10/12/2025
Achilles chased Hector back to Troy, slaughtering Trojans all the way. When they got to the city walls, Hector tried to reason with Achilles, but Achilles was not interested. He stabbed Hector in the throat, killing him.
21/11/2025
Жижигхээн миний эх орон жижигхэн..
Жил сарын улирал 4 өртөөлдөг жижигхэн
Жалгын жоохон горхи нь далайд цутгадаг жижигхэн
Жаахан шаавай охидоос нь Мандухай туяардаг жижигхэн
Жангар Гэсэр хөвгүүдээс нь Чингис тодордог жижигхэн
Дэлтэй жаалхан морьд нь
Дэлхийг тойрдог жижигхэн
Дээлтэй намхан өвгөд нь
Цээжний номтой жижигхэн
Дэвтэрлэж бичсэн шүлэг нь
Тэмээнд ачихаар жижигхэн
Дээдэлж татдаг хуур нь
Дэлхийг уяраадаг жижигхэн
Жижиг гээд жийх юм бол
Томорч мэдэхээр жижигхэн
Жинтэй томоос ч хулчийхгуй
Толгойн мэдэлтэй жижигхэн
Живүүлж далайд хаясан ч
Монголоороо сэлүүрдэх жижигхэн
Жигүүр ургаад хөөрвөл
Морьтойгоо нисэхээр жижигхэн
Жижигхэндээ миний эх орон жижигхэн
Цэнхэр тэнгэрээ дээдэлдэг
Цэцэн билэг нь хэвээрээ
Чингис богдоос өвлөсөн
Цээжний омог нь янзаараа
Жижиг жижиг гэж орчлонг нэгээр үзэвч
Чингист сөгдөж чичирсэн
Орчлон өөрөө жижигхээн…
Р. Чойном
Монгол бахархлын өдөр
19/11/2025
PhysicalAsia сургамж🤣
-Хичнээн булчинлаг ч толгойгүй бол тэр дор хэвтдэгийг Индонезийн багаас,
-Хичнээн их нэр төртэй ч ахлагч хүн менежментгүй бол алхам урагшилдаггүйг Филиппиний багаас,
-Хичнээн хүчирхэг боловч жоохон явцгүй, худрагагүй бол замын тоосонд үлддэгийг Туркийн багаас,
-Хичнээн ялагдашгүй ч хэт өөртөө эрдэж хэрхэвч болдоггүйг Австралийн багаас,
-Хичээл зүтгэл, сахилга бат л амжилтын түлхүүр болохыг Японы багаас олж харж болно.
-Харин ялагчийн сэтгэлзүй, төрөлх өгөгдөлтэй, түүхтэй, гентэй хүмүүс ямар байдгийг Монголынхоо багаас олж харлаа, Манайх яллаа🇲🇳💪
-Солонгос уу, солонгос яах вэ дээ аймагт нь ирсэн улсын цолтой бөхчүүдийг хаяад түрүүлчихдэг аймгийн цолтон шиг санагдаад ч байх шиг...🤣
Аан тийм эрэгтэй хүн эмэгтэй болж, эмэгтэй нь эр хүн болж үнэхээр болдгийг Тайландын багаас бол харлаа харлаа
18/11/2025
БАРУУНЫ ОРНУУДЫН ЦЭРГИЙН ТҮҮХЧДИЙН ДУНД ИХЭЭР ҮНЭЛЭГДДЭГ ЗӨВЛӨЛТИЙН МАРШАЛ КОНСТАНТИН КОНСТАНТИНОВИЧ РОКОССОВСКИЙ...
