02/06/2026
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
Захиргааны эрх зүйн хорооноос зохион байгуулдаг "Миний дуртай захиргааны эрх зүй" цуврал уулзалтыг өнөөдөр “Хүүхэд, гэр бүлийн шүүх бэлэн үү?” сэдвээр зохион байгууллаа. Тус уулзалтын панелистаар УИХ-ын гишүүн, хуульч Х.Баасанжаргал, модератороор Хүүхдийн эрх зүйн дэд хорооны зохицуулагч Г.Бат-Отгон оролцов.
Тус уулзалтаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, хуулиар зохицуулах шинэлэг харилцааны талаар мэдээлэл хуваалцаж, шинээр байгуулагдан ажиллах Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагааны үндсэн концепци, тус шүүхийн хэргийн харьяалал, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах зарчим зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, гэр бүлийн нөхцөл байдлын мэргэжилтний эрх зүйн байдал зэрэг олон асуудлын хүрээнд хуульчид харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон юм.
https://www.mglbar.mn/a/5628
02/06/2026
НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
🔈Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооноос гишүүдээ идэвхжүүлэх, хорооны үйл ажиллагааг таниулах зорилгоор нийт гишүүдийнхээ дунд нээлттэй өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгөөр танилын хүрээгээ тэлж, туршлага солилцох боломжийг олгохын зэрэгцээ хувь хүний хөгжил, сэтгэл зүй талаар зочин илтгэгч урьж мэдээлэл хуваалцах болно. Түүнчлэн оролцогчдын дунд хөгжөөнт тоглоом, буухиа тэмцээн зэрэг сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.
😊Эрхэм Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны гишүүд Та бүхнийг өдөрлөгт идэвхтэй оролцож, мэргэжил нэгт нөхөдтэйгөө цэвэр агаарт нэгэн өдрийг хамтдаа зугаатай, үр өгөөжтэй өнгөрүүлэхийг урьж байна.
🗓️Хэзээ: 2026.06.13
📍Хаана: Тэрэлж дэх “Төгс ресорт” амралтын газар
📞Утас: 98066116
💰Такс: 100.000 төгрөг (М банкны MN22003900 9008119414 дансанд өөрийн овог, нэрийг бичиж тушаана. Хүлээн авагчийн нэр: МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО)
⚖️Хуульчийн үргэлжилсэн сургалтын 1 багц цаг тооцно.
Хэрэв хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг тооцуулахгүй тохиолдол 60.000 төгрөгийн төлбөр төлөөд өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцох боломжтой.
🌐Бүртгүүлэх: 2026 оны зургадугаар сарын 11-ний өдрийн 17:00 өдрөөс өмнө https://forms.gle/Vo3cHHBXWw3E8zKV8 холбоосоор орж бүртгүүлнэ үү.
❗️ХҮНИЙ ТОО ХЯЗГААРТАЙ!
https://www.mglbar.mn/a/5627
02/06/2026
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧДАД ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
Монголын Хуульчдын холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх хуульчдад эрх олгох сургалт”-ын бүртгэл эхэллээ.
Сургалт 2026 оны 06 дугаар сарын 09,10,11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд сургалтад бүртгүүлэх хуульчид https://forms.gle/83EwnqX1MXaKQGu99 холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Сургалтын төлбөр: 400,000 төгрөг
Төлбөрийн данс: Худалдаа хөгжлийн банк 070004000499218869 /гүйлгээний утга дээр нэр, регистр бичнэ/
Жич: Хүний тоо хязгаартай тул төлбөр төлөгдсөнөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу.
Сургалтын хөтөлбөр, хуваарийг бүртгүүлсэн хуульчдад и-мэйлээр хүргүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70116364 /3/ дугаарын утсаар авна уу.
https://www.mglbar.mn/a/5626
02/06/2026
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
🗓️Хэзээ: 2026.06.05-ны өдөр 09:00-16:30 цагт
🌐Хэлбэр: Зүүмээр зохион байгуулна.
🌐Бүртгүүлэх: www.mglbar.mn цахим хуудаст гишүүний эрхээрээ нэвтэрч Таны сургалт -> Вебинар сургалт -> Бүртгэж буй сургалт хэсэгт бүртгүүлнэ үү.
⚖️Жич: Хуульчийн үргэлжилсэн сургалтын 4 багц цаг тооцно.
Төлбөр 260,000 төгрөг. Сургалтын төлбөр төлөгдсөнөөр таны бүртгэл баталгаажихыг анхаарна уу.
