The Embassy of Mongolia to the Kyrgyz Republic

The Embassy of Mongolia to the Kyrgyz Republic

Share

Правительственная организация

04/10/2025

Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Монгол Улсын Элчин сайд С.Ганхуяг Киргиз Улсын Ош хот болон Ош мужид суух Өргөмжит консул хатагтай Татьяна Мартыновад патент болон экзекваторыг гардуулав.

Энэ үеэр Элчин сайд С.Ганхуяг хэлсэн үгэндээ Өргөмжит консулыг томилсон явдал нь Монгол-Киргизийн харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёл, боловсролын солилцоог өргөжүүлэх, ард түмний найрамдалт харилцааг хөгжүүлэхэд шинэ түлхэц болно гэж онцлов. Мөн түүнчлэн Монгол, Киргиз хоёр улсын итгэлцэл, түншлэлийн харилцаа өндөр түвшинд байгааг нотолсон чухал үйл явдал болсныг тэмдэглэв.

30/04/2025

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлж байна.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын Нийгмийн бодлогын хорооны гишүүн Б.Эрхэмбаяртай хийх уулзалтыг 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Элчин сайдын яамны байранд зохион байгуулахаар боллоо.
Энэхүү уулзалтын хүрээнд:
1. Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулах,
2. Оршин суугаа иргэдээс консулын үйлчилгээтэй холбоотой санал, судалгаа авах,
3. 6 дугаар сард зохион байгуулагдах гадаад дахь Монгол иргэдийн наадамд оролцох сонирхолтой иргэдийг урих,
4. Киргиз Улсад Монгол иргэдийн зөвлөл байгуулах боломжийг хамтдаа хэлэлцэх зэрэг асуудлыг хөндөн ярилцах болно.
Иймд Киргиз Улсад оршин суугаа Монгол иргэн Та бүхнийг энэхүү уулзалтад идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцахыг урьж байна.
📅 Хугацаа: 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрйин 14:00 цагт, 15:00 кофе брейк.
📍 Байршил: Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайдын яам
Хүндэтгэсэн,
Монгол Улсаас БНКирУ-д суугаа Элчин сайдын яам

Photos from The Embassy of Mongolia to the Kyrgyz Republic's post 25/04/2025

ХУМХАА ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ
Хумхаа өвчин нь “Anopheles” төрлийн шумуулаар дамжин халдварладаг өвчин бөгөөд дэлхийн хүн амын тэн хагас нь хумхаа өвчин дамжуулагч шумуул тархсан эрсдэлтэй бүс нутагт аж төрж байна. Хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны өдөр тэмдэглэж байна.

Тус өвчний тархалт 2023 оноос огцом нэмэгдэж байгаа тул энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмнэлзүйн шинж тэмдгийн талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан санамж, зурагт хуудастай танилцана уу.

Бишкек хот
Монгол Улсын ЭСЯ
2025 оны 4 дүгээр сарын 25

Photos from The Embassy of Mongolia to the Kyrgyz Republic's post 22/01/2025

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайдын яам Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан эмгэнэлийн дэвтэр нээж, эмгэнэл илэрхийлэх иргэдийг 2025 оны 1 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд 09:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд Элчин сайдын яаманд хүлээн авч байна.

Мөн энэ өдрүүдэд [email protected] цахим хаягаар эмгэнэлийг хүлээн авч байна.

ЭСЯ-ны хаяг: Бишкек хот, Первомайский дүүрэг, Раззакова 33/1 байр.

10/01/2025

Киргиз Улсын Гадаад хэргийн яамны Консулын газрын дэргэд иргэдэд үйлчлэх 24 цагийн төв байгуулагдсан тухай мэдээлж байна.

Төв нь Киргиз Улсад оршин сууж буй гадаадын иргэдэд тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой асуудал болон тус улсад оршин суух, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хууль, журмын талаар зөвлөгөө өгөх зорилготой. Мөн үүнээс гадна тус төвөөс виз, визийн дэмжлэг, апостиль, нотариатын үйлчилгээний талаар мэдээлэл авах боломжтой.