Дэлхийн 2-р дайны хамгийн гарамгай цэргийн жанжин хэн бсан бэ? гэсэн асуултад ихэнх хүн маршал Г.К.Жуков гэж нэрлэх байх. Харин энэ дайнд оролцож, цусаа урсгаж явсан цэрэг дайчид бол К.К.Рокоссовскийг Жуковтой эн зэрэгцүүлэн нэрлэдэг. Барууны орнуудын цэргийн түүхчид Рокоссовскийг бүр Жуковоос ч дээгүүр тавих нь элбэг. Ф*шистын цэргүүд Жуков гэхээсээ Рокоссовскийгоос илүү айж түүнийг "Чинжаал генерал", харин удирдсан торгуулийн ангиудыг нь "Рокоссовскийн дээрэмчид" гэж нэрлэдэг бсан гэдэг. Хамгийн сонирхолтой нь ихэнх хүнийг овгоор нь дууддаг Сталин түүнийг нэрээр нь "Константин Константинович" гэж хүндэтгэн дууддаг байж. Дайны дараа Сталины зуны өргөөнд болсон нэгэн дайллагын үеэр Иосиф Сталин маршал Рокоссовскийг дуудан цэцэрлэг рүүгээ дагуулаад "Би таныг хилс хэргээр олон жил шоронд суусныг чинь мэднэ. Үүнд би маш их харамсдаг. Нам засгаас танд байж болох бүх шагналыг олгосон. Харин би өөрийнхөө зүгээс үүнийг өгье гээд цэцэрлэгт нь ургасан сарнай цэцгүүдийг гараараа түүгээд том баглаа болгон маршалд өгч, өргөсөнд хатгагдаж цус болсон алгаа алчуураараа арчаад буцаад өргөө рүүгээ орсон аж. Рокоссовский яахаа мэдэхгүй түүний өгсөн баглаа сарнайг атган хөшсөн мэт удтал зогсжээ гэсэн яриа бдаг. К.К.Рокоссовский 1896 онд Польшийн Варшав хотод төмөр замчины гэрт төржээ. Түүний эцэг польш, эх нь орос хүн бсан бөгөөд хоёулаа түүнийг бага байхад нь нас баржээ. Хэдийгээр тэр толгой сайтай, авьяастай хүүхэд бсан ч амьдралын эрхээр 4-р ангиас сургуулиа орхин слесарь, чулуучин гээд төрөл бүрийн ажил хийж явсан. Түүний амьдралд их сонин давхцал бдаг. Дэлхийн 2 том дайныг үзсэн тэрээр дайнууд эхлэхээс өмнө шоронд сууж байж таарсан явдал бдаг. Дэлхийн 1-р дайны өмнөхөн Рокоссосвский Майн 1-ний жагсаалд оролцсон хэргээр 1 сар шоронд сууж бсан бол 1937 онд их нугалааны үед мөн л гадаадын тагнуул гэгдэн хөдөлмөрийн лагерьт хоригдож бгаад дайны өмнөхөн суллагдсан бдаг. Рокоссовский 1914 онд ердийн жагсаалын цэргээр Польшийн хааны армид элсэж, жилийн дараа түрүүч, төд удалгүй унтерофицер цолтой болов. Бараг 2 метр өндөр бас маш их чадал тэнхээтэй тэрээр ёстой л дайтах гэж төрсөн хүн байжээ. Түүнийг Германы армитай гарамгай байлдсаных нь төлөө Георгийн загалмай одонгоор шагнаж Каргопольскийн морин цэргийн ангийн командлагчийн туслах болгожээ. Энэ анги удалгүй Зөвлөлтийн Улаан армитай нэгдсэн...
