усанд автсан. Энэ гамшгийн улмаас 100 гаруй хүн амь насаа алдаж, олон мянган байшин эвдэрч, цахилгаан, усан хангамж, зам тээвэр зэрэг дэд бүтэц тасалдаж, эдийн засгийн ихээхэн хохирол учирсан. Хагибис тайфү нь Японд сүүлийн үед тохиолдсон хамгийн том үерийн гамшгуудын нэгд тооцогддог бөгөөд байгалийн гамшгийн үед эрт сэрэмжлүүлэх, цаг тухайд нь нүүлгэн шилжүүлэхийн ач холбогдлыг харуулсан.
Тайфү хар салхины аюулд өртөх магадлалтай бүсүүд:
Японд Токио булан, Осака булан, Исэ булан зэрэг хүн ам ихтэй томоохон хотууд байрладаг далайн эргийн бүсүүд тайфү салхины аюулд өртөх эрсдэл өндөртэй бүс нутагт тооцогддог. Эдгээр газрууд нь нам дор газрууд тул үер болон далайн давалгааны эрсдэлд өртөмтгий байдаг. Мөн Кюүшюү, Шикокү, Кии хойг зэрэг бүсүүд нь тайфү шууд дайран өнгөрөх зам дээр оршдог тул жил бүр байнгын хүчтэй бороо, хөрсний гулгалтын аюулд өртдөг. Окинава бүс нутгаар бараг жил бүр тайфү хар салхи дайран өнгрөдөг бөгөөд хүчтэй салхины нөлөө нь их байдаг.
Тайфү (хар салхи)-ийн анхааруулга, сэрэмжлүүлэг
Японы Цаг уурын агентлаг (JMA) нь Япон даяар байрлах олон тооны цаг уурын зориулалттай радар, хиймэл дагуул, ажиглалтын станцуудаараа мэдээлэл цуглуулж, тайфүгийн хөдөлгөөн, хүч, оруулах хур тунадас, салхины хурдыг тасралтгүй хянаж байдаг. Тайфү үүсэх болон Япон руу ойртох үед урьдчилан боловсруулсан цаг уурын загвар ашиглан зам (track), төвийнх нь даралт, салхины хурд, бороо хур тунадасны хэмжээ зэргийг тооцоолж, түүндээ үндэслэн анхааруулга, сэрэмжлүүлэг гаргаж нийтэд зарладаг. Тайфү салхины тухай хамгийн бодитой мдээлэл авья гэвэл энэхүү анхааруулга, сэрэмжлүүлэгт анхаарал хандуулах ёстой.
Тайфү нь хүчтэй салхи, аадар бороо, гол усны үер, хөрсний гулгалт, далайн давалгаа (storm surge) зэрэг олон төрлийн бусад гамшгийг араасаа дагуулдаг тул Цаг уурын агентлаг нь эрсдэлийн түвшнээс хамаарч авбал зохих арга хэмжээг үе шаттай анхааруулга хэлбэрээр гаргадаг. Японд тайфүтэй холбоотой 1–5 шатлалтай сэрэмжлүүлэг гаргаж, иргэдэд ямар арга хэмжээ авахыг тодорхой заадаг.
🟢 Сэрэмжлэх түвшин 1: Урьдчилан анхааруулга (警戒レベル1 – 早期注意情報)
 Нөхцөл: Цаг агаар ойрын хугацаанд муудаж болзошгүй. Тайфү салхи ойртож байгаа үед гаргадаг.
 Аюул: Шууд аюул хараахан үүсээгүй байгаа боловч гамшгийн эрсдэл нэмэгдэх магадлал бий.
 Авах арга хэмжээ: Цаг агаарын мэдээг тогтмол шалгах, нүүлгэн шилжих газрын байршил болон гэр бүлийн бэлэн байдлаа нягтлах.
🟡 Сэрэмжлэх түвшин 2: Анхааруулга (警戒レベル2 – 注意報)
 Нөхцөл: Салхи ширүүсч, бороо үргэлжлэн орж эхлэх бөгөөд аюултай нөхцөл үүсэх магадлал нэмэгдэнэ.
 Аюул: Зам усанд автах, үзэгдэх орчин муудах, бага хэмжээний үер зэрэг эрсдэл бий болно.
 Авах арга хэмжээ: Хазардын зураг (hazard map)-аа шалгаж, нүүлгэн шилжих маршрут болон очих газраа баталгаажуулах.
🟠 Сэрэмжлэх түвшин 3: Сэрэмжлүүлэг (警戒レベル3 – 警報)
 Нөхцөл: Их хэмжээний бороо, хүчтэй салхи үргэлжилж, гамшгийн эрсдэл бодитоор нэмэгдсэн байх.
 Аюул: Үер, хөрсний гулгалт, голын ус халих магадлал өндөр болно.
 Авах арга хэмжээ: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэдтэй гэр бүл зэрэг нүүхэд илүү хугацаа шаарддаг хүмүүс аюулгүй газар руу нэн даруй шилжих. Бусад иргэд ч нүүлгэн шилжихэд бэлэн байх шаардлагатай.
🟣 Сэрэмжлэх түвшин 4: Аюулын сэрэмжлүүлэг (警戒レベル4 – 危険警報)
