https://fb.watch/ctRBrXV5SF/
Монголын Олон Улсын Балетын Хоёрдугаар Уралдаан 2022 оны 6-р сарын 13,14,15-ны өдрүүдэд тайзнаа болон цахим хосолсон хэлбэрээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Mongolian Embassy to DPRK/ Монгол Улсаас БНАСАУ-д суугаа ЭСЯ
Монгол Улсаас БНАСАУ-д суугаа ЭСЯ. 조선민주주의인민공화국 주재 몽골대사관 �� news
01/04/2022
01/04/2022
Энэ сарын 10-наас 20-ны өдрүүдэд БНАСАУ-д зохион байгуулах “Хаврын баяр” олон улсын урлагийн 32 дахь удаагийн наадамд манай улсын Цэргийн дуу бүжгийн чуулга, Морин хуур чуулга, циркын уран бүтээлчид оролцох гэж байна. Солонгос улс цар тахлын нөхцөл байдалтай холбогдууулан энэ удаагийн урлагийн наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулах юм. Оролцож буй уран бүтээлчиддээ өндөр амжилт хүсэе.
17/02/2022
Суугаа орон энэ сарын 16-ны өдөр Батлан хамгаалах хороон дарга Ким Чен Ир агсны 80 жилийн тэгш ойг тохиолдуулан томоохон баярын арга хэмжээнүүд зохион байгуулав. Үүнээс Спорт комплексын усан спортын ордонд болсон усны гимнастикийн концерт, Пёньяны спортын төв ордонд болсон баярын хүндэтгэлийн концерт мөн Ким Ир Сений талбайд болсон залуучуудын нийтийн бүжиг, ёслолын салют буудуулах арга хэмжээнд тус улсад суугаа ДТГ-уудын төлөөллийг урьж оролцууллаа. Энд манай ЭСЯ-ны хамт олон мөн оролцож баяр хүргэсэн билээ.
гэрэл зургийн эх сурвалж: dprktoday
10/01/2022
https://montsame.mn/en/read/286358
Mongolia becomes one of first Asian countries administering fourth vaccine dose Mongolia has begun to administer the fourth dose of the coronavirus vaccine to its people on voluntary basis on January 7. Currently 66.6 per cent of the population have received two shots of coronavirus vaccine while 28.7 per cent have had the third shot.
31/12/2021
https://mfa.gov.mn/66334?fbclid=IwAR0zZz_He9d_TNgQfnfTEg6cs7ftj62rr9SjqhorSi-_V5XAF-K9Ds32UJI
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЛОНГОС АРД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РИ СӨН ГВӨН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЭВ - Гадаад харилцааны яам Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийг ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард ....
06/12/2021
Идэвхтэй оролцоорой
13/09/2021
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БНАСАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА КИМ ЖӨН ЫН-д БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ИЛГЭЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 9-ний өдөр БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-д, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНАСАУ-ын Сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд Ким Дөк Хүн-д, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сөн Гвөн-д тус тус баярын мэндчилгээ илгээв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээндээ
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Танд болон Танаар уламжлан солонгосын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэе.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр улсын үе үеийн төр, засгийн удирдлагууд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэхэд таатай байна. Цаашид ч энэхүү харилцааг тогтвортой хөгжүүлэхэд Эрхэмсэг ноён Тантай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.
Энэ ялдамд Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, ажлын амжилт, солонгосын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. гэжээ
http://www.pyongyang.embassy.mn/index.php?moduls=101&id=13
http://rodong.rep.kp/en/index.php?strPageID=SF01_02_01&newsID=2021-09-10-0004
13/09/2021
БНАСАУ-ын 73 жилийн ойн баярт зориулж Пёньян хотын иргэдийн жагсаал болжээ.
http://www.pyongyang.embassy.mn/index.php?moduls=101&id=13
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЛОНГОС АРД УЛСАД СУУГАА ЭСЯ A Community Based WordPress Theme
31/05/2021
Баярын мэнд хүргэе
Click here to claim your Sponsored Listing.
Our Story
Government Organization
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Munsu-dong, Tedongang-gu
Pyongyang
Opening Hours
| Monday | 09:00 - 06:00 |
| Tuesday | 09:00 - 06:00 |
| Wednesday | 09:00 - 06:00 |
| Thursday | 09:00 - 06:00 |
| Friday | 09:00 - 06:00 |