Оросын "Иргэний дайн"-ы үеэр Рокоссовскийн удирдсан арми алс Дорнодыг цагаан цэргээс чөлөөлж, тэр дундаа Барон Унгерны цэргийг бут цохиж үүнийхээ төлөө Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 ч удаа шагнуулжээ. Гэвч энэ гавьяа шагнал Рокоссовскийг 1937 онд баривчлагдан Японы болон Польшийн тагнуул гэсэн хилс хэрэгт буруутгахад тус нэмэр болсонгүй. Хэдэн сар хатуу ширүүнээр байцаасны эцэст түүнд 25 жил хөдөлмөрийн лагерьт хоригдох ял оноожээ. Хэрэв тэрээр хэргээ хүлээсэн бол яалт ч үгүй буудан алах ял сонсох байлаа. Рокоссовский 9 шүдээ цөм цохиулж, 3 хавиргаа хугалуулж, хөлийн хуруугаа алхаар бяцлуулсан ч хэргээ хүлээгээгүй, хэнийг ч гүтгэж худал мэдүүлээгүй аж. Аргаа барсан Дотоод яамныхан түүнийг 2 ч удаа буудан алах гэж буй дүр үзүүлж хоосон сумаар хүртэл буудан айлгаж үзсэн ч тусыг эс олжээ. Хожим улсын баатар, маршал болсон хойноо ч тэрээр гар буугаа үргэлж биедээ авч явдаг байв. Нэг удаа охин нь яагаад гар буунаасаа салдаггүй талаар нь асуухад Рокоссовский "Намайг дахиад баривчлах гэж ирэх юм бол би амьдаараа бууж өгөхгүй" хэмээн хариулснаас харахад ДЯЯ-ны шоронд юу үзэж туулсан нь ойлгомжтой. 1940 онд Рокоссовскийг суллах тушаал гэнэт гарчээ. Ардын комиссаруудын зөвлөлийн зарлигаар түүнд хошууч-генерал цол олгож 2 таван хошуутай мөрдөс зүүж өглөө. Харин 1930 онд Рокоссовскийн дивизэд хороо удирдаж явсан Жуков 5 таван хошуутай мөрдөс зүүж армийн генерал цолтой болсон байлаа. 10 жилийн өмнө удирдлага дор нь бсан Жуковын ажил байдлын тодорхойлолтод Рокоссовский түүнийг хэтэрхий биеэ тоосон гэж тэмдэглэсэн байв. Үүнд Жуков шүд зуусан үгүйг хэн ч хэлж мэдэхгүй ч ерөнхий штабын командлагчийнхаа хувьд тэрээр Рокоссовскийд анхны механикжсан цэргийн нэгтгэлийг байгуулахад юугаар ч тусалж дэмжээгүй гэдэг. "Манай улсын зэвсэгт хүчний анхны механикжсан нэгтгэл ёстой нэр төдий л бсан юм. Цөөн тооны хуучин, байлдааны ажиллагаанд тэсвэр муутай Т-26 танк, БТ-5, БТ-7 хуягт машинуудыг хараад үнэхээр сэтгэлээр унаж байлаа..." гэж хожим маршал Рокоссовский дурссан бдаг. Дайны эхний өдөр түүний удирдаж бсан механикжсан нэгтгэл явган цэргээ зөөх ямар ч машингүй байжээ. Аюул эрсдэлээс айлгүйгээр тэрээр "хариуцлагыг өөрийн биеэр үүрнэ" гэж гарын үсэг зуран хотын бүх ачааны машиныг дайчлан цэргүүдээ ачаад дайсны өөдөөс явжээ. Түүний эл шийдвэр Луцкийн бүлгийг аварсан бна. "Түүний анги явган хэд хонож байж очих боломжтой байтал Рокоссовскийн шийдэмгий, санаачлагчтай үйлдэл фронтын байдлыг өөрчилсөн юм" гэж тус фронтыг командалж бсан генерал Баграмян дурдатгалдаа бичжээ...