 Нөхцөл: Гамшиг удахгүй болох эсвэл маш өндөр магадлалтай болсон үе.
 Аюул: Гол ус халих, хөрсний гулгалт үүсэх, барилга байгууламж эвдрэх зэрэг хүний амь насанд заналхийлэх нөхцөл бүрдэнэ.
 Авах арга хэмжээ: Аюултай бүсэд байгаа бүх хүн нэн даруй нүүлгэн шилжих шаардлагатай. Япон улсын гамшгийн удирдлагын шинэ зарчмаар “4-р түвшинд хүрэхээс өмнө аюулгүй газарт очсон байх ёстой” гэж үздэг.
⚫ Сэрэмжлэх түвшин 5: Онцгой сэрэмжлүүлэг (警戒レベル5 – 特別警報 / 緊急安全確保)
 Нөхцөл: Гамшиг аль хэдийн болж эхэлсэн эсвэл маш ойрхон болсон үе.
 Аюул: Амь насанд шууд заналхийлэх хэмжээний үер, хөрсний гулгалт, салхины сүйрэл, далайн ус эрэг даван үерлэх зэрэг ноцтой нөхцөл үүснэ.
 Авах арга хэмжээ: Хэрэв нүүлгэн шилжих боломжгүй болсон бол тухайн барилгын хамгийн аюулгүй хэсэгт шилжин байрлаж, амь насаа хамгаалах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай.
Мөн тайфүгийн үед дараах төрлийн тусгай анхааруулгуудыг давхар гардаг:
 Өндөр түрлэг, давалгаа (高潮 Storm Surge Warning) – далайн ус түрлэгийн үед эргээ давж үерлэх
 Аадар бороо (大雨警報 Heavy Rain Warning) – үер, хөрсний гулгалт
 Хүчтэй салхи (暴風警報 Storm Warning) – барилга, мод, шугам сүлжээ эвдрэх
Японы Цаг уурын агентлаг нь иргэдэд бодит цагийн мэдээллийг дараах холбоосоор хүргэдэг:
https://www.jma.go.jp/bosai/map.html
https://www.jma.go.jp/bosai/map.html #4/37.02/148.228/&elem=typhoon_all&typhoon=all&contents=typhoon
Авах арга хэмжээ:
 Японы Цаг уурын агентлагаас гаргах анхааруулга, сэрэмжлүүлэгт анхаарал хандуулж, заасан арга хэмжээг шуурхай авах нь зүйтэй. Тайфүгийн үеийн анхааруулга нь зөвхөн салхины хүчийг бус, үер, хөрсний гулгалт зэрэг хавсарсан аюулыг хамтад нь үнэлж дүгнэдэг тул гарсан мэдээллийг зөв ойлгож, эртнээс холбогдох арга хэмжээ авах нь амь нас, эд хөрөнгөө хамгаалах хамгийн зөв алхам юм.
 Ийм үед аюулын газрын зураг /ハザードマップ Hazard map/ нь маш чухал үүрэгтэй. Энэ газрын зурагm үер, цунами, хөрсний гулгалт зэрэг байгалийн гамшгийн үед аль газар аюултай болохыг өнгөөр тод томруун ялган харуулдаг. Ногоон өнгө нь харьцангуй аюул багатай бүсийг, шар өнгө нь анхаарах шаардлагатай бүсийг, улбар шар өнгө нь аюултай бүсийг, улаан өнгө нь маш аюултай бүсийг, харин нил ягаан өнгө нь хамгийн өндөр эрсдэлтэй бүсийг илэрхийлдэг.
 Өөрийн оршин суугаа болон зорчиж буй газрын байршлыг энэ газрын зураг дээрээс олж шалгах нь маш чухал юм. Хүн бүр өөрийн гэр, ажил, сургууль аль өнгийн бүсэд байгааг мэдэж байх ёстой. Ялангуяа улаан болон нил ягаан бүсэд амьдарч байгаа бол шууд нүүн шилжих шаардлага үүснэ. Мөн үерийн усны гүний мэдээлэл ихээхэн чухал бөгөөд 1 метрээс дээш үерийн ус дайрах магадлалтай бүсэд байшин дотроо үлдэх нь маш аюултай гэж үзэгддэг.
 Нүүн шилжих үед гол мөрний дагуу явахгүй байх, нам дор газраас зайлсхийх, өндөр газар руу чиглэсэн илүү аюулгүй замыг олж сонгох шаардлагатай. Мөн нүүлгэн шилжүүлэх төвийш ч гэсэн аюулгүй өндөр газар байрласан эсэхийг урьдчилан шалгах хэрэгтэй.
 Ихэнх хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь өмнө нь үерийн ус ирж байгаагүй учраас энэ удаа ч аюулгүй гэж бодох, эсвэл хоёр давхар байшинтай бол дээд давхартаа гарвал аюулгүй гэж ойлгох явдал юм. Гэвч бодит байдалд гамшгийн хэмжээ нь тооцооллыг давах нь байдаг тул өмнөх туршлага бол хамгаалалт болохгүй.

