Үндэсний Аудитын Газар

Үндэсний Аудитын Газар

Share

Үндэсний Аудитын Газар

Photos from Үндэсний Аудитын Газар's post 28/05/2026

📍Монгол Улс, БНХАУ-ын аудитын дээд байгууллагын “Хоёр талт хамтарсан туршлага солилцох сургалт, хэлэлцүүлэг” боллоо
..Сургалтаар БНХАУ-ын Үндэсний аудитын газрын хэрэгжүүлж буй их өгөгдөлд суурилсан аудит, бодит цагийн аудит, аудитын нэгдсэн мэдээллийн системийн талаар танилцаж, албан хаагчид асуулт тодруулан, санал солилцлоо....

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор нэвтэрч танилцана уу
👇
https://audit.mn/content/detail/44468

Photos from Үндэсний Аудитын Газар's post 26/05/2026

🇲🇳🇨🇳
[English below]

БНХАУ-ын Ерөнхий аудиторын орлогч Жан Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
...Монгол, Хятадын аудитын дээд байгууллагууд 2000 онд анх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаас хойш хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж ирсэн. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн БНХАУ-д болсон Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын “Их өгөгдлийн ажлын хэсэг”-ийн чуулга уулзалтад оролцох үеэрээ БНХАУ-ын Ерөнхий аудитортай уулзан хоёр байгууллагын хамтын ажиллагааны “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулсан юм...
https://audit.mn/content/detail/44416

Reception Held for Delegation Led by Zhang Jun, Deputy Auditor General of China

..The Supreme Audit Institutions of Mongolia and China have maintained active and mutually beneficial cooperation since signing their first Memorandum of Understanding in 2000. Most recently, during his participation in the meeting of the INTOSAI Working Group on Big Data held in China, Auditor General of Mongolia Mr. Magnaisuren S. met with the Auditor General of China Mr. Hou Kai, where the two sides renewed the Memorandum of Understanding on bilateral cooperation...
https://audit.mn/content/detail/44452

25/05/2026

📌Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн талбайд санхүүгийн шинжээч сонгон шалгаруулах зар

🔍Үндэсний аудитын газар нь “Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуул болон олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад баталгаажуулалт хийх аудит”-д зөвлөх үйлчилгээ үзүүлж, дүгнэлт гаргах хүсэлтэй аудитын хуулийн этгээдийг санал /Багц тус бүрт ирүүлж болно/-аа ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор нэвтэрч танилцана уу
👇
https://audit.mn/content/detail/44404

Photos from Үндэсний Аудитын Газар's post 25/05/2026

🏆🏆🏆Бидний цом-2026” тэмцээнд Үндэсний аудитын газар амжилттай оролцлоо

🥇🥈🥉…Үндэсний аудитын газрын албан хаагчид тэмцээний төрөл бүрд амжилттай оролцов. Тухайлбал, волейболын төрөлд эрэгтэй, эмэгтэй багууд алтан медаль хүртэж, өмнөх жилийн амжилтаа бататгасан бол сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг мөнгө, эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ. Мөн дартс болон пауэрлифтингийн төрөлд багаараа тус бүр IV байр эзэлсэн бөгөөд бусад төрлийн нийлбэр оноогоор Үндэсний аудитын газар “Бидний цом-2026” тэмцээний гуравдугаар байрт шалгарсан юм.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор нэвтэрч танилцана уу
👇
https://audit.mn/content/detail/44401

Photos from Үндэсний Аудитын Газар's post 22/05/2026

🇲🇳 🇺🇳

Монгол Улсын Төрийн аудитын байгууллага “Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

..Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсын хууль сахиулах байгууллагад хүний эрх, жендэрийн тэгш байдал болон авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийг үндэсний түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Үндэсний аудитын газарт жендэрийн тэгш байдлын гэрчилгээжилтийн суурь үнэлгээ хийх, байгууллагын чадавх болон хариуцлагыг бэхжүүлэх зорилгоор жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад техникийн дэмжлэг үзүүлж байгаа юм...

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор нэвтэрч танилцана уу
👇
https://audit.mn/content/detail/44379
UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

20/05/2026

📌Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын сул орон тооны зар

🔍Төрийн аудитын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын “Аудитор”-ын албан тушаалын сул орон тоог дахин зарлаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор нэвтэрч танилцана уу
👇
https://audit.mn/content/detail/44348
Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар

20/05/2026

📌Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын сул орон тооны зар

🔍Төрийн аудитын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын “Шинжээч”-ын албан тушаалын сул орон тоог дахин зарлаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор нэвтэрч танилцана уу
👇
https://audit.mn/content/detail/44344
Архангай аймаг дахь Төрийн аудитын газар

Photos from Үндэсний Аудитын Газар's post 16/05/2026

🌲🌲🌲Үндэсний аудитын газрын хамт олон “Түргэний гол”-д мод тарилаа
🍀Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний аудитын газрын хамт олон өнөөдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын “Түргэний гол”-ын дагуу гацуурын суулгац тарилаа...

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор нэвтэрч уншина уу
👇
https://audit.mn/content/detail/44321

14/05/2026

📌Шинжээч сонгон шалгаруулах урилга

🔍Үндэсний аудитын газар нь “Зээлийн хүүг бууруулах бодлого, стратегийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт аудитад Макро түвшний инфляцын нөлөө, зээлийн хүүг бууруулах, мөнгөний бодлогын хүүгийн шилжих нөлөөг олон улсын жишигтэй харьцуулсан судалгаа хийх, мэргэжлийн дүгнэлт гаргах, зорилгоор шинжээч сонгон шалгаруулж, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан хамтран ажиллахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн/баг, хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор нэвтэрч танилцана уу
👇
https://audit.mn/content/detail/44317

Want your business to be the top-listed Government Service in Улаанбаатар?

Click here to claim your Sponsored Listing.

Address


Улаанбаатар хот-15160, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3, Засгийн газрын IV байр
Улаанбаатар

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00