Ингээд Рокоссовский дайны эхний өдрүүдэд шагнагдсан цорын ганц жанжин болсон. Тэрээр 4 дэх Улаан тугийн одонгоор энгэрээ цоолуулсан юм. Заримдаа Рокоссовский санаанд оромгүй үйлдэл хийдэг байв. Энэ тухай "Известия" сонины сэтгүүлч К.Финн "Фронтын нэг хэсэгт Германууд их буу болон миномётоор буудан шуурган гал тавьсан юм. Манай цэрэг офицерууд газартай наалдан хөдөлж ч чадахгүй байлаа. Гэтэл тэр хэсэгт Рокоссовский хүрээд ирсэн. Тэрээр тэргүүн шугамд мөлхөж очин хэсэг бодож байснаа гэнэт босоод зогсчихсон. Давших хэрэгтэй гэж сүртэй үг ч хэлж дуугарсангүй. "Ура" ч гэж хашхирсангүй. Зүгээр л босоод тамхиа асаагаад татсан. Сум исгэрээд л бөмбөг дэлбэрээд л... эргэн тойронд нь ёстой там л гэж хэлэхээр юм болж байлаа. Рокоссовский ер ажирсан шинжгүй тамхиа татаад л зогсоод бсан.." гэж дурсжээ. Рокоссовскийн командалж бсан 16-р арми Москва хотын хамгаалалтын ажиллагаанд шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. Цэргийн мэргэжилтнүүд Гитлерийн дайны "цахилгаан төлөвлөгөөг" Москвагийн тулалдаанд Рокоссовский нураасан гэж үздэг аж. Баруун фронтод хоёр талын хүчний харьцаа ерөнхийдөө ижил тэнцүү бсан бөгөөд дайсны цохилтын чиглэлийг тодорхойлох боломжтой байв. Рокоссовский өөрийн саналаа хэлсэн боловч Ерөнхий командлал гол цохилтыг Смоленск-Вяземскийн чиглэлд болно гэж үзжээ. Германы арми Рокоссовскийн урьдчилан харснаар төв хэсгээр биш харин фронтын 2 жигүүрээр дайрчээ. Нөхцөл байдал улам хүндрэхэд Баруун фронтыг Жуков командлах болсон бөгөөд Рокоссовский бүслэлтээс өөрөө биечлэн тулалдан байж гарч саналаа Жуковт хүргүүлжээ. Жуков түүний саналыг хүлээж авснаар Москвагийн бэхлэлт шинэ нэмэлт хүчин иртэл тэссэн гэж цэргийн түүхчид дүгнэсэн бдаг. Сталинградын тулалдаанд ч Рокоссовскийн төлөвлөгөө шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Тэр үед Донын фронтыг удирдаж бсан Рокоссовскийн боловсруулсан "Бөгж" нэртэй төлөвлөгөө Германы маршал Паулюсын армийг бут цохисон юм. Паулюс бууж өгснийхөө дараа гар буугаа Рокоссовскийд түүний цэргийн ухааны давуу талыг хүлээн зөвшөөрсний тэмдэг болгон дамжуулахыг хүссэн гэдэг. Тэгэхэд Сталин Рокоссовскийн гавьяаг үнэхээр үнэлэн "Суворовын одон"-гоор шагнан Константин Константинович гэж нэр усаар нь хүндлэн дуудах болжээ. Дайны эхний жилүүдэд Сталин "Бидэнд даан ч Гинденбургууд (Дэлхийн 1-р дайны үеийн Германы цэргийн гарамгай зүтгэлтэн) алга" гэж халагладаг бсан бол Рокоссовскийн боловсруулж, амжилттай хэрэгжүүлсэн Беларусийг чөлөөлөх "Багратион" төлөвлөгөөний дараа "Бидэнд Гинденбургууд байхгүй ч Рокоссовский бна" гэж хэлсэн гэдэг. "Багратион" төлөвлөгөөг эхэндээ дээд командлал мөн л хүлээж авахгүй байжээ. "Сталин намайг 2 удаа өрөөнөөсөө дагуулж гараад дээд командлалын саналыг авч үзэхийг зөвлөсөн. Гэсэн ч эцсийн эцэст намайг саналаасаа ухрахгүйг ойлгоод миний төлөвлөгөөг баталсан юм" гэж Рокоссовский дурссан бдаг...