https://tokyo.embassy.mn/post/7366

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, 駐日モンゴル国大使館 Японы Цаг уурын товчоо (JMA) болон NHK-ийн мэдээлснээр Тайфүн №6 (Жанми) нь Окинава, Амами орчмын бүс нутгийг дайран өнгөрсний дараа Японы Номхон далайн эргийг даган зү....

01/06/2026

УРИЛГА

Японд Монгол иргэдийн хөдөлмөр эрхлэх асуудлаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөллийг 2027 оны 4 дүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлэх Японы “Суралцагч ажилтан- гадаадын ажиллах хүчний шинэ тогтолцооны зохицуулалтын орчин" сэдэвт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Бүртгэл: 03-3469-2089
[email protected]

Photos from Embassy of Mongolia in Tokyo's post 01/06/2026

Нийгата муж-Монголын найрамдлын нийгэмлэгийн семинар зохион байгуулагдлаа

💎Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан 5 дугаар сарын 28-ны өдөр
Нийгата хотод зохион байгуулагдсан семинарт оролцлоо.

💎Элчин сайд Б.Баярсайхан Нийгата дахь Монгол Улсын Өргөмжит консулын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Нийгата Монголын хамтын ажиллагааны
семинарт урилгаар оролцож, “Монгол Улсын эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн бодлого” сэдвээр илтгэл тавилаа.

💎Тус семинарын үеэр Нийгата мужийн Их сургуулийн Ректор, профессор Вакасүги Рюүхэи “Монголын эзэнт гүрний үеэс өнөөгийн Монгол Улсын нөхцөл байдал”
сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцлоо.

💎Энэ удаагийн семинарын илтгэлүүд эрт, эдүгээгийн Монгол Улсын түүх, соёлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс гадна цаашид улсын хөгжлийн бодлогын чиг хандлагыг оролцогчдод танилцуулснаараа чухал ач холбогдолтой байв.

💎 Нийгата муж-Монголын найрамдлын нийгэмлэгийн хамтарсан семинарт Нийгата муж, Нийгата хотын зариргааны төлөөллөөс эхлээд Токио хот, Нийгата мужид үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл зэрэг 50 гаруй төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

01/06/2026
Photos from Embassy of Mongolia in Tokyo's post 30/05/2026

Үндэсний Статистикийн Хорооноос "Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого"-ыг 2026.04.15-2026.05.15-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, тооллогод хамрагдана.

Мөн Үндэсний Статистикийн Хорооны 7015-1212 утсаар аж ахуйн нэгж, байгууллагуудад тооллогын талаар мэдээлэл хүргэж байгаа бөгөөд асууж тодруулах зүйлс байвал дээрх утсаар холбогдох боломжтой.

Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг хүсье.

Photos from Embassy of Mongolia in Tokyo's post 29/05/2026

ЗАРЛАЛ

Тояма дахь Монгол Улсын Өргөмжит консул К.Фүжишигэгийн санаачлан зохион байгуулах "Монголын зурагт номын соёлыг сурталчлах үзэсгэлэн" арга хэмжээ 2026 оны 6 сарын 5-14-ний өдрүүдэд Тояма мужид зохион байгуулагдах тул Хокүрикү бүсэд ажиллаж амьдарч буй Та бүхний хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.
Энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамаас консулын үйлчилгээ үзүүлнэ.

Хугацаа: 6 сарын 5-14-ний өдрүүд
6 сарын 8-ны Даваа гарагт амарна.

