28/08/2022
Витрувиaн эр (Vitruvian man)
Леонардо да Винчигийн зурсан “Витрувиaн эр” гэх энэ зураг бол Ромын архитектурч Маркус Витрувиусын бичсэн бичвэр дээр үндэслэж зурсан зураг бөгөөд 1490 оны үед зуржээ. Зурагт, хүний толгойн оройноос хөлийн ул хүртэлх өндөр болон гараа алдлан зогсход гарах өргөний хэмжээ тэнцүү байгаа тул дөрвөлжин үүсгэж, харин дөрвөн мөчөө дэлгэсэн байдлаас гортиг аван хүйсний цэг дээр тааруулан зурхад хөлийн ул, гарын үзүүрийг шүргэсэн тойрог үүсэж байгааг харуулсан байна. Энэ зураг нь хүн бол байгалын төгс бүтээл гэх санааг харуулдаг. Учир нь хүний бие тэгш хэм(голоор нь хуваахад хоёр тал нь яг адилхан байх чанар) – ийг бүрдүүлж байгаагаас гадна биеийн өөр өөр хэсгүүд хоорондоо таарсан зөв харьцаатай харагддаг байна. Ромын уран барилгачид барилгын элемэнтүүдийг ч хүний биеийнхтэй адил харьцаагаар хийвэл бас адил үзэсгэлэнтэй болно гэж үздэг байжээ. Тиймдээ ч тэгш хэм, таарсан харьцаа нь классик архитектурын гол онцлох чанар болcон байна.

27/08/2022