Агуу удирдагчийн өөдөөс ийнхүү зөрөх нь тэр үед багагүй эр зориг шаардах зүйл байлаа. Беларусийн фронтыг удирдаж бсан түүнд 1944 онд маршал цол олгосон ч хэдэн сарын дараа фронтын командлалыг Жуковт шилжүүлэх тушаал гарчээ. Сталин холбоотнуудаас урьтаж Берлинийг ямар ч үнээр хамаагүй авах гэж яарах аж. Түүний эл зорилгод Рокоссовский яагаад ч тохирохгүй байлаа. 1941 онд "Известия" сонинд өгсөн Германы армийн тухай ярилцлагадаа "Би тэдний аав нартай байлдаж бсан одоо хүүхдүүдтэй нь тулалдаж бна. Вильгелмийн (Германы сүүлчийн эзэн хаан) арми Гитлерийнхээс дээр байжээ. Тэд энэ дайнд ялагдана. Цаг хугацааны л асуудал болсон.." гэж ярьж байжээ. Түүний бодлоор Германы армийн хамгийн том дутагдал нь цэрэг дайчдаа үл тоомсорлодог бөгөөд тэднийг яг л адуу мал шиг дорно зүгт туусан явдал юм. Рокоссовский ялалтыг асар олон цэрэг эрсийн амиар бус цэргийн арга ухаанаар авахыг илүүд үздэг байжээ. Тиймээс тэрээр Жуков шиг Берлин рүү улайран дайрахгүй нь ойлгомжтой байв. Түүний цэргийн арга ухаан, эрэмгий зоригтой байдал эх орон, ард түмэндээ алдаршаад зогсохгүй дэлхийд түгсэн. Дайны дараа 1949 онд Польшийн удирдагч Болеслав Берут Зөвлөлтийн удирдагчид биечлэн хандан Рокоссовскийг Польшийн батлан хамгаалахын сайдаар томилж өгөхийг хүсчээ. Хэдийгээр Орост олон жил амьдарсан ч Рокоссовский хэл яриа, биеэ авч явах байдлаараа польш хүн хэвээрээ байлаа. Тиймээс ч түүнд польшууд сайн байж. Гэхдээ түүнийг Сталины гар хөл гэж үзэх улс төрийн хүчин ч бас мэдээж бсан. Үүний илрэл болж 1950 онд Польшийн үндсэрхэг үзэлтнүүд маршал Рокоссовскийн амь насанд халдах гэж оролдсон бдаг. 1950-иад оны дундуур төрийн эрхэнд гарсан Н.С.Хрущев Сталиныг шүүлжлэн муулж, ялалтын гавьяа шагналыг өөртөө нааж эхэлснийг Рокоссовский буруу шаасныхаа төлөө ЗХУ-ын Батлан Хамгаалахын орлогч сайдын албан тушаалаасаа огцорчээ. Түүний дайны тухай бичсэн "Цэрэг эрийн үүрэг" дурдатгал ном тухайн цаг үеийн цензурыг давж чадаагүй гэдэг. "Аугаа эх орны дайны үеэр миний уулзаж учирч явсан фронтын командлагчид дундаас хамгийн тод томруун нь Рокоссовский байлаа. Байлдааны давшилт, хамгаалалтыг адилхан маш амжилттай зохион байгуулдаг жанжин гэвэл Рокоссовскийгоос өөр хүнийг би нэрлэж мэдэхгүй юм. Юмыг урьдчилан харах гайхамшигтай чадвар нь дайсны тактикийг алдахгүй онож тулалдаанаас ямагт ялагчаар гардаг байв. Түүний Паулюсын армийг бут ниргэх ажиллагаа, Курскийн тулалдааны хамгаалалт, Беларусийг чөлөөлөх давшилт нь цэргийн шинжлэх ухаанд алтан үсгээр бичигддэг. Дайны материалууд бүгд бүрэн судлагдаагүй бна. Зарим нь бүр улс төрийн шалтгаанаас өөрчлөгдсөн. Тэднийг бүгдийг цэгцэлж ил гаргасан цагт Рокоссовский Оросын цэргийн жанжнуудын түүчээ болно гэдэгт би эргэлзэхгүй бна..." хэмээн генерал А.Голованов дурсан ярьжээ...
Харин 1945 оны 6-р сарын 24-ны бороо шивэрсэн бүүдгэр өдөр Кремлийн цаг 9 удаа дуугарахад Улаан талбайд "Жагсаал! Ноомхон!" гэсэн команд цуурайтан төв индрийн талаас хилэн хар морь унасан маршал К.К.Рокоссовский Аугаа Их Ялалтын парадыг удирдахаар, Спасскийн цамхгаас цагаан морьтой маршал Г.К.Жуков парадыг хүлээн авахаар өөд өөдөөсөө харан давхижээ!...
Copy
Эх сурвалж: Түмээ Халхын харуул
13/11/2025
Генерал Баграмяны удирдсан анги хамгийн түрүүнд Балтийн тэнгист хүрчээ. Үүнийгээ бахархалтайгаар мэдэгдэхийн тулд армен генерал өөрийн гараар лонхонд Балтийн тэнгисийн уснаас хийгээд туслахдаа өгч Москва руу нисгэжээ. Сталинд мэдэгдэх хэрэгтэй. Гэвч туслахыг ниссэн хойно Германчууд хариу довтолгоо хийж Баграмяны ангийг эргээс ухраажээ. Энэ тухай Москва мэдсэн боловч туслах мэдээгүй байлаа. Тэр үед онгоцонд радио холбоо байсангүй. Туслах Сталин дээр бахархалтайгаар алхан орж лонхтой усыг гардуулаад Балтийн тэнгист хүрснийг дуулгав. Сталин лонхтой усыг гар дээрээ хэсэг эргэлдүүлж байснаа туслахад буцаан өгөөд “Баграмянд буцааж өг, түүнд анх авсан газарт нь буцааж асга гэж хэл” гэжээ.
Copy
Эх сурвалж Бэсүд Ёндонжамцын Нямсамбуу
07/10/2025
Цөлийн үнэг Роммелийн эсрэг Их Британийн хүчний SAS-ын хамгаалалтын отряд. 1943 оны нэгдүгээр сарын 18.
05/09/2025
Грекийн философич Синопийн хэмээх Диоген орон гэргүй хэсүүчлэн, гуйлга гуйн амьдардаг байв. Нэгэн өглөө наранд биеэ ээн сууж байхад нь Македоны Александр хаан түүн дээр хүрч иржээ.
Агуу философичтой уулзсандаа сэтгэл нь хөдөлсөн Александр түүний ямар ч хүсэлтийг биелүүлэхэд бэлэн тул нэрэлхэлгүй хэл гэв. Харин Диоген хариуд нь "Та миний нарыг халхлаад байгаа тул холдоод өгөөч. Өөр хүсэх юм алга даа" гэжээ.
"Хэрвээ би Александр биш байсан бол Диоген л болохыг хүсэх байлаа" хэмээн хааныг хэлэхэд Диоген "Танд одоо ч боломж байна" гэж хариулсан гэдэг.
Зураг: Александр Диоген хоёр. Caspar de Crayer 1650 он
Диоген мөн алдартай шооч байжээ. Тэрээр алдарт Платоныг хэрхэн ёжлон мушгидаг байсан тухай цөөнгүй домог яриа үлджээ. Үүнээс сануулвал, Диоген нэгэн удаа Платоны бичвэрийг уншиж байгаад "хүн төрөлхтөн бол хоёр хөлтэй далавчгүй биет" гэж бичсэн байгааг олж уншжээ. Ингээд тэрээр Платоны гэрийн үүдэнд өдийг нь зулгаасан тахиаг авчирч “Энэ бол хүн” гэж бичиж үлдээжээ.