Цагийн хуваарь: 09:30 - 17:30

Байршил: Тояма мужийн Имизү хотын Оошима зурагт номын галлерей (Ooshima Picture Book Museum)

Төлбөр: Үнэ төлбөргүй
( Оошима зурагт номын галлерей д нэвтрэхэд хураамж авах шаардлагатай)

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.
https://www.city.imizu.toyama.jp/event-topics/svEveDtl.aspx?servno=32842

Photos from Embassy of Mongolia in Tokyo's post 29/05/2026

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан Нийгата мужид ажиллалаа

バヤルサイハン大使の新潟県訪問
5月28日(日本語は下にあります)

💎Элчин сайд Б.Баярсайхан 5 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд Нийгата мужийн Дэд захирагч Касатори Коичи, Нийгата хотын Дэд дарга Сакүма Наоми нартай тус тус албан уулзалт хийлээ.

💎Элчин сайд Б.Баярсайхан уулзалтын үеэр манай хоёр улс “Энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад өргөн хүрээтэй хамтран ажиллаж байгааг онцлов.

💎Нийгата мужийн Дэд захирагч К.Касатори Нийгата дахь Монгол Улсын Өргөмжит консул Н.Ёшида нь 2019 оноос Монгол Улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж, идэвх санаачилгатай, тууштай ажиллаж байгааг дэмжин ажиллахаа илэрхийлсэн.

💎Мөн Нийгата хотын Дэд дарга Н.Сакүма Өргөмжит консул Н.Ёшида-гаар дамжуулан Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран ажиллаж, хоёр улсын бүс, орон нутгийн түвшинд хамтын ажиллагаа тогтоон ажиллахын төлөө байна гэв.

💎Элчин сайд Б.Баярсайхан 2027 онд Монгол-Япон хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйтай холбогдуулан, Нийгата муж, хоттой хамтарсан арга хэмжээ зохион байгуулах зэргээр бүс, орон нутаг хоорондын хамтын ажиллагаагааг бодит ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.

💎Өргөмжит консул Н.Ёшида Хоккайдо мужийн цаг агаартай ижил төстэй хүйтэн сэрүүн Монголд тариалах боломжтой газар тариалангийн бүтээгдэхүүн, ноу-хауг нэвтрүүлэх, Монгол Улсын ХААИС-тай хамтарсан туршилт, судалгааны ажлыг эхлүүлэх зэргээр боловсролын салбарт үйл ажиллагаагаа чиглүүлж буйгаа товч мэдээлэв.

💎 Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд Элчин сайд Б.Баярсайхан хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлээр тэргүүлэх Төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудтай Нийгата муж, хотын түвшинд бүс, орон нутгийн харилцаа тогтоох чиглэлд хамтран ажиллах сонирхолоо илэрхийлэв.

💎バヤルサイハン大使は5月28日、モンゴル国政府が推進する地域開発政策推進の一環として、笠鳥公一(かさとりこういち)新潟県副知事および佐久間なおみ新潟市副市長とそれぞれ会談を行ないました。

💎大使は会談の中で、両国が「平和と繁栄のための特別な戦略的パートナーシップ」の枠組みで、経済、貿易、投資、文化、教育、農業など幅広い分野で協力を進めていることを強調しました。

💎笠鳥副知事は吉田至夫(よしだのりお)在新潟モンゴル国名誉領事が2019年以降、モンゴル国の農業分野で積極的かつ継続的に活動していることを支援していく意向を示しました。

💎また、佐久間副市長は、吉田名誉領事を通じて駐日モンゴル国大使館と協力し、両国の地域・地方自治体レベルでの協力関係の構築を進めていきたいと述べました。

💎バヤルサイハン大使は、2027年にモンゴル国と日本の外交関係樹立55周年を迎えることに触れ、新潟県および新潟市との共催事業の実施などを通じて、地域間交流を具体的な成果へと結び付けるための支援を求めました。

💎吉田名誉領事は、北海道と類似した冷涼な気候を有するモンゴル国に適した農作物や農業ノウハウの技術移転や、モンゴル国立農業大学との共同実験・研究の開始など、教育・研究分野を中心に活動を展開していることを紹介しました。

💎地域開発政策の推進に関連して、バヤルサイハン大使は、農業の中心地であるモンゴル国中部地域のセレンゲ県、ダルハン・オール県、トゥブ県と、新潟県・新潟市との間で地域間交流・協力関係を構築していくことへの期待を表明しました。

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

あなたの事業を公務員のトップリストShibuya-kuにしたいですか?

ここをクリックしてあなたのスポンサー付きリスティングを獲得。

場所

カテゴリー

電話番号

ウェブサイト

住所


Kamiyama Cho 21-4
Shibuya-ku, Tokyo
1500047

営業時間

月曜日 09:00 - 12:00
14:00 - 17:00
火曜日 09:00 - 12:00
14:00 - 17:00
水曜日 09:00 - 12:00
14:00 - 17:00
木曜日 09:00 - 12:00
14:00 - 17:00
金曜日 09:00 - 12:00
14:00 - 17:00