☎️Холбоо барих: 70116364 (3)
www.mglbar.mn
02/06/2026
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо, Иргэний эрх зүйн хороотой хамтран “Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг”-ийг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус хэлэлцүүлгийг сонирхсон хуульчид https://forms.gle/a5BJibZgtJUwd8Ey8 дээр дарж бүртгүүлнэ үү.
29/05/2026
БҮРТГЭЛ ХААГДСАН!
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
Монголын Эмнести Интернэшнл нь Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр, үүний дотор Хүний эрх, эрх чөлөөг хангах үндэсний чадавхийг дээшлүүлэхэд олон талын оролцогчдын байр суурь, санал, зөвлөмжийг нэгтгэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж буй.
Энэ хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 3-нд “Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг, мандат" сэдвээр хоёр дахь хэлэлцүүлгийг зохион байгуулж, ХЭҮК-ын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд ажиллаж байгаа механизмуудын гүйцэтгэх үүрэг, мандатын хэрэгжилтийн талаар экспертын байр суурийг сонсож, Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, эрх зүйн болон институцийн орчныг боловсронгуй болгох боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.
Иймд хуульч Таныг энэ хэлэлцүүлэгт оролцогчоор оролцож, Хүний эрхийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх асуудлаар өөрийн мэдлэг, туршлага, санал зөвлөмжөө хуваалцахыг урьж байна.
Бүртгүүлэх: [email protected]
29/05/2026
ӨВӨРХАНГАЙН ХУУЛЬЧИД СПОРТООР ӨРСӨЛДЛӨӨ
⚖️🇲🇳Монголын Хуульчдын холбооны Өвөрхангай аймаг дахь салбараас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хуульчдын дундах спортын 5 төрөлт 🎯🏐🏓 🏀 ♟️тэмцээнийг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 🇲🇳 Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд оролцсон баг тамирчид дараах амжилтыг үзүүллээ.
🏓Ширээний теннис-н эрэгтэй төрөлд
🥇Тэргүүн байр- Өвөрхангай аймгийн өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн өмгөөлөгч Д.Пүрвээ,
🥈Дэд байр - Өвөрхангай аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Доржсүрэн,
🥉Гутгаар байр- Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Л.Галбадрах
🏓Ширээний теннис-н эмэгтэй төрөлд
🥇Тэргүүн байр- Өвөрхангай аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн өмгөөлөгч Г.Адъяатогтох,
🥈Дэд байр - Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор У.Гантуяа
🥉Гутгаар байр- Өвөрхангай аймаг дахь өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Т.Осоржамаа
🎯Дартсын эрэгтэй төрөл:
🥇Тэргүүн байр -Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, бусад хуульч Э.Энхболд
🥈Дэд байр - Өвөрхангай аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Буяндалай
🥉Гутгаар байр -Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Л.Галбадрах
🎯Дартсын эмэгтэй төрөл:
🥇Тэргүүн байр -Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах, бусад хуульч Г.Мөнх-Ундрал
🥈Дэд байр - Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор У.Гантуяа
🥉Гутгаар байр-Өвөрхангай аймаг дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн өмгөөлөгч Г.Дорждулам
♟️Шатрын төрөлд:
🥇Тэргүүн байр -Өвөрхангай аймаг дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн өмгөөлөгч, гавъяат хуульч П.Адъяасүрэн.
🥈Дэд байр - Өвөрхангай аймгийн өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн өмгөөлөгч Д.Пүрвээ,
🥉Гутгаар байр-Өвөрхангай аймгийн Шүүхийн тамгын газрын дарга, бусад хуульч Д.Мөнхбаяр
🏐 Гар бөмбөгийн төрөлд
🥇Тэргүүн байр- Л.Галбадрах ахлагчтай баг,
🥈Дэд байр - Н.Доржсүрэн ахлагчтай баг
🥉Гутгаар байр- Б.Буяндалай ахлагчтай баг
🏀 3x3 сагсан бөмбөгийн төрөлд
🥇Тэргүүн байр- Б.Буяндалай ахлагчтай баг,
🥈Дэд байр - Н.Доржсүрэн ахлагчтай баг
🥉Гутгаар байр- Л.Галбадрах ахлагчтай баг тус тус шалгарч ирэх жил тэмцээнийг зохион байгуулах шилжин явах цомын эздээр Өвөрхангай аймгийн шүүхийн баг тамирчид тодорлоо.