Бас нэгэн удаа өглөө үүр дөнгөж хаяарах цагаар Платон далайн хөвөөгөөр алхаж явахдаа хэн нэгэн далайн уснаас халбагаар хутган аваад элсэн дэх нүх рүү асгаж байхыг хараад ихэд хачирхан "Эрхэм ээ, танд саад болсон бол өршөөгөөрэй. Та ажилдаа бүр автчихсан байна. Ийм чухал үйл ямар учиртай юм бол" гэж асуухад нөгөөх нь "Би далайг шавхах гэсэн юм" гэжээ.
- Цайны халбагаар далайг шавхана гэж үү?
Нөгөө хүн инээд алдснаа:
"Энэ бол чиний хийх гэж чармайдаг зүйл шүү дээ. Бодол сэтгэхүй чинь цайны халбагаас өөрцгүй. Түүгээрээ оршихуйн их далайг яндах гэдэг. Чамд үүнийг л сануулах гэсэн юм" хэмээж.
Нөгөөх далайн ус халбагадагч нь Диоген байсан бөгөөд Платоны явах замд хүлээж байсан гэдэг.
05/09/2025
Амьдрал үргэлжилсээр...
1946 он. Берлиний ойролцоох Хавел голын хөвөөнд амарч, зугаалж байгаа хүмүүсийн наана гурван герман цэргийн булш
05/09/2025
Баруун Германы Бавари мужийн Мюнхен хотод зохиогдсон 1972 оны зуны олимпын үеэр Палестины Хар есдүгээр сар бүлгийнхэн Израйлийн тамирчин, дасгалжуулагч 11 хүнийг барьцаалж, улмаар бүгд амь үрэгдсэн (мөн Германы цагдаагийн нэг албан хаагч амь алдсан) аймшигт хэрэг явдал 53 жилийн тэртээх энэ өдөр болжээ.
Барьцаалагчид Израйлийн шоронд хоригдож байсан 234 хоригдлыг суллах шаардлага тавьж байв. Тэд уг ажиллагаагаа 1948 онд Хагана буюу Британийн ивээл дэх Палестины парламентын шийдвэрээр цөлөгдсөн Христ итгэлт арабчуудын 2 тосгоны нэрээр "Икрит ба Бирам" хэмээн нэрлэж байв.
Шалтгаан сэдэл
“Олон улсын олимпын хороо Палестин улсыг спортын их наадамд оролцох хүсэлтээ илэрхийлсний хариуд татгалзсан гэдгийг бид долдугаар сарын 13-ны өглөө Ром хотод байхдаа мэдээд энэ санааг сэдсэн билээ. Палестин гэж улс энэ дэлхий дээр байхгүй гэсэн хариуг тэгэхэд ОУОХ өгсөн юм. За, яахав. Тэгвэл бид ийм улс дэлхий дээр байдаг гэдгийг хүн төрөлхтөнд харуулаад орхиё л доо гэж би хэлсэн. Барууны улс, орнууд тэр үед Палестин гэдэг улс огт байхгүй мэтээр ярьж байлаа. Тэгвэл бид олимпын тоглолтыг үзэж суугаа 500 сая хүнд тийм улс байдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон” гэж тэрхүү барьцаалалтыг зохион байгуулагчдын нэг Дауд хожим дурсчээ.
Түүх
Барьцаалагч нар израилийн тамирчдыг барьцаалснаа зарлан Израил ба ХБНГУ-ын шоронд хоригдож байгаа палестины хоригдлуудыг суллах шаардлага тавьсан байна. Баруун Германы цагдаа болон тусгай хүчнийхэн барьцаалагч нарын байсан байрыг бүслэн хаасан.