Зөвлөгөө, мэдээлэл авахаар https://e-consul.gov.kg/ веб сайтаар орох боломжтой бөгөөд facebook, Instagram, WhatsApp, Telegram зэрэг мессенжрүүдийн он-лайн чаттай болон +996 999 312 002 дугаартай утсаар холбогдох боломжтой.

Электронный Консул The starting point for your next project with Minimal UI Kit, built on the newest version of Material-UI ©, ready to be customized to your style

Photos from The Embassy of Mongolia to the Kyrgyz Republic's post 31/10/2024

Элчин сайд С.Ганхуяг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс түрэг судлаач, Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургуулийн захирал, профессор А.Жейлан-ийг түрэг судлал болон Монгол, Киргизийн боловсролын салбарын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын төрийн шагнал “Найрамдал одон”-гоор шагнасныг ёслол төгөлдөр гардуулан өгөв.

Мөн Элчин сайд С.Ганхуяг Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургуулийн захирал, профессор А.Жейлан-ийг Монгол, Киргиз, Турк улсын боловсрол, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Манас” их сургуульд суралцаж буй Монгол Улсын оюутнуудын тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаад талархал илэрхийлэв.


Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургуулийн захирал, профессор А.Жейлан “Найрамдал одон”-гоор шагнасан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлэн цаашид Монгол, Киргиз, Турк улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ,“Манас” их сургуульд сурч буй Монгол Улсын оюутнуудын тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарал хандуулан ажиллахаа онцлон тэмдэглэв.

Киргиз-Туркийн хамтарсан “Манас” их сургуулийн захирал, профессор А.Жейлан нь эртний дэлхийн түүх, түрэг ард түмний соёл, түүхэн газарзүй, стратегийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Сүүлийн 25 жилийн хугацаанд зүүн Анатоли, Кавказ, Төв Азийн эртний түүхийн талаарх археологийн хайгуул, малтлага, төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн эрдэмтэн хүн билээ. Мөн тэрээр монгол, киргиз, орос зэрэг нийт 11 улсад соёл, түүхийн чиглэлээр олон төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай бөгөөд түүхийн судалгааны чиглэлээр олон тооны шинжлэх ухааны бүтээл, нийтлүүлснээс гадна хэд хэдэн шинжлэх ухааны холбоо, байгууллагын гишүүн юм.

Судалгааны үйл ажиллагааныхаа зэрэгцээ тэрээр 1999 оноос хойш Эрзурум хотод байрладаг “Гюнеш” соёл, урлагийн сангийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг давхар хашиж байна. Мөн 2007, 2009, 2012, 2016 онуудад Түрэг ард түмний олон улсын наадмын тэргүүн, 2018 онд Түрэг ард түмний соёл, спортын наадмын тэргүүнээр тус тус ажиллаж байсан. Түрэг ард түмний олон улсын IV наадмын хүрээнд Түрэг ертөнцөд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Чуваши”-ийн зохиолчдын эвлэлээс “Василии Митта”-ын нэрэмжит одонгоор шагнасан байна.

Түүнчлэн, 2012-2016 онд Туркийн уламжлалт спортын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Киргиз улсад 2014, 2016 онд зохион байгуулагдсан Дэлхийн нүүдэлчдийн 1 болон 2 дугаар наадмын зохион байгуулах хорооны гишүүн, туркийн талын тамирчдын төлөөлөгчдийн тэргүүнээр ажилласан. А.Жейлан нь 2020 оноос өнөөг хүртэл Турк-Киргизийн хамтарсан “Манас” их сургуулийн захирлаар ажиллаж байна.

Want your business to be the top-listed Government Service in Bishkek?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Str. Razzakov 33/1
Bishkek
720040

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30