Энэ үед Израилийн нууц алба болох Моссад алан хядагч, барьцаалагчидтай тэмцэх тусгай бүлгийг байшинд нэвтрүүлэн тусгай ажиллагаа явуулахыг Баруун Германы талд санал болгожээ. Гэвч баруун Германы тал саналд татгалзсан хариу өгч барьцаалагч нарын шаардлагыг биелүүлэхгүй байх шийдвэр гарган өөрийн тусгай хүчний хүчээр барьцаалуулагч нарыг чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Гэвч чөлөөлөх ажиллагааны үед 11 барьцаалагчийн наймыг устган гурвыг баривчилсан бөгөөд барьцаалагдсан тамирчдыг амьдаар нь аварч чадаагүй ба тусгайгийн 1 ажилтан амь үрэгджээ. Ерөнхийдөө аврах ажиллагаа бүрэн бүтэлгүйтэж дууссан нь Баруун Германы тусгай хүчний бэлтгэл маш хангалтгүй муу байсныг харуулсан байна. Халдлага үйлдэгсэд хотхонд нэвтрэхдээ Германы нео-Нацистуудаас туслалцаа авсан гэдэг. Гурван барьцаалагч баривчлагдсан ч Хар есдүгээр сарынхан Люфтханзагийн онгоцыг барьцаалсан хэрэг дараа нь гарч, тэрхүү гурван алан хядагчийг Баруун Германы тал суллахаас өөр аргагүй болсон түүхтэй.
Сургамж
Энэхүү эмгэнэлт явдлаас сургамж авсан Изриаль үүнээс хойш алан хядагч барьцаалагч нартай хэзээ ч тохиролцоо хийхгүй харин ийм үйлдэл бүхэнд түүнийг зохион байгуулсан алан хядагч нарыг устгах болохоо албан ёсоор мэдэгдэсэн байна. Изриаль Моссадын тусгай хүчний бэлтгэлийг сайжруулан алан хядагч нартай тэмцэн өшөө авах тусгай хэсгийг маш нууцаар зохион байгуулссан байна. Үүнээс хойш Палестиныг чөлөөлөх байгууллага болон бусад Арабын салан тусгаарлах байгууллагуудын эсрэг тэд нарын удирдагч, барьцаалалтыг зохион байгуулагч, оролцогч нарыг аль ч улсын нутаг дэвсгэрт байсан хамаагүй устгах үйл ажиллагаануудыг хийж эхэлжээ. Палестины тал Изриалийн талд олон улсын түвшинд шахалт учруулах зорилгоор Изриалын иргэний агаарын нисэх компаниудын онгоцуудыг удаа дараалан барьцаалж эхэлсэн байна. Үүний хариуд Изриалийн Моссад түүнийг зохион байгуулагч нарыг Иордан, Египет, Ливи, Франц, Швед болон бусад улсуудад устгах олон удаагийн тусгай ажиллагаануудыг нууцаар зохион байгуулжээ. Эдгээрийг тухайн улсын эрх баригч нарт мэдэгдэлгүй хуурамч бичиг баримт ашиглан зохион байгуулж байсан нь тухайн хэргийн мөрдөн шалгалтаар илрэн түүнд оролцогч нарын заримыг баривчилсан нь дэлхий даяар ихээхэн шуугиан тарьжээ. Түүнчлэн Моссад Шведэд ажиллагаа явуулахдаа тус улсын иргэн болсон энгийн иргэнийг андууран устгасан нь байдлыг бүр ч хүндрүүлсэн ба Канад болон бусад улсууд өөрийнх нь гадаад паспортууд яагаад изриалийн иргэдэд хуурамчаар олгогдсон байсан тухай албан ёсны асуулгыг Изриалийн Гадаад явдлын яаманд албан ёсоор тавьж байв.
04/09/2025
Алдарт жүжигчин Рассел Кроу буюу Гладиаторын Максимус маань Герингийн дүрийг бүтээж байгаа юм байна. Живүүн кино гарах